antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2012 4 comments

Дээрмийн эсрэг бодол санаагаа нэгтгэцгээе монголчууд аа

нийтлэсэн Admin

0hghghghghhg.УИХ-ын чуулганаар ойрын өдрүүдэд Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа.Энэ төсөл хэрхэн батлагдахаас хамаарч монголчууд та бидний төрөөс хүртэх ёстой тэтгэмж, төрийн албан хаагчдын цалингийн хэм, хэмжээ шийдэгдэх ёстой. Гэтэл шинэчилсэн Засгийн газраас УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн уг төсөл нь жинхэнэ утгаараа дээрэм болж хувирах бололтой. Дээрэм, дээрэмдээ хөлс хүчээ шавхан байж ажилласан жирийн иргэний цалин пүнлүүг дээрэмдэх замаар өөрсдийнхөө идэх бялуунд хачир нэмэх тийм дээрэм аж.

Энэ онд С.Батболдын Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг дарга, цэрэг гэж ялгалгүй дунджаар 53 хувиар нэмсэн. Мөн тэтгэврийн дээд хэмжээг 71,2 хувиар өсгөж, халамжийн тэтгэврийг 1,9 дахин нэмсэн байгаа. Гэтэл УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулснаар шинэчлэлийн Засгийн газраас ирэх онд төдийгүй ирэх дөрвөн жилд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй гэдгээ зарлаж байна.
Тэр ч бүү хэл хүүхдүүдээс хоолыг нь булууна гэдгээ ч ил тодоор, ичиж зовохгүйгээр зарлачихлаа. Бод л доо, үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургууль болон техник мэргэжлийн сургуулийн дотуур байрны сурагчийн хоолны зардлыг 50 хувийг эцэг, эх хариуцахыг үүрэгдэж эхэлж байна. Цаашлаад монгол хүн бүрт олгодог байсан “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг хүчингүй болгочихлоо. Үүнийгээ “Хүүхдийн 20 мянгаар орлуулна” хэмээн зарлаж байгаа ч үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл 21 мянган төгрөгийн төлөө дугаарлаж, түүгээрээ арав хоногийн хоолоо хийдэг байсан хөдөлмөрийн чадваргүй олон мянган иргэдээ золиосолж орхисноо тэд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Боловсролын салбарын ажилтан, ажиллагсдад зориулан олгох байсан 36 сарын тэтгэмжийг шууд үгүй хийчихлээ. Өдөр бүр шохойнд хордож, өдөр бүр та бидний хүүхдийг сургахын төлөө мэдрэлээрээ тоглуулж, стресдэж суудаг багш нарт таван жилд нэг удаа олгохоор төлөвлөж байсан тэтгэмжийг шинэчлэлийн Засгийн газар “Багш хэрэггүй” хэмээн тунхаглах мэт төсвөөс хасчихлаа.

Ардын нам инфляцийн өсөлтөд байдгаа барьж дуусдаг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд амьдралаараа тоглуулж буй эмзэг бүлгийн иргэдэд туслахыг хүссэн ч Ардчилсан нам хүлээж авсангүй. Тэд энэхүү харгис хүслийнхээ төлөө амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүн бүрт 21 мянган төгрөг олгохыг Ардын намын санаачилгыг ирэх оны төсвийн төслөөс өөрсдийн дураар хасчихав. Ойролцоогоор 612 мянган иргэнд энэ төрлийн тэтгэмжийг олгох зорилт байсан ч тэр нь шинэчлэлийн Засгийн газрын олигархижсан сайдууд таалагдсангүй.

Арга ч үгүй. Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдад, Д.Бат-Эрдэнэ гэх Батлан хамгаалахын сайдад, Лу.Болд гэх Гадаад харилцааны сайдад, Х.Баттулга гэх Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн сайдын хувьд энэхүү 21 мянган төгрөг ердөө л шүд жигчийлэх цаас мэт санагдах учраас тэд “Энэ мөнгө хэрэг болох хүндээ их хэрэгтэй мөнгө шүү” гэдгийг ойлгохгүй байгаа байж болох юм. Эрх мэдлийн өндөрлөгөөс, эд хөрөнгийн баян цатгалнаас энгийн иргэний амьдралыг ойлгоно гэдэг ийм хэцүү учраас төрд эгэл иргэдийг оруулж ирэх зайлшгүй хэрэгцээ нь үүгээр харагдаж байна.

Ядаж л нэг дугуй “Атар” талхыг дангаар нь хар цайнд дүрээд идэхэд хаяхан хөлс гардгийг мэдэх тийм иргэн төрөөр дамжиж та биднээс дээрэм хийхгүйгээ сайтар мэдэх биз ээ. Энэ мэтээр үргэлжлэх төрийн дээрмийг хэрхэн зогсоох вэ. Үүний төлөө бодол санаагаа нэгтгэцгээе, монголчууд аа.

Н.Бүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 12, 2012 11:53:18 am )

    muusain har sdanuud alwal tarsan har muu nowshnuud we iim archhagvi zan yaj gargaj chaddag nn aa nowsh heleh ch vg alga muu yawhaar sain vh gdg vhej dald orosoi

  • Anonymous (November 12, 2012 12:47:57 pm )

    Bitgii hutsatsgaa, MAN bol jinhen luivarchid, ta nar yasan hoolnooosoo salaad uheh gej bna uu, shine zasgiin gazar ene ulsiig chin hugjuulne za zugeer haraad suuj bai, 2016 onii songuulid ta nar usreed l 10 suudal avna hahahahah sdf sdfg412

  • Anonymous (November 13, 2012 3:01:24 pm )

    та нар хоолтойгоо залгаад хахаж үхэх гэж чихэж байх шив, та нарын хөгжүүлдэг гэж юу байхав дээ үлгэрт л гардаг байх, 2016 оны сонгуульд хэдэн суудал авахаа мэдээд байдаг эрлийз нохой вэ

  • Anonymous (November 14, 2012 2:41:36 am )

    MAN-IINHAN TUUHIIN TAVZANGAAS UDAHGUI ARCHIGDAH GEED AMIA TAVIJ BAIH SHIV, NUGEL NUDEEREE GEJ TA NARIIN HIISEN ZAVAAN YUM BOLGON CHIN UDAHGU TA NART GAI AVCHIRNA, EH ORNOO HUDALDSAN GALZUUCHUUDIIN ORON BOLGOSON TA NAR UDAHGUI UIL LAIGAA EDELNE. UNEN HEZEE NEGEN ZAGT ZAAVAL YALDAGGEDGII TA NAR SHIG HOMHOI SETGELTEI HUMUU SMEDEHGUI L DEE

antalya rent a car