antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2012 1 comment

Г.Батхүү нарын гурван гишүүн тангаргаа өргөнө

нийтлэсэн Admin

11915УИХ-д нэр нь өргөн баригдсан ч албан ёсоор ёсчилж чадахгүй байсан гурван гишүүн өнөөдөр болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төрийн сүлдэндээ мөргөж, тангаргаа өргөх ажээ.

УИХ дахь намын бүлгүүд өнгөрөгч даваа, мягмар гаригт болсон бүлгийн хуралдааны үеэр харилцан тохиролцох шийдэлд хүрсэн гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл тэд МАН-аас хоёр, АН-аас нэг гишүүний тангаргийг өргүүлэх дээр тохиролцож чадсан бололтой. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү, УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан Д.Арвин, У.Хүрэлсүхийн оронд намын жагсаалтын арваннэгдүгээр эрэмбээс орж ирж буй Д.Сарангэрэл нар үүнд багтаж байна.

Харин үлдсэн хоёр гишүүн буюу Д.Зоригт, Ц.Оюунбаатар нар энэ удаа тангаргаа өргөхгүй нь. Ц.Оюунбаатарын хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хуралдааны дараа гишүүний үүргээ гүйцэтгэж эхэлнэ хэмээж байсан юм. Шүүх хуралдааны эцсийн шатны шийдвэр нэгэнт гарсан тул тун удахгүй Ц.Оюунбаатар тангаргаа өргөх биз ээ. Гэсэн ч түүнийг намын нөхдүүд нь тийм ч таатай хүлээж авахгүй байгаа нь энэ хугацааг хойшлуулж ч болох юм.

Харин Өвөрхангай аймагт нэр дэвшсэн АН-ын гишүүн Д.Зоригтын хувьд хэдийгээр шүүх хурлын дүн түүний талд гарсан ч нам хоорондын тохиролцооны дагуу энэ удаад тангараг өргөхгүй нь тодорхой болжээ.

Т.ГЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 13, 2012 10:33:26 am )

    ARD TUMNII SONGOLT-G NAIMALZDAG BOLJ DE

antalya rent a car