antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2012 13 comments

Генерал Ч.Амарболд нарыг өнөөдөр шүүнэ

нийтлэсэн Admin
Тэднийг ялаа эдэлж байгаад ар гэрийнхэн нь эмзэглэж байгаа билээ

Долоодугаар сарын 01-ний гэх тодотголтой үймээний хэрэгт буруутгагдсан ЦЕГ-ын дэд дарга асан хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт нарын гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Дээд шүүхэд болно.  Тэдэнд анхан болон давж заалдах шатны шүүхээс 2.6-3.6 жилийн хорих ял сонсгосон билээ. Оноосон ялыг биеэр эдэлж байгаа генерал, хурандаа нарын эцсийн найдвар нь Дээд шүүх болоод байгаа. Шүүгдэгч нарын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар ч энэ удаагийн шүүх хурлаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана гэдэгт итгэлтэй байгаа аж.

Генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг нар ажиллаж байгаа юм. Ингээд энэ хэргийн талаар болон шүүх хурлын талаар холбогдох хүмүүсээс нь тодруулж асуув.

Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпилтэй утсаар холбогдоход “Цагдаагийн хоёр дарга хориход ялаа эдэлж, нэг нь эмнэлэгт хэвтэж байгаа. Шүүх хурлын тов гарвал Дээд шүүхээс бидэнд мэдэгдэх ёстой. Тэгээд ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй. Бидний өмнөөс худлаа мэдээлэл зохиож яриад байдаг юм” гэж хэлээд утсаа таслав.

Ш.Батсүх хурандаагийн эхнэр Алтанцэцэгтэй утсаар холбогдоход “Өмгөөлөгч Оюунцэцэг нь бидэнтэй уулзахгүй байгаа. Шүүх хурлын тов хэзээ гарахыг ч мэдэхгүй. Бидэнд ямар ч мэдээлэл алга” гэв.

Ш.Нарангэрэл: Эмнэлэгт хэвтүүлье гэхээр өөрөө хэвтэхгүй гээд байна

Генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэлтэй утсаар холбогдож дараахь мэдээллийг авлаа.

-Хурандаа нарыг шүүх Дээд шүүхийн хурлын тов гарсан эсэхийг та мэдсэн үү?

-Мэдээгүй байна. Сураг чимээ сонсогдохгүй, өмгөөлөгчид нь ч биднийг тоож уулзах биш. Амарболд дээр хааяа очиж уулздаг гэсэн.

-Хориход ялаа эдэлж байгаа юу, эсвэл эмнэлэгтэ хэвтэж байна уу?

-Хорих 441 дүгээр анги буюу хуучин Ганц худагт ялаа эдлээд бараг сар болж байна. Ш.Батсүхийн хувьд ч адилхан Амгалан дахь хориход ял эдэлж байгаа. Харин О.Зоригт нь зүрх муу гэсэн оноштойгоор Улсын нэгдсэн III эмнэлэгт хэвтэж байгаа байх.

-Та хамгийн сүүлд хэзээ уулзав?

-Өчигдөр уулзсан. Цай, хоолыг нь зөөж байгаа. Умгар жижиг өрөөнд ганцаараа байгаа. Удахгүй өрөөг нь сольж, чөлөөтэй сэлүүхэн өрөөнд оруулах юм гэсэн. Бид ч тийм өрөөнд оруулахыг хүсч, хөөцөлдсөн юм.

-Биеийн байдал нь хэр байгаа вэ?

-Жорлонгоос ч дор умгар жижиг өрөөнд ямар олигтой байх вэ дээ. Биеийн байдал нь ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байлгүй. Сахарын өвчин нь хүндрээд, одоо хөл нь яршаад аймаар болсон шүү дээ.  Уг нь ийм өвчтэй хүн байнга хөдөлгөөнтэй байх шаардлагатай гэж эмч хэлсэн ч гараад алхах ямар ч эрх, орчин байхгүй өрөөндөө нам сууж байна.  Эмнэлэгт хэвтүүлье гэхээр өөрөө хэвтэхгүй “Гүрийж байгаад Дээд шүүхийн хурал өнгөрөөе. Удахгүй шүүх хурал болох гэж байхад би эмнэлэгт хэвтэж яах юм бэ?” гээд байгаа. Тэгээд ч хэвтүүлэх нь бөөн ажил болох юм билээ. Эхлээд Зайсангийн дамжин өнгөрүүлэхээр дамжин хэвтэж байгаад Хорихын эмнэлэгт хэвтүүлдэг гэсэн.

-Генерал тантай уулзахаараа юу ярих юм бэ?

-Дээд шүүхийн шийдвэрт найдаж байна. “Одоо арай ч яллахгүй байх. Хилс хэргээр хүнд ял оноож болохгүй гэдгийг мэдэж байгаа байлгүй. Санаа зоволтгүй. Миний хэзээ хийсэн үйлийн үр юм бол оо” гээд байгаа.  Их тэвчээртэй хүн юм аа. Төрийн төлөө бүхий л муу муухай юманд зүтгэж, хоёр намын золиос болж, эрүүл мэндээрээ хохирч үлдэж байгаад харамсч байна.

Эх сурвалж: www.wikimon.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (November 28, 2012 11:04:00 am )

    buhel buten 5 hunii ami uregsn shudee zolios boljigon bl derees hen uureg ugsnuul helcheechde

  • Anonymous (November 28, 2012 11:44:22 am )

    Монголын төрд генерал болтлоо зүтгэчихээд төрийн эргэлт хийх гэсэн,үймээн самуун дэгдээсэн, хууль зөрчсөн этгээдүүдийг өөрийнхөө үүргийн дагуу тараасны төлөө ялтан болдог манай төр хаашаа яваад байна. Баахан ардчилал ярьсан анархистууд…

  • Anonymous (November 28, 2012 12:33:09 pm )

    насаараа төрд зүтгээд хэн хэнийгээ үгүйсгэсэн 2 намын золиос болж байгаа юм даа. Тухайн үеэд хичнээн цагдааг тахир дутуу болгож боломж олдвол алахад ч бэлэн байсан хүмүүсийг өөр яаж тараах байсан юм бэ??? Яс юман дээрээ цагдааг буруутгаж өөрсдийгн хийсэн гайгаа баллахын тулд Магнай Жагаа Батзандан ч өчнөөн олон хамгаалагчаараа хийлгэсэн юм билүү хэн мэдлээ

  • Anonymous (November 28, 2012 12:46:02 pm )

    zugeer l s.bayar tushaal ugsun gedgiin heleech hudlaa mujik tsarailj bhaar ta nariig utduud umhiiruud hevtej bhad chine ter umuuruud bgaa s.bayar chine kanadad hausandaa zaluu ohidoor huluu huchuulaad jargaj suundaa. ter s.bayar chine baitugai ene ardiin nam chine sunuud ta nariig umguuluh buh humuus chine hariutslaga uurch bna ged gadagshaa garad zugtaj bnshuudee mahan tolgoinuud mine uneniig heleed hun buudsan ni mongol turiin buruu bish sogtuu s.bayar terguutei kanaduudiin buruu bsniig notlooch

  • Anonymous (November 28, 2012 1:00:49 pm )

    ooriinhoo uurgiin daguu taraasanch geh shig taraagaagui buudaj alsan geech

  • Anonymous (November 28, 2012 1:56:18 pm )

    Монголын төрд генерал болтлоо зүтгэчихээд төрийн эргэлт хийх гэсэн,үймээн самуун дэгдээсэн, хууль зөрчсөн этгээдүүдийг өөрийнхөө үүргийн дагуу тараасны төлөө ялтан болдог манай төр хаашаа яваад байна. Баахан ардчилал ярьсан анархистууд…

  • Anonymous (November 28, 2012 2:08:01 pm )

    Yag unen ug shuu
    Ardchilsan nam turiin ergelt garch ireh sanaatai hiisen hereg gej bi boddog.Odoo bgaa badal yag inegej batlaad bgaa yum.unuudur hen gadaa jagsah ve?hench jagsahgui bgaa biz dee Ardchilsna nam humuust yum ugch jagsaal tsugluun hiildeg bolohoos Ard tumen uurt heregtei zuil deeree temtsdeg yum bish bna.Tiim bol odoo l ard tumen sur huchee haruulmaar yum.Mah-tengert hadaad hun amin tal ni barag ajilgui ger orongui tureeseer bhad.

  • Anonymous (November 28, 2012 2:41:09 pm )

    Mongolchuud odor bur heden arawaaraa uhej b.a hen sanaa zowson yum we bi bodohdoo 5 galdan shataagch tanhai etgeed-g ene horwoogoos zailuulaa biz gej sanadag tsagdaag-nhan bol helmegdej b.gaa

  • Anonymous (November 28, 2012 2:46:01 pm )

    yag unen hen jagsaj hen uimeen samuun degdeej baigaan ene tord garsan nohduudiin hiisen hereg shuu dee odoo bolohoor tag dugui alaban tushaaladaa hanasan humuus gol buruutan bol odoogiin tord baigaa zahialagchid

  • Anonymous (November 28, 2012 2:57:17 pm )

    humuusiig deed alban tushaald tomiloh bol emchiin uzlegt oruulj tentsseniig n tomiloh heregtei, iim biy muutai uls yaj tsag nargui ajilladag tsagdaagiin baiguulgiig udirdaj baisiin bol, iim ih ovchin zovlontoi uls yaj ch alba uurgee guitsetgej chadah ve de

  • Anonymous (November 28, 2012 3:16:34 pm )

    çà ýíý äàðãà íàð÷ ÿàõ óó.áàãà ÷ ãýñýí øîðîí ãýæ ÿìàð þì áàéäàãèéã ìýäýæ àâàã .õýðýã õèéñýí õ¿í èéì ë óìãàð ºðººíä áàéäàãèéã ñàé ìýäýý þó.ººðñäèéí õçíèéã îðîõîîð çîâëîí ìýäýð÷ áàéãàà ä¿ð ýñãýæ áàéãàà áàéõ ýíý 3äàðãûí ýõíýð áóñàä ¿åä þó÷ ìýääýãã¿é áàéñàí áèçäýý.äàðãà íàð ÷ ÿàõóó ñóóñàí áîëîîä ãàðíà .ñóóñàí íýðòýé öààíà ïýýäãýð áàéäàã ø¿¿ äýý. àðä ò¿ìíèéã ÿàæ áîëäîã ãýæ áîäîæ áàéíà.

  • Anonymous (November 28, 2012 4:47:20 pm )

    туг ч барина тугал ч хариулна. Цагдаагын дарга ч хийнэ ганцын камщрт гансар ч хэвтэнэ

  • Anonymous (November 28, 2012 6:45:05 pm )

    Энэ 7 сарын 1ний хэргийн шүүх хурал дээр Элбэгдорж өөрөө яагаад байхгүй байнааа 7 сарын 1ний хэргийн гол буруутан Элбэгдорж шүү дээ Тэр 7 сарын 1нд болсон үймээн самууны хэргийг зохион байгуулаа биз дээ Элбэгдорж чи өөрийхөө 7 сарын 1ний хэрэгт олон гэмгүй генералуудыг шоронд хориулж хэлмэгдүүлсэн шүү

antalya rent a car