antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2012 7 comments

МАН-ын рейтинг нийслэлд 40 хувиар өсчээ

нийтлэсэн Admin

УИХ-ын сонгуулийн дараа нийслэлд 25 хувьтай байсан МАН-ын рейтинг орон нутгийн сонгуулиар 40 хувь болтлоо өсчээ.

Удирдлагын болон үйл ажиллагааны шинэчлэлийн үр дүнд намын нэр хүнд  өссөн ч цаашид шинэчлэлийг эрчимжүүлэх, хамгийн гол нь иргэдийн хүсэн хүлээж байгаа  түвшинд хүртэл тууштай ажил­лах ёстой гэж МАН үзэж бай­гаа ажээ. Одоогийн байдлаар Хөвсгөл, Завхан, Дундговь, Дорнод, Дархан-Уул, Говь-Ал­тай, Говьсүмбэр, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг есөн аймагт МАН  ялалт байгуулаад байгаа юм. Төв, Булган зэрэг аймгуудад ардчилсан намтай санал тун ойролцоо байгаа тул нягтлах  шаардлагатай байгаа. СЕХ сон­гуулийн урьд­чил­сан дүнг танилцуулахгүй уяад байгаа нь  МАН-ын хувьд  сонгуулийн дүнд засвар орохоос болгоомжлох  үндэс  болж байна. Дээр нь ардчилсан намын дарга Н.Алтанхуяг арван­нэгдүгээр сарын 22-ны өдөр буюу сонгуулийн маргааш өдөр мэдээлэл хийж – Манай нам 14,15 аймагт ялалт байгуулсан гэж мэдэгдсэн нь МАН-ын эргэл­зээг баталгаажуулж байгаа. Одоогийн байдлаар ажиглагчдын мэдээллээр Ардчилсан нам ес, Ардын нам найман аймагт олонх болоод байгаа юм.

Одоогоор нийслэлд Ардчилсан нам хоёр, Ардын нам хоёр дүүрэгт олонх болжээ. Багахангай, Бага­нуур дүүрэгт МАН, Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүрэгт АН олонх болсон аж. Нийслэлд нийт 357 хэсэг байгаагийн 186  буюу 52.2 хувьд нь сонгууль хүчингүй болжээ. Эдгээрт дахин санал хураалт явагдаж таарна. Тухайлбал, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баян­зүрх, Баянгол дүүрэгт ирц хүрээгүй. Одоогийн байдлаар 2441 санал тоолох машины 78 нь дүн мэдээгээ ирүүлээгүй байгаа.

МАН сонгуулийн дүн хүчин­гүй болсон газруудад  ард иргэ­дийнхээ итгэлийг олж авахын тулд тууштай ажиллаж эхэлжээ. Нэгэнт ард иргэд олон жил улиг болсон дарга нарыг хүлээж авахгүй байгаа нь тодорхой  учраас шинэ хүн, шинэ бодлого хэрэгжүүлэх зорил­тоосоо ухрахгүй улам эрчим­жүүлж богино хугацаанд үйл ажиллагааны шинэчлэлээ явуулах гэнэ. Хамгийн гол нь “Ардын нам ялалт байгуулсан газарт хэнээр засаг даргаа сонгохыг ард түмнээсээ асууж байж шийднэ” гэсэн амлалтаа биелүүлэхээр журам боловсруулж эхэлсэн байна.

АН бүр олуулаа болно гэсэн амандаа хүрсэнгүй

Орон нутгийн сонгуулиар хөдөө орон нутгийн 90-ээс доош­гүй хувийг нь авна гэж Ард­чилсан нам эрдэж байсан ч тэдний санаснаар болсонгүй. Үндсэндээ орон нутгийн сонгуульд ард иргэд МАН, АН хоёрт тэнцүүхэн санал өгчээ. Гэвч АН “ үнэмлэхүй ялалт байгууллаа, олуулаа биш олонхиулаа боллоо” гэж зарласаар байна. Хамгийн сонирхолтой нь орон нутгийн сонгуулиар өмнө нь Ардын нам, Ардчилсан намыг дэмждэг байсан аймгууд байраа сольжээ. Хөвсгөл аймгийн тухайд сүүлийн үед АН-д итгэл үзүүлэхээ болиод байгаа. Энэ удаа бараг бүхэлдээ Ардын намд итгэл үзүүлсэн байна. Цагаан-Үүр, Цагаан нуур, Арбулаг сумынхан ардчилсан намыг дэмжсэн байна. Эдгээр сум удирдлагаа солиогүйн дээр хуучин нэр дэвшигчдээ илгээснийг хүлээж аваагүй байна. Ардчилсан намыг дэмжиж байгаагүй Бул­ган, Төв зэрэг аймаг энэ удаа тэднийг дэмжсэн бол Завханчууд үнэмлэхүй олонхоороо Ардын намыг дэмжсэн байна.

МАХН

Энэ удаагийн сонгуулиар эрээ­вэр хураавар намыг ард иргэд дэмжсэнгүй. МАХН-аас дэвшигчид үндсэндээ ард иргэ­дийн санал авсангүй, их сайндаа л нэр дэвшигчид нь 100-300 хүний санал авч. Гэвч тэд МАН-д “хоролмаатаж” чадсан гээд маадгар байгаа гэнэ. Уг нь сонгуульд хэн нэг хүнийг эсвэл аль нэг намыг хорлох гэж бус ард түмнийхээ итгэлийг хүлээх гэж оролцдог баймаар юм. Тэд өөр юм бодож орсныг ард олон хэдийнээ олоод харчихжээ. УИХ-ын сонгуулиар  ялалт байгуулсан гэж хөөрцөглөсөн ч орон нутгийн  сонгуулиар МАХН-хан ийнхүү ганзага хоосон хоцорлоо. Уг нь мянгат, зуут, аравтын сис­тем нэвтрүүлж, их эзэн богд Чингис хааны гэгдэх  зохион байгуулалтад орлоо гэж нилээн сайн сурталчилсан. Гэвч ард түмэн тэдэнд “nо” гэлээ. УИХ-ын сонгуулийн амжилт нь ч оймстой хүний л нөлөө байсныг орон нутгийн сонгууль МАХН-ханд батлаад өгөв.

ИЗНН
Иргэний зориг, ногоон на­мын хувьд ч хэмжээгээ мэдсэн бололтой. УИХ-ын сонгуулийн үеэр хэрэглэж байсан ганц  хоёр телевизийн шторкоо давтаж цацсаныг эс тооцвол орон нутгийн сонгуульд ИЗНН огт ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө гаргасангүй. Үндсэндээ энэ намаас нэг ч хүн гарсангүй. Нам нь 0,5 хувиас илүүгүй хувь авсан гэх судалгаа гарч байгаа сурагтай. ИЗНН, МАХН-ын нэгэн адил орон нутгийн сонгуулиар ард түмнээс бодит дүнгээ тавиулав.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (November 26, 2012 11:45:42 am )

    40 XEN TEGEED BGAA UM VE MAN YAMAR ICHDEGGUI UM VE TA NAR ONOODOR XIISEN BUXNEE ZUV GEED BGAA UM UU ABILGA ZAVHARAL YADUURAL ….

  • Anonymous (November 26, 2012 11:48:56 am )

    энэ ерөнхий сайд согогтой мэдээлэл хийдэгээ болимоор юм монгол улсын засгийн газрын сайд байж манай нам гээд л ард түмэнд бахархаад байхдаа яахав дэ бусад намын гишүүдийг доош нь хийж байгаа төрийн удирдлага байх хэрэг байна уу улсын 3 өндөрлөгийн нэг хүн ингэж ард иргэдийг үзэл бодлоор нь ялгаварлаж байгаа нь энэ хүн төрийн хүн болох болоогүй байна да гэсэн сэтгэгдэл төрж байна.Одоо ард түмэн та бүхэнд итгэлээ шоудахаан болиод жинхэнэ ажилдаа ормоор байнаа Тэр нүүрсийг чин хүмүүс авахаан болилоо холоос очиж авах нь 6 аас дээш мянган төгрөг болоопд байна нөгөө талаар утаа ихтэй хүэ түлдэггүй нүүрс шүү дэ

  • Anonymous (November 26, 2012 1:07:01 pm )

    MAN ernteg 100% unjee nisleld

  • Anonymous (November 26, 2012 4:45:05 pm )

    УБт мэдээлэл сайн авдаг болохоор АНын хйирхсэн амнуудаас болж дарах жин нь үлээсэн гүзээний хий гарах мэт алгуур доошилж байна шууд мэдэгдэхгүй л дэ үлээсэн гүзээ нэг хэсэгтээ л томоороо харагддаг биз дэ

  • Anonymous (November 26, 2012 10:42:39 pm )

    Алтанхуяг дахиад ерөнхий сайд болох юм биш юу ч гэж солиорсон яахав дээ. төр барьж үзээгүй юмнууд дарга болсноо мартаад өөрийхөө хийж байгаа ажлаа хүртэл нураах саатуулах үг хэл гаргаад арайч дээ болоогүй л байна даа

  • Anonymous (November 27, 2012 8:53:10 am )

    MAH garuudiin nam bur dampuurjee. Odoo 2016 ond yagaad ch hen ch demjihgui

  • Anonymous (November 27, 2012 11:57:22 am )

    Unen l baigaa daa??

antalya rent a car