Энэ удаагийн парламент ирэх хаврыг үзэлгүй тарах уу, эс бөгөөс Н.Энхбаярыг нарсанд биш наранд гаргах уу гэдгээ шийдвэрлэх хэрэгтэй болох нь. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар ямар хариу гаргахаас хамаарч, өнөөгийн улс төрийн цаашдын өнгө төрх тодорхойлогдоно. Бүр нарийн яривал, эрх баригчид эксийг өршөөх эсэхээс шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа, цаашлаад 16 жилийн дараах ялалт хэр удаан орших нь тодорхой болох юм.
Үнэхээр авлигын “Загалмайлсан эцэг”-ийг нухчин дарж байгаа нь энэ хэмээн шударга л байхыг уриалсаар асуудалд хандвал эксийн тойрон хүрээлэгчид “бослого” гаргана. Улмаар Засгийн газраас өрх тусгаарлана. Ингэхдээ ганц МАХН биш Шударга ёс эвслийнхэн хамтдаа явах бололтой. Энэ талаар Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг “Зарим нэг нь эвслийг задлахыг хүсээд байгаа юм байлгүй. Манай хоёр нам дээд зэргийн ойлголцол үүсчихсэн, өөрсдийнхөө хариуцлагыг гүнээ ухамсарласан” гэжээ.
Түүний мэдэгдэж буйгаар эвсэл хэзээ ч тарахгүй нь. Энэ бол хариуцлагатай хүний хариуцлагатай үг. Хэдийгээр эвслийн гишүүдийн санал бодол зөрөлдөж, сайндаж, муудалцдаг ч зангидсан гар шиг байж чадах тухай ч эрхэм түшээ дурссан байсан. Тухайлбал, тэрбээр “Манай бүлэг асуудал хэлэлцэж байхад хурц маргаан болдог. Ажил хэргийн зарим зөрчилдөөн гарах нь бий.
Асуудлыг маргаж мэтгэлцэж, ярьж шийдвэрлэх ёстой. УИХ-д ажиллаж байгаа Шударга ёс эвслийн бүлэг зохих журмын дагуу тэгж ярих юм бол амжилттай сайн ажиллаж байгаа” гэсэн юм. Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Дээд шүүхээс буруутай гэж үзсэн тохиолдолд Шударга ёс эвсэл хамтарсан Засгийн газраас гарах нь, Н.Батцэрэнгийн яриагаар бол бүгдээрээ.
Нүхээ малтаж, “Шинэчилсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллаж байна” гэж хэлснийг эс тооцвол. Бас М.Энхсайханы хөрсөн сэтгэлийг бүлээцүүлж чадвал эвслийнхэн хамтаараа албан тушаалаас татгалзана гэж ойлгож болох нь. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болно.
Цаашлаад хойд талын хар овоохой гэгчээр ах намд хадаг барих эс бөгөөс УИХ тэр чигтээ огцрох хоёрхон сонголтын өмнө тулж зогсох юм. УИХ дахь бүлгийнх нь асуудлыг хүртэл уяж, боож байгаа АН-ынхны арга нь барагдаад гуйгаад ирэхийг ах намынхан андаж буй. Гэсэн ч нөхцөл байдал ийм дээрээ тулбал ялалтаа баллуурдахын оронд барын аманд өөрсдөө гүйгээд орохоос өөр сонголт өнөөгийн эрх баригчдад үлдэхгүй л болов уу.
Дахин Монголын улс төрд МАНАН татах нь гэж хөндлөнгийн ажиглагчид жиргэсэн ч цайны хачир хэмээн үл тоомсорлох биз. Тэр үед гуравдагч хүчин аль нэг намд уусчихгүй бол хүчтэй сөрөг хүчин болж чадах нигууртай. Улмаар МАНАН-гийн Засгийн газрыг хөдөлгөхгүй байж ч мэдэх их хүч тэдэнд бий. Эксийн шүүх хурал баасан гаригт болох тул энэ долоо хоногийн чуулганы хуралдаан ч хуралдахгүй нь гэж шууд хэлж болно.
Өнөөх л Өвөрхангайн тойргийн маргаан эцэслэгдээгүй байгаа тул МАН хуралдаанд оролцохгүй. Эксийн хувь заяа ч тодорхойгүй байгаа тул Шударга ёс эвслийнхэн танхимд тухлахгүй. Ийнхүү дугуй танхимын хаалга хичнээн нээлттэй байсан ч хуралдаж чадахгүй өнөөх жишгээр өдрийг өнгөрөөх нь гарцаагүй бололтой. Магадгүй шүүх хурал дахин хойшилбол байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа ч тэр хэрээр хойшлож мэдэх л юм.
Гол нь МАХН-ынхан Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрын нэгийг заавал УИХ-д суулгана гэж зүтгэсээр байвал АН эвслийнхэнд бууж өгөх, эс бөгөөс Засгийнхаа баганыг нураахаас өөр замгүй. Хэрэв төлөвлөснийхөө дагуу МҮАН-ын эвслээс мулталж дөнгөвөл ах намыг уйлуулан байж, Өвөрхангай, Увсын тойргийг гартаа оруулж, эзэн сууж, эргээ хаших боломж ч бас бий.
Тэгж чадвал Ардчилсан хүчин дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ. Мөн фракци олонтой эрх баригчид доторх хагарлаа сайтар далдлахгүй бол асуудал хурцдаж, 1996 оны түүх дахин давтагдах нигууртайг ч анхааруулья.
Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 04, 2012 11:25:32 am )
ene svrhii umuuruud bgaa uls tegeed ter zagalmailsan etsgee tiim vnench shudraga bsn gj yarih geed bgaamuu mongoliin turd maniinahniig tsul abilgach hamgiin hogiin nobshnuudaar dvvrgej haychihaad
-
Anonymous (December 04, 2012 5:36:17 pm )
ÌÀÕÍ-ûíõàí áóøóóõàí çàéëâàë òààðíà. Àâèëãàëûí çàãàëìàéëñàí ýöãèé㠺캺ð÷ áàéæ àðä ò¿ìíýýñýý òàñðààä ÿâ÷èõëàà. Ãàíö ë îëäñîí áîëîìæîî èíãýýä àëäâàë óëñ òºðèéí òàâöàíãààñ àð÷èãäàõ ýõýý òàâüæ ë áàéíà äàà. Ýíý ÌÀÕÍ Ýíõáàÿð ãýñýí ãàíö õ¿íèé òºëºº ¿éë÷èëäýã íýã ë õ¿íèé íàì ãýäãýý õàðóóëæ ë áàéíà äàà. Ýä íàðò óëñ îðíîî ãýñýí ñýòãýë º÷¿¿õýí ÷ ãýñýí àëãà äàà. Ýíõáàÿðûã õàðèí ÷ ãàéã¿é øèéòãýæ áàéíà ãýæ ìèíèé õóâüä îéëãîæ áàéíà. Öààä íºõðèéã ÷èíü ÿã ¿íýíäýý øóäðàãààð ø¿¿õ þì áîë èíòåðïîëîîð ýðýí ñóðâàëæëàãäààä ìºí㺠óãààñàí õýðãýýð /Àçèéí îðíóóäûí òîì÷óóäûí îäîîãîîð äóíä íýð íü öîõèæ ë ÿâíà ëýý/, ººð çºí人 àñóóäàëòàé áàéãàà àðä ò¿ìýí á¿ãä ìýäýæ ë áàéãàà ø¿¿ äýý. ¯íýí ÷àíàðòàà íýã íàñààðàà õîðèãäîõ àñóóäàëä îð÷èõñîí ë ÿâàà ø¿¿ äýý Èéìýýñ ë ýíý õ¿í àéõäàà ÌÀÕÍ-íû õýäýí ìàõàí òîëãîéíóóäàà𠺺ðèé㺺 ÿìàð÷ àðãààð õàìààã¿é õàìãààëóóëàõ ãýýä óëàéð÷ áàéãààã ÿàñàí îéëãîäîãã¿é ìàëíóóä âý
2 Comments