Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Тува, Алтайн бүгд найрамдах улс, Халимагийн бөхчүүд ирж оролцлоо. Монгол туургатны наадам уламжлал ёсоор -85, +85 кг-ын жинд болсон. Манай улсаас +85 кг-ын жинд улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр нарын тэргүүтэй 49, -85 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, аймгийн арслан Х.Цагаанбаатар, аймгийн арслан Т.Баасанхүү нарын тэргүүтэй 32 бөх барилдав. “АСА” групийн захирал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж Монгол туургатны их наадамд ирсэн таван улсын хүндэт зочид төлөөлөгчдөд гарын бэлгээ гардууллаа.
Бөхийн барилдааны дундуур, Буриад, Тува, ӨМӨЗО-оос урлагийн үзүүлбэр үзүүлж хурсан олныг хөгжөөн цэнгээв. Энэ жилийн барилдаанд гаднаас ирсэн бөхчүүд манай улсын бөхчүүдэд амархан өвдөг шороодож байсан юм. Үзэгчдийн анхаарлыг татаж байсан Тува улсын бөх Селдыс Монгуш, Андрей Монгуш нар шөвгийн наймд шалгаран үлдэж, улс эх орныхоо нэрийг дуурсгаж чадсан юм. Энэ барилдаанд барилдаж байгаа гадны бөхчүүд манайхаас зүс царай, бие бялдарын хөгжлөөрөө ялгагдахгүй харагдаж байсан нь монгол угсаатан гэдгийг баталж байв. Энэхүү наадмын хүндэтгэлийн хойморт хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, гавьяат тамирчин, даян аварга Г.Өсөхбаяр, хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж, Э.Бадар-Ууган, “Хөх сүлд” груиийн захирал Үндэс нар сууж харагдсан. -85 кг-ын жинд барилдсан Х.Цагаанбаатар нэгийн давааны учраа бөхөө уран мэхээр хаясан ч хоёрын даваанд сумын заанд өвдөг шороодов.
Наадмын +85 кг-ын жинд нийт 64 бөх зодоглосноос их шөвөгт улсын заан Ч.Санжаадамба, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Б.Гончигдамба. улсын начин Р.Пүрэвдагва нар шалгарч үлдэв. Тэднээс Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Бөхбилэгт” дэвжээ, “Ажнай” корпорацнйн бөх, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК, “Булган хангай” дэвжээний бөх, улсын начин Э.Энхбат үзүүрлэв. Энэ нь Ч.Санжаадамба зааны Монгол туургатны үндэсний бөхийн наадмын дөрөв дэх түрүү юм. Тэрбээр 2009 оны хавар Улаанбаатарт болсон анхдугаар, зун нь Өвөрмонголд болсон хоёрдугаар, 2010 онд Буриадад болсон гуравдугаар наадамд тус тус түрүүлж байв.
Харин -85 кг-ын жинд 64 бөх зодоглосноос Булган аймгийн арслан Д.Амарсанаа түрүүлж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяам аймгийн начин О.Түмэндэмбэрэл үзүүрлэж, Увс аймгннн Тэс сумын харьяат аймгийн арслан Т.Баасанхүү, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан О.Үйтүмэн (О.Түмэндэмбэрэлийн төрсөн дүү)нар шалгарч үлдэв. Монгол туургатны үндэсний бөхийн V нх наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Хөх сүлд” групп барилдааны түрүү бехөд 7.0 сая, үзүүр бөхөд 4.0 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүдэд тус бүр 1.5 сая төгрөг гардуулсан. Монгол туургатны VI их наадам ирэх жил Аптайн бүгд найрамдах улсад болохоор юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 05, 2012 1:38:05 pm )
ENHBAT-D AMJIL HUSIE
-
Anonymous (November 05, 2012 4:29:39 pm )
nutgiin duu sanjaadamba purevdavga amarzaya buh nutgiin buhchuuddee bayr hurii ariin saihan hanai harj tushij yavaa shuu zovhi n uuduu bosoo yavaarai b. otgonbayr
-
Anonymous (November 22, 2012 6:48:43 pm )
B.Otgonbayraa Mongol ulsiin bish Mongoltuuragtnii naadam shu dee! Yun hugiin aimag, sum yriad baigaan be dee! Hugiin ym aa, kkk.
3 Comments