antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2012 5 comments

Г. Эрдэнэтунгалаг: Би хайрлахгүй байхын аргагүй хөөрхөн охинтой

нийтлэсэн Admin

Үзсэн туулсан амьдралаа шингээдэг гэлтэй хамгийн дотортой дуулдаг гэгддэг дуучин Г.Эрдэнэтунгалаг өдгөө өөрийгөө таньж “олсон”, цоо шинэ төрхөөр манай уншигчидтай мэндчилж байна.

Анхны амьдрал нь бүтэлгүйтэн, гоо сайхны хагалгаанд орж, дээр нь хүн амины хэрэгт сэжиглэгдэж, “Ганц худаг”-т хүртэл хоригдож үзэхдээ дуучин Г.Эрдэнэтунгалаг үнэнээс няцаж яваагүй.Өрх гэр, үр хүүхдийнхээ төлөө тэмцэж яваа мянган мянган эмэгтэйчүүдийн нэг гэдгээрээ бусадтай адилхан. Гэхдээ гайхамшигтай уран бүтээлч гэсэндээ бусдаас ялгардаг дуучин Г.Эрдэнэтунгалагтай ярилцлаа.

-Зохиолын дуучид дундаас таныг нэлээн тод, дуулиантай амьдарсан эмэгтэй гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Би өөрөө сенсаци үүсгэж, олны танил болох юмсан, ингэвэл олон хүний анхаарлыг татах болов уу гэж хэзээ ч бодож байгаагүй. Хийсэн бүтээснээ олонд таниулахсан , миний уран бүтээлийг илүү мэдэрч тэр хэрээрээ надтай хамт байгаасай л гэж хүсдэг. Хүссэн хүсээгүй л миний хувь тавилан юм бол уу? гээд үүнтэй одоо эвлэрчихсэн. Гэхдээ санаа сайхан бол заяа сайн гэдэг.

 

Ний нуугүй хэлэхэд өмнө нь би үзэн ядалт, өшөө авалтаар тархи зүрхээ дүүргэсэн хүн байсан. Одоо бол би уучлал, ухаарлаар аливаа юманд ханддаг болсон учраас санаагаа дагаад миний бодол өөрчлөгдөж, бодлоо дагаад хийж байгаа үйлдлүүд маань хүртэл өөрчлөгдөж үр дүн нь надад мэдрэгдэж байгаа.

-Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, гоо  сайхны мэс засалд орж, дээр нь Ганц худагт саатуулагдаад гарлаа гэх шуугианууд их гарч байсан шүү дээ?

-Нотлогдоогүй хэрэгт сэжигтэн, гэрчээр татагдаж байцаагдаж, ар гэрийнхэнд нь адлуулаад, найз нөхдийн хувьд үл ойлголцлоос болж заллигч болж хэрэгт холбогдож байсан. Энэ бүгд бол аливаад өшөө, хорслоор ханддаг өмнөх Эрдэнэтунгалагийн амьдрал байсан. Эцэг, эхийн гараас гараагүй нялх шахуудаа хүүхэд төрүүлээд, нялх биетэй энэ бүгдийг давж гарна гэдэг хэцүү байсан.

 

Гэхдээ энэ хугацаанд хүмүүсийн зан чанар, хэн нь хэн бэ? гэдэг нь үнэхээр танигдсан. Сайн явахад садан мундахгүй гэгчээр муу явахад намайг гэх хүн үнэхээр байгаагүй. Энэ бол амьдралын хууль юм байна гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ намайг харж хандсангүй гэж хүмүүст гомдоллох эрх ч надад байхгүй. Хүн амьдралдаа хэнд ч гомдох ёсгүй юм байна гэдгийг ойлгосон.

 

Хамгийн үнэнч хүмүүс миний  гэр бүлийнхэн байсан. Тэр дундаа миний ээж. Хүмүүс намайг элдэв үгээр загнаж, хичнээн цохиж зодож байсан ч миний ээж л миний хажууд чин үнэнчээр байсан. Одоо ч хэвээрээ. Түрүүн нүүрээ будаад толинд хараад сууж байхад одоо уулзах сэтгүүлч ээжийн минь тухай асуугаасай гэж би бодож байсан. Дараа нь би ээжийгээ яаж баярлуулж байлаа гэж бодсон.

Би ердөө хоёрхон удаа л баярлуулсан юм байна гэж бодлоо. Би ээждээ охин нь болж төрсөндөө нэг баярлуулсан, хоёрдахь нь би хүүхэд төрүүлж ээж болж баярлуулсан. Би өөрөөр баярлуулаагүй дандаа зовоож байсан юм байна гээд өөрийн эрхгүй уйлсан. Намайг ингэж хичнээн зовоож байсан ч зовоолоо гэж ээж минь боддоггүй. Үхэвч үрийн төлөө гэдэг.

 

Охин маань том болж байгаа учраас хааяа надтай үг сөрөх асуудал гардаг. Тэр үед миний ээжийн сэтгэл зүй ямар хүнд байсан бол гэдэг надад төсөөлөгдөхгүй байна. Би үүнийг давж гарсан нь чухал биш миний ээж л давж гарсан нь хамгийн чухал зүйл. Хамгийн ихээр бахархмаар, баярламаар олон удаа баярлалаа гэж хэлээд ч багадахаар.

 

30 насны босгонд бас юуг ойлгосон бэ гэхээр хүн хэлэхдээ биш үйлдлээрээ л бүгдийг илэрхийлж байх хэрэгтэй. Яриад, хэлээд бийх нь гол биш Ээжийгээ олон баярлуулдаггүй юмаа гэхэд үүнээс хойш олон зовоохгүй юмсан гэж бодож байна.

-Таныг ээжтэйгээ хамт явж байхад эгчтэйгээ хамт явж байна гэж харах хүмүүс их байх?

-Би үнэхээр ээжээрээ бахархдаг. Яагаад гэхээр миний ээж их сайхан сэтгэлтэй, хэнийг ч ялгаж харьцдаггүй. Манай ээж нэр шигээ сайхан амгалан хүн. Монголын урлагт маш их том хувь нэмэр оруулсан гэж би боддог. Монголын урлагт  ялангуяа дууны урлагт байр сууриа эзэлсэн олон сайхан дууны хөгжмийн найруулгыг хийсэн.

 

Урлагт тодорхой хэмжээний олон жил зүтгэсэн нэр хүндтэй Аранзаа ах, Халиун, Байзда, Болормаа Ширмэнтуяа бүгд шавь нар нь гэж бодохоор ээжээрээ бахархах сэтгэл төрж, өөрийгөө азтай хүн гэж боддог. Ийм сайхан ээжээс төрсөндөө би их азтай. Энэ бол хүн болгонд олдоод байдаггүй хувь заяа. Хамгийн гол нь би дуулахаа болилоо гэхэд багш нараасаа сурсан, мэдэж авснаа заах арга надад ээжээс минь өвлөгдсөн авъяас.

-Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин наснаас эхэлдэг гэж үнэн үү?

-Би өөрийн тань тавьсан асуулттай зуун хувь санал нийлж байна. Хүний амьдралын 30 нас гэдэг ид хийж бүтээх нас. Үүнээс өмнө аав, ээжийн гараас гарч амьдрал дээр бие хүн болж төлөвшдөг. Яг би хэн бэ? гэдгээрээ цаашаа үргэлжлүүлэн алхдаг. Бид нар юу ч мэдэхгүй гэнэн хүүхдүүд 10 жилээ төгсөөд л оюутан болдог. Үүнтэй адил бас нэг амьдралын мөчлөг эхэлж байна.

 

Амьдралд нухлагдаж, амьдралыг мэдэрч, ямар үед яаж өөрчлөгдөх вэ? гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас тэр мэдрэмжээрээ бүх зүйлд хандах хандлага нь өөр болдог. Энэ утгаараа хувь хүнийхээ хувьд нийгэмтэй харьцах хандлага, уран бүтээлчийн хувьд ч, аливаад хандах хандлага эрс өөрчлөгдсөн. Яагаад гэвэл би амьдралаас өөрийгөө олж авсан, бүх зүйлээ өөрийнхөө ирж буй шинэ амьдралд бэхжүүлэх гэж тэмүүлж байгаа бие хүн.

-Охин тань таны амьдралд цоо шинэ хуудас, шинэ ертөнц бэлэглэсэн гэж уран бүтээлээс тань харагддаг?

-Баярлалаа. Би төдийгүй өөр хүмүүс ч санал нийлэх байх. Талийгаач Донжийн Б.Төгөлдөр ах “ Чи охиноо миний амьдралд ирснээрээ, тайзнаас, хайртай бүхнээс минь холдуулж байна гэж дотроо бодож байгаа учраас бурхан, амьдрал чамд ингэж хатуу хандаж байгаа.Чи энэ хүүхдийг ирсэн шиг нь хайрла, энэ хүүхэд чамд шинэ амьдрал, шинэ бүхнийг, жинхэнэ хайр гэж ямар байдгийг мэдрүүлэх гэж ирсэн юм гэж хэлж байсан нь санаанд орж байна.

Тухайн үедээ би энэ үгийг нь ойлгоогүй. Яг одоо л үнэн үг хэлснийг нь ойлгож байна. Миний амьдарлыг дахин шинээр нээж өгсөн охиндоо маш их хайртай. Би хайрлахгүй байхын аргагүй хөөрхөн охинтой.

-Охиноо төрүүлсний дараа та ’’Дуулж л явахаас даа” дууг гайхалтай амилуулсан?

-Намайг бага байхад ээж маань дуулж өгдөг байсан. Тухайн үед анхны амьдрал маань ч бүтэлгүйтэж таарсан . Тийм ч учраас сэтгэлээсээ дуулж чадсан. Аливаа уран бүтээл дуу, шүлэг, жүжиг бүгд хүний сэтгэлээс гардаг учраас юу мэдэрч дуулсан байна гэдгийг нь хүмүүс яг мэдэрдэг. Хэрэв би амьдралаараа мэдрээгүй бол энэ дуугаа төсөөллөөрөө бий болгож арай ондоогоор дуулж хүмүүст бөхөөр хүргэх байсан байх.

Гэхдээ бүх хүнийг үүнийг мэдэр гэж байгаа юм биш. Жүжигчин, дуучин хүний уран чадвар үүн дээр гарч ирдэг.

-Миний ажигласанаар, бусдын яриагаар та энэ хугацаанд өөртөө байгаагүй гоо сайхны зарим нэг хэсгийг хүртэл бий болгож, өөрийгөө ялан дийлж чадлаа. Та их сайхан харагдаж байна?

-Баярлалаа. Би эцэг эхээс заяасан энэ биеэ гамгүй зовоосоон. Гэхдээ эцэст нь энэ бүхнийхээ учир утгыг маш сайн ойлгосон. Зорилгогүй амьдрал гэдэг ямар ч утгагүй. Хүн болгон зорилготой. Тэр зорилгодоо хүрэх арга зам нь л өөр өөр байдаг. Гэхдээ зорилгодоо хүн бүр хүрдэг гэж би боддог. Миний зургийг авдаг нэг ах маань “Эрка чамд баяр хүргэе.

 

Уруул дээрх мэнгэ чинь гоё зохижээ гэдэг шиг, наад давхраа чинь үнэхээр гоё зохижээ” гэж хэлсэн. Би гэдэг хүн чинь ийм гоё нүдтэй болохын тулд дөрвөн сар шахам зовлоо шүү дээ. Миний төлөвлөсөн зарим ажил навс хойшилж байгаа юм. Амьхандаа нэлээд өндөр үнэ ханштай, сайн эмнэлэгт давхраа хийлгэсэн чинь алдаа гараад, нүд гэдэг эмзэг эрхтэн чинь өвдөхөөрөө маш хэцүү.

 

Нүд өвдөхөд ямар хэцүү байдгийг нүд нь өвддөг хүмүүс л ойлгох байх. Би орь дуу тавиад л… Өвчин намдаах эм уугаад, тариа хийлгээд л… Маш удаан эмчлүүлэх хугацаандаа Солонгос хүртэл явсан. Ямарваа зүйлд эцсийн эцэст үр дүн чухал. Би ямар ч байсан урьдахаасаа илүү гоё нүдтэй болж чадсан. Амьдрал бол тэр зорилгодоо хүрэхийн төлөөх тасралтгүй тэмцэл.

 

Намайг улсын шалгалтанд орох гэж байхад ээж маань хүний нүдэнд аятайхан, сайхан харагдаасай гэсэндээ аль гайгүй хувцас өмсүүлэх гэдэг байсан. Харин би ээжийнхээ өөдөөс танай сургууль хүний хоолойг шалгадаг юм уу? хувцсыг нь хардаг юм уу? гээд л уурлаж байсандаа их харамсдаг. Ээж минь урлагийн хүн аятайхан хувцаслах хэрэгтэй гэдгийг зааж сургасан.

 

Ер нь би их зөрүүд хүүхэд байсан. Одоо амьдралд нухлагдаад, үзэгчдэд шүүгдээд, өөрөө гоё болохыг тэмүүлээд ер нь л жин хасах хэрэгтэй, гоё, сайхан болохгүй бол болохгүй нь гэж бодсон. Дуулна гэдэг гоё сайхан сонсогдохоос гадна хүний нүдийг баясгах зүйл юм. Гэхдээ энэ бүхнийг даван туулж ард нь гарч чадсан. Тэр үед гэмтэл маань удаашраад 2 нүд маань хоёулаа хараагүй болох магадлал өндөр байсан.

 

Охиныхоо том болохыг харж чадахгүй нь гэж эх хүний хувьд их харамсаж, гол минь их харласан. Яах гэж нүдэндээ давхраа оёулав даа ч гэж бодож байсан. Аав маань мөнгө төгрөг гол биш хамгийн гол нь чи хардаг болох хэрэгтэй гэж хэлж байсан. Харах эрхтэнтэйгээ хэрүүл тэмцэл хийсэн хүн хэзээ ч сайхан явдаггүй юм зүгээр л орхичих,аяндаа өөрөө жамаараа үйлийн үр гэж байдаг бол тэр эмч амсана гэж хэлсэн.

 

Иймээс тэр Солонгос эмчийг шүүхэд өгөөгүй. “Солонго” эмнэлгийн Нарангарав эмчдээ маш их баярлаж байна. Энэтхэгээс эмч нар авчирч 2, 3 удаа хагалгаа хийлгэсэн. Сарын өмнө чиний нүд цоо эрүүл болсон байна гэсэн баяртай мэдээг дуулгасан. Энэ бол миний тэмцлийн үр дүн. Би зорьсондоо хүрч гоё, сайхан болсон. Эрүүл болсон учраас олон хүний зөвлөгөөг хүлээн авч зорьсондоо тэмүүлсэн учраас үр дүнд нь хүрсэн.

-Ямар нэгэн зүйл тохиолдсон бол яана. Таныг сонсдог хүмүүст таны дуу хоолой хэрэгтэй биш гэж үү?

-Надад үзэгчдээ хүндлэх сэтгэл байвал би өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Миний ямар нэгэн эрхтнийг илүү гоё болгоод өгье гэсэн хүн байвал, надад үнэхээр ашигтай санал тавьбал би тэр хүнтэй хамтрахад бэлэн. Зарим хүмүүс хэлдэг л дээ. “Амьдаар нь” харсан чинь их энгийн юм байна.Тайзан дээрээс харахаар аймаар том, их сүртэй харагддаг гэж.

 

Энэ бол алтан тайзны минь буян. Бид ч гэсэн тайзны ард хувцсаа өмсөж зогсохдоо нэг өөр, тайзан дээр гарахдаа харин жинхэнэ уран бүтээлч гэдгээ мэдэрдэг. Биднийг чинь их л гоё хүн гэж боддог. Тэр үзэгчдийн итгэлийг, тэр тайзны сүр хүчийг хүндэлж гоё байхын төлөө тэмцэх хэрэгтэй.

-Танд нэг давуу тал байна. Зарим хүмүүс бусдын мэдсээр байгаа зүйлийг улайм цайм нуудаг. Хэвлэлийнхэн увайгүй худалч амьтад юм уу, хаашаа юм. Эмэгтэй хүн хамаг байдгаа дэлгэхээ байг. Худлаа гэж “гүрийснээс” бүр чимээгүй байсан нь дээр ч юм шиг?

-Хатуухан хэлбэл би нэг ёсондоо өрх толгойлсон эмэгтэй байхгүй юу. Тэгэхдээ би тэгж хэлүүлэхийг хүсдэггүй. Тэр бол уран бүтээлч хүмүүсийн нэг том чанар нь. Нэр төр гэж айхтар юм байдаг. Нэр хугарахаар яс хугар гээд, нэр төрөө хайрлаад элдэв юмаа ярьдаггүй байх л даа. Миний хувьд бусдын адил бусдын өмнө гивлүүр зүүж амьдрахгүй. Хойшид ч энэ л хэвээрээ явна. Эмэгтэй хүний хувьд нууц мэдээж байлгүй яахав.

-Таныг шинэ хайртай учирсан гэж сонссон. Хайрын дуу амилуулдаг дуучнаас асуумаар санагдлаа?

-Хайр, дурлал хүнд яг ямар мэдрэмж төрүүлдгийг илэрхийлэхэд хэцүү байна. Би хүнд хаягдаж шархалж үлдэж үзсэн. Ямар байдгийг нь уран бүтээлээрээ хүмүүст хүргэж, олон хүн тэр мэдрэмжийг мэдэрсэн байх. Сайхан хайртай бол учирсан. Хайр намайг өөрчлөгдөхөд, бие хүн болж төлөвшихөд том нөлөө үзүүлсэн. Эмэгтэй эрэгтэй хэн ч эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж, таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх, буруу зуршлуудаасаа салах, тэр хүний өмнө сайхан харагдахын тулд олон зүйлийг өөрчлөх шаардлага гардаг.

-Миний бодлоор гэр бүлээ бат бөх байлгахын тулд эмэгтэй хүнээс их тэсвэр тэвчээр шаарддаг гэж боддог. Харин таны хувьд?

-Санал нэг байна. Өмнөх амьдралынхаа хувьд ч, найзуудынхаа амьдралыг харж байхад ч эмэгтэй хүнээс маш их тэвчээр шаарддаг. Магадгүй харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг тэвчээртэй байх хэрэгтэй. Дуучнаар бол нэг авиа гаргахын тулд амьсгаагаа түгжээд зөв зарцуулж  гаргадагтай адил эмэгтэй хүний нарийн ухааныг яг ямар үед гаргах ёстойг мэддэг байх хэрэгтэй.

-Та нэг удаа дуучин болоогүй бол бөх болох байсан гэж ярьж байсан. Багадаа хичээллэж байсан уу?

-Бөхөөр хичээллэж байсан. Ээжийн аав дэлхийн аварга Жамсран багш дээр хичээллэж байсан. 5-р ангид байхдаа 2 cap хичээллэсэн. Ер нь тамирчин хүн тэвчээртэй, өмнөө тавьсан том зорилготой, хөдөлмөрч, юмны тунг тааруулна  гэдэг шиг хэдэн цагт хоол идэх вэ, юу уух вэ бараг хэдэн цагт унтахаа хүртэл нарийн тооцоолсон байдаг. Энэ бүхний үр дүнд амжилт гардаг.

 

Би үнэхээр бөхөөр хичээллэж чадахгүй болоод гарсан. Спорт гэдэг хүнээс ямар их хөдөлмөр шаарддагийг бага ч гэсэн мэдэрсэн болохоор би тамирчдыг хүндэлдэг. Яагаад гэвэл хөлс болгон нь цаг хугацаа, үнэ цэнэ шингэсэн байдаг.

-Сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

-За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсэе
Эх Сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (December 09, 2012 1:32:57 pm )

    Huuchin yariltslaga bn.

  • Anonymous (December 09, 2012 1:51:18 pm )

    saihan yrailtslaga bna

  • Anonymous (December 09, 2012 5:02:38 pm )

    Serod Bol shaar sh dee.olon Hun zovooson Hun hariug ni zaaval amsana aa

  • Anonymous (December 10, 2012 5:03:15 am )

    Mes zasal hiilgeed hiilgeed ene uu?

  • Anonymous (December 10, 2012 1:34:52 pm )

    gehdee l hudalch huuhen shuu dee uhaan muutai shunaltai hovch

antalya rent a car