ШШГЕГ-ын хорих ангийн дарга, хянагч нар эрх нь хасагдсан хоригдлуудаа зодож танхайрдаг байдал засагдахгүй байна. Тухайлбал, Хуучин Ганц худаг дах 441 дүгээр хорих ангийн дэргэдэх Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа Н.Лхагважав нь 441 дүгээр ангид хоригдож байгаа Р.Эрдэнэтөгсийг согтуудаа зодож танхайрсан байна.
Уг хэрэг энэ сарын 15-нд гарчээ. Тухайн үед хүмүүжигч Р.Эрдэнэтөгс ээлжит жижүүрээ хийж байсан бөгөөд өглөөний тоондоо ороод харуулын байрандаа ирэхэд нь дэд хурандаа н.Лхагважав “Ажлын байрандаа байсангүй” хэмээн зодож биед нь хүнд гэмтэл учруулсан байна.Эх сурвалжийн мэдээлснээр дэд хурандаа Н.Лхагважавыг хүмүүжигч Р.Эрдэнэтөгсийг өрөөндөө оруулан зодож байхад нь хорих 441 дүгээр ангийн төлөөлөгч хошууч Н.Батбаатар салгасан аж.
Ийнхүү согтуу дэд хурандаад зодуулсан Р.Эрдэнэтөгсийн биеийн байдал одоо муу байгаа. Тэрээр хорих ангийн харьяа эмнэлэгт үзүүлэхэд нүдний болор нь хагарсан тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн магадалгаа албан ёсоор гарсан байна. Гэвч одоог хүртэл Р.Эрдэнэтөгс хорихын эмнэлэгт хагалгаа хийх боломжгүйгээс болоод хорих ангидаа эмнэлгийн тусламж авч чадалгүй өвдсөн хэвээр байгаа аж.
Хэрэв тэрээр яаралтай хагалгаанд орохгүй бол сохрох аюултай юм байна. ШШГЕГ-аас хүмүүжигчдийг зодож танхайрдаг согтуу дарга нартаа арга хэмжээ авахгүй нуудгаас болоод энэ мэт эрх нь хязгаарлагдсан иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан Р.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч С. Батзаяатай холбогдон зарим зүйлийг тодрууллаа.
-441 дүгээр хорих ангийн дэргэдэх Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа н.Лхагважав Р.Эрдэнэтөгсийг зодож, гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн үү?
-Р.Эрдэнэтөгс нь энэ тухайгаа албан ёсоор хуулийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Зохих шалгалтыг хийж байгаа. Үүнтэй холбогдуулаад н.Лхагважав нь хохирогчийг “Ямар их өргөдөл гомдол гаргадаг юм” хэмээн янз бүрийн байдлаар дарамталж байгаа. Энэ хэрэг гэрчтэй учраас н.Лхагважав нь хэргээс мултрах боломжгүй гэж найдаж байна.
-Яаралтай хагалгаанд орохгүй бол сохрох аюултай гэсэн. Ямар учраас одоог хүртэл хорьж саатуулан өөр эмнэлэгт хагалгаа хийлгэх боломж олгохгүй байгаа юм бол?
-Хорих ангиудад нарийн мэргэжлийн эмч нар байдаггүй. Түүнээс гадна өөр эмнэлэгт шаардлагатай эмчилгээ хийх боломж нөхцөл нь хуулийн хүрээнд хязгаарлагдмал байдгаас болоод хагалгаанд орж чадахгүй байна. Гэхдээ бид энэ тал дээр холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж байгаа.
-Хохирогчийн ар гэрийнхэн энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Ар гэрийнхэн нь маш их гомдолтой байгаа. Учир нь хорих ангид хоригдлын эрх ашиг ихээр зөрчигддөг. Түүнчлэн хорихоос эрүүл саруул, амьд гарах баталгаагүйд сэтгэл түгшин сууж байна.
-Р.Эрдэнэтөгс ямар ял шийтгэлтэй юм бэ?
-Тэрээр Эрүүгийн хуулийн 215.3-т зааснаар гурван жил нэг сарын хорих ялаар өнгөрөгч оны дөрвөн сард шийтгэгдсэн.
-Зодож гэмтээсэн н.Лхагважавын талаар мэдээлэл өгөөч?
-Хохирогчийн хэлж буйгаар ёс зүйгүй. Ажлын байранд архидан согтуурдаг гэсэн. Албан тушаал нь Хуучин Ганц худаг дахь 441 дүгээр хорих ангийн дэргэдэх Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа цолтой нэгэн гэсэн.
Л.Алтанхишиг
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 30, 2012 1:23:53 pm )
davartsan hyrandaa ve ooroo huuteil hun baihda. iimerhuu ajllaa hiij chadahgui humuusiig erguuleed toorhoi shiitgeliig n oorsdod n onogdyylah h.tei. shorond syyj bga buh hun myy aav eejiin huuhduud bish shu t a nariin gariin bai ch bish. yasan davarsan hyrandaa ve? nudgui bolchyyl ta nar ergd nud oryylj ogch chadahgui bizdee. hyrdan nnad hunde arga hemjee avaach
-
Anonymous (November 30, 2012 1:32:50 pm )
ÿìàð ÷ óõàìñàðã¿é õóðàíäàà âý.õ¿íèé ýðõýíä õàëäààä ººðñäèéí èéì àìüäðàë ¿ç¿¿ëýõ õýðýãòýé.ýíý õ¿¿õäèéí àð ãýð õ¿íèé ýðõèéí õîðîîíä õàíäàõ õýðýãòýé.ìºí ýð¿¿ë ìýíä äýýð ò¿ðãýí àð õýìæýý àâàõóóëàõ õýðýãòýé.èéì õ¿íä ºâ÷èí òóñàí ¿åä øøãåã ò¿ðãýí àðãà õýìæýý àâàà÷ òýäíèé ýìíýëãèéí ýì÷ íàð÷ ãýñýí øóóðõàé àðãà õýìæýý àâàõ õýðýãòýé òàíãàðàã ºðãºñºí ýì÷ íàðò àíõààðóóëæ áàéíà
-
Anonymous (November 30, 2012 1:48:25 pm )
Ymar dawarsan hurandaa we. Horigdol geheer yaj ch deerelhej boldog yaaj ch zoddog bno gej bodson bol anduurch ene meteer humuujij bgaa humuust humuujih bish ulam hertsgii zan gargaad bwal humuujij chadalgui ulam hertsgii humuus bolj niigemd garna shude. Tedend sain humuujil heregtei zorilgotoi saihan amidral heregtei shu de. Humuujuuleh chadwargui hurandaad arga hemjee awah heregtei buh ajlaas ni halah heregtei yahaaraa ter ajliin bairandaa arhi uuh ystoi ym ter darga marga shig ymnuud ni haana bdag ym hynalt ene ter ni yu hiideg ym? Huuli tsaaz yriad bailtgui hunii eruul mendiig bodmoor ym.
-
Anonymous (November 30, 2012 2:14:07 pm )
Enkhbayariig uhej bna geed 2r emnelegt hevtuulj bolj bgaa yum chin ene zoduulasan horigdoliig bas ter 2remneleg buyu(horigdoluudiin emnelegtee avaachij hevtuuleh heregtei yum bishuu???????????????Udval saidaa!!!!!!!!!!!!Bas l neg aldsan ch gesen aaviin huu shuudee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (November 30, 2012 2:26:36 pm )
buu davar 2002 onii Nyamdorjiin eruugiin har huuliar shorond orson zaluusaar ta nar garaa ugaah tsag udahgui duusah bizee
-
Anonymous (November 30, 2012 2:31:06 pm )
215 чинь жолоо барих үед гаргасан хэрэг байхаа. Ер нь ШШГГ-ын албан хаагчид новшнууд тэнд ялтанаа дандаа дээрлхэнэ тэндээс гарахаар хэнч биш тэндээл тэр хурандаа мурандаа гэсэн цол нь үйлчилнэ. Яаг ингэдэг байхгүй юу. Тэр хүнийг барьж хорих хэрэгтэй эрүү үүсгэ. Цагдаа нарыг яалаа яг адилхан хурандаа нарыг нь шалгаад шаардлага тавиад шууд хий. Хоригдол өнөө маргаашгүй үхэх болсон хойно нь л эмнэлэг магадлангаар суллана. Түүнээс нааш тавихгүй сохорно уу гаргүй хөлгүй болно уу тэдэнд ер хамаагүй ёс зүйгүү дандаа дорд үзнэ. ШШГГ-ын албан хаагч нэртэй новшнууд дандаа хоригдлын ар гэрээс ирсэн хоол унд мөнгийг дээрэмдэж гуйж амьдардаг. Эцэг эх ах дүүс нь хүүхдээ эргээд ирэхэд тэднийг гарлаа аль өөдтэй юмы нь шууд авдаг. Хоригдож байгаа хүн яах юм бэ дуугүй л цааш чичлүүлээд ордог. Хоригдлуудын эрхийг үнэхээр зөрчиж байдаг. Адилхан хүн шүү дээ тэд. Нийгмийн ажилчин гээд байдаг гарууд нь хүртэл харьцаа байхгүй. Би худлаа яриагүй. Өмхий төрийн ялзарсан авилгач шүүгчдийн буруугаас хэлмэгдэж тэнд орж бүгдий мэдэж гарч ирсэн хүн. Наанаа шал худлаа дүр эсгэдэг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар.
-
Anonymous (November 30, 2012 3:50:17 pm )
ARAI DENDVV YUMAA NEEREE HVNBISHEE HELEH VG ALGAA
-
Anonymous (November 30, 2012 4:34:46 pm )
Ene Ded hurandaa chin end tend arih uuj 17-22 nasnii ohitoi zavaarch yavdag gej vnen vv hvmvvs tegej yarih ym ?
-
Anonymous (December 01, 2012 4:08:52 pm )
Aimaag yumaa
-
Anonymous (December 02, 2012 11:17:29 pm )
nydiig nydeer coli ene xyyg nacaar ni ter durak cogtuu tolgoi tejee
10 Comments