– Зөв эргэлтэнд оруулбал мөнгө –
Нийслэл хотын хог хаягдлыг зайлуулахад өдөрт 300-350 машин техник, есөн дүүргийн зам, талбайн цэвэрлэгээнд 400 гаруй хүн ажиллаж, нэг тн хогийг 2080 төгрөгөөр ачиж, Наран, Морин даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгүүдэд /Багануур, Багахангай, Налайх дүүргүүд нутаг, дэвсгэрийнхээ хог хаягдлын цэгүүдэд/ хүргэж байна.
2012 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хувь хүн , аж ахуйн нэгжүүдээс төвлөрсөн цэгүүдэд ирж байгаа хогноос төлбөр авахгүй болсон шийдвэр гаргасан нь бас нэг алхам. Нэг өдөрт Төвлөрсөн хогийн цэгүүдэд нэг сая 337 мянган тн, жилд 488 сая гаруй тн хог хаягдал гарч үүнийг зайлуулахад сая гаруй /1.015.082 / төгрөг зарцуулдаг. Нэг дүүрэг жилдээ 15 мянган удаагийн ачилтаар 67 сая 2Т2.5 мянган тн хог хаягдал тээвэрлэдэг.
Гэтэл Улсын хэмжээнд 329 сум суурин газар, 21 аймаг тус бүрт нэгээс хоёр, Улаанбаатар хотын хэмжээнд тав нийт гурван сая 459.5 га талбайд 417 жижиг том хог хаягдлын төвлөрсөн цэг байдаг бөгөөд эдгээрт жилдээ 1,4 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс зөвхөн Улаанбаатар хотод нийт хог хаягдлын 30 орчим хувь үүсдэг ба төрлөөр нь авч үзвэл 350 мянган тн ахуйн хог хаягдал, 50 мянган тн барилгын хог хаягдал, нэг мянган тн эмнэлгийн хог хаягдал байдаг байна. 2009 оноос эхлэн 410 гаруй мянган тн хог хаягдлыг ландфил технологийн аргаар хөрсөөр дарж устгах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Өвлийн улиралд үүсч буй нийт хог хаягдлын 50 гаруй хувь нь үнс, нүүрсний хог эзэлДэг. 2011 онд 190 мянга орчим айл өрх өвлийн улиралд нүүрс түлж байсан бөгөөд нэг тн түүхий нүүрс шатаахад 18 хувь нь үнс болдог байна. Жилдээ 1,1-1,3 сая тн орчим түүхий нүүрс шатааж, 198-230 мянган тн үнс гаргадаг гэсэн үг.
Ийм их ажил хийж, хөрөнгө зарж байна гээд Улсын нийслэлийн маань өнгө төрх Улаанбаатарын оршин суугч таны нүдэнд ямаршуухан буудаг вэ. Нэг их сайхан гэж хэлэхгүй болов уу. Ялангуяа өвлийн улиралд битүү утаа, угаар, хахаж цацаж, хамар амаа дарж ярвайсан хүмүүс хаа сайгүй. Дээр нь хотын хог хаягдал. Гэр хорооллын давчуухан гудамжнуудын дунд болон гуу, жалганд асгасан бохир ус, үнс, нурам, нохойн баас. Орон сууцнуудын дунд ч байдал дээргүй. Муухай үнэртэй уугих янз бүрийн том, жижиг төмөр, банз, бетон, блокоор хийсэн хэв загваргүй, эвдэрхий, онгорхой, цоорхой нүсэр хогийн савнууд, түүнийг тойрон хооллож суугаа нүд хальтрам царайтай тэнэмлүүд /хүн хогнууд / траншейныхан. Ялимгүй салхины үзүүрээр бургих тоос шороо, хийсэх цаас, гялгар уут, гудамж зам дагуу хөглөрөх тамхины иш, чихэр бохины цаас. Иймэрхүү саарал дүр төрх их хотод маань үргэлж биш ч байдаг, нийслэл даяараа иймгүй ч энд тэндгүй тааралдах нь гачлантай. Товчдоо иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрх дэндүү зөрчигдөж байна.
Хог эмзэг сэдэв, бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлж шийдвэрлэх асуудал болоод байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ. Гарах ямар арга зам байна гэдгийг ултай эргэцүүлэх цаг болоод байна. Байж л таарна. Юутай ч хотын хог хаягдлын талаар явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа төгс, оновчтой биш гэдгийг бодит байдал хэлээд байна. Энэ асуудлыг хариуцсан хот, дүүрэг, хорооны хэдэн хүн өглөө үдэшгүй явж байгаа ч үр дүн тааруу. Нэг юмаа давтаж дороо эргэлдсэн байдалтай. Байдал дээрдэхгүй байгаа хэд хэдэн шалтгаан би. Жилд 16 мянга орчим айл өрх хөдөө орон нутгаас Улаанбаатарт шилжиж ирдэг. Ахуйн хог хаягдал тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа. Гэтэл хог хаягдал зайлуулах төсөв, хөрөнгө дорвитой өсөхгүй байна. Ярих, мөрөөдөхөөс цаашгүй. Гэр хороололд ядуурал их, ажилгүй хүн олон байна. Хогны мөнгөө хэл амгүй тогтоосон хугацаандаа өгөх нь ховор байсныг цахилгааны мөнгөтэй хамт авч дэвшил гарсан боловч, хогоо хурдан татаж авах асуудал хэрэгждэггүй янз бүрийн шалтгаан, бэрхшээл тоочсон хэвээр. Зарим байгууллага, аж ахуйн нэгж ч хог тээвэрлэсэн мөнгөө өгөх шилжүүлэхдээ луу унждаг, хүнд суртал гаргадаг хэвээрээ.
Нөгөө талаар хог хаягдлын асуудлыг зохицуулах тогтоол, журам, дүрэм, норм, норматив зах зээлийн харилцааны өнөөгийн байдалтай уялдахгүй зөрчил-дөх болж, хурдыг нь гүйцэхгүй дэндүү хоцорч байна. Ихэнх нь хуучирч мөрдлөгө болгоход хэцүүхэн болжээ. Шинээр гарсан нь ч хариуцлага тооцох, торгууль оноох талаар хатуу оновчтой, дорвитой шийд тусгагдаагүй. Хотын гэр хороололд суугаа нэг оршин суугч өдөрт зуны улиралд 300 гр орчим, өвлийн улиралд 1000 гр орчим, орон сууцанд суугаа оршин суугч 200-300 гр орчим хог гаргадаг тооцоо бий. Нийслэлд 1,3 сая хүн амьдарч суугаа. Эндээс л 800-1200-аад тн хог өдөр бүр овоорч байдаг. Хогийн цэгүүдэд хахаа үүсэх, нууцаар хог хаядаг шинэ цэг бий болно гэдэг үнэхээр яршигтай. Одоо Нийслэлд Нарангийн энгэр, Морин даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгүүд дээр хогноос төлбөр авалгүй хаяуулж байгаа нь бас нэг дэвшил, гэтэл зориулалтын цэгүүд дээр нь хүргээд хогоо хаядаг ухамсартай хүн хэд билээ…
Гэтэл эдгээр цэгүүдэд хүрэхгүй гуу, жалганд хаягдаж байгаль орчныг бохирлож гээгдсэн нь бас зөндөө. Хог хаягдлын менежментийг шинэчлэн боловсруулах шаардлага эдгээрээс үүдэн гарч байна. Улаанбаатар хот /дүүрэг, хороод /хог хаягдлын дэд хөтөлбөртэй байх. Энэ бол цогц бодлого байх учиртай. Зах зээлийн өнөөгийн байдалд тохирсон үнийн уян хатан бодлого, хогоо зориулалтын газарт нь асгадаггүй хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид тооцох хариуцлагын тухай энд онцлон тусгамаар санагддаг. Хугацаа хэтэрвэл алданги тооцох, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тодорхой хугацааны хязгаарлалт хийх, телевиз, радио, хэвлэл, мэдээллээр “Хогондоо” аян янз бүрийн хэлбэрээр зохиож, зориулалтын бус газар хог асгаж хаясан жолоочийн эрхийг хасах хүртэл олон арга байж болно. Иргэн та орлого олж байгаа.
Хог тээврийн паркийг хот тохижилтын зориулалтын чанартай техникүүдээр шинэчлэлт хийх. Машин, техник тоног төхөөрөмж дутуу, олон жил ашиглаж элэгдэж хуучирсан, ачсан хогнийхоо нэг хэсгийг гудамж замд гээж орхидог. Хог тээврийн зарим машин хотын өнгө үзэмжийг гутаадаг, түлш, шатахуун зарцуулалт өндөр, өвлийн цагт хүйтэн кабин нь доторлогоогүй төмөр амбар шиг гээд асуудал ихтэй. / Харин үнэ ихтэй ашиглагдахгүй хулхи, капитал засварт орсон, эвдэрсэн тохиолдолд сэлбэг олдохгүй, үйлдвэр нь хаагдсан, жилийн настай, тэвш өндөр хог ачихад хүндрэлтэй, манай орны цаг уурын нөхцөлд таараагүй техник байж болохгүй. Ийм техник авсан тохиолдол байгаа.
Түүнчлэн дүүргүүдийн ТҮК, ТҮТ-ийн бүтэц зохион байгуулалтыг нягтлан үзэж оновчтой болгох, нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэдэг, хог тээвэрлэдэг машины жолооч, ачигч, золбин нохой, муурын анчид, Төвлөр-сөн хогийн цэгүүд дээр хүнд хортой нөхцөлд ажилладаг нийт хүмүүсийн цалинг нэмэх шаардлагатай. Хог шатаах, ангилан ялгах боловсруулах, химийн, эмнэлгийн, барилгын хогны, аюултай хог хаягдал устгах үйлдвэр, хаяж булшлах тусгай цэг байгуулах цаг нь нэгэнт болжээ. Энэ талаар хурал, зөвлөлгөөн дээр их ярьдаг боловч, эрх мэдэлтэй дарга нар нь худлаа ярихаас өөр оновчтой шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаа нь харагдахгүй нь тун харамсалтай. Энэ талаар зарим ажлын эхлэл тавигдсан. “КOIСА”-ийн хөрөнгөөр хатуу түлш үйлдвэрлэх үйлдвэр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн дэргэд баригдсан боловч улсын комисс хүлээж авахгүй байгаа нь хачирхалтай. ,
Нийслэл хотоо хог хаягдалгүй цэвэр, саруул сайхан байлгах нь хэдхэн хүний ажил биш, нийслэлийн нийт оршин суугчдын үүрэг гэдгийг ухаарах, зөвхөн гэр хашаандаа төдийгүй гудамж, зам талбайд хаа явсан газраа цэвэрч байдлыг эрхэмлэх учиртай. Хог хаягдлаа ангилж орчин-доо цэвэр байдлыг бий болгох, нийт оршин суугчдын ухамсар эрмэлзлэл тэмцлээс их зүйл хамаарч хог хэмээх дайснаас салах бодит нөхцөлийг бүрдүүлэх билээ.
Иймд Улс тунхагласны ойгоо угтан ирж байгаа шинэ ондоо хоггүй айл өрх, хэсэг хороо, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгж хамт олон болох зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх, хашаа орчиндоо мод, сөөг, зүлэг, цэцэг тарих бичил тохижилт хийх хөдөлгөөнийг улам эрчимжүүлэх, санаачилгатай ажиллагсдыг сурталчлан урамшуулах их ажил өрнүүлмээр байна. Учрыг нь олохгүй бол “Хог” гэдэг үнэхээр эрүүл мэндийн дай-сан, хотын өнгө үзэмжийг гутааж байдаг өдөр бүр ундран гарч байдаг залхмаар новш. Харин одоогийн зах зээл, эдийн засгийн өнцгөөс харвал мөнгө.
Бусад улсын хэвлэл, мэдээлэлд Хог боловсруулах төрөл бүрийн үйлдвэр байгуулаад өдөр бүр хэдэн зуун тонноороо ундран гарах бэлэн түүхий эдээ үнэгүй ашиглан баяжиж, тансаглаж, жаргаж суугаа гаднын бизнесмений тухай бичсэн байдаг. Үйлдвэрийн болон химийн, барилгын, эмнэлгийн, аюултай хог хаягдлын манай орны нөхцөлд тохирсон тусгай цэг, жижиг цех, дамжлага, үйлдвэр байгуулах шаардлага бий болоод байна.
Химийн элдэв бодис ямар гамшиг тарьдгийг бид Хонгор сумын эмгэнэлт жишээнээс харж одоо ч хор уршиг нь үргэлжилсээр… Сүүлийн үед хотод тархаад байгаа халдварт шар өвчин юуны дохио вэ? Түүнчлэн 450 жилийн хог болдог гялгар уутнаас татгалзахгүй бол болохгүй нээ. /Хуванцар сав, хуванцар аяга 500 жил, тамхины иш 12 жил, арьсан гутал 45 жил, живх 550 жил, хөнгөн цагаан лааз нэг сая жил, шилэн лонх аяга 1-2 сая жил газрын хөрсөнд задарч шингэдэг байна./ Уншигч та энэ талаар бодож байсан уу? Ихэнх хүмүүс энэ талаар бодож үздэггүй. Хогоо хаясан л бол та хогныхоо тухай дахин боддоггүй нь тун харамсалтай. Нэгэн цагт “Азийн цагаан дагина” гэж нэрлэгдэж явсан Улаанбаатар Хот хогондоо дарагдлаа гэж шүүмжлэх амархан.
Шүүмжлэгч та ч гэсэн өдөр бүр хагас килограмм гаруй хог ялгаруулж байдгаа бодож үзээсэй. Нийслэлийн иргэд оршин суугч хүн нэг бүрийн ухамсар, хичээл зүтгэлээс “Азийн цагаан дагина” нэрээ эргүүлэн авах эсэх нь шийдэгдэнэ гэдгийг сануулъя.
П.Дөлгөөн
Эх сурвалж: “Нийслэл таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 12, 2012 11:20:25 pm )
mongolchuudaa hotoo tseverlej tsever baival yasan ym be arai denduu gdg ni ilt
-
Hi Guess the Food (September 07, 2013 11:58:46 am )
135424 562367An intriguing discussion will be worth comment. I believe that you can write read more about this topic, may well certainly be a taboo subject but usually folks are inadequate to chat on such topics. To a higher. Cheers 54326
2 Comments