antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2012 9 comments

Нефть импортлогчдын 17 тэрбумын торгуулийг сэргээлээ

нийтлэсэн Admin

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/-ын Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралдаж, нефть импортлогчдод ногдуулсан 17 тэрбум 294 сая төгрөгийн торгуулийг төлүүлэх шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Энэ оны нэгдүгээр сард нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, бензиний үнийг 230 төгрөгөөр нэмсэн гэх дуулиан дэгдэж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Шатахууны үнийг гэнэт нэмсэн энэ үйлдийг хууль бус болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчид тухайн үед тогтоон, нефть импортлогчдод 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан юм. Гэтэл Б.Лхагва гэгч өнгөрсөн тавдугаар сард ШӨХТГ-ын даргаар томилогдсоныхоо дараа дээрхи торгуулийг “Компаниудын үгсэн хуйвалдсан нь нотлогдоогүй асуудал” хэмээн үзэж, шатахуун импортлогчдод ногдуулаад байсан 17 тэрбумын торгуулийг хүчингүй болгосон байдаг.

Харин нэг хэсэг мартагдаад байсан их хэмжээний мөнгөн торгуулийн асуудлыг О.Магнай ШӨХТГ-ын даргаар томилогдсон даруйдаа хөндөж, эргүүлэн олны анхааралд авчирсан юм. Тэрбээр албан тушаалаа хүлээж авсныхаа дараа 17 тэрбумын торгуулийг хүчингүй болгосон экс удирдлага Б.Лхагва нарын хүмүүсийг шалгуулахаар АТГ-т хандаад байв. Түүний гомдлын дагуу АТГ-аас энэ хэргийг судалж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн байгаа. Харин өнөөдөр болсон  ШӨХТГ-ын шинээр томилогдсон Удирдах зөвлөлийн гишүүд анхны хуралдаанаараа өмнөх удирдлагуудын хүчингүй болгоод байсан нефьт импортлогчдод “хаягласан” 17 тэрбумын торгуулийг эргэн төлүүлэх шийдвэр гаргажээ.

17 тэрбумын торгуулийг үндэслэлгүйгээр цуцалсан хэрэгт сэжигтнээр татагдаад буй албан тушаалтнууд нь ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нарын хүмүүс байгаа юм.

  • Газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулагч нарт ногдуулсан 17 тэрбум 294 сая төгрөгийн торгуулийг төлүүлэх тухай

Өрсөлдөөний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.8 дахь заалт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийн 4 дүгээрзүйлийн 4,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоохнь:

  1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 04 сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Тус газрынбайцаагчийн 2012 оны 1 дүгээрсарын 13-ны өдрийн 5/04 тоот дүгнэлт, 0000033, 0000804, 0000806, 0000807, 0000809, 0000810, 0000811, 0000812 тоот шийдвэрүүдийг тус тус хэвээр үлдээсүгэй.

НИК ХХК, Магнай трейд ХХК, Сод Монгол групп ХХК, Жаст Ойл ХХК, Шунхлай трейдинг ХХК, Ойн бирж ХХК, Петро жамп ХХК, М-Ойлгрупп ХХК-иуд 2012 оны 1 дүгээр сарын 6-наас 9-ны хооронд 235-260 төгрөгөөр нэмсэн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудад нийцэж байгаа эсэхийг шалгаад үндэслэлгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн хэргийг дахин сэргээхээр боллоо.

 

Д.ЖАРГАЛСҮРЭН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (December 03, 2012 6:21:31 pm )

    huuli heregjih heregtei

  • Anonymous (December 03, 2012 6:34:03 pm )

    хэдэн түгээгч жолооч ажилчидиинхаа цалинг хасаж баиж л наад шархаа нөхөнө дөө. би өөрөө нефтьд ажилдаг хүн баина. ажилчид нь л хохироод өнгөрнө баих даа.

  • Anonymous (December 03, 2012 6:50:15 pm )

    yyren holboonii operatoruudiin daraa tulburt hereglegchdiin baritsaanii mungiig yah ve bidnii mungiig l ergeldyyleed b,na daa ted nar

  • Anonymous (December 03, 2012 6:56:32 pm )

    tegne ajilchid ni l hohirno uu gehees deedsuud oyungerel bathuu nar halaasnaasaa gapy ch gargahgui ene bol aksiom

  • Anonymous (December 03, 2012 7:54:04 pm )

    Tegeed ene torguuliig huchingui bolgoh yum arduudaa!!!

  • Anonymous (December 03, 2012 9:47:10 pm )

    Magnai chi shuu,,,,odoo grajiin une tengert xadaj bnaa,,Gangariin 13-r xoroolliin mashnii graj 25.000.000 tugrug xurcheed bgaag shalgaj ogoocheee, gangar ch bish busad companin graj mon adil bgaag boliulx xergtei,,,yamr grajid xun amdrx gej bgaa bish, arai dendej bna shuu,,,ingej ard tumnee shulmaargui bna shdeee,,,

  • Anonymous (December 04, 2012 8:49:35 am )

    MGL-d huuli heregjij ehellee. Uragshaa

  • Anonymous (December 04, 2012 8:53:17 am )

    oboodoo magnaidaa bair hygee

  • Anonymous (December 04, 2012 11:31:43 am )

    sergeex ch yaxav xarin yaj mongoo olj avna daa tsaaduul chin ogoxgui dee ogox bolbol shataxuunii unee nemne dee

antalya rent a car