Телевизээр нэг иймэрхүү нэртэй нэвтрүүлэг гараад байдаг даа. Нэг нэгнийгээ санаанд оромгүй зүйлээр айлгаад л… Энэ нэвтрүүлгээс санаа авч айлгах төлөвлөгөө боловсруулдаг юм бил үү гэж бодлоо. Ялангуяа шатахуун импортлогчдод зо-риулж. Байсхийгээд л бензиний үнийг нэмлээ гэж хүмүүсийг жинхэнээсээ айлгаад байхад ийм төлөвлөгөө гарцаагүй хэрэгтэй гэдгийг шатахуун импортлогчид өөрсдөө сануулаад өгчихлөө. Шатахууны нөөц дууссан, байхгүй гээд байснаа торгоно, шийтгэнэ, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэхээр “худлаа, тоглосон юм” гээд гаргаж ирээд худалдаад эхэлж байгаа юм. Айсан байгаа биз. О.Магнай даргад нэг зөвлөгөө өгмөөр санагдчихлаа. Иймэрхүү шантаажилж, бойкотолсон бизнесмэнүүдэд үе үе хэрэглэж болдог айлгах төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм байна. Монголчууд нэг их зоригтой юм шиг хэрнээ аймхай хүмүүс шүү дээ. Жаахан л айлгачихвал ажил бүтээд байх шинжтэй. Архи, шар айраг, тамхи үйлдвэрлэгчдийг ч бас айлгах гээд үзвэл болмоор. Удахгүй тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тамхичид үгээ хэлж эхэлж байна. Яг үүн дээр нь дөрөөлөөд “Тамхи татвал торгох бус таван минутын дотор хайрцаг тамхи татуулж шийтгэнэ” гэдэг ч юм уу, тамхи үйлдвэрлэж байгаа хүнийг төв талбайд авчирч олны нүдэн дээр шилэн хоргонд хийж байгаад тамхины утаагаар хордуулна гэсэн ч болно. Архи, шар айраг үйлдвэрлэгчдийг ч мөн адил. Хууль бус сурталчилгаа хийвэл ёмкость дүүрэн архинд толгойг нь төдөн удаа дүрнэ гэх хэрэгтэй. Гурил үйлдвэрлэгчид үнээ нэмнэ гэвэл кг түүхий гурил идүүлнэ гэж болж байна. Нийтийн тээврийнхэн, барилгын компаниуд үндэслэлгүйгээр үнээ нэмчихээд байдаг гэмтэй. Тэднийг ч бас айлгах төлөвлөгөөнд оруулж болох юм. Жолооч, кондукторуудыг хоёр зуу, гурван зуугаар нь нэг автобусанд суулгаад нэг км-т төчнөөн удаа хүчтэй тоормозолно гэчих. Замын нэгдүгээр эгнээ чөлөөтэй болчихсон болохоор энэ төлөвлөгөө яг тохирно. Хэрэв ийм төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлээд эхэлчихвэл О.Магнай дарга томчуудтай эвтэйхэн аргаар учир зүйгээ олчих ч юм бил үү.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 09, 2012 12:07:01 pm )
goe sanaa bna shuu demjij bna Dashdorjiig talbai deer avchiraad shilen horgond hiij baigaad uuriinh ni hiideg altan navch biluu uhsen navch ch biluu ter tamhinii utaagaar horduulaad uzie. ter ch neg minuta bolohgui hyalaigaad unachih bizee huurhii.
-
Anonymous (November 09, 2012 2:28:38 pm )
Ene chin harin goe sanaa bna daa. Magnaid hiih ajil ih bna daaaaa
-
Anonymous (November 09, 2012 4:49:13 pm )
demjij bna sereglen zolig ve magnai chi shuu zaaval eniig hiigerei
-
Anonymous (November 09, 2012 6:35:59 pm )
goe sanaa bn.Magnai dargad damjuulah heregtei bhaa.hen neg twiter deer ni bicheerei
-
Anonymous (November 09, 2012 9:31:56 pm )
hiiye gebel hij boldogiin tod jishee hiisen chineegeerei ard olondoo hundlegdej bh uchirtai amjilt magnai
-
Anonymous (November 10, 2012 1:07:30 pm )
zochin mash zub sanaa bna.demjij bna.bolohgui butehgui bgaa zuiliig zasahiin tuluu meriij bga Magnai dargad bayrlaj bna.Amjilt husie.
-
Anonymous (November 11, 2012 9:33:41 am )
Magnai chini shal balai yum baihgui yu da
-
Anonymous (November 11, 2012 5:44:49 pm )
AAAAAA SOLIORTSOOJ L BAI !!! HEZEECH TIIM YUM BDGUIN MELHIIN AM MAGNAI CHI AJILAA MEDEJ HIIGEEREI ! NEFTI IMPORTLOGCH COMPANIUDIIG CHI ARAI TORGOOD DIILCHIHGUI BH. UDAHGUI IREH UNIIN USULTUUR IMPORTLOGCH BID NAR UGSEN TOHIROLTSOJ UNIIG NEMEJ SUHRUULNEE !!!!
-
Anonymous (November 11, 2012 5:48:53 pm )
heregtei hereggui yumnuu huuchin mashin avch unaj hotiin bugluj benzinii niiluuleltees shalihgui erelteer horoodgoo bolimoor yuma
ene deerh niitleliig bichsen Setguulch geh nuhurt handaj helhed huviin podvoliin surguuli tugsuj bolson boloogui niitlel bichij yavhaar zuger huuhdiin nom hiihed tus bolood havtas udej uguud bj bval yasin
Magnai gej ene avilgach nuhur gudamjind hiij bsan jagsaal tsuglaaniig yamar humuusiin uudiig sahij olj avch bsanaa sanaj bga bha ter ued hen ch bish bsan AN n heseg buleg gishuudees… -
Anonymous (November 12, 2012 12:43:42 am )
mangaruudaa naad magnaigaas chin bolj tatbar tologchin mongonos 120 saya dollorig nefti importlogchid ogson shvde odo magnai hefti importlogchos hubia abna ingej mongo ugaadag yum mangaruda

10 Comments