antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2012 1 comment

Мөрөөдлөөс эхэлсэн гараа барианд амжилттай ордог

нийтлэсэн Admin

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Дакар ралли 2013” эхлэхэд цөөн өдөр үлдээд байна. 23 дахь удаагийн тэмцээн энэ жил Аргентины нийслэл Перуд ирэх сарын 5-20 нд болно. Нэр хүндтэй энэ тэмцээнд манай авто спорт сонирхогчдын сайн мэдэх ОУХМ Д.Болдбаатар, Н.Лхамаа нар оролцохоор болжээ.

2012 оны “Дакар рали” тэмцээн Аргентин, Чили, Перугийн нутгаар хоёр долоо хоногийн турш болж, өнгөрсөн нэгдүгээр сарын 15- нд өндөрлөсөн. Харин энэ удаагийн тэмцээнд оролцогчдын саналыг дөрөвдүгээр сар хүртэл хүлээн авч, үүнд нь манай тамирчид хүсэлтээ илгээснээр ийнхүү оролцох боломж бүрдсэн юм. Уг тэмцээнд оролцох олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатартай ярилцлаа.

-Мото спортын “олимп” гэгдэг “Дакар ралли” тун удахгүй болно. Бэлтгэл сургуулилт хэр хангагдаж байна?

-Өвлийн улирал эхэл­сэн болохоор бэлтгэл сургуулилт хийх нөхцөл жаахан хомсхон байна. Лхамаа бид хоёр бие бялдар, сэтгэл зүйн тал дээрээ л түлхүү анхааран ажиллаж байна. Арван хэдхэн настай бяцхан хүү мото спортоор хичээллэж эхлэхдээ л холын зайн уралдаанд тоосоо өргөхийг битүүхэн мөрөөддөг байсан. Авто спортын мастер болохоосоо өмнө мотоциклоор уралддаг байлаа. Би хүүхэд байхын зорилгодоо үнэнч байсан.

“Дакар ралли”-ийн ал­тан шар замд уралдах гэж сүү­лийн хоёр жил хөөцөлдсөний дүнд оролцох болсондоо туйлын баяртай байгаа. Тэмцээн Францаас эхлэн Перу, Аргентин, Чилийн нутгуудаар дайран өнгөрнө. Тэмцээн дөхсөн болохоор аль болох амарч, эмчийн хяналтад орох бодолтой байна.

-Мото, авто спортын үе, үеийн шилдгүүд энэ уралдаанд оролцохыг мө­рөөдсөөр ирсэн. Гэтэл та түүхэнд анхдагч боллоо?

-Нэг талаас азтай ч юм шиг. Гэхдээ анхны юм гэдэг үргэлж хариуцлага дагуулж байдаг. Том хариуцлагын өмнө нүүр тулж байгаагаа мэдэрч байна. Ямар ч байсан эхний гурван хоног нэлээн сайн уралдана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэм­­цээ­­­ний зам бар­таа ихтэй, амаргүй байдаг боло­хоор барианд орж л байвал түү­нийг ялагч гэж нэрлэдэг юм. Тиймээс хичээж урал­дана аа.

-Таныг мотоциклоор урал­­­дана гэхээр хүмүүс их гайхаж байна л даа. Жийп­ний төрөлд уралдсан бол танд илүү дөхөм байх юм биш үү. Мөн тэм­цээнд хэчнээн тамирчин орол­цохыг судалж үзсэн үү?

-Намайг авто кросст “УАЗ 469” машинаар олон жил уралдсан болохоор мотоциклтой уралдах бол­сонд гайхах хүн олон бай­гаа. Харин “Дакар”-т ма­шин­­тайгаа илүү сайн урал­­даж байж магад. Гэвч зардал мөнгөний асуудлаас болж мотоциклтой оролцох болсон. Тэмцээнд зөвхөн мотоциклийн төрөлд гэхэд л 196 тамирчин оролцоно. Тэгээд жижиг тэрэг, дөрвөн дугуйт, таракийн төрлөөр нийт 546 техник тоосоо өргөх байх.

-Зардлаа хэрхэн шийд­сэн бэ?

-Би “Дакар ралли”-д хам­гийн бага зардлаар уралдана. Багийн бүрэлдэхүүнд ор­чуу­лагч, туслахын ажлыг миний дүү Д.Энхсаруул хариуцаж байгаа. Мөн ОУХМ Н.Лхамаа хамт явна. Техникийн эвдрэл, гэмтлийг бид гурав өөрсдөө засна. Хүн нэмэгдэх тусам ачаалал төдий чинээ буурдаг. Гэвч тэр хэрээр хөрөнгө мөнгө шаардана. Тэмцээнд орох бүх зардлыг баримттай нь цуглуулж байгаа. Дараа, дараагийн тамирчдад хэрэг болох үүднээс бүх материалаа архивлана. Мотоциклтой оролцоход багаар тооцоход 100 гаруй сая төгрөг болох юм билээ.

-Машинтай оролц­сон бол ямар зардал гарах бол?

-500-800 мянган долларын төсөв гарч байсан. Иймэрхүү шалтгаанаас болоод мото­циклтой уралдахаар бол­сон. Бэлтгэлээ ч бүрэн хангачихлаа.

-Раллид оролцохын тулд техникээ сайн хан­гах хэрэг­тэй байх. Шинэ мото­цик­­лоор уралдах уу?

-Тэмцээндээ зориулаад шинэ мотоцикл авсан. Авст­ри улсын “КТМ” мото­цик­­лоор уралдана. Мото­циклоо Франц руу явуул­чихсан. Францад тэмцээ­ний нээлт болох учиртай. Зөвхөн раллид уралдахаар зориулагдсан мо­тоциклоо аваад сайн тохи­руулж амжаагүй Франц руу ачуулсан. Тэнд л бүх тохиргоогоо хийнэ дээ.

-Яагаад тэр вэ?

-Далайн төвшнөөс ха­маарч тухайн улсынхаа цаг уурт тохируулан янзал­даг юм. Мотоциклдоо ойр зуурын сэлбэг хэрэгсэл аваад ачуулсан болохоор танд харуулж чадахгүй нь. Энэ уралдаанд ашиглахаар 10 дугуй худалдаж авсан. Тэмцээндээ оролцохоор ирэх сарын 13-нд явна.

-Шинэ оныг Францад угтах нь ээ?

-Тэмцээн нэгдүгээр сарын 5-22-ны хооронд Францад болно. Тухайн орныхоо цаг уурт дасахын тулд хэд хоногийн өмнө очих юм. Францад шинэ оноо гаргах байх.

-Өдөрт 600 гаруй ки­ло­метр хүнд хэцүү замд, тэгээд тэсгим хүйтэн газ­раас халуун дулаан оронд уралдах нь тамирчин хүнээс тэсвэр их шаардана биз?

-Би олон жил энэ спортоор хичээллэсэн учир тэр бүгдийг даван туулахад хэцүү биш. Санаа зовж байгаа ганц л зүйл нь мотоциклийн бүрэн бүтэн байдал. Шинэ техник ч гэсэн эвдэрдэг. Техник бол техник шүү дээ. Бусад тамирчны адил бүх зүйлээр хангагдаагүй на­дад алдах эрх байхгүй.

 

Нэгдүгээрт мөрөөдөл, хоёр­дугаарт, мото спортод монгол хүн хэр тэсвэр тэвчээртэй, хэрхэн уралдаж чаддагийг харуулна. Монгол хүн бөх барилдахаас гадна мото­ спортод ямар их авьяастайг дэлхий нийтийн өмнө харуулахыг хүсч байна. Мөрөөдлөөс эхэлсэн гараа барианд амжилттай орно гэдэгт итгэлтэй байна.

-Раллид тамирчид ямар хоол хүнс хэрэглэдэг юм бол. Та судалсан уу?

-Тамирчид олон цаг уралддаг учир сайн чанарын, аль болох удаан шингэдэг хоол байвал зүгээр юм билээ. Бусад тамирчны идэх хоол хүнсийг одоохондоо судлаагүй байна. Их ядрах болохоор би гол төлөв мах идэх бодолтой байгаа.

-Явахаас тань өмнө авто мастеруудын тэмцээн болно. Та оролцох уу?

-Энэ долоо хоногт Мо­рингийн даваанд “Мастер кросс” уралдаан болно. Энэ тэмцээнийг надад зориулж байгаад баярлаж байна. Мастерууд намайг үдэж өгч байгаа том бэлэг юм. Энэ тэмцээний үеэр хашир мастерууд ирж үнэтэй зөвлөгөө өгнө гэж найдаж байгаа.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 21, 2012 12:45:22 pm )

    Лхамаа Бумбдай 2 ахдаа амжилт хүсье медальтай ирээрэй

antalya rent a car