antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2012 Comments are off

Өлсгөлөнгөөс үүдэлтэй өлсгөлөн, үнэ цэнээ алдлаа

нийтлэсэн Admin

olsogloggggБи ардчиллын хүүхэд. Тэмцэж, тэмүүлж, өлсөж олсон ард түмний засаглал дээр зүгээр л уначихсан хүүхэд.

Туг барьж үзсэнгүй, тугал ч хариулж үзсэнгүй. Тэгэхдээ зөндөө харлаа. Тэр тэмцэл гээчийг. Гудамжнаас төр рүү, төрөөс гудамж руу тэмцлээр шат хийж болдог юм билээ. Асуудлыг шийдэж, аргадаж, уурлуулж, аргыг нь бардаг тэмцэл бас дотроо олон янз байдаг юм билээ.

Тэгэхдээ тэмцлээр шат хийж тэр дээр, өндөр дээр гарчихсан хүмүүс өнөөдөр өгссөн шатаа хураачихаж ээ. Ард түмнээр гишгүүр хийж, асуудлыг шийднэ гэж хэл­чихээд алга болчихож. Хууль хэлцэж, хэдэн жилээр түрүүлэн харж, өнөө­дөр биш ирээдүйд эх ор­ноо тэжээх асуудал зөв­лөл­дөж байхад шалдар булдар, шат довжоо ярьлаа гэж та битгий тээр шаагаарай.

Тэгвэл таны хүүхэд тоглоомоо бусдад алдчихаад тэмцэлгүй өгөөд явуулчихна шүү. Тэгээд таниас “аваад өг” гэж дахин дахин  тэмцлийн “шаналгах” хэлбэрийг сонгосоор л байх болно. Эрх мэдэлтнийг хө­дөл­гөх ганцхан зам нь тэмц­эл юм бол өөр яалтай. Тэм­цэхээс. Тоохоо больсон өлсгөлөнгийн талаар таньд дахиад нэг сануулчихъя. Дэн­жийн мянганынхан юу болов.

Хөхөө өвлийн хүйтэнд хүн царайчилж, хөнжил нө­мөр­сөн иргэд энэ сарын эхээр өлсгөлөн зарлаж байв. Тодруулбал, Дэнжийн мянгад байрлах “Хүчит шонхор” захын худалдаачид. Өнөөдөр тэд асуудлаа шийдсэн ч биш шийдээгүй ч биш ацан шалаанд орчихсон гэнэ. Тэгтэл хойч үеийн хэн нэгэн өлсгөлөнгийн талаар уншихдаа, өсөж дэвших ир­сэн тэр түүхийн баримтыг эр­гүү­лэхдээ эргэлзэж тээнэ­гэлзэх тийм л байдалд давхар ороод байна.

Үнэ цэнэ нь хаана байгаа юм бэ. Үр дүн гарахгүй байсан юм бол юунд тэгтлээ зоримог байсан юм бэ. Өлсөхийг хүсээгүй ч аргагүйн эрхэнд өлсөж, өлбөрөхийн зовлонг усаар дэвтээж яваа Монголчууд өлсгөлөн зарлах бүрийд өр зүрх рүүгээ уйлдаг байхдаа. Тиймээс өнөөдөр асуудал шийдэх гарцийг өлсгөлөнгөөс өөрөөр хардаг болмоор байна.

Үхэхээрээ айлгаж, хө­хөөрөө далладаг сэтгэлийг ээжид үл­дээ­гээд өөр гарцийг эрэлхийлц­­гээе. Эвлэлдэн нэг­дэх эрх ашгийнхаа дагуу Үйлдвэрчний эвлэл байгуул­сан ч өлсгөлөн зарлах дээрээ тултал асуудлыг хүндрүүлдэг айхтар дарга нартай хариуцлага тооцье. Эрх мэдлийг тань олгож, эргээд хариуцлага нэхэх үед нь ардчилсан сэтгэлээр иргэддээ нэг харагдаж байгаач.

Хэдийгээр “Дэнжийн мянга” зах хувийнх гэсэн мянган тодотголтой байсан ч төр түмэн нүдтэй биз дээ. Бултаараа өлсгөлөн зарлаж, бужигнаж үймээн болоогүй байхад нь багахан асуудал дээр томхон дуугарч байгаач. Төрд тийм эрх мэдэл байгаа шүү дээ. Тэгэхгүй бол хойч үе чинь өлсгөлөнгөөр ол­сон ардчиллаа үнэ цэнэгүйд бод­дог болох нь.

Бүрэн эрхээ тунхаглаж, тусгаар эрхээ зар­ла­сан тэр газар чинь гантиг нь хайрч жишүү даа­­гаад байна. Түүх соёлын төв талбайгаа өлс­­гө­лөн­гийн биш ардчиллын га­­зар хэ­вээр өвлүүлмээр байна.
Б.Ширнэн

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car