хэрээс хэтэрсэнээс үүдэж, энэ дүүрэг эмгэнэлт байдалд хүрсэн гэх хүн олон байна. Ингээд чухам ямар нөхцөл байдал үүссэнийг сурвалжлахаар тус дүүргийг зорилоо.
Ингээд чухам ямар нөхцөл байдал үүссэнийг сурвалжлахаар тус дүүргийг зорилоо. Ингэхдээ дарга нартай уулзаж, арьсаа хамгаалсан үг сонсохыг хүссэнгүй. Эмнэлэг, хүнсний захаар орж, иргэдийн сэтгэгдлийг сонсохыг гол болгов.
Эхний орсон газар та бидний Эрүүл мэндийн VII төв гэж нэрлэж заншсан, тус дүүргийн эрүүл мэндийн төв. Урт дараалал үүссэн тус төвийн үүдэнд бөөгнөрсөн иргэдтэй уулзлаа. Уг нь Баянгол дүүрэгт Эрүүл мэндийн VI гэж томоохон эмнэлэг байсан. Гэтэл татан буулгаад Эрүүл мэндийн VII төвтэй нэгтгэчихсэнд иргэд одоо хэрнээ бухимддаг гэнэ. Учир нь Баянгол дүүрэг 192 мянган хүн амтай, том айл.
Хоёр тусдаа эмнэлэг байхад ачааллаа даахгүй, иргэд бухимдаж хэл ам ч тасардаггүй байж. Одоо нөхцөл байдал бүр ч хэцүүджээ. Хоёр эмнэлгийн ачааг ганц эмнэлэг үүрч, үүдэнд нь урт дараалал үүсчихээд байхад дүүргийн Засаг дарга сандал, ширээтэй зууралдаж хэл ам хийхээс өөр ажилгүй сууж байгааг дүүргийнхэн нь гайхаж байгаагаа нуусангүй. Өглөө 09.30 цагт очоод 11.30 цаг хүртэл тэнд байх хугацаанд эрүүл мэндийн төвийн үүдэнд машины бөглөрөл, хүний бөөгнөрөл, уур бухимдал захаа алдсаныг үгээр илэрхийлэх аргагүй. Эмнэлгээр үйлчлүүлэхээр ирсэн зарим нь ойр хавийн орон сууцны хашаанд машинаа тавьж, оршин суугчидтай хэл ам хийх энүүхэнд. Тийнхүү урт дараалалд зогсч буй иргэд дор бүрдээ нэгийг хэлэх аж. Түүнийг сийрүүлбэл,
Баянгол дүүргийн иргэн Б.Алимаа “Хоёр эмнэлгийг нэг болгож эрх мэдэл бүхий том дарга нар дээгүүрээ хувааж идсэн асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцсон гэнэ лээ. Үнэн худлыг мэдэхгүй ч нэлээд том эрх мэдэл, урт гар л энэ ажлыг хийсэн” гэв. Тэрээр дотрын эмчид үзүүлэхээр 2-3 хоног явж байгаа гэнэ. Түүний ард дугаарласан өөрийгөө ахмад төмөр замчин хэмээн танилцуулсан Б.Сандаг гуай “Хоёрын хоёр эмнэлгийг нэг болгож, илүүг нь идсэн юм уу, хэмнэсэн тухай асуудалд С.Эрдэнэ, Л.Амгалан нар хамтарсан юм уу, эсвэл дүүргийн Засаг даргын эрх мэдлээр түрий барьж, Л.Амгалан дарга дангаараа шийдсэн үү. Учрыг олох ёстой, тодруулах учиртай” гэж байлаа.
Баянгол дүүрэгт эмнэлэг, эмч нар хүрэлцэхгүй, иргэд эмчид үзүүлж, шинжилгээ, оношилгоогоо бүрэн дүүрэн хийлгэж чадахгүй байхад дүүргийн Засаг дарга Л.Амгалан 375 сая төгрөгөөр “Баянголын өндөрлөг” нэртэй төмөр хөшөө босгочихоод сууж байгааг ч шүүмжлэх хүн олон байв. Тэдний зарим нь нэг эмнэлэг барьчих мөнгөөр хөшөө, дурсгал босгочихоод амгалан сууж буй нь Л.Амгалан даргын ариун явдал уу, сонгуулийн мөнгө угаасан зохисгүй үйлдэл үү гэдгийг тодруулах газар эрхбиш байх биз гэсэн хүлээлт ч дүүргийн иргэдэд нь бий гэдгийг хэлж байлаа. Иргэдийн сэтгэгдлийг сонсч явахад саяхан Баянгол дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгч хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийж байсан нь санаанд орж байв. Тэд “Дүүргийн удирдлагууд төмөр хөшөө барихад 375 сая төгрөг зарцуулсан. Гэтэл тэрхүү хөшөөг барьсан мөнгөөр эмнэлэг барих боломж байсан уу гэвэл, байсан. Эрүүл мэндийн VI болон VII төвийн үйл ажиллагааг сэргээгээд цааш аваад явах боломж ч байсан. Гэтэл Баянгол дүүргийн одоогийн удидлагууд түүнийг хүсээгүй. Яагаад гэхээр тэр нь өөрсдөд нь ямар ч ашиггүй. Иргэдэд үнэхээр тулгамдсан, бэрхшээлтэй асуудал мөн үү гэвэл мөн. Нөхцөл байдал ийм байтал дарга нар дүүргийн өндөрлөг нэртэй хөшөөг 350 сая төгрөгөөр барьсан. Сүүлд нь хөшөө баригдсаны дараа зураг төсвийн мөнгө гэж 25 сая төгрөгийг нэмж батлуулсан. Дүүргийн өндөрлөг нэртэй, ямар ч ашиг тусгүй, хэнд ч хэрэггүй хөшөө 375 сая төгрөгөөр баригдсанд иргэд бухимдахгүй яах вэ дээ” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Тэндээс гараад хүнсний захаар орлоо. Баянгол дүүрэгт хүүхдийн цэцэрлэг хүрэлцдэггүй юм байна. Лангуун дээр бараагаа зарах, хүүхдээ харах ажлыг зэрэг амжуулж буй Цэцэгмаа гэдэг бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр хүүхдээ өгөх цэцэрлэг байхгүйгээс ажил, амьдралаа зохицуулж байгаа нь энэ гэнэ. Хөшөө барьсны оронд эмнэлэг барихгүй яав даа хэмээн эмчид үзүүлэхээр урт дараалалд дугаарласан иргэд халаглаж байсан бол Цэцэгмаагийн нэгэн адил лангуун дээр бараагаа зарангаа хүүхдээ харж суугаа бүсгүйчүүд “Л.Амгалан дарга маань хэнд ч хэрэггүй хөшөө барьж байхаар хүүхдийн цэцэрлэг, ясли бариулахгүй яав даа. Өөрөө эмэгтэй хүн байж” хэмээн бухимдах аж.
Ийнхүү сурвалжилж явах зуур сонссон бас нэг мэдээлэл сонссон нь элэг, голыг минь харлуулав. Өнгөрсөн онд тус дүүргийн ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид Эрүүл мэндийн VII төвдөө эхийн ургийн гажгийг эрт оношлох оношилгооны аппарат авч өгүүлэх талаар асуудал хөндөж, шаардлага тавиад чадаагүй . Л.Амгалан дарга нь хогоо цэвэрлэнэ гээд хэн нэгэн УИХ-ын гишүүн, дарга сайд, захирлын компанийн шахааны бизнес болох “Ковш” машин худалдаад авчихсан гэнэ, 80 сая төгрөгөөр. Гэтэл тэр мөнгөөр эхийн ургийн гажгийг эрт оношлох оношилгооны төхөөрөмж аваад өгчихсөн бол өнөөдөр эрүүл удмын сан, хүүхэд эрүүл өсөн бойжих нөхцөл бүрдэх байжээ. Мөн олон айл өрх, залуу гэр бүл аз жаргалтай болох байж. Гэтэл Л.Амгалан дарга нь эмэгтэй хүн, эх хүн байж ингэхийг хүсээгүй гэнэ. Өнөөдөр улсын хэмжээнд долоо хоногт нэг ургийн гажиг илэрч байгааг мэргэжилтнүүд хэлж байгааг мэдээлэлд ойр байдаг хүний хувьд, бодлого хэрэгжүүлэгчийн хувьд, эмэгтэй хүний хувьд Засаг дарга Л.Амгалан бодолцоогүй гэхээр хаашаа ч юм бэ дээ. Бас болоогүй, хичээлийн шинэ жилийн эхэнд тус дүүрэгт аймшигт осол хоёр удаа гарч, хоёуланд нь баг насны хүүхэд амь насаа алдсан эмгэнэлт явдал болсон. Засаг даргын хувьд барилгын хяналт шалгалт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууьд зааснаар өөрийн хуулиар ногдсон чиг үүрэг, эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй. Түүнээс болж барилгын шавар зуурдаг машин унаж, 10 настай хүүхэд амь насаа алдсан. Сургуулийнхаа өмнөх гарцгүй замаар явсан хүүхэд машинд дайруулж нас барсан хэрэг гарсан. Энэ асуудлаар Л.Амгаланг огцруулах тухай нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл албан тоот илгээж, дүүргийн ИТХ-д асуудал оруулж хэлэлцүүлсэн. Гэтэл Л.Амгалан дарга намынхнаа тойглож, заримыг нь дарамталж, олонхиороо үгсэн хуйвалдаж байгаад сандал, ширээтэйгээ зууралдаж үлдсэн гэж байгаа. Ингээд бодохоор Баянгол дүүрэг эмэгтэй даргатай гэж элгэмсэх биш ёстой элэг эмтэрмээр газар санагдаж байна.
МАХН
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 10, 2012 11:22:30 am )
Ёстой л даварсан хүүхэн байдаг юм даа.
Угаасаа энэ жилийн сонгууль ороод ч амжаагүй, Баянголын иргэд бүгд мэднэ.
Энэ хүүхэнг АТГ шалгаасай билээ, үнэхээр их идэж ууж, Баянгол дүүргийн хамаг газрыг зарсан хүн дээ. -
Anonymous (November 10, 2012 11:26:50 am )
zuuraldaad baigaag ni harsan ym uu emegtei hund aacn baidag l baih gehdee eregtei darga narig bodbol arai oor l ajild handaj yabuuldag ym daar
-
Anonymous (November 10, 2012 11:28:25 am )
Буянзаяа нь Бантанзаяа, Сүхбаатар нь сүхтолгой ийм л нэг багтай хүн дээ. Ялхыг чинь харнаа.
-
Anonymous (November 10, 2012 11:30:23 am )
Бие ээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг байх шүү. Ухаантай чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлээсэй дээ. Өрөвдөлтэй хэдэн арчаагүй амьтдаар багаа бүрдүүлхээр иймхэн атаканд унаж байгаа юм даа.
-
Anonymous (November 10, 2012 11:34:38 am )
Мундаг хүн ш дээ уул нь. Хажууд нь чадвартай залуучууд өдрийн од шиг гарч ирээд алга болчих юм.Тэр нэг бантан хутгаж хов ярьсан Буянзаяа пиздааг зайлуулаасай. өрөвдөлтэй хүүрийг хажуудаа юугаа хийлгэдэг байна аа.
-
Anonymous (November 10, 2012 2:41:34 pm )
Olon huntei cuucan muuhai shunaltai huuhen . Yagaad iim humuus baigaad bdag bnaa.?
-
Anonymous (November 10, 2012 4:14:05 pm )
AN nam hiih zuilee hiinee gej bodoj baigaa. irged ni l buruu zoruu anduuraad songochkuu bol yaagaad ch ene nohor garahgui ee.
-
Anonymous (November 10, 2012 4:23:31 pm )
avilgach avgai tsaana ni gazriin ganaa tolgoig ni erguuldeg shulanaiig ni uduudug ashigladag
-
Anonymous (November 10, 2012 5:09:25 pm )
Энэ балиар авгайгаас хурдан салмаар байнаа.Яагаад огцорохгүй үлдээд байдаг новш вэ?
-
Anonymous (November 10, 2012 6:49:21 pm )
Urd urdiin darga nar yu hiisiin be harin ch tednii baasiig tseverlej bgaa bh daa .Hunii amdral enend yamar ch hamaagui l bh tsagaa tulbal Erden ,Tsogoo ed ch gesen olon avagai solioo bz dee ,hunii amdral yanz yanziin yum ih tohioolddog shuu dee.
-
Anonymous (November 10, 2012 8:31:24 pm )
Amgalang zailaaaa geh tsag in bolson doo
-
Anonymous (November 10, 2012 8:43:35 pm )
nurshaad baihaar vvdendn buidan tabiad suult hiigeed ajlaasn zailuulaldaa.ene abgai ih yum idseniig bvgdl medej baij.
-
Anonymous (November 11, 2012 3:14:47 pm )
хайран мөнгө. төмрийн хогийг нь амгалан авгайн хаусных нь гадаа аваачиж хаях хэрэгтэй.мөнгөө нэхэж ав. баянголчуудаа.
-
Anonymous (November 11, 2012 6:04:24 pm )
Songuuli boloh gej bgaa biluu neeree…
-
Anonymous (November 11, 2012 7:07:39 pm )
ene chini l songuuli shuu dee gazar door ortol ni doromjilj gutaahiig songuuliin surtalchilgaa gene
-
Anonymous (November 11, 2012 7:09:33 pm )
urd ni baisan darga nariig medeh ch ugui yum bn.tedniig bodvol yum hiisen hun shuu.muusain ataarhuu erchuudiin bichuulj bgaa zahialgatai zuil bn
ercguud ogiin sh dee zahaaas durdahad l tsogtbaatar bn hogiin novsh zasag dargaar dahin so -
Anonymous (November 12, 2012 11:01:07 am )
Хүнээ анхаардаг сайн даргатай болмоор байна.
-
Anonymous (November 13, 2012 6:53:42 am )
xoshoogoor yadag bna ter emneleg negtgexiig C.Erdene,Amgalan abgaitaigaa niilj xiicen shyydee iimerxyy yuman deer nam xargalzaxgyigeer ERdene Amgalan xoer manan tatyylg baigaa n byx xynd l il tod baidag shyydee. Bi bayngol dyyrgiin irgen dyyregt ajilladag manaixan bygd medne xelj chadaxgyi l bga boloxooc
-
Anonymous (November 13, 2012 12:01:38 pm )
barnuudaa hamgiin turuund tsegtseleh heregtei darga mine
19 Comments