antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2012 1 comment

“Миний сонголт ийм үнэтэй”

нийтлэсэн Admin

Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүрийн сонгох, сонгогдох эрхийг тунхаглаад зогсохгүй хуульчлан баталгаажуулсан. Энэ эрх халдашгүй бас онцгой эрх. Иргэд итгэл үнэмшлээрээ, ямар нэг хүчин зүйлээс үл хамааран сонголтоо хийж, сонгосон хүнээ төрд намайг төлөөл хэмээн илгээдэг нь сонгуулийн мөн чанар. Харин өнгөрсөн жилүүдэд сонгогчдын сонголтод ямар нэг аргаар нөлөөлөх, тэдний саналыг худалдан авах тохиолдол сонгууль бүрийн үеэр гардаг, дараа нь маргаан дэгдлээ ч тэгсгээд замхардаг байдалд бид дассан, хатуухан хэлэхэд эвлэрсэн. “Мань чинь төдөн зуун саяыг, төдөн тэрбумыг тараалаа ш дээ” гэх баярхал мөнгө цацаж гарч ирсэн нөхдийн амнаас хээвнэг унана. “Шархаа нөхнө дөө” гэх нууцхан бодол харин цээжнийх нь цаана үлддэг нь тодорхой.

Түрүүчийн сонгуулиар Увс аймгаас нэр дэвшсэн Ч.Чойжилсүрэн болон түүний нөхөд “май чихэр авч идээрэй” хэмээн 10 мянгатын дэвсгэртийг хүн бүрт атгуулж буй бичлэг өнөө хэр интернэтэд бий. Энэ жилийн хувьд ханш нь өссөн байна лээ. Айл бүрт 100 мянган төгрөг тарааж явтал нэг шударга иргэн телевиз дуудчихсан нь орон даяар цацагдаж онигоогоо чирсэн, Увсын хоёр. Бүр хоёр залууг хэрэгт орооцолдуулж амжсан энэхүү хууль зөрчсөн үйлдэл одоогоор шүүхийн шатанд явж байгаа.

Дархан-Уул аймагт бас сонгуулийн маргаан дэгдсэн. Тэнд МАН-аас нэр дэвшсэн Д.Хаянхярваа улсын жасыг атгаж байгаагийн хэргийг гаргаж төрөөс ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гурав хуваан олгож буй нэг сая төгрөгийн үлдэгдлийг тарааж буянтны дүрд амжилттай тоглоод зогсохгүй оноо цуглуулж чадсан билээ. Дорнод аймаг ч асуудалтай. Мөн л МАН-аас нэр дэвшсэн Н.Номтойбаяр 300 гаруй иргэнд хувьцааны төлбөр нэрээр тус бүр нэг сая төгрөгийг бэлнээр олгосныг сонгогчид нь илчилсэн.

Өвөрхангай аймгийн хувьд МАН-ын нэр дэвшигчид оюутан, сурагчдад 150 мянга, айлуудад заримд нь 20 мянга, заримд нь 100 мянга, саналаа өгөхөөр ирж буй иргэдэд 20 мянган төгрөг тараасныг шударга сонгогчид мэдээлсэн. Тэрчлэн айл бүрт хайрцаг чокопай, ууттай чихэр, шил архи, ундаа сэлт “бэлэглэж”, “МАН-ын нэр дэвшигчдийг дэмжээрэй” хэмээн ухуулсан байдаг. Сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулж цалинжуулсан зөрчлийг нь аймгийн тойргийн хороо тогтоосон албан бичиг ч бий. Тэгэхээр хувиасаа тараах мөнгө, бас төрөөс олгож байгаа мөнгийг өөрийн мэт өгөх зэргээр ханш өссөн байгаа биз.

Тэгвэл миний санал ямар үнэтэй вэ. Угтаа миний саналыг хэн нэг нэр дэвшигч түрийвчнийхээ зузаанаар үнэлэх ёсгүй. Төрөө сонгож буй миний, таны, бидний сонголтыг мөнгөөр үнэлэшгүй. Тиймээс сонголтыг маань хэдхэн халтар төгрөгөөр худалдаж авах гэсэн нөхдийн санаархлыг тас цохимоор байна. Өмнөх парламент иймэрхүү үйлдлийг таслан зогсоох зорилгоор чухам л хоёр жил гаруй чөмгөө дундартал хэлэлцэж, ухаанаа уралдуулан байж баталсан хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж, хүлээж байна.

Би саналаа луйвардуулмааргүй байна. Өнөөдөр хууль зөрчсөн нөхдийн өөрсдийгөө өмөөрөх үг нь “олон хүний санал авсан, төдөн саналын зөрүүтэй” гэх үгс. За тэгвэл, мянга хүрэхгүй хүний саналын зөрүүгээр нэр дэвшигчид урд, хойноо жагссан байлаа гэж бодъё. Нэг хүнд 20 мянган төгрөг өгсөн гэвэл 20 сая, 100 мянган төгрөг өгсөн гэвэл 100 сая төгрөг болно. Тендерээс хэдэн тэрбумаар нь “цохидог” бэлтэй хүмүүс үүнд хотойхгүй.

Нөгөөтэйгүүр мянган хүний саналын зөрүүний цаана луйвардаад авчихсан хэдэн мянган хүний сонгох эрх хөсөрдөж байгааг яавч дуугүй орхиж болохгүй. Нэг мянга биш хорь, гучин мянган хүний саналыг луйвардаж, сонгох эрхэнд нь халдаж, сонголтыг нь худалдаж авч, сонгуулийн эцсийн үр дүнг будилуулсан байхад хууль хэрэгжихгүй бол ард түмний итгэл алдарна. Өвөрхангайн маргааныг шүүх эцэслэсэн нь ч нэг талаар энэ аймгийн сонгогчид саналаа луйвардуулсныг тогтоосон алхам. Нөгөө талаар сонгуулийн хууль хэрэгжсэн эхний жишиг.

Эцэст нь дахин сануулахад, сонгогчдын санал, сонголт хуулийн хэрэгжилт, сонгуулийн шударга үр дүнгээр үнэлэгдэнэ. Мөнгөөр биш.

Д.ЭРДЭНЭ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 04, 2012 11:04:22 am )

    iish setguulch min chi bolioch!Gantsxan ardiin nam taraasan yumuu?Ardchilsan namiin xediig nerlesen bol chinii oguulleg arai l unemshiltei bolox bailaa zailuul daa

antalya rent a car