antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2012 21 comments

“Хөдөлгөөнгүй эргүүлтэй” Б.Билэгт дарга

нийтлэсэн Admin
Цагдаагийн Ерөнхий газрын хэнэггүй дарга Б.Билэгт Хөдөлгөөнт эргүүлийн газрыг татан буулгачихдаг юм байна.

Тэрбээр нийслэлийн хэв журам сахиулах анги нэгтгэлүүдийн удирдлагатай нэгдсэн хурал хийсэн. Энэ үеэрээ хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар шиг ажлаа хийдэггүй, хамар доор нь гарсан гэмт хэргийн хажуугаар нүдэн балай давхиад байдаг урагшгүй амьтад алга гэж баахан зандарсан сурагтай. Хөдөлгөөнт эргүүл гэсэн эрээн алаг машин уначхаад хаа сайгүй сүлжиж байдаг эргүүлийн цагдаа нар өөрсдийн хариуцсан дүүрэг, тойрог, хэсгээ л тойрч эргэлдээд байдаг юм байх.

Харин тэдний харьяалалгүй газруудад гарч байгаа гэмт хэрэгт огтхон ч анхаарал хандуулахгүй байгаагаас үүдэн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа гэнэ.

Хорооны хэсгийн байцаагч нараа тоодоггүй, тэдэнтэй ажлын уялдаа холбоогүй гэсэн хатуухан шүүмжлэлийг «бүдүүн дарга»-аасаа сонссон хөдөлгөөнт эргүүлийн 1000 гаруй алба хаагч нийслэлийн есөн дүүргийн Цагдаагийн хэлтэс, албадад хуваарилагдан очсон. Ингэснээр Б.Билэгт даргын албатууд «хөдөлгөөнгүй эргүүл»-ийн журмаар ажиллах бололтой юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө ЦЕГ-ын дарга хошууч генерал Д.Сандаг-Очир нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, Эргүүл хамгаалалтын газрыг нэгтгэн Нийгмийн хэв журам хамгаалах газар байгуулж байсан түүхтэй. Тэгсэн чинь «Сахил хүртээд шал дордов» гэгч болж, нийгмийн хэв журам хамгаалагдах биш энд, тэнд харанхуй гудамжны мухар, хүний хөлөөс зайдуу газар онц ноцтой гэмт хэргүүд ар араасаа цувран гарах болж, муу нэртэй «Хөдөлгөөнт эргүүл»-ийн газар үгүйлэгдээд эхэлсэн билээ. Тэгээд яах вэ дээ. Улаанбаатар шиг гэрэлтүүлэг муутай, харанхуй нүх сүв олонтой хотын иргэдэд цагдаа, сэргийлэхийн тусламж хамгийн хурдан хүрч болох арга хэлбэр нь «Хөдөлгөөнт эргүүл» юм байна гэж дээр дооргүй зөвшилцөлд хүрч, хөдөлгөөнт эргүүлийхнийг дахин байгуулсан юм даг.

Орой бүр шахуу зурагтын дэлгэц дүүргэн малилзаж, цагдаагийн ажил ярьж суудаг хурандаагийн «Улаанбаатар хотын хувьд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарын гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Ямарваа хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан хэрэг зөрчилд цаг алдалгүй хүрэлцэн очиж байдлыг хяналтад авах зэрэг маш олон давуу талтай» хэмээх талархлын үг Б.Билэгт даргын үед ингээд эргээд түүх болов оо хө. Уг нь гэмт хэрэг зөрчлөөс айхтар сүрхий урьдчилан сэргийлж гийгүүлдэггүй юм аа гэхэд хөдөлгөөнт эргүүлийн машинууд гудамж замаар сүлжилдэн давхиж байгааг харсан иргэдийн айдас түгшүүр бага ч болтугай замхардаг байсан үе ард үлдэж байна. Тун удахгүй Утаанбаатарын түнэр харанхуй өдрүүд эхлэх гэж байдаг.

Утаанбаатарын захын дүүргүүд Толгойт, Баян-хошуу, Яармаг, Хайлааст, Улиастай гээд тас харанхуй гудамж, нүх жалга ихтэй. Хөдөөнөөс нүүдэллэн ирэгсэд голдуухан амьдардаг борчуудын хороолол одооноос эхлээд цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн барааг харах нь битгий хэл сургийг нь сонсохгүй гэсэн үг. Энэ өвөл зутруухан, хүйтэн болно гээд байдаг.

Магадгүй. «Орифлеймчин», сүнс судлаач авгай нарын айлдсанаар наран мандахгүй харанхуй дээрээ тас харанхуй гурав дөрөв хонох ч юм бил үү. Тэгвэл ч ёстой завхарсан юм болно доо. Тас харанхуй Утаанбаатарын захын дүүргүүд тэр үед жинхэнэ аймшгийн талбар болохгүй гэх газаргүй. Муу нэртэй хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар үзэгдэхгүй. Харин олз ашиг хайсан дээрэмчин, тонуулчид газар сайгүй хөлхөлдөөд эхэлбэл «хөдөлгөөнгүй эргүүл»-тэй Б.Билэгт дарга та ямар арга хэмжээ авах бол.

Тэртэй тэргүй одооныхоо хүн хүчийг багтааж шингээх байр сав тааруухан байгаа нийслэлийн есөн дүүргийн Цагдаагийн хэлтэс, албадууд хөдөлгөөнт эргүүлийн 1000 шахам алба хаагчийг хаанаа багтаан шингээж, алба үүргийн уялдаа холбоогоо хэрхэн яаж зохицуулах талаар эрхэм Б.Билэгт дарга та бодолцож үзсэн үү.

Өөрийн амьдардаг дүүргээр аваад үзэхэд л Баянзүрхийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд Улиастайн гэр хорооллын харанхуй нүх сүв бүрээр давхиж очоод гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлээд байж дөнгөхгүй. Чулуун-Овоо, Ботаникийн эцсийн буудлын тас харанхуй гудамжийг одоо ямар гээч цагдаа нь хяналтдаа байлгаж, орой үдшийн цагаар согтуу хөлчүү агсарч яваа хүн дүрстэй араатнуудаас охид бүсгүйчүүдээ хамгаалах вэ. Хөдөлгөөнт эргүүл нэрнээс нь бодсон ч Улаанбаатарыг хөндлөн гулдгүй хэрэн давхилдаж, ард олныхоо амгалан тайван байдлыг чадах чинээгээрээ хамгаалж байсан эргүүлийн цагдаа нарын ажлыг одоо чухам хэн гээч нь гүйцэтгэх болж байна.

Хөдөлгөөнт эргүүлийг «хөдөлгөөнгүй» болгосон ЦЕГ-ын хэнэггүйхэн дарга аа, тун удахгүй Утаанбаатарын харанхуй өдрүүд эхэлнэ. Харин гэмт хэрэг зөрчил «хөдөлгөөнгүй» болж, нийслэл хот амар тайвандаа жаргахгүй л болов уу. Та энэ талаар юу гэж бодож байна Б.Билэгт дарга аа.

Д.Түвшин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (November 06, 2012 9:39:48 am )

    бага тойргын гудамнд шөнжингөө орилоон чарлаан зодоон болж байхад сүүлийн 3 жил нэгч цагдаагийн алга машин ирж байхыг хараагүй юм байна

  • Anonymous (November 06, 2012 10:16:11 am )

    Neg udaa manaid neg zaluu agsam tawiad bid argaa baraad tsagdaa duudsan Getel hudulguunt erguuliin tsagdaa ireed nadaas sonin um asuugaad baisan Ta tegeed ene huniig yah geed baigaa um be gej Tegeheer ni bi gaihaad harin ta nar ymar huulitai um be terguiree shiidehgui yu gesen chini tegeed eruuljuuleh umu ywuulchihimu geed baisan Herew ter ued ywuulsan ter shunu dahij orj ireed alah baisan baih Margaash eruul taaraad alna talna geed baisan Iim sonin umnuud ajilladag um bilee

  • Anonymous (November 06, 2012 10:17:39 am )

    Bas ed narig tatn buulgah neg um bii Ed shuniin tsagaar ajiluulj baigaa PC togloomin gazruudig neg ch haalgaj baihig haraagui Orj ireed hoolni munguu awchaad l garaad ywdag Estoi iljirsen humuus

  • Anonymous (November 06, 2012 10:44:23 am )

    гэр хороололыг камерын хяналттай болгоно гэж байхад эднээр одоо яах вээ дээ хэсэг хэсэг дээрээ камераа хянаад байж байвал барав

  • Anonymous (November 06, 2012 11:58:12 am )

    Нийтдээ 800 цагдаа халж орон тоо цохотгож байгаа бол зөв.Буцаагаад дүүргүүдэд нь тараах юм бол буруу шүү.

  • Anonymous (November 06, 2012 12:09:54 pm )

    Bilegt bid 2 tsagdaagiin ajil hiine gej u baihav dee. Ooroo zodoon tsohion hiigeed l Pizda naahuu geed l yavj baidag gar shd. Ardchilsan nam iim l yaduu uls toriin huchin shuu dee. Dorligjav yaj ovoo tsagdaagiin darga boloy geegui um kkkkkkkk. Bilegt tsagdaa nasaaraa hiij chadahgui. Ardchilsan namiin buunii nohoi

  • Anonymous (November 06, 2012 12:10:49 pm )

    ergvv malnuud mine yu yariad bgaan be

  • Anonymous (November 06, 2012 12:30:58 pm )

    Ha ha goeo hudulguunt ergvvl geed shunujinguu BAR hesdeg garuud odoo balarsaan ted alag mashin unaad ajil hiideg gej ta bodoj baina uu Vgvi l baihgvi uy Ted chin hvvhen arhi ergvvleed shunujin jargadag baagii nar baihgvi uy

  • Anonymous (November 06, 2012 3:00:48 pm )

    naad sda chini ooroo gemt xeregten yum chini gemt xeregtnuudee l omoorch bolomj olgono shtee

  • Anonymous (November 06, 2012 3:21:38 pm )

    ЭЛБЭГДОРЖ МЭДЭЖ БАЙГАА

  • Anonymous (November 06, 2012 4:56:55 pm )

    дуургууд дээрээ ажиллах нь зов

  • Anonymous (November 06, 2012 5:04:59 pm )

    zub.hudulguuntiin tsagdaa nar hereggui amitad,,.

  • Anonymous (November 06, 2012 6:37:34 pm )

    ergvv lalaruud hvnd zoduulaad alingaa aldhaaraa pizdaa tsagdaa geed ohin shig orildogoo medehgvi .tsagdaa bhgvi bol ta muusain lalaruud gereeseech garch hcdahgvi dee neeree shvv

  • Anonymous (November 06, 2012 6:38:55 pm )

    goe goe lalariin tsagdaa nar bhgvi saihan deerem hiinee deer bgaa lag garuudiig hoshnogdnoo shunu uulzatsagaay haha

  • Anonymous (November 06, 2012 9:20:03 pm )

    Nodnin. Uul.n hudulguunt erguul geed harhorinii hoino togmol erguul hiigeed bj bg bn.duudahad doroo hureed irdeg bsn.say n duudsan er irehgui duudlaga huleen ablaa,duurgiin tsagdaa ochno geed yabgan tsagdaa ih udaj bj irsen.hudulguunt erguul n hariutssan gazartaabbelen bh n deer um bilee.zohion baiguulaltaa sAijruulah n zub bh.tsagdaa nariig zamiin tsagdaa shuig zub zohion baiguulaltand oruulah n zub bh. n

  • Anonymous (November 06, 2012 9:36:47 pm )

    elbegee erunhiilugchees ta muusain uhaantai gejuu.hutsaad bai

  • Anonymous (November 06, 2012 10:33:42 pm )

    hodolgoon erguulee hyanaltiin saijruulaad ajiluulsan bol heregteil bsiimdaa

  • Anonymous (November 06, 2012 11:02:40 pm )

    Ene bichsen nohriin erh ashig hondogdjee Jiriin irgen minii oilgosnoor bl duurguudde haryalagdaad harinch uyalda holboo ni saijraad erguul n chanarjih yum bishuu

  • Anonymous (November 07, 2012 12:27:32 am )

    hudulguunt erguul mash heregtei.ene bol baih yostoi chuhal alda.Yu bodoj setgeheeree shine darga duruu hudulguun hiij bgaa yum boloo

  • Anonymous (November 07, 2012 8:11:04 am )

    энэ ботаникийг яавал дээр вэ шөнө гэрэлгүй дандаа гэмт хэрэг гарна устгаад орон сууц барьвал таарна

  • Anonymous (November 27, 2012 5:16:00 pm )

    hudulguunt erguul bsan ni deer bsiimdaa. hudlaa ajil hiideg tsarai gargaad ulam l dampuuruulaad bhiimdaa

antalya rent a car