antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2012 6 comments

МАН-ынхан тунирхаад ирц бүрдүүлэхгүй байгаа нь АН-ыг шийтгэж буй хэрэг биш

нийтлэсэн Admin

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй салбарын шинэчлэл, улстөрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-МАН-ын бүлгийг  батал­гаажуулах асуудалд АН бойкот хийж байна гэж яриад байгаа. Үүнтэй зэрэг­цэн  Өвөрхангайн тойргийн асууд­лаас болж МАН-ынхан чуул­ганд орохгүй байх шиг байна. Энэ талаар таны байр суурийг сонирхмоор  бай­на?  
-МАН-ынхан шалт­гаан­гүйгээр  хурал тасалж байна. Энэ нь  МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд үүргээ биелүүлж  байна уу гэдэгт эргэлзээ төрж байна. Тэд орон нутгийн сонгуулиар намаа сурталчлахдаа “Бид УИХ-д хууль батлалцаж, ард түмнийхээ асуудлыг шийдэл­цэж байгаа” гээд ярьсан байх. Ингэж ярьсан мөртлөө асуу­дал шийдэх хуралд суухгүй, УИХ-д бас нэг өөр зүйл яриад байж болохгүй.

-Өвөрхангайн тойрогт нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг АН-ынхан хүч түрэн УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх яриа гараад удаж байна шүү дээ?

-АН Өвөрхангайн тойр­гоос нэр дэвшигчдийн тухайд хүч түрсэн ямар ч зүйл байхгүй. Бид шүүхийн шийд­вэрийг л дагаж байна. Гэтэл АН-ынхан Н.Төмөр­хүү, С.Чин­зориг нарыг чихдэж аваа­чаад хууль зөр­чүүл­чихсэн юм шиг яриад байх юм. Хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдчихоод бай­хад АН буруутай гэж ярих нь утгагүй. Харин ч С.Чин­зориг, Н.Төмөрхүү нарыг өөгшүүлж, буруутай үйлдэл хийлгэсэн  МАН-ынхан өөрсдөө буруутай.

Манай нам  УИХ-ын сон­гуулиар “Тухайн нэр дэв­шигч хууль зөр­чиж, бариг­даад, нэр нь хасагд­чихвал өмгөөлөхгүй, шүүхийн шийдвэр эцсийнх шүү” гэж хэлж байсан. Мөн сонгуулиар манай намаас хуульчдын баг ажиллуулсан. Тэд бидэнд “Энэ хуулийг ингэж зөрчиж болохгүй, хэрэв зөрчвөл та хасагдана” гэж хэлж байсан. Тиймээс манай намаас нэр дэвшигчид нэр нь татагдах юм уу, ямар нэгэн хэрэгт холбогдоогүй.

Тэгэхээр нэр дэвшигчдээ “хууль зөрчөөд ч хамаагүй ял” гэж хэлсэн тэр намын соёл нь өөр байгаа биз.  Мөн Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн хоёр хүний хууль зөрчсөн гэх баримт нь гарчихсан байхад УИХ, АН, ард түмэн яагаад буруутан болчихдог юм.
МАН-ынхан ард түмнээ шийтгэж, УИХ-ын чуулганд орохгүй, манай намыг шийтгэж тунирхаад ирц бүрдүүлэхгүй байж болохгүй биз дээ. Өөрөөр хэлбэл, улстөрийн нам хэн нэгний буруутай үйлдлийг ингэж хамгаалж улайран тэмцэх нь буруу.

-Гэхдээ шүүхийн тогтол­цоо хэтэрхий нэг талыг бариад байгаа юм биш үү?

-Шүүхэд үнэхээр нотлох баримт нь байгаа бол “бандан тас” гэдэг тогтолцоогоор л явах ёстой гэж бодож байна. Хууль тэнэг, муухай байж болно. Гэхдээ зөвхөн Монголын хууль гэдэг утгаараа мөр­дөг­дөж, тэрний хүчээр бидний эрх ашиг гадаад дотоодод хам­гаалагдаж байна. Хуулиа хамгаалж чаддаг оронд л дараагийн хууль хэрэгждэг.

Магадгүй С.Чинзориг, Н.Төмөр­хүү нарыг хувь хүнийх нь хувьд өрөвдөж, харамсаж байна. Тэглээ гээд би Өүлэн эх шиг л үлдэнэ. Чингис хаан хууль гаргаж тэр хуулийг нь төрсөн дүү Хасар зөрчихөд  Чингис хаан хуулийн дагуу ташуурдсан.
Гэтэл Өүлэн эх “Энэ улс орныг чинь байгуулахад Хасар шиг зүтгэсэн хүн байхгүй. Гэтэл Хасарыгаа ташуурдлаа” гээд Өэлүн эх уйлдаг биз дээ. Тэр үед Чингис хаан “Хасарыг бүү ташуурд, бусдыг нь ташуурд” гэсэн бол Монгол Улс өнөөдөр Афганистан улс шиг орондоо орох завгүй, олзлолдон булаацалдсан хэвээр л байх байсан. Түүн шиг Н.Төмөрхүү, С.Чинзориг нар ташуурдуулаа л биз. Ташуурдуулсан шалтгаан нь өчүүхэн ч гэлээ хууль зөрччихсөн л бол яах ч аргагүй шүү дээ.

-МАН-ын бүлгийг батал­гаа­жуулах асуудал нэлээд удчихлаа. Та үүнд ямар байр сууринаас хандаж бай­гаа вэ?

-Хууль дээдэлдэг хүмүүс бүлгээ байгуулна. Гэтэл хууль биелүүлэхгүй  байж яаж бүлгээ байгуулах вэ дээ. Баталсан хуулийн хэрэг­жил­тийг хүлээн зөвшөөрч, хуулийг хүндэлдэг улстөрийн хүчин бүлэг байгуулах ёстой. Ингэхгүй байгаа хүмүүст бид яаж бүлгийн эрх мэдэл өгөх юм.

-Спортын салбарт эрх зүйн хувьд учир дутаг­дал­тай зүйл олон ажиг­лагд­даг. Тухайлбал, төр засгаас олгодог олим­пийн төрлийн спорт, оюуны спортынхны шагнал урам­шуу­лал ялгаатай байдаг. Оюуны спортынхон олон улсын тэмцээнд оролцоход төр засгаас төдийлэн дэмж­дэггүй. Энэ талаар ямар зохицуулалт хийх  вэ?

-Оюуны спортод амжилт гаргасан тамирчдад шагнал гардуулах үеэр тэд “Төр засгаас бидэнд урамшуулал бага олгодог” гэж ярьж байсан. Амжилт гаргасан тамирчдын урамшууллыг өндөржүүлэх талаар хууль, тог­тоолын төс­лүүдэд өөрч­лөлт оруулахаар ажил­лаж байгаа.

-Сүүлийн үед оюуны спорт монголчуудын брэнд болж байна. Тухайлбал, Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэд тэмцээнд явахаасаа өмнө өөрсдийнхөө хөрөнгөөр олон улсын тэмцээнд оролцдог гэж ярьж байсан л даа?

-Яг үнэн. Одоогийн хууль, эрх зүйн орчин нь ийм байгаа. Өнөөгийн хэрэг­жиж буй хуулиар олимпийн спортын төрлийн тамирчдыг тив, дэлхийн хэмжээний тэмцээнд явахад нь төрөөс ивээн тэтгэдэг. Гэтэл тамир­чид олимпийн төрөлд гэлт­гүй олон салбарт амжилт гаргаж байгаа. Үүний нэг нь яах ар­гагүй шатар болон 100 буудалт даам. Олон улсын даам, шатрын тэмцээн олимпийн тэмцээнтэй дүйцэхүйц болдог гэдгийг эхний ээлжинд ойлгуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэхийн тулд олон улсын хэмжээний оюуны спортын нэг тэмцээнийг улсдаа зохион байгуулах нь зүйтэй юм. Ингэж улсынхаа нэр хүнд, гадны тамирчдын тоог бодитойгоор харуулж байж хууль, эрх зүйн орчинг өөрчилье гэж бодож байна.

-Тэгэхээр Биеийн тамир спортын тухай хуульд өөрч­лөлт оруулна гэсэн үг үү?

-Яамнаас энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийн баг ажиллаж байгаа. Хуулийн хүрээнд өмнөх хуульд оролгүй үлдсэн оюуны спортын салбарыг нэмж тусгуулахаар ажиллаж байгаа.

-Хуулийн төслийг бо­ловс­руулахын тулд сал­ба­рынх­наас нь санал авч байна уу?

-Бид спортын бүх хол­боодоос саналыг нь авч байгаа.

-Монголын тамирчдад төрөөс шагнал урамшуулал муу өгдгийг  гадныхан  далим­­дуулж  санхүүгээр дэм­жин улсынхаа иргэн­шил  олгодог гэх яриа бай­даг. Тэгэхээр манай улс чад­вар­лаг тамирчдаа гадны­ханд ал­дах­гүйн тулд яах ёстой юм бол?
-Эх орон намайг дэм­жихгүй учраас гадаадын иргэн болно гэдэг нь хувь хүний ухамсрын асуудал. Төр, засаг тэртэй тэргүй иргэдээ дэмжинэ. Тамирчдаа дэмжих гээд хуулийн төсөл санаачлаад ажиллаж байна. Гэхдээ хувь хүний тэвчээрээс шалтгаална. Хүмүүст эх орноо хөгжихийг хүлээх тэвчээр байхгүй бол одоо яая гэх вэ дээ. Бид гадаад орны тэр их  мөнгөнөөс давуулан тамирчдаа буцааж авна гэж худлаа хэлээд яах вэ. Гэхдээ  ямар эх оронд төрөв, улсынхаа төлөө би яаж хүчин зүтгэв гэдгээ ухамсарласан иргэд зөндөө бий.

-Засгийн газрын 100 хоног болж өнгөрлөө. Шинэ яамыг толгойлж ажилласан сайдын хувьд дорвитой ямар шинэч­лэл хийв?

-Нэн тэргүүнд орон нутагт өөрсдийнхөө соёлын үнэ цэнтэй зүйлийг мэдрүүлэх үүднээс музейнүүдийг ангилж, үзмэрүүдээ нут­гийнхаа брэндээр зарлуулах талаар шинэчлэл хийлээ. Музейн брэнд үзмэр зарлагд­­санаар тухайн орон нутагт аялал жуучлалын шинэ хандлага бий болох, хүмүүсийн соёлын үнэлэмж нут­­гийнхаа үнэт баялагт чиг­лэх болно. Энэ ажил нэлээд ам­жилт­тай хэрэгжиж бай­гаа.
Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойгоор Дорноговь аймгийн нутгийн брэнд болгож, Чингис хааны хангал цагаан сүлдийг залж, үзэсгэлэн гаргасан. Арванхоёрдугаар сарын 29-нд Богд хаантай холбоотой үнэ цэнтэй үзмэр­тэй газар байвал тэр брэндийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ер нь хийхээр төлөвлөсөн ажил олон бий.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (December 04, 2012 12:20:29 pm )

    Óó÷èëààðàé òàíàé 2 áàñ ìºí㺠òàðààñàí áè÷ëýã ãàðñàí ø¿¿ äýý. ÀÍûí ¿íýí÷ ãèø¿¿í ÷èíü íîòîëñîí ¿¿íèéã òà þó ãýæ ¿çýæ áàéíà âý.ÌÀÍ ìºí㺠àðõè òàðààñàí áîë ýíý õî¸ð íàìûí íºõä¿¿ä á¿ãä õóóëü çºð÷ñºí òèéìýýñ äàõèí ñîíãóóëü ÿâóóëàõ íü ç¿éä íèéöíý.

  • Anonymous (December 04, 2012 4:46:44 pm )

    Оюунгэрэл ээ чи битгий тэнэгтээд бай, дараагийн сонгуульд чи гарахгүй дээ. Өөрийнхээ сайдын үүргийг хэл үггүй гйүцэтгэвэл таараа биз дээ. дандаа илүү үгэлж байх юм

  • Anonymous (December 04, 2012 4:56:46 pm )

    HUUYE GARAHGUIG NI CHI YAJ MEDEJ BAIGAAN, EHLEED AJLIIG NI HIILGECHIH 4 JIL ODOOHONDOO YAGAA CH UGUI BNA TEGED DARAA NI DUGNEECH, YUM L BOL HUMUUSIIG MUULAH GESEN ARCHAAGUI ZANGAA BOLIMOOR YUM.

  • Anonymous (December 04, 2012 6:26:20 pm )

    amerka booboo hohod gerte hebtej bai

  • Anonymous (December 04, 2012 6:55:51 pm )

    garahgui l de tataas ni elbegdorj shu de,,, end bol MAN irts burduuleh yostoi gej uu AN daguuluudaaraa burduuleed huchindeed baisan yasan,,, huuli gedeg chini mungutei hund uilchildeg gedgiig medehgui baigaa bol chi mongol hursund tohirohgui hari urgamal boljee gej oilgo temuujingiin doog bolj yavaa nastai emgeniig neg sanachih mongolyn huuli gej iim baidgiin tanai bandan tas bol shuud l shu de,, gehdee zuvhun uursudduu

  • Anonymous (December 05, 2012 8:13:13 am )

    amerik nuhurtu hvn ern ulsiin huulig zohioltsoj bo;dog yum bolu ta nar ern yu gj bodoj bna zarimn yadin gehel bh gaigv bolovsroltoi hvmvvses asuumar baihin oroi orondoo amerikta ugluun mongolchuudtai ain

antalya rent a car