antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2012 Comments are off

Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөлиин сонгуулийг хойшлуулахыг хүслээ

нийтлэсэн Admin

УИХ-ын  гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэгэн хүсэлт хүргүүлжээ. Тэр нь Хөвсгөл аймгийн ИТХ-ын сонгуулийг хойшлуулах тухай байв. Эрхэм гишүүн хүсэлтдээ “Манай улсад ардчилсан төрийн тогтолцоо төлөвшихийн үндэс нь чөлөөт ардчилсан сонгуулиа хуулийн дагуу, шударгаар явуулах асуудал билээ. Сонгуулийн тогтолцоог сулруулж, олон түмний итгэлийг алдагдуулах нэг хүчин зүйл болж ирсэн мөнгөний нөлөөллийг өнгөрсөн хугацаанд бууруулж чадсангүй. Энэ байдлаасаа болоод 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ бүрэн бүрэлдэхүүнгүйгээр (71 гишүүн) таван сарын нүүрийг үзэж байна. Гэтэл сонгуулийн хууль зөрчих үйл ажиллагаа улам ужгирч аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж, ялих ялихгүй шалтгаанаар бие даагч иргэн, зарим нам, эвслийг бүртгэхгүй, улмаар сонгуульд оролцуулахгүй байх хууль зөрчсөн үйл ажиллагааг сонгуулийн тойрог, хэсгийн хороодод гишүүд дэмжигчдээ оруулсан намууд явуулж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн хувьд нам, бие даагчдыг бүртгэх шийдвэрийг шүүхээс хоёр удаа гаргаад байхад бүртгэхгүй, хугацаа хожиж, эцэстээ сонгуулийн тооллогын машин, программд нэр нь байхгүй гэсэн шалтгаанаар сонгуульд нэрээ дэвшүүлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь иргэдэд эдлүүлсэнгүй. “Ингэж болдог юм байна” гэсэн буруу төсөөллийг бий болгох юм бол цаашдын сонгуулиудад энэ байдал давтагдаж, сонгуулиа ч явуулж чадахгүй нөхцөл байдалд хүрч болзошгүй юм. Иймд чөлөөт ардчилсан сонгуулийнхаа тогтолцоог бэхжүүлэх үүднээс Хөвсгөл аймагт болж буй энэхүү Үндсэн хууль болоод Сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчсөн хууль бус үйл ажиллагааг шударгаар шүүн хэлэлцэж, иргэний сонгогдох эрх зөрчигдөж, сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлж буй байдлыг харгалзан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 55.1.4-ийг үндэслэн Хөвсгөл аймгийн ИТХ-ын сонгуулийн товыг хавар хүртэл хойшлуулах нь зүйтэй байна. Таныг ардчиллын суурь үндэс болсон чөлөөт ардчилсан сонгуулийн тогтолцоогоо баталгаажуулах үүднээс энэхүү асуудалд ач холбогдол өгч, өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох арга хэмжээ авч ажиллана гэдэгт найдаж байна” гэсэн байна.

Д.САРУУЛ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car