Оросууд манай Засгийн газрын 100 дахь хоногт зориулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн өглөө нэгэн “бэлэг” илгээжээ. Энэхүү бэлэг нь тийм ч сайхан зүйл биш, бараг жилийн жилд бидэнд өргөн барьдаг нефть, нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын үнийг өсгбсөн тухай таагүй мэдээлэл ажээ. Монголчууд шатахуун, дизель түлшээ бараг бүхэлд нь “Роснефть” компаниас авсаар байгаа. Өөр сонголтгүй шахуу явж ирсэн маань олон шалтгаантай ч гол нь манай эрх баригчид болон нефть импортлогчдын бизнесийн сонирхол, олз ашгийн далд хуваарилалттай холбоотой хэмээн нэгэн эх сурвалж хэлж байна. Үнэн болов уу. Өнгөрсөн онд шатахуун импортлогч зарим компаниуд хууль бусаар үнэ нэмж бөөн шуугиан дэгдээж байлаа. Энэ үеэр хяналтын байгууллагуудаас шалгалт хийж будлианы эздэд нэлээд их хэмжээний торгууль оногдуулсан юм. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуучин удирдлагууд нь уг торгуулийг төлүүлэхгүй байх шийдвэр гарган хаацайлж байв. Харин саяхан шинээр томилогдсон тус газрын дарга О.Магнай болон түүний багийнхан үүнийг нь хууль бус шийдвэр гэж үзээд, газрын даргаар ажиллаж байсан нөхрийг нь Авлигатай тэмцэх газраар шалгуулан эрүүгийн хэрэг үүсгүүлээд байгаа юм. Гэвч шатахуун импортлогчид өнгөрсөн хавар ч бас дураараа аашилж, та биднийг өглөө босоод ажилдаа явахад л үнээ нэмчихсэн байв шүү дээ. Засгийн газар нь аргаа барахдаа 120 сая доллар гарган тэдэнд өгч, сүүлийн сар гаруй хугацаанд шатахууны үнийг арай гайгүй барьж байлаа. Гэтэл “Роснефть” компанийн экспорт хариуцсан захирал А.В.Ширковецын гарын үсэг бүхий бичиг буюу ээлжит “Бэлэг” нь нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын үнийг энэ оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тонн тутамдаа 100 доллараар нэмэх тухай мэдэгдэл байлаа. Энэ нь манайхныг багагүй сандаргаж таарна, шатахууны үнэ өслөө л бол бүх юмны үнэ дагаад өсчихдөг хойно. Гэхдээ “Роснефть”-ийн уг бичиг ирсний маргааш, нөгөөдөр нь бямба, ням гараг таарсан болоод ч тэрүү Засгийн газраас үүний дагуу ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Мөн импортлогч компаниуд соотон нохой чимээнээр гэдэг шиг урьдын адил шууд үнээ нэмсэнгүй. Уг нь “НИК”, “Питровис”, “Шунхлай” зэрэг акулууд сургаар нэмчихдэгсэн. Гэхдээ тэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хатуухан сануулга авч, ялангуяа “НИК”-ийн зоргоороо аашилдаг том толгойтнууд нь 4,9 тэрбумын торгууль сонсоод удаагүй болохоор дэмий л Засгийн газар руу чих тавин суугаа бололтой.
ОХУ-тай уг нь Засгийн газрын түвшинд нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн талаар нэлээд сайн ярилцаж тохиролсон юм билээ. Гэтэл одоо “Роснефть” яагаад гэв гэнэт ингэж зангаа хувиргав гэсэн асуулт яалт ч үгүй гараад ирж байна. Ер нь манай хэдэн нефть импортлогчид “Роснефть”-ийн дохио зангаагаар хөдөлдөг гэдэг нь үнэн болов уу. “Роснефть” нь Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд зуучлан борлуулагчийн үүрэгтэй бөгөөд эв нь таарвал төр, засгийнхаа томчуудын хэтэвч рүү юм хийчихдэг тул ихээхэн нөлөөтэй компани юм. Тэд аягүй бол Монгол дахь хамтрагчиддаа далдуур дэмжлэг үзүүлэх, эсвэл Оросын улс төр, бизнесийн том сонирхолыг гүйцэлдүүлэх гээд ийнхүү манайхнаар “тоглож”, бичиг сачиг илгээсэн байж мэдэх юм даа. Юутай ч бид хоёр орны Засгийн газрын хэмжээний иймэрхүү асуудалд ул суурьтай, хүлээцтэй хандах нь зөв биз ээ.
Б.Отгонбаяр
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 02, 2012 11:12:14 pm )
ARCHAAGUI ULSAA BISH HUVIA BODSON SAID NERTEI PSDA NARAAS BOLJ!!!! ALAH YUMSAN
-
Anonymous (December 03, 2012 12:28:49 am )
сая,сая барэл газрийн тос гаргадаг гэж бичсэн байсан,,,,өөрсдөө хийх цаг болсон шүү,,,,,,,,,,,,НОШИЙН ОЛОН УЛС ТӨРЧИЙН ХЭРЭГ АЛГА,,,,1 САЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ БНА????????????????
-
Anonymous (December 03, 2012 8:40:50 am )
AN-d ogj bui bileg hudlaa tom tom baagaad b.wal ah ni ahiad 100d nemne za
-
Anonymous (December 03, 2012 8:44:28 am )
Дэлхйин худалдааны байгууллагад гомдол гаргах хэрэгтэй. ОХУ саяхан энэ байгууллагад элссэн. ДХБ ын гишүүн орнууд үнийн талаар харилцан либерал бодлого явуулах ёстой
-
Anonymous (December 03, 2012 10:00:58 am )
Ehleed hyand shatahuun haih bishee nikiig sodmongoliig mt iig justiig shunhlaig bugsiig n tur awaad negtgemeer BNA yamarch ashig haralgui benzin niiluulii ter uyd l benzin hamgiin baga baij busad urgun heregleenii uniig barij ehleh bolowuu yur n Ted bidniiv shuldag murtluu ichibgui oh hurald ursulddug bolimoor Yuma anand azaraa oyungerelee
-
Anonymous (December 03, 2012 10:05:29 am )
зарим нефть импортлогч нар оросод очоод шившигээ дэлгэдэг. бие биенээсээ илүү гарах гэж үнээ өөрсдөө нэмэх жишээтэй.Оросууд яахав тэрийг нь мэддэг нэг ухаантай монгол гараад ирвэл ухаантай шийдвэр гаргаад ирвэл үнээ нэмээд дарамтлана.Тэд тэнэг шуналтай монголыг хамгаалах нь хамгийн ашиг сонирхол юм.Ийм ч их уудаан байлаа. Манжуудын суулгасан энэ идээтэй батгыг бүрмөсөн хэзээ шахах юм вэ?.Дахиад гараад байх юм уу
-
Anonymous (December 03, 2012 7:34:19 pm )
MANiinhan ANiig horloh geed ingesen yum bishu..Ted bol zuvhun uursdiiguu l bodno.Ta bidniig bodno gej bhguishudee…Ashigaa hyvaadag bsan yumbishu…
-
Anonymous (December 03, 2012 8:29:17 pm )
deer suusan nowshnuud neeree manaih 100 huwi dotooddoo uildwerleh bolomj bna daanch ene heden malnuud eh ornoo gesen setgel daanch alga ter mongol ediin zasgiin huwid harat olloo ene ter geed bsan yaasan uul uurhaigaas orj irsen orlogiig ard irgeddee geed joohon joohon ni nulimaj uguud ulseniig uursduu huwaagaad idej duushan ter tsahilgaan tulsh ee uursduu uildwerlehgui yum bol hezee ch mongol hugjihgui tuuhiigeer ni hujaaruu gardaad duusah ni ene mash tom uls turiin luuwir heel hahuuli yawagdaj bgaa ni ortoi
8 Comments