Хүн хүний амьдрал янз янз. Бүтэн сарны дор бүтэн амьдралтай нэгэн байхад хиртсэн нарны дор тал амьдралтай нэгэн бас байх ажээ. Бурхны заяасан хазгай тавиланг тэгшилж, хорвоогийн хялайлгасан дундуур заяаг дүүргэх гэж хичээж яваа нэгэн хүмүүнтэй хөөрөлдлөө. Түүний жинхэнэ нэр нь Н.Ганболд. Харин олон түмэн Ганбууш гэдэг нэрээр нь илүүтэй мэднэ. Амьдрал, аз жаргалын төлөө тэмцэгч түүнтэй бага нас, туулж өнгөрүүлсэн амьдралынх нь тухай хөөрөлдсөн юм.
-Тантай ярилцахаар болоход хамгийн түрүүнд нэг зүйл санаанд буусан л даа. Би Таныг ах аа гэх үү, эгч ээ гэж дуудах уу гэдэг дээр их эргэлзсэн шүү?
-Би эмэгтэй болчихсон шүү дээ. Итгэхгүй бол үз л дээ /Цүнхээ уудалж иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ гаргаж үзүүлэв/.
-Хүний орчлонд хүслээ гүйцээх шиг сайхан жаргал хаана байх вэ. Гэхдээ энэ хүсэл Танд амархан олдоогүйг уншигчид мэднэ. Та өдрөөс өдөрт л өнгө ороод байх юм?
-Би чинь доороо 14 настай охины сав суулгасан. Тийм болохоор дотроосоо залуужаад байна гэсэн үг л дээ. Тэгэхээр Ганбуушт мөн ч их нас байна даа, тийм ээ. Автомашин ч юм уу, янз бүрийн гэнэтийн ослоор л өнгөрчихгүй бол одоо жаргана гэж бодож байгаа.
-Хэдэн төгрөгөөр мэс засал хийлгэсэн бэ?
-Гуч гаруй мянган ам.доллар болсон.
-Ингэхэд Ганбууш гэдэг хүний бага нас хаана өнгөрөв?
-Миний бага нас Дөчин мянгатын 23 дугаар байранд өнгөрсөн. Манай өөдөөс харсан хаалганд Бямбын Ринчен гуайнх амьдардаг байлаа. Тухайн үед бичгийн машин л гэж байсан болохоос өнөөдөртэй адил компьютер гэж байсан биш. Тэгээд Б.Ринчен гуай надаар зохиолоо хуулуулдаг байсан юм. Би дөрөвдүгээр ангид л байсан байх. Манай аав, ээж хоёр салчихсан, хичээлдээ яваад гэртээ ирнэ.
Үргэлж ганцаараа л байдаг байсан. Тухайн үед Б.Ринчен гуай л намайг өсгөсөн дөө. Үүний нөлөө ч юм уу, би “Өрөөсөн ээмэг” гэж амьдралаасаа сэдэвлэсэн зохиол бичиж байгаа. Яагаад “Өрөөсөн ээмэг” гэж нэрлэсэн бэ гэхээр, миний өнөөдрийг хүртэл туулж өнгөрүүлсэн амьдрал минь тал байсан.
Харин өнөөдөр тал амьдралаа бүтэн болгочихоод эргээд харахад “Хүслээр заяагдаагүй тавилан” ч гэж нэрлэмээр юм шиг. Гэхдээ би одоо эмэгтэй хүн болсон болохоор “Өрөөсөн ээмэг” нь дээр байх аа /инээв/.
-Аавыг тань нэртэй эмч хүн байсан гэж сонссон. Нууц биш бол ээж, аавынхаа тухай хуучлаач. Мөн Таныг төрөхөд хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай аав Анагаах ухааны их сургуулийн багш Нямдорж гэдэг хүн байсан. Аав яахав, анагаахын хүн болохоор гайгүй хүлээж авсан. Харин ээж их төвөгтэй хүлээж авсан гэсэн. Намайг гэдсэнд байхад нь устгачихдаг байж гэж хүртэл бодож байсан юм билээ. Ерөөсөө надтай эвлэрдэггүй байсан гэсэн. Би чинь айлын хоёр дахь хүүхэд. Миний дээр нэг ах байж байгаад эндчихсэн юм билээ.
Тэгээд хүүхэд тогтоох гэж Ганболд гэдэг нэрийг өгсөн гэсэн. Бас их асуудалтай. Намайг дөнгөж төрсний дараа аав ээж хоёр нэг хэсэг тусдаа амьдарсан гэж байгаа. Тэгэхэд ээж намайг өөрөөрөө овоглосон байгаа юм. Сая доороо сав суулгачихаад эрэгтэй гэсэн төрсний гэрчилгээгээ эмэгтэй болгох гэж явахдаа л овгоо эцгийнхээ нэр дээр шилжүүлсэн шүү дээ.
Ер нь би ямар ч хэвлэлээр өөрийнхөө амьдралын тухай дэлгэрэнгүй ярьж байгаагүй. Анх удаа л чамд ярьж байна. Угаасаа өөрийн номдоо дэлгэрэнгүй оруулах болохоор яриад хэрэггүй байх гэж боддог байсан юм.
-Зохиолч Д.Маам гуайтай садан төрлийн хүмүүс гэсэн. Энэ тухай дурсаач?
-Манай ээжийн төрсөн дүү нь Дунгаамаа гэж хүн байдаг. Зохиолч Д.Маам гуайн гэргий. Тэгээд арван жилийн сурагч байхдаа Д.Маам гуайнд очиж хүүхдийг нь харна. Бас л ялгаагүй, Б.Ринчен гуайн зохиолыг хуулдаг байсан шиг Д.Маам ахын зохиолыг гараа чилтэл хуулна. Б.Ринчен гуайн, Д.Маам ахын гар бичмэлийг буулгаж явсан би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Хэр баргийн хүнд тийм их хувь заяа олдохгүй шүү дээ.
-Багадаа их ганцаадрмал хүүхэд байсан болов уу гэж боддог юм?
-Багадаа их майга хүүхэд байсан. Гэрээсээ гардаггүй болохоор рахиттай болчихгүй юу. Дээр нь айхавтар ээрүү хүүхэд байлаа. Манай ээжийн ээж нь гээд буриад хөгшин байсан юм. Удамж дамжсан удган хүн. Тухайн үед яахав дээ, хамаагүй элдэв бусын шашны тухай ярьж болдоггүй хориотой байсан юм чинь. Үүнээс болж мандаж чадаагүй байх л даа.
Энэ хөгшин намайг өдөр болгон Туулын усанд оруулж, урсгал сөрүүлэн явуулж, халуун элсээр хучиж миний рахитыг зүгээр болгосон. Мөн “Чи ирээдүйд ямар ч хүн болох юм билээ. Юмыг яаж мэдэх вэ, үйл урлаж сурсан дээр” гээд юм оёхыг зааж өгсөн. Нэгдүгээр ангид байхад намайг бүжгийн дугуйланд аваачиж бүрт гүүлж байлаа. Үүнийхээ ачаар Төрийн концертод гоцлол бүжиглэдэг байлаа шүү дээ.
Нэг удаа Цэдэнбал Филатова хүрэлцэн ирж үзсэн концертод бүжиглэдэг юм байна. Тэгээд авгайд сүрхий таалагдсан бололтой намайг шууд Улаан-Үдийн урлагийн сургуулийн бүжгийн ангид явуулсан. Тэгэхэд Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуайн хүү, хөгжмийн зохиолч Сэргэлэн Соёлын газрын дарга байсан юм. Энэ хоёр хүний ачаар ногоон гэрлээр сургуульдаа орж байгаа юм чинь.
Гэхдээ би арчаагүй, тэр сайхан сургуульд өдрийн ангид нь сурахгүй эчнээгээр орчихсон. Сүүлдээ ирж очих зардал олдохоо байгаад сургуулиа төгсч чадаагүй. Одоо эргээд бодоход энэ бүх жаргалын замыг эмээ минь л надад нээж өгсөн. Тиймээс би эмээдээ насан туршдаа өртэй хүн гэж бодож явдаг. Манай эмээг Балжингарав гэдэг байсан юм.
-Хүнээс өөр гэдгээ хэзээ мэдэв. Хэцүү санагдах үе байсан биз?
-Ясли, цэцэрлэгт бол учраа мэдэх гүй өнгөрчихөж байгаа юм чинь. Тэгээд нэгдүгээр арван жилд орлоо. Бага анги ч яахав, бас л мэдэгдэлгүй өнгөрсөн. Дөрөв, тав ду гаар ангид ороод л манай ангийн хан хоорондоо үерхээд, бие биедээ захиа өгөөд эхлэхэд би өөрийгөө гайхаж эхэлсэн. Анх эхээс төрөхдөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүйстэй төр чихсөн байхгүй юу.
Тухайн үед яахав дээ, хүүхэд л юм чинь бүх хүн над шиг төрдөг байх гэж бодож байгаа юм чинь. Ядаж байхад манай Дөчин мянгат чинь атаман ихтэй. Тэдний захиаг зөөдөг хүүхэд байлаа. Охидууд хөх ургаж байхад надад ургахгүй. Банди нарт сахал ургаж байхад надад ургахгүй байсан. Хүний хамгийн хэ цүү зүйл бол өөрийгөө ойлгохгүй байх л юм билээ.
“Би хэн бэ” гэж өөрөөсөө асуу гаад хариултаа олж чадахгүй бо лохоор үхчихмээр ч санагдах үе надад олон тохиолдсон. Хүн л юм чинь дурлана биз дээ. Тэгээд Галсанбат ахын нэг найзад нь үхтэлээ дурласан. Миний анхны хайр өнөөдөр том албан тушаал хашаад жинхэнэ утгаараа мандаж явна даа.
-Галсанбат гэдэг чинь МУГЖ гитарчин Галсанбат уу?
-Тэгэлгүй яахав. Манай аавын ах нь Дэмчигдорж гэж хүн байсан. Дэмчигдорж ахынх долоон Галсан гэдэг бандитай. “Соёл эрдэнэ” хамтлагийн гитарчин МУГЖ Д.Галсанбат агсан чинь манай аавын ахын хүүхэд. Тэгээд яахав дээ, манай аав байсхийгээд л хөдөө, гадаа томилолтоор яваад өгнө. Тэр хооронд би чинь гурван өөр байшиндаа ганцаараа үлдэнэ шүү дээ.
Зарим үед Галсанбат ах найзуудтайгаа ирж хөгжмийнхөө бэлтгэл сургуулилтыг хийдэг байлаа. Тэгэхэд хэн хэн ирдэг байсан гээч… Дан өнөөдрийн мундагчууд. Жишээ нь, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгион, “25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтай, Ерөнхий сайд асан С.Баяр нар чинь Галсанбат ахтай үй зайгүй үерхдэг байсан юм.
-Аравдугаар ангиа төгсөөд дээд сургуульд конкурсдсан уу?
-УБИС-ийн Утга зохиолын ангид оръё гэж бодоод шалгалт өгөөд тэнцээгүй /инээв/. Уг нь гадаадын хуваарь авсан ч хүнээс өөр асуудлаас болж явж чадаагүй юм. Аав Анагаахын дээдэд оруулна гэхээр нь би “Яах юм бэ” гээд татгалзсан. Яагаад гэхээр, би өөрийгөө дэндүү мэддэг болчихвол амьдрал утгагүй болчих юм шиг санагдаад. Хэсэг хугацаанд сургууль соёлд орно гэдэг бодлоо хаяад Мах комбинатад орчихлоо.
Тухайн үед Мах комбинатад олон герман ажилладаг байсан юм. Тэдэнтэй би бас дажгүй үерхдэг байсан л даа. Тэгсэн миний найз герман “Мах комбинатад гагнуурчны курс нээгдэж байгаа. Чи тийшээ орчих. Дараа нь ажилтай болоод үлдэнэ шүү дээ” гэхээр нь “Тэгье, тэгье” гээд л орчихсон. Хоёр, гурван сар ажиллаад байж байтал дуучин Рэнцэнханд “Би Төмөр замын техникумд багшилж байгаа.
Чамайг ярьж байгаад гуравдугаар курсээс чинь оруулаад өгье” гэхээр нь уухайн тас орчихож байгаа юм чинь. Яваад очсон Телефон телеграфын ангид оруулна гэж байна. Би эхэндээ жаахан эргэлзлээ. Анги уруу нь яваад орсон дүүрэн охид сууж байгаа юм чинь. Тэгэхээр нь “Энэ ангид орохгүй ээ. Хөвгүүдтэй ангид орно” гэсээр байгаад машинистын ангид орчихсон /инээв/.
Гэхдээ манай анги үнэхээр сайн анги байсан. Ямар сайндаа л хэд хэдэн Хөдөлмөрийн баатар төрж байх вэ дээ. Гуравдугаар курс чинь нүд ирмэхийн зуур өнгөрчихөж байгаа юм чинь. Би хар багаасаа бүжиглэх дуртай хүүхэд байсан болохоор Төмөр замын техникумд ч бүжиглэсээр байгаад л таарсан. Тухайн үед өртөө болгон дээр хэдэн оюутан урлагийн бригад маягтай явж тоглодог байлаа.
Бүтэн гурван сар явчихаад ирэхэд хагас улирлын дүн автоматаар гарчихсан байгаа юм чинь /инээв/. Ямар сайндаа л манай ангийг дааж байсан багш минь миний дипломыг бичиж өгч би сургуулиа төгсч байх вэ дээ.
-Сургуулиа төгсөөд машинистаар ажилласан уу. Эсвэл…?
-Төмөр замын техникумыг төгсөөд сургуульдаа лаборантаар үлдсэн. Манай багш нар “Энэний машинист хийдэг гэж юу байх вэ. Хэдэн вагоныг минь мөргөлдүүлсээр байгаад таарна биз. Тэрний оронд сургуульдаа лаборант хийгээд байж байсан дээр” гээд л үлдээсэн. Аятайхан ажилтай болчихлоо гээд баярлаж явсан чинь нэг өдөр цэрэг татлага болоод надад зарлан дуудах хуудас хүрээд ирдэг юм байна.
“Яахаараа надад цэрэг татлага ирдэг юм” гээд би ч бас гайхлаа. Тэгсэн миний паспорт дээр “Эрэгтэй” гээд биччихсэн юм чинь ирэхгүй гээд яах вэ дээ. Шууд Октябрийн районы цэрэг татлагын комисс дээр яваад очлоо. Бөөн шалдан, нүцгэн эрчүүд. Намайг орсон “Дотоожоо тайл” гэж байна. Яаж тийм олон хүний дэргэд би дотоожоо тайлах юм бэ.
Тайлбал эмчтэй тусдаа өрөөнд орж байж тайлна гээд гүрийчихсэн. Тэгж, тэгж нэг настайвтар эмчтэй тусдаа өрөөнд ороод “Би Нямдорж багшийн хүүхэд байгаа юм. Надад ийм, ийм асуудал байдаг” гээд хэлсэн шууд “Тэнцэхгүй” гэсэн бичиг хийгээд өгчихөж байгаа юм чинь.
-Гал командын эрчүүдтэй бас ажиллаж явсан гэсэн. Тэр ямар учиртай юм бэ?
-Сургуулийнхаа лаборантын ажлаас гараад Гал командад таван жил ажилласан. Цэрэг татлагын комисс дээр очиж учир байдлаа хэлчихээд маргааш нь ажилдаа ирсэн хүмүүсийн хандлага нэг л биш ээ. Тэгээд захирал дуудаад “Өнөөдрөөс эхэлж энд ажиллах боломжгүй боллоо” гэхээр нь “За ойлголоо” гээд л гарчихсан. Уг нь би Гал командад орох дургүй байсан л даа.
Тэгсэн дарга нь цэрэг татлагын комисс дээр таараад янз бүрийн юм ярьж айлгасаар байгаад авчихаж байгаа юм чинь. Тэгэхээр нь “Хэрэв би танайд ажиллахаар болбол оройгоор сургуульд сурна” гэдэг болзол тавьсан. Тэгээд УБИСийн хөдөлмөрийн багшийн ангийг оройгоор төгссөн. Энэ нь миний амьдралд багагүй тус нэмэр болсон гэж боддог юм.
-Намайг хүүхэд байхад “Манин Ганбууш” гэж хүмүүс багагүй ярьдаг, сонин хэвлэлээр их гардаг байж. Тухайн үед зарим хүн Таны талаар таагүй ойлголттой байдаг байсан?
-Одоо ч гэсэн зарим хүн тоогүй хүлээж авах тохиолдол байдаг. Гэхдээ намайг хүлээж авах эсэх нь тэр хүмүүсийн ухамсрын асуудал. Өчнөөн боловсролтой сайн, сайхан гэр бүлд өсчихөөд хүний зовлонгоор жаргал хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Зарим үед “Энэ ч дээ” гэсэн хүн үнэхээр сайн ойлгож, сайхан хүлээж авах тохиолдол ч байдаг. Бас тухайн хүний өссөн орчин их нөлөө үзүүлдэг юм шиг санагддаг.
Ялангуяа жаахан зовж, шаналж үзсэн хүн бол хүнийг ойлгохдоо гаргууд байдаг гэж боддог юм. Хар залуугаасаа наймаа хийж гадаад, дотоод явж галуу, шувууны мах идэж үзсэн хүмүүс бол намайг тэс ондоогоор хүлээж авдаг л даа. Харин их сургуулиа төгсөөд л даргын сэтэр зүүсэн “тэнгэрийн амьтад” бол ойлгодоггүй. Гэхдээ би заавал хүнд таалагдах албагүй. Ямар “доллар” биш.
-Таагүй хүлээж авдаг нэг хэсэг байхад таатай хүлээж авдаг нэг хэсэг байна биз. Юм дандаа л хоёр талтай байдаг шүү дээ?
-Мэдээж тааралдсан хүн болгон намайг үзэн ядаад байна гэж байхгүй. Жишээ нь, “Өвөрхангайн үндэсний телевиз”-ийн захирал Сэлэнгэ намайг бараг үхлүүт хэвтэж байхад утсаар ярьдаг юм байна. Үнэнийг хэлэхэд болохгүй бол үхчихье гээд хэвтэж байлаа шүү дээ, хагалгааныхаа дараа. Тэгээд Сэлэнгэ яриад “Манай телевизэд ажиллахгүй юу. Кино албаны даргаар ажиллуулъя” гэсэн санал тавьсан.
Би ч эхэндээ эргэлзэж байгаад бодож бодож ажиллахаар болсон л доо. Өнөөдрийг хүртэл би “Манин Ганбууш”, “Ганбууш” л гэж энэ тэнд хэлэгдэж байснаас биш телевизийн киноны албаны дарга гэдэг сэтэр зүүж явсангүй. Энэ нь надад үнэхээр том сэтгэлийн дэм хайрласан. Дөнгөж Тайландаас ирээд удаагүй байтал миний үс чинь туг тугаараа унаад хүн харахын эцэсгүй болж байгаа юм чинь.
Хагалгаа хийлгэсний хар гай гарч байгаа нь тэр. Яах учраа олохгүй явж байтал “Shwarzkopf” салоны Халиун таараад намайг таниагүй гээд бод доо. Тэгээд “Та нэг манай дээр ирээд үсээ янзлуулсан дээр. Ингэж яваад халзан болчихвол яана” гээд намайг айлгаад хаячихав. Дараа нь тэдний салон дээр очиж янзлуулаад л зүгээр болчихсон. Энэ мэт надад сэтгэлийн дэм, амьдрах итгэл хайрладаг олон хүн бий. Тэднийхээ хүчинд л өнөөдөр Ганбууш өдий зэрэгтэй амьдарч явна даа.
-Мэс засал хийлгээд бүтэн амьдралтай болсон юм чинь хүүхэдтэй болъё гэж бодох үе байна биз?
-Хагалгаанд орсныхоо дараа эсээ шалгуулсан л даа. Ихэр хүүхэд ч төрүүлж болох юм байна гэсэн. Тийм болохоор би хүүхэд гаргана гэж бодож байгаа. Нэгдүгээрт, би иргэн хүний үүргээ биелүүлж байна. Хоёрдугаарт, ээж хүний үүргээ биелүүлж үзмээр байна шүү дээ.
Т.Зөнбилэг
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 11, 2012 2:22:24 pm )
Ulam iluu amjilt husie…
-
Anonymous (December 11, 2012 3:27:45 pm )
setgekiin hattai l hun baina bagdaa tuv shuudan talbai en tereer tenej yavahda harj baisan
-
Anonymous (December 11, 2012 5:38:28 pm )
сонин ихтэй яриа байна.
-
Anonymous (December 11, 2012 6:38:23 pm )
amjilt!! az jargaltai urt udaan naslaarai, bas sain eej bolj chadah bh gej bodoj bna amjilt husey
-
Anonymous (December 11, 2012 7:19:10 pm )
yamarch gajigyi tochood saihan amidarch chadahgyi baihad gajigtai torson ch setgeler oodrog baij amjilt olj hyslee bielyylj amiarch baigaa ylger jishee Gambuushdaa amjilt hysie
-
Anonymous (December 11, 2012 8:47:03 pm )
ЯАХ ВЭ ДЭЭ ХӨӨРХИЙ БОЛЖ Л БАЙНА Ш ДЭЭ.ДАНДАА Л МУУГААР ХЭЛҮҮЛЖ БАЙДАГ ЮМЭ
-
Anonymous (December 11, 2012 11:27:32 pm )
Blj l bn shd hvn sain s.han amidrahd hvni ymr torc.n ni gol ni bish hvni uhamsar setgelin tenhe gol shd sain ej bld urt udan s.han amidrarai
-
Anonymous (December 11, 2012 11:58:19 pm )
Chamaig shaaj vzeh yumsan ongonoo ctooluulsan uu
-
Anonymous (December 11, 2012 11:59:16 pm )
Uu yostoi neg amitan huniig hamj bgaad saihan chalchsan bnashde hehe za ter iluu dutu
u asuudal bol hamaaguiee Yor n tegeed nuguu Forest Gump shig l tuuh huurnechij kkk Za za tegeed davraad paniad baivaa -
Anonymous (December 12, 2012 6:50:19 am )
Àìæèëò Ãàíáóóøàà
-
Anonymous (December 12, 2012 7:04:37 am )
õýõý
-
Anonymous (December 13, 2012 10:11:18 am )
нөхөртэй болсон уу
-
Anonymous (December 13, 2012 1:48:29 pm )
Amidarliin sain saihnaas amsah erh tand bgaa shy. Chin setgeleese az jargal hysie
-
Anonymous (December 13, 2012 4:32:06 pm )
ойлгох л ёстой хүний нэг энэ хүнд ямар ч буруу алга
-
Anonymous (December 13, 2012 5:35:52 pm )
tanai hamt olond ene odriin mend hvrgie yostoi goe yriltslag blson bna vnheer setgeliin hatuujil saitai ta vnheer gaihaltai hvn bnaa yunii tvrvvnd tand tsashdiin amdrald az jargal hvsie tanii hvsel bvh ni belej bh boltugai hmgiin gol ni ervvl enh bh ym bol bvh zvil ni ayandaa sxan bvtneee amjil hvsie tand
-
Anonymous (December 13, 2012 5:37:56 pm )
tanai hamt olond ene odriin mend hvrgie yostoi goe yriltslag blson bna vnheer setgeliin hatuujil saitai ta vnheer gaihaltai hvn bnaa yunii tvrvvnd tand tsashdiin amdrald az jargal hvsie tanii hvsel bvh ni belej bh boltugai hmgiin gol ni ervvl enh bh ym bol bvh zvil ni ayandaa sxan bvtneee amjil hvsie tand ta zawal jargah blnoo minii hlsen bvh ym ni bven gdgiig itgej bnaa tand
-
Anonymous (December 14, 2012 10:32:01 am )
ene huniig muulj uzen yaddag humuus uuruu ene hun shig tursun bol yah bsan bol gej bodoh heregtei.ene hun ehees turuhduu l tiim tursun shuu dee tuunii buruu bhgui. mundag bn . az jargal husii
-
Anonymous (December 16, 2012 3:07:02 am )
Setgeliin Tenheetei Hun baina. Amjilt husie
-
Anonymous (December 27, 2012 11:06:36 am )
цаанаасаа төрсөн хүн гэж хэлэх байхдаа
-
Anonymous (December 27, 2012 3:53:39 pm )
Ta odoo Burhanii sain medeeg awch tsuglaand ochooroi
-
Anonymous (January 06, 2013 2:07:30 am )
Tanid amjild husey. Buu shantraarai
-
Anonymous (March 24, 2013 8:40:54 pm )
amjilt amjilt
-
Anonymous (March 26, 2013 8:31:52 pm )
чамд амжилт хүсий
23 Comments