УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:35 цагт гишүүдийн 64.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг авч хэлэлцэв. Түүнчлэн хэд хэдэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ирэх оны төсвийг баталсан юм.
Ирэх оны төсвийг батлав
Өчигдрийн УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай болон Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, зүйл, заалт бүрээр нь санал хураалаа.
Тухайлбал, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны тавдугаар сарын 09-ний өдрийн хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өөрчлөн найруулж байгаатай холбогдуулан багш нарыг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 10.4 тэрбум төгрөгийг тусгажээ.
Мөн “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, урамшуулал олгох” журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэмэгдэл болон урамшууллыг давхардуулан олгохгүй байхаар тооцоход 16.3, Боловсролын салбарын багш нарт олгодог хөдөө орон нутгийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 2.5, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад шаардагдах иргэний бүртгэлийн болон хамгаалалтын зардалд 3.2 тэрбум төгрөг нэмж баталсан юм.
“Монгол бахархал”-ын өдөр бүх нийтээр амарна
Мөн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Ингэснээр Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархал”-ын өдөр хэмээн нэрийдэж, билгийн тооллоор жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэж байхаар тогтов.
Түүнчлэн энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэх баяр болгож, бүх нийтийн амралтын өдөр болголоо.
Ugluunii sonin
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 09, 2012 2:29:01 pm )
11-Р САРЫН 26-НД ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХГҮЙ БОЛГОЖ БАЙГАА НЬ МОНГОЛ СЭТГЭЛГЭЭ БИШ, ТУСГААР ТОГТНОЛООС ИЛҮҮ ТӨРСӨН ӨДӨР ГЭЖ БАЙХ УУ
-
Anonymous (November 09, 2012 5:00:17 pm )
deer bichsen setgegdeltei sanal neg baina
-
Anonymous (November 09, 2012 8:56:24 pm )
sain medehgui l bn yu ch bolood bgag ni
3 Comments