antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2012 1 comment

УУЛ УУРХАЙД ТУЛГУУРЛАСАН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БА ЯДУУРАЛ

нийтлэсэн Admin

Монгол Улсыг сvvлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийт өөр нvдээр хардаг болсон. Хvн болгон манай эдийн засгийг сонирхож, анхааран судалж буй. Учир нь, дэлхийд нөөцөөрөө дээгvvрт орох нvvрс, зэс болон газрын ховор элемент, төмрийн хvдэр, уран зэрэг ашигт

малтмалаа олборлох болсонд оршино. Нөгөө талаар, эдийн засгийн өсөлт нь хурдацтай байгаа билээ. Монголын эдийн засаг өнгөрсөн онд 17 хувиар өссөн. Гэвч энэ оны эхний хагас жилийн байдлаар 13.2 хувь болсон тухай статистик судалгаа бий. Энэ бууралт нь нvvрсний экспорт зогсонги байдалд орж, орлого тасалдсантай холбоотой гэдэг. Мөн зэс, жонш, төмрийн хvдэр гээд бусад ашигт малтмалын vнэ өнгөрсөн жилийнхээс хямдарсан. Гэвч энэ онд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос буурахгvй хэмээж байгаа.

Судалгааны байгууллагууд 2016 он хvртэл манай улсын эдийн засаг дунджаар 12-оос дээш хувиар өснө хэмээн тодорхойлж буй. Эдийн засгийн энэ өндөр өсөлтийн гол хөдөлгvvр нь уул уурхай. 2008 онд уул уурхайн салбар нийт экспортын 68 хувийг эзэлдэг байв. Харин энэ жил 94 хувь боллоо. ДНБ ч огцом өссөөр. Хөрөнгө оруулалтын “Eurasia Capital” банкны судалгаагаар энэ жил манай улсын ДНБ 8.9 тэрбум ам.доллар болно гэдэг. Цаашид 2020 он гэхэд 35 мянган ам.доллар хvртэл суга өсөх тооцоо гарсан. Улсын төсөв 2010 онд 3.1 их наяд төгрөг байсан бол энэ жил 5.7 их наяд төгрөг болон өсөв. Уг мөнгөний 1.3 их наяд төгрөг нь уул уурхайн орлогоос бvрдсэн. Ирэх жил долоон их наяд төгрөгт хvрнэ. Vvний бараг хоёр их наяд төгрөг нь уул уурхайн салбараас орох нь.
Ийнхvv тус салбар улсын эдийн засаг, ДНБ, төсвийн орлого өсөх, том боломжийг олгож байгаа ч зайлшгvй анхаарах ёстой сөрөг нөлөө нь жилээс жилд бас нэмэгдсээр. Тухайлбал, эдийн засагт уул уурхай дангаараа ноёрхвол аж vйлдвэр болон бусад салбараа шахдаг. Гурав, дөрвөн жилийн өмнө хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 20 гаруй хувийг бvрдvvлдэг байсан. Гэтэл өнөөдөр 13 хувь болтлоо буурчихаж. Эсрэгээрээ уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувь өссөн. Гурван жилийн өмнө тус салбар ДНБ-ий 30 орчим хувийг бvрдvvлдэг байсан бол эдvгээ 35 болжээ. Vндэсний сататистикийн хороо 2005 онд эдийн засгийн салбар хоорондын тэнцэлийг vнэлсэн загвар гаргасан. Vvнээс хойш ийм загвар, судалгаа гаргасан зvйл алга. Дээрх загвараар тооцож vзэхэд уул уурхайн салбар хоёр дахин өсөхөд боловсруулах салбар таван хувиар буурсан байжээ. Жишээлбэл, уул уурхайн эдийн засагт vзvvлэх нөлөө бага байх vед аж vйлдвэрийн салбар эдийн засгийн 11 хувийг бvрдvvлдэг байсан бол эдvгээ есөн хувь болж буурсан аж.
Уул уурхайг хэт шvтсэн эдийн засагт хөрөнгө оруулалтаа зөв хийж чадахгvй бол ашигт малтмалын vнийн мөчлөг дагаж хямрах эрсдэл бий хэмээн судлаачид анхааруулсаар байгаа. Мөн vндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарах, өндөр инфляц дагуулах vзэгдэл гаарах төдийгvй эдийн засаг өрсөлдөх чадваргvй болдог аж. Жишээлбэл, өнөөдөр нэг тонн нvvрсний vнэ 50,60 ам.доллар болж буурахад улсын төсвийн орлого тасарч, эдийн засаг хvндрэх харанга дэлдэж байна.
Нөгөө талаар, иргэдийн орлогын тэш бус байдал улам газар авч ядуурал нvvрлэдэг. Эдийн засаг огцом өсч, улсын орлого нэмэгдэхэд өнгөрсөн жил төрөөс иргэний хувь хишиг гэж нэг өрхөд дунджаар нэг сая орчим төгрөг олгосон. Энэ нь баялгаа хувиарлаж, өрхийн орлогыг нэмэгдvvлж буй нэг хэлбэр боловч угтаа нийгэм, эдийн засгаа хорлосон явдал болсон. Vvнийг ганцхан жишээнээс харахад хангалттай. Иргэдэд бэлэн мөнгө тараагаагvй байсан 2008 онд ядуурал 36 хувьтай байж. Гэтэл бэлэн мөнгө тараасан өнгөрсөн онд 39 хувьд хvрч нэмэгдсэн судалгаа бий. Энэ жил өрхийн орлого гавьтай нэмэгдээгvй ч бэлэн мөнгө тараасны уршигаар өргөн хэрэглээний бараа, инфляц өсч зарлага нь нэмэгдэж эдийн засгийн тэр өндөр өсөлтийн vр шимийг хvртэж чадахгvйд хvрчээ. Иймд манай улсын эдийн засгийн явж буй зам нь бартаа ихтэй буруу тийшээ зvглэж буйг харуулж байгаа хэрэг юм. Тэгэхээр “Голланд өвчин”-ий халдвар манай эдийн засаг авсан нь тодорхой болжээ.
Өнөөдөр уул уурхайн орлогоо эдийн засгийн салбар болон иргэдэдээ зөв жигд эрх тэгш хvртээж хөгжлийн тулгуур болгож чадсан улс бол Чили, Индонез, Ботсвани юм. Тэдний нууц нь уул уурхайгаас төвлөрөх орлогоо “Зөв хувиарлах сан” бий болгосонд оршино. Уг нь, газрын баялаг нь монголчуудыг баян айлын царайлаг охид, хөвгvvд болгох боломж бvрэн бий. Харин vvнийгээ хэрхэн зөв ашиглах шийдэл олох нь өнөөдөр тулгараад байна. Тэгж чадахгvй бол сvйрэл рvvгээ алхам алхмаар ойртсоор байгаа бололтой.

АРДЧИЛАЛ СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 11, 2012 10:58:16 am )

    Zov seremjluuleg

antalya rent a car