antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2012 13 comments

Даатгалын мөнгө угаасан банкны захирлыг сонгуулиас хасах уу?

нийтлэсэн Admin

hayanhyarvaa

Чингис хаан банкны Дархан дахь салбарт мөнгө угаасан хэрэгт холбогдож байсан Г.Ганболд МАН-аас ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн байна. Нийгмийн даатгалын мөнгийг өндөр хүүтэй байршуулан зөрүүг нь бэлнээр авч байсан удаа дараагийн үйлдэл гарах үндсэн нөхцөл болсон гэрээ байгуулж гарын үсэг зурсан нэг тал, ард түмний мөнгийг завших тэр бүх бололцоог олгосон банкны захирал хариуцлагаас мултарчээ. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Дархан дахь Чингис хаан банкны хооронд Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг 2007 оны 6 дугаар сарын 1-нд байгуулж, 0,73 хувийн хүүтэй байршуулсан мөнгөнөөс 0,33 хувийг нь завшиж байсныг гэрчүүдийн мэдүүлэг, санхүүгийн баримтуудаар нотолсон юм.

Хүмүүсийн хөлс хөдөлмөрийн үнэ цэнэ шингэсэн нийгмийн даатгалын шимтгэлийг банкинд байршуулахдаа 0,4 хувийг нь төсөвт тушаагаад, 0,33 хувийг нь завшин авсаны хохирол 213 сая төгрөг болжээ. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Баяраа, ерөнхий нягтлан Б.Хастуяа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа боловч гэрээнд гарын үсэг зурсан нөгөө тал, мөнгө байршуулан завшуулсан банкны захирал Г.Ганболд ямар ч хариуцлага хүлээсэнгүй, яг одоо иргэдийг чин шударгаар төлөөлнө гээд явж байна.

Яллагдагч Б.Хастуяа “Г.Ганболдтой гэрээ байгуулаад, надад данс нээлгэн, зөрүү мөнгийг нь даргатай хоёулаа тавь тавин хувиар хувааж авдаг байсан гэх зэргээр мэдүүлж хэргээ хүлээжээ. Хэлтсийн дарга П.Баяраа “Сар бүрийн эхэнд би Хастуяагийн мессенжер хаяг руу “Чингис” гэж бичээд мөнгөө ав гэдэг байсан. Мөнгөө Чингис хаан банкны логотой, бор цаасан ууттайгаар хүлээж авдаг байсан. Гэрээ нууц болохоор манай хэлтэст хувь нь байхгүй” гэх мэтээр мэдүүлсэн байна. “Манай банкны захирал, нягтлан хоёр Б.Хастуяад мөнгийг нь өг гэхээр нь Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад нь аваачиж өгсөн, П.Баяраа даргын гэрт нь сонинд боодолтой хүргэсэн, өөрөө хаалгаа онгойлгоод авсан” гэх зэрэг гэрчүүдийн мэдүүлэг бий. Банкны кассын нярав бэлэн мөнгө хүлээлгэж өгдөг байснаа, захирал Г.Ганболд заримдаа өөрийн дансаа ашиглаж хувийг нь олгодог, Б.Хастуяатай өрөөндөө уулзаж, Нийгмийн даатгалын хэлтсийн нягтлан авлигаа уутанд хийгээд авч гарсан хөдөлшгүй нотлох баримт хавтаст хэрэгт авагджээ.

Г.Ганболд нь Дархан-Уул аймгийн МАН-ын залуучуудын холбооны дэд тэргүүний сонгууль албатай, гол түрийвч нь болсон хүн юм. Хүн амын ажил хөдөлмөрийн хөлс шингэсэн мөнгийг банкинд байршуулахдаа сарын 0,4 хувиас хэтрүүлэхгүй байршуулах журам зөрчин, албан тушаалын гэмт хэрэг үйлдэх үндсэн нөхцөл бололцоо олгосон, хувийн данс, албан өрөөгөө ч ашиглуулан хамтарсан Г.Ганбодд иргэдтэй ямар нүүрээрээ уулзах вэ? Түүнийг хэн хэргээс мулталж, нэр дэвшүүлсэн бэ? Дарханыг аалзны торны шүлс хэрж, Д.Хаянхярваагийн багийнхны холбогдсон албан тушаалын хэргүүд шил дараалан цуварч байна. Д.Хаянхярваа эх орны хишгийг сонгуулийн хувь болгон ашигласан, Төсвийн байнгын хорооны дарга байхдаа “Шарын гол” компанид үнэгүй шилжүүлсэн спорт заалыг Сангийн сайд болоод буцааж худаддаж авсан, түүнд нь аймгийн МАН-ын дарга С. Насанбат шууд хамтарсан, Засаг дарга байхад нь Х.Баатархүү хэмээх байхгүй хүний нэрээр төсвийн мөнгө 45 удаагийн үйлдлээр дөрвөн жилийн туршид шилжүүлэн авсан, 9 жилийн өмнөх хуучин зураг үзүүлж байгаад төрийн яамыг хууран зам засварын хөрөнгө завшсан зэрэг хэрэг явдал үргэлжилсээр байна. Дарханы дарга нар даварсаар, дахин дахин хуурсаар байгаа баримт үргэлжилсээр…

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (November 13, 2012 9:31:42 am )

    lalaruudiig shuud buudah yumsan daanch bolohgui yum

  • Anonymous (November 13, 2012 10:15:10 am )

    энэ Ганболд гэгч хүүхэн эргүүлээд,энд тэнд хүүхэд хийгээд явдаг нөхөр байна.Одоо гадаадад нэг хүү нь байдаг,худлаа улс төр гэж явахааар хүүтэйгээ нэг удаа уулзаж харж үзээч малаа

  • Anonymous (November 13, 2012 10:46:31 am )

    Хаянхярваагийн бөгсийг долоогч

  • Anonymous (November 13, 2012 11:02:33 am )

    ene haynaa ug n shorond ll bj bh yostoi hun de

  • Anonymous (November 13, 2012 11:16:40 am )

    Жинхэнэ идэж ууж гол асуудлыг найруулсан эзэн Г.Ганболд гэгч ял завшиж,нөгөө 2 нь ял авах юм даа,шудрага явдал уу энэ , хууль хяналтынхан энэ асуудалд анхаарлаа хандуулмаар юм

  • Anonymous (November 13, 2012 2:40:25 pm )

    МАН-ын нэр дэвшсэн энэ дээрэмчин хүмүүсийн нэрийг татаж УИХ-ыг цэвэрлээчээ. арайчдээ Хаянхярваа шорондоо хурдан сууж иргэдээ хохиролгүй болгосон нь дээрээ

  • Anonymous (November 13, 2012 4:58:44 pm )

    naad hed yag idj uusan n yostoi unen shu,ehende baitsaaltand bhda bayaraa uuriinhuu buruug huleehgui huurhiii nyagtlanda buruuga chiheed gereer baitsaaltand bjiij bilee humuus adilhan uuj idcheed yaj iim baliar bdag bnaa

  • Anonymous (November 13, 2012 5:00:29 pm )

    ard irgediin tatwariin mungiig yaj idj uuj chadnam be? uursdiinh n ed hurungiig hereglej ashiglaad bwal law duugui bh humuus law bish shde baliar yumnuud

  • Anonymous (November 13, 2012 8:01:58 pm )

    энэ юм бичсэн хүн арайл дэндүү хүн амтаныг хэлсдүүлсэн юм биш үү ямар өөрөө хэргийн материалтай танилцсан юм биш дээ эсвэл мөрдөн байцаагч нь өөрөө бичээд байгаа юм уу арай ч дэндүү хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна шүү хүмүүс

  • Anonymous (November 13, 2012 8:19:26 pm )

    ene heregt Ganbold er hamaagui. Tegej huuli bus yum hiih hun bish. Tegej yarival ter hastuya ch bas buruugui baihoo. Harin ter Bayaraa geech chin jinhene darkhand aldartai hund gar. Er ch tegeed iim hudal zuil bichij niitelj bag humuus archaaguigee haruulj bna doo

  • Anonymous (November 13, 2012 8:21:26 pm )

    Songuulid ner devshij bga bolhoor n ganboldiin neriig unagaah gej bichij bga yumaa da. ene heregt neeree hamaagui gej huuliin baiguullagaas n togtool todorhoilolt garguulsan bna lee shuu. Hudal yum bichihee bolimoor yumaa

  • Anonymous (November 13, 2012 8:31:48 pm )

    Yum unenere bdg bol uher terger tulai guistenee Darhanchuud G.Ganboldig yamar hun bolhiig medeh hun oloon bitgi ataarah bitgi uls torjood bai Zoohon heden teneg hun bnaaa.

  • Anonymous (November 13, 2012 8:38:48 pm )

    conguuli bolhoor bie bienee dooshoo hiihee boliul yasanin be.bolowsrol ondor ,chadaltai ,zaluu humusee demjii l yasiin be,hudlaa um bichij hunii neriig gutaah gej oroldoooo,

antalya rent a car