antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2012 35 comments

Н.Энхбаяр өршөөгдөж, Засгийн газарт өндөр албан тушаал хашна

нийтлэсэн Admin
МАН болоод МАХН цаашид улс төрийн хамтран зүтгэгчид болно. Гэхдээ тэд улс төрийн нэг хүчин болж, намаа нэгтгэхгүй.

Энэ бол МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын тохиролцсон эхний асуудал. Хуулийн байгууллагаас дөрвөн жилийн ял сонсч, сайд нарын II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Н.Энхбаярыг Ө.Энхтүвшин нөхрийн ёсоор эргэж очсон удаатай. Тиймдээ ч Ө.Энхтүвшин “Бид хамтдаа их зүйлийг туулсан хоёр шүү дээ. Бидний дунд итгэл, үл итгэл, тэгээд дахин итгэл ч байлаа. Хүмүүсийн явуулгаар хоорондын харилцаанд ан цав үүсэж, түр тар гэх үе байсан ч намаа гээд хамтарч ажиллаад явж л байж” хэмээн дурссан юм. Үнэхээр ч тэд төөлбөл бие, тоолбол нас чацуу нэгэн үеийн андууд. Олон жил нөхөрлөж явсаныг нь эл хүрээнийхэн ч андахгүй.

Ардчилсан хүчин ялсан 1996 оны наймдугаар сарын 26-нд Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр, С.Баяр нар намын даргын суудалд өрсөлдөж байлаа. МАХН-ын Бага хурлаар Н.Энхбаяр намын ерөнхий нарийн бичгийн даргаар, Ө.Энхтүвшин нарийн бичгийн даргаар сонгогдсон түүхтэй. Мөн оны аравдугаар сард Орон нутгийн сонгууль болж, МАХН-ын нарийн бичгийн дарга бөгөөд нийслэлийн МАХН-ын хорооны даргын албыг давхар хашиж байсан Ө.Энхтүвшин намаа сонгуульд удирдахад Н.Энхбаяртай гар нийлэн ажиллаж, ялалт авчирсан. Тэд ингэж л нэг намын удирдлагад нэгэн зэрэг гарч, нэг шугаман дээрээс нэгэн зүг харж, нэгэн үзүүрт зорилго, итгэл үнэмшлээр гар нийлэн тэмцэж явсан хоёр. Ямартаа л, Н.Энхбаярыг тавдугаар сарын 12-ны орой АТГ-ынхан сүр дуулиантайгаар оймстой нь өргөөд явсны дараа Ө.Энхтүвшин түүнийг өмөөрөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж, намынхаа бүлгийн гишүүдтэй “тангараг” тасарч байлаа. Тэр ч бүү хэл, Намбарын хүүг өмөөрч, намынхаа удирдлагуудтай ч ам мурийсан юм.

Тэдний энэ хувиршгүй нөхөрлөл МАН-ын даргын албан тушаалд хүчтэйгээр нөлөөлсөн гэлцдэг. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгийн дараахан МАН-ын бага хурал болж, удирдлагууд нь албан тушаалаасаа огцров. Үүнтэй зэрэгцэн ууган улс төрийн хүчний намын дарга хэн болох вэ гэх марафон ах намд өрнөсөн. Тухайн үед олон хүний нэрс чих дэлсэж байснаас УИХ дахь бүлгийн дарга Ө.Энхтүвшин сонгогдсон юм. Өмнө нь С.Батболдын эсрэг танхимаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж байсан түүнд бага хурлын гишүүд тийм ч таатай хандаагүй гэдэг. Гэвч Н.Энхбаярын санааг эргүүлэх цорын ганц хүн түүнээс өөр байхгүй хэмээн үзэж, олонхиороо гараа өргөсөн аж. Үнэндээ ч намын даргын суудал хөндөгдөх өмнө Ө.Энхтүвшин МАХН-ын дарга Н.Энхбаяр руу гүйдэлтэй болсон байлаа. Ойр ойрхон уулзаж, учир явдлаа хэлэлцдэг байсан ч гэлцдэг. Мөн Н.Энхбаярыг өмөөрсөн үг хэдэнтээ унагаж, намынхаа удирдлагуудтай ам мурийж байсан үе ч өнөөгийн МАН-ын даргад бий. Өдгөө ч тэрбээр шүүхийн шийдвэрийг буруушаасан үг, өгүүлбэрийг унагадаг нэгэн.

Гол нь тэр эгзэгтэй мөчид, хуучны андтайгаа уулзсан явдал. Хуулийн байгууллагаас дөрвөн жилийн ял сонсч, арга нь барагдаж байсан Н.Энхбаярыг эмнэлэгт очсон нь ч юу юунаас чухал үйл явдал байлаа. МАХН, МҮАН-ынхан албан тушаалын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй өөр зуураа хэмлэлдэж байхад Н.Энхбаярт хэн нэгний туслалцаа үгүйлэгдэж байсан үе. Нэгэнт АН-ынхан Шударга ёс эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгууллаа гээд Н.Энхбаярыг өршөөхгүй нь тодорхой боллоо. Энэ үед найзыгаа гээд очсон Ө.Энхтүвшингийн үйлдэл Н.Энхбаярын сэтгэлийг уяраасан бололтой. Тэд Орон нутгийн сонгуулиар нэгнийхээ эсрэг биш харин хамтдаа АН-ын эсрэг тоглолт хийхээр болсон байна. Гэхдээ ил биш далд байдлаар. Мөн ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиар ч гар нэгтэй ажиллахаар тохиролцжээ. Улмаар МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ерөнхийлөгч хамгийн түрүүнд Н.Энхбаярыг өршөөхөөс ажлаа эхэлнэ. Тэр ч бүү хэл, Н.Энхбаярыг Засгийн газарт өндөр албан тушаалд “томилох” гэнэ.

Үүний тулд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийг уусгах. МҮАН-ын гишүүн Ц.Цолмонд МАХН-ын батлах өвөртлүүлдэг шиг парламентад байгаа гишүүдийг нь соронзох даалгаварыг Н.Энхбаяр намынхандаа өгсөн аж. Энэ ажиллагаа ганц МАХН-д ч биш МАН-д ч хэрэгжиж буй. Ц.Цолмонгийн дараагийн хүн нь Д.Батцогт. Түүнийг урвуулах хүн нь МАН-ын УИХ дахь бүлгийн дэд дарга С.Бямбацогт гэнэ. Нэг айлын базууд санаа бодлоо ойлголцоход дөхөм гэдгийг ч хоёр намын лидерүүд тооцоолсон байна. С.Бямбацогтыг ах намынхан өөд татаж эхэлсэн шалтгаан нь энэ. Түүнчлэн Ө.Энхтүвшин МАХН-ын дарга Н.Энхбаярт амласан амлалтаа биелүүлээд эхэлсэн гэнэ. Тэр нь өдгөө нийгэмд шуугиан тариад буй үйл явдал.

Мөн ах нам парламент дахь суудлынхаа тоог цөөрүүлэх биш нэмэгдүүлэх даалгавартай. Одоогийн 25 суудал дээрээ Өвөрхангайн хоёр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хоёрыг нэмээд 29 болгох юм. Энэ тоон дээр МАХН-ын тодотголтой зургаа дээр нь МҮАН-ынхныг урвуулж чадвал 11 суудлын тоо нэмэгдэх юм. Ингэснээр нийт 40 суудалтай болно. Хэрэв хоёр Э-гийн бичсэн сценар амжилттай хэрэгжвэл АН олонхи болж чадаагүй тул МАН-д хадаг барихаас өөр аргагүй нөхцөл байдал бий болж, МАН-МАХН-ын нэгдэл Засгийн газарт харьяалагдаж, баярын бялуу хуваана. Ингэж Н.Энхбаяр ч гүйцэтгэх засаглалын танхимд багтахаар төлөвлөжээ. Энэ бол эртний андуудын нөхөрлөлөө бататгасан улс төрийн тохиролцоо.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • Anonymous (November 08, 2012 9:52:45 am )

    Ene odoo daldiig hardag dalai lam shig bichdeg yum bn unen bol sain lyumdaa

  • Anonymous (November 08, 2012 11:36:21 am )

    захиалгат нийтлэл учраас далдыг харж бхгүй юу??

    массийг хамарсан цуу тараахын эхлэл буй за…

  • Anonymous (November 08, 2012 11:41:58 am )

    enkhbayariig demjij baina chadaltai saihan hun shuu

  • Anonymous (November 08, 2012 12:14:46 pm )

    ZURAG NI HURTEL GALZUURTSAN MEDREL MUUTAI HUN SHIG KKK BJ BGAAG NI NUDEER NI DUUREN SHUNAL!

  • Anonymous (November 08, 2012 12:16:34 pm )

    Mongoloos bur moson archigdah gej bga namtai enhbayaar niilehguiee. MAN uls orniig duusgasan bol onoodor oorsdoo duusah ye ni irj bna. novshnuudiig bugdiig ni zailuulah heregtei.

  • Anonymous (November 08, 2012 12:21:54 pm )

    hanaj tsadadguin bhdaa buh yumaa avsandaa avaad orohkun medeej bmaar zgr saihan amidraad uzeeech

  • Anonymous (November 08, 2012 12:22:19 pm )

    МАН , МАХН 2 одоо ичиж үхмээр юмаа. Жүжиг тавихаас цаашгүй.

  • Anonymous (November 08, 2012 12:33:43 pm )

    unen bol saikhan l bna

  • Anonymous (November 08, 2012 12:34:48 pm )

    zuv hoo

  • Anonymous (November 08, 2012 12:35:44 pm )

    boddog l bodol

  • Anonymous (November 08, 2012 12:40:27 pm )

    hudlaa shaa alah gj bga nowshnuud bj aimhai kkk

  • Anonymous (November 08, 2012 1:15:10 pm )

    Зөв,зөв. Ажилд тань амжилт хүсье. Даварсан АН-ыг дарж өгөх хэрэгтэй .АН-аас шахаад шахаад шүүс гарахгүй байх даа.

  • Anonymous (November 08, 2012 1:57:13 pm )

    Enkhbayar odoo boliosoi

  • Anonymous (November 08, 2012 2:10:16 pm )

    ЭНХБАЯРЫГ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ АРД ТҮМЭН ГАРГАЖ ИРНЭЭ ХАРИН ТҮҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН БҮХ ХҮМҮҮС ШОРОНД ОРОХ ИӨЧ УДАХГҮЙ АРД ТҮМЭН ХЭЗЭЭД ЯЛАГЧ БАЙДАГ ЭЛБЭГЭЭ Ч ШАНГАА ХҮРТЭНЭЭ

  • Anonymous (November 08, 2012 3:07:35 pm )

    MAHN han zarim ni arai ch dee humuus YIH g buzarlaj bna ter Bayanselenge gedeg huuhen bas baingiin horoonii darga geed huralaa hiij chadahgui ban shuu dee hairan stag hygastaa mahn aa uuniig soliochee tanai namiin ner ter gej baigaa biz dee ene met gudamjnii zarim ni ulsaa udirdaj huuli gargah bish harin ard tumneesee hamgiin medlegguigii ni namaas gargaad baigaa chini estoi durgui hurgej baina

  • Anonymous (November 08, 2012 4:33:54 pm )

    ochirbat bagabandi yrunhiilugch nar shig zugeer baij boldoggui yum bhdaa tur uimuulsen buzar nowsh xudlaa dur esgegch

  • Anonymous (November 08, 2012 4:37:40 pm )

    enenii ard tumen gej yu bsiin heden uvgun tegeed udval baynselenge ene ter

  • Anonymous (November 08, 2012 4:44:49 pm )

    enkhbayariin neriig byy dursaachee byy yzegd

  • Anonymous (November 08, 2012 6:06:50 pm )

    muu horchinguud ahij tur d garbal jinhene dain boloh bailgui de Harjil bay

  • Anonymous (November 08, 2012 8:35:59 pm )

    muusain hor nairuulugchid mongoliin toroos zailaasaa odoo zov zamd ni oruulahgui bol ardchilsan nam dahij diilehgui bolno do naad luivarchid chini ulsaa bish buleglelee bodoj bga

  • Anonymous (November 08, 2012 8:39:53 pm )

    enkhbayariin hiisen hereg ni todorhoi bhad ulaan tsaim helmegdlee geed bgaa humuusiig oilgohgui yum setgetsed ni oorchlolt orson iim nohduudiig niigmees tusgaarlaad niigemd ayulgui bolson ued ni butsaaj oruulah heregtei yum shigee

  • Anonymous (November 08, 2012 8:40:33 pm )

    zagalmailsan etseg shtee

  • Anonymous (November 08, 2012 8:42:33 pm )

    shorongoos l udirdaad bgaa biz dee urid n hen tegej bailaa. demjij bgaa shuu

  • Anonymous (November 08, 2012 8:44:25 pm )

    ehkbayaraa ooriigoo niigmees tusgaarlaad jaahan byasalgal hii husel shunalaa hazaarlaj suraad zov hun bolson tohioldold tord butsaj orj irvel bi demjinee

  • Anonymous (November 08, 2012 8:55:25 pm )

    Enhbayaryg demjij baina. MAHN mandtugai.

  • Anonymous (November 08, 2012 9:33:56 pm )

    дэвэргээд байна уу нөгөө монголд оношлогдохгүй өвчтэй хөл гар нь мэдээгүй тархины эд эс нь үхжиж байгаа хүн чинь гэнэтхэн эрүүл болчоод дарга даамал болох хэрэгүү , хүн хүнээ эргэж тойролгүй л яахав

  • Anonymous (November 08, 2012 10:33:49 pm )

    Hoorhiidoo,muu ch gesen hyn shyy dee.Terteei tergyi hangalttai zovj baigaa.Neleen ih tursan baina.Bie ni gaigyi l baigaasai.Ene Elbegdorj bas hezee ingeh boloo?Eh oronoo gazar shoroogoo hariinhand hudalasan ter hyn l herin ingej zovoh estoi.tiim ye irnee.Aldaa oogyi hyn hen bailaa?Eryyliig hysie! USA

  • Anonymous (November 08, 2012 11:51:29 pm )

    Bavarlakh boloogvi bna aa,vagaad gevel elbegdorj enkhbavariig Bavariig aaviind. Ogood holiigni untuulsan bga,iim ikh muu em hiij Bsn khvn shuud hiisen vildelee bustaana gj bhgvu,,tether bolgoomjtou Bsn ni deer,,cobra bish ch helni Hortoi,manaikhan,,Ed gdg hvnees bolgoomjil

  • Anonymous (November 09, 2012 10:05:28 am )

    Yag sh dee muu avilgaching shorond n yalig n edlvvl SDA

  • Anonymous (November 09, 2012 6:41:53 pm )

    AH n haraad l suugaad baih u??

  • Anonymous (November 09, 2012 8:38:54 pm )

    amjilt
    enhbayar enhtuvshin dargaa enhbayare mandtugai
    mongol ulsaa hugjuuleerei

  • Anonymous (November 10, 2012 6:44:21 am )

    gants hvn yaahavee uls ornoo hugjuulehee bodoochee novshnuudaa

  • Anonymous (November 10, 2012 4:01:23 pm )

    ONOODRIIN MONGOLCHUUD UHAALAG OYUNLAG BOLTSGOOJ BNA, LUIVARCHIN YALTAN ENHBAYR METIIN HUMUUSEER IREEDUIGEE ZALUULAHGUI GEDGEE MEDDEG BOLSON, ENE YALTAN ENERGIIN TATALTSLIIN ONOLIIG NILEED SUDALJ, TUUGEEREE MONGOL ULSIIG MUHUUJ BNO GEED OILGOCHIHOJ, INGEJ SOLIORSON HUN GALZUURDAG YUM ODOO, ENERGI HUCHTEI TATDAG 21 SHIRHEG EM UU ENHBAYRAA

  • Anonymous (November 10, 2012 4:21:30 pm )

    YALTAN ENHBAYRT HUDALDAGDSAN TER ERDENEJAMIN METIIN YU HIIJ BGAAGAA OILGOHGUI, HAASHAA YAVAAGAA MEDEHGUI, HOOSON TOLGOIT, SHUNALIIN TULAMIIG HURDAN BARIJ HORIH ESTOI, YALTAN ENHAYRIIG HARAAD BHAD SHUNALTAI TENEG MULGUU UURIIN ZORILGOGUI NER TURD DONTSON HUMUUS-D MONGOL ULSIIN ALBAN TUSHAALUUDAAS AMLAJ, TEDNIIG YAG NOHOI MET ERHENDEE ORUULJ HUSSEN ZUILEE HIILGUULDEG, NIIGEMD IIM AYULTAI HOR HUNUULTEI YALTANIIG GADNAH BUH HARITSAANAAS TASLAH HEREGTEI, TEHGUI BOL ENE DAVARTSAN YALTAN HENEER CH YUCH HIILGEJ CHADAH RETSEDIV GEMT HEREGTEN, TER DUU-GIIN BARIVAL MASH IH YUM GARNA GEED CHATSGA NI SAVIRCH BNA, BARIH CH BNO, ILRUULEH CH BNO

  • Anonymous (November 11, 2012 8:46:25 pm )

    Muu novshiig umguuluud bgaa muu gulugnuud uhej dald oroosoi te enhbayriin undesiig sug tataj hayaasai tegej baij l mongol arai gaigui bolj magadgui

antalya rent a car