Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар салбар бүртээ өөр өөрсдийн эрх ашигтай, томилогдсон нь одоо ил болж байна. Засгийн эрхээр дамжуулан бизнесийн замаа засч, ашиг сонирхлоо амархан гүйцэлдүүлэх нь ашдын ирээдүйд хэрэгтэйг аль хэдийнэ амдан хүлээж суусан нь ч цөөнгүй. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх гэж тэд албан тушаал аваагүй нь ч мэдээж. Сайдын сэнтий гэдэг одоо цагт санааны зоргоор олдох эд биш. Ашиггүй яамыг сандайлах сонирхол барагтай бизнесмэнд байхгүй.
“Женко” Х.Баттулга жинхэнэ бизнесмэн эр гэдгээ харуулж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын суудалд өлхөн заларсан. Төмөр зам, аж үйлдвэрийн цогцолбороор том том дуугарч байсан түүнийг тэс өөр яам толгойлох болсонд олон хүн гайхаж байсан. Гэвч тэр бүхний учир одоо эхнээсээ тайлагдаж эхэллээ. Эрх мэдлээр дамжуулж мөнгийг хэрхэн олдогийн үлгэрийг одоо тэрбээр үзүүлж бас гайхшруулж байгааг олон хүмүүс атаархан ярьцгааж байна. Улсын нөөцөд мах бэлтгэх гэх гоё нэртэй их мөнгөний асуудал одоо эд өрнөж, эрхэм сайд ч үүнд холбоотой гэх яриа өвсөнд тавьсан гал адил тархаад байна. Үнэндээ ирэх оны улсын нөөцөд бэлтгэх 16 мянган тонн махны үнэ 90 орчим тэрбум төгрөгийн асуудалд эрхэм сайдын оролцоо, эзэмшдэг “Мах импекс” компанийн нэр холбогдоод байгаа аж.
Тэрбумаар тоологдох мөнгө, туранхай махны хэл ам ирэх жилд ч эрхэм сайдын чихийг халууцуулах нь ойлгомжтой. Улсын нөөцийн мах бэлтгэх нэрийдлээр хувийн компаниа “мөнгөжүүлсэн” гэх хардлагад өртөөд байгаа Х.Баттулга сайдын асуудлыг хуулийнхан ч анхааралдаа авсан гэх мэдээлэл бий. Хэрвээ энэ бүхэн үнэн бол улсын нөөцийн мах бэлтгэхээр олон тэрбумын хөрөнгөөс хамтдаа хуваалцсан компаниуд ч хүндхэн байдалд орох нь мэдээж.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 10, 2012 9:31:46 am )
ulaan luivarchid tsaddaggui ee mani shig ajilgui bol uheh yum bna da
-
Anonymous (December 10, 2012 9:49:15 am )
mafiin tolgoilogch shu de
-
Anonymous (December 10, 2012 10:26:34 am )
ter bol oilgimjtoi shdee.hyamdhan mah avch bj hiamniihaa uniig hyamdruulaach
-
Anonymous (December 10, 2012 2:29:52 pm )
Gutgeleg l yavagdaj bna . Uls eh ornoo gesen tsuuhun heden hunii neg ni yah argagui Battulga. Uchriig ni oloogui bj bitgii tuilshirtsgaa humuusee ! Iim yumand oroltsohgui gedgee heleed bgaa sh dee naad hun chine. Barimt notolgootoi yum yarih heregtei . Tsuuhun heden yum hiideg ard tumnee gesen humuusee yadaj l setgeleer demjie l dee. Urmiig ni hugalaad bval hiih hun garahgui, ene uls oron maani muhul ruugee yavna sh dee.
-
Anonymous (December 15, 2012 7:18:38 pm )
Àðä ò¿ìíýý ãýñýí ñýòãýëòýé øóäðàãà ãàéã¿é õ¿í øèã ñàíàãääàã þì. ̺í㺠èäýæ óóñàí áîë õýö¿¿ ë á.íà.ªºðºº õºðºí㺠ìºíãºòýé ãýäýã áèç äýý.Ãýõäýý ÿàñíûã öàã õóãàöàà àðä ò¿ìýíä õàðóóëàõ á.õ.
-
Anonymous (December 25, 2012 10:43:52 am )
тэнгүүдээ хүн хардахаа боль ямар хүн өөрөөсөө тэрбум төгрөг гаргаад замын ажлаа эхлүүлж байх вэ дээ ийм л хүн хийсэн ажилтай хүн юу хийснийг нь хөх тэнгэр мэднэ Баянхонгорчууд мэднэ
-
Anonymous (December 28, 2012 9:32:16 pm )
ene huniig said bolj baigaad itgej naidatsgaayaa humuusee
-
Anonymous (February 15, 2013 5:13:16 pm )
Mongolchuudaa, bid bugd eh ornihoo tuluu yawaj zutgej baiga uhaalag shudarga sain business manudaa inegj uchirign oilgoogui baij muulj bolohgu shuu!!! Demjih humsiin negen shuu Battulga sain.
8 Comments