УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-УИХ-ыг бүрдүүлэгч хоёр намын хоорондох үл ойлголцол үргэлжилсээр байна. 90 жил эрх барьсан МАН энэ удаа цөөнх болж Төрийн ордонд хүртэл жагслаа. МАН-ынхан цөөнх болсонтойгоо нэг л эвлэрэхгүй байх шиг ээ?
-Би УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлж гишүүдийг уриалж байгаа. “Та биднийг, ялангуяа Оюу толгойн гэрээг өөрчлөх асуудлаар тууштай тэмцэж эх орныхоо нийтлэг эрх ашиг, байгалийн баялгийг шударга хүртээх асуудлаар дуугарч байсан бүх гишүүдэд ард түмэн дахин итгэл хүлээлгэсэн шүү. Тэгэхээр энэ их итгэлийг алдах ёсгүй юм” гэж хэлсээр байна. Харин АН, МАН гэсэн улс төрийн хоёр том хүчин маань яг ийм байр суурь баримталсан гишүүддээ хандах хандлага нь өөр өөр байсан. АН-ынхан “талибанчууд” гэж нэрлэгдэх болсон гишүүдээ сонгуулийн үеэр намынхаа нэр нүүр болгосон бол МАН-ынхан эсрэгээрээ ийм хүмүүсээ хөөж туусан, ад үзсэн. Гэлээ гэхдээ “талибанчууд” гэгдэх болсон бүх хүнийг ард түмэн төрд гаргалаа. Энэ зөрүүтэй байдлаас үүдэн АН УИХ-д олонхийн суудал авч засаг бүрдүүлсэн. Тэгэхээр эх орны эрх ашиг, газар шороо гэсэн байр сууриндаа байж тэр дундаа Оюу толгойн луйврын гэрээг сайжруулах асуудлыг хийх хэрэгтэй гэж хэлсээр байгаа. Тиймдээ ч Ерөнхий сайдад бидний нөхдүүд шаардлага хүргүүлж улмаар Хариуцлагагүй уул уурхайн асуудлыг шийддэг түр хороог байгуулах хуулийн төслийг өргөн барилаа. Тэгэхээр бид олонхи, цөөнх гэлгүй эх орны нийтлэг эрх ашгийн төлөө л явах ёстой.
-Нийтлэг эрх ашгийн төлөө, эх орны баялгийг шударга хуваарилах ёстой гэж гишүүд нь хэлж байна. Гэхдээ намууд удирдлагын түвшиндээ ойлголцох нь бүү хэл улам л зөрчилдсөөр байгаа юм биш үү?
-Манай намын бүлэг байгуулах бололцоог хаагаад өнөөдрийг хүртэл явж байна. Үндсэндээ парламентын ажиллах үндсэн зарчим нь олонхи нь эрх барьж цөөнх нь алдаа оноог нь тэнцвэржүүлэх байдаг. Гэтэл энэ зарчмаар ажиллаж чадахгүй байгаа учраас эрх баригчид дур зоргоороо авирлах, хүч түрэмгийлэх хандлага илэрч байна. Тэгэхээр энэ нөхцөлд МАН-ынхан эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан хийсэн гэж ойлгож байгаа. Тэгээд Өвөрхангайн гишүүдийн тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулснаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх нэн шаардлагатай асуудлууд, ирэх жилийн Монгол иргэдийн амьдралыг тодорхойлох Төсвийн төслийг хэлэлцэж байна. Жил ирэх бүр төсөв тэлж байгаа. Энэ хэрээрээ төсвийн зарцуулалтыг хайнга хийх шинжтэй боллоо. Тэр дундаа ирэх жилийн төсвийн зарцуулалтыг шударга бусаар хийж байна. Үүний нэг жишээ нь Ерөнхий сайд өөрийнхөө багцад 80 орчим тэрбум төгрөг төлөвлөж зарцуулалтыг нь тодорхойгүй байдлаар оруулж ирсэн явдал. Үүнийг нь бид шүүмжилсэн учраас өнгө будгийг нь өөрчилж тухайн жилийн хөрөнгө оруулалтын таван хувийг Ерөнхий сайдын мэдэлд төлөвлөж байхаар шийдвэрлүүлж байна. Шууд хэлбэл төсвийн хөрөнгө оруулалтын таван хувийг Ерөнхий сайд ямар ч хяналтгүйгээр зарцуулж байхаар боллоо.
-МАН-ынхан төсвийг нэлээд шүүмжилж байгаа. Гэхдээ танай намыг засгийн эрхэнд байхад энэ төсвийг боловсруулсан шүү дээ?
-Хүмүүс өөр өөрийнхөөрөө л ярьж байна. Яг үнэндээ бид эх орны эрх ашгийн үүднээс, өргөсөн тангаргийнхаа дагуу байр сууриа илэрхийлж байгаа юм. Мөн цөөнхийн бүрэлдэхүүнээр хүчтэй ажиллах механизм нь бүрэлдэхгүй байгаа учраас бид жагссан. Би УИХ-д найман жил ажиллах үедээ эрх баригч хүчин цөөнхийн дарангуйлалд байхыг харсан. Яагаад гэвэл 2004 оноос 2012 онд МАН олонхи байсан ч цөөнх хугацаагүй завсарлага авдаг байлаа. Үүнээс гарах арга нь зөвшилцөх, улмаар буулт хийх байдаг шүү дээ. Энэ бүх арга хэмжээг МАН-ынхан авсаар ирсэн. Мөн цөөнхийнхөө дэвшүүлсэн санааг ч төрийн бодлого болгодог байлаа. Тиймээс өнгөрсөн хугацааны алдаа, оноог улс төрийн хоёр том хүчин эн тэнцүү үүрэх ёстой. Харин өнөөдрийн шинэ парламентад өмнөх шигээ байх ямар ч боломж алга. Цөөнхөд эрх мэдэл алга. Зүгээр л байр сууриа илэрхийлж, асуулт асууж байна. Ийм байдлаараа цаашаа явбал парламентын тогтолцоо гажуудалд орно.
-Нэгэнт МАН-ынхан бүлэг байгуулах хуулийн боломжгүй. Хууль зөрчиж бүлэг байгуулах ёстой гэж үү?
-Өнөөдрийнх шиг ийм түрэмгийлэл, дарангуйллын замаар цаашаа явах боломжгүй. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж МАН-д бүлэг байгуулж өгөөд цөөнхийн дарангуйллыг тогтоодог хугацаагүй завсарлага авах тухай асуудлыг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ бүхнийг зөвшилцлийн замаар шийдэж парламентаа хэвийн ажиллуулахын төлөө бид явна.
-Энэ бүх асуудлыг шийдэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа?
-Үүнийг хурдан хэлэлцэх учиртай. Энэ долоо хоногт хэлэлцэх байсан ч түр хойшлууллаа. Өнөөдрийн нөхцөлд шаардагдаж байгаа хуулийн өөрчлөлтүүдийг хийгээд цаашаа явах ёстой.
-Та ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө гэж яриад байна. Харин МАН-ынхан ард түмний төлөө байсан юм бол яагаад анхдугаар чуулганыг нэг сарын турш гацаасан юм бэ?
-МАН-ыг бүрдүүлж буй хүмүүс аливаа ажил байдалд нэлээд тулхтай хандсаар ирсэн. Энэ л үүднээс сонгуулийн дараа болсон акцуудад хүлээцтэй байж, нийгмийн ямар байдлаар асуудалд ханддаг билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тэд 2004 оны сонгуулийн дараа Үндэсний телевиз рүү дайрч, 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үймээн гарч байх жишээтэй. Энэ бол аливаад хандах хандлагын зөрүүгээс болсон явдал.
-Б.Бат-Эрдэнэ яагаад намынхантайгаа хамт тэмцэхгүй байгаа юм. Намын тань бүх гишүүд лого бариад суулт хийж байхад та харагдахгүй байсан?
-Эзгүй байсан гэх үү дээ. Эмчилгээ оношилгоо хийлгэх хуваарь авсны дагуу яваад ирсэн. Энэ хооронд бүх асуудал өрнөсөн байсан.
-МАН-ын гишүүдээс хамгийн их байнгын хорооны хуралд суудаг хүн нь та. Өөрсдөө байнгын хорооны хуралд суух хүсэлтээ ирүүлээгүй байж яагаад эрх баригч хүчнээ шүүмжлээд байгаа юм?
-Байнгын хороонд сул гишүүд орж үгээ хэлэх эрхтэй. Үгээ хэлсэн ч асуудал болгож дэмжихгүй байна. Ер нь 2012 оны сонгуулийн дараа нөхцөл байдал их өөр болж байна. Уг нь байнгын хорооны бүрэлдэхүүнийг байгуулах бодит тоо нь судалгаагаар 19-21 гишүүн гэсэн байдаг. Үүнийг хүртэл эвдэж өөрчлөөд цөөн хэдэн хүн улсын том асуудлыг шийддэг боллоо. Эрх баригчид энэ тэр үйлдлүүдээ эргэж харах хэрэгтэй байгаа.
-Б.Бат-Эрдэнэ хадгаламж зээлийн хоршооноос 500 сая төгрөг идсэн гэдэг үнэн үү?
-Ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл. Би ч энэ бүгдийн араас хөөцөлдөөд явдаггүй юм. Тэр бүү хэл Өмнөдэлгэр сумын Сайханы гол дээр алтны уурхай байгуулагдахад нь Сайханы голын зөвлөлтэй хамт очоод хаах тухай асуудлыг шийдэж явахад ар хударгаар маань энд хэвлэлийн хурал хийж “Тэр Сайханы голын уурхай чинь Б.Бат-Эрдэнийнх юм байна” гэж байх жишээтэй. Ингэж олон зүйлийг өөрөөр ярьж, бичих юм даа. Тэгэхээр тэр 500 сая төгрөгийн асуудал ч худал мэдээлэл.
Л.Мөнх
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 02, 2012 2:27:38 pm )
үнэн чи 500 мян авсан энэ ёстой үнэн шүү аврага гауй чи бөх л юм байлгүй 500 мян төгрөгөө төлөөч ард түмний буян байх л ёстой доо чамд зээлдэг олон хүн хохирч байна өрөө төл өрөө төл
-
Anonymous (November 02, 2012 4:10:22 pm )
ОУНТОЛГОЙТОЙ ХОЛБООТОЙ ЛУЙВАРЧАДЫН ЭЭЛЖЭТ ГҮТЭГЛЭГ
ЛУЙВАРЧАД ЮУЧХИЙЖ МЭДНЭ АЛТАНХУЯГ ЧИ МОНГОЛ ГАЗАР НУТГААН МОНГОЛЫН ТУСГАЙР ТОГТНОЛЫГ ҮНХЭЭР СҮҮРЛЭЭС АВАРЫ ГЭВЭЛ УУЛ УУРХАЙН ЗАНБАРААГҮЙ БОДЛОГЫГ МАШ ХУРДАН ЦЭГЦЭЛ ОЮУН ТОЛГОЙН ГЭРЭЭГ ШУДРАГ ХАРИЛЦАН АШГАТАЙ БОЛГО
ЧАДАХГҮЙ БОЛ СУУДЛААН ӨГ ХЯТАД АЖИЛЧАДЫГ МОНГОЛООС ГАРГА ЗАЙЛАШГҮЙ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗВЭЛ МОНГОЛ ХЯНАГЧ НАРЫГ ОЛНООР АЖИЛУУЛ БАЙНГИЙН ХЯНАЛТАНД БАЙЛАГ -
Anonymous (November 02, 2012 6:15:55 pm )
uu muu buzar gar ohiduud chini hool bolon gej buu bod
-
Anonymous (November 03, 2012 2:29:12 am )
Bat-Erdene Avragaa ta sain bainaa!. Muusain hereenuud guigalj l baig! Taniig demjideg bas taniig songoson humuusee bodood sain ajillaarai!. Amjilt husey!
-
Anonymous (November 04, 2012 8:44:56 am )
saihan yaridag sain hunii durd nasaaraa JUJIGLEJ yawaa Muu sanaa horon uiltei Muuhai uwaigui hudalch BOH.Alban tushaalaa bish ard tumnees ogson aldar hundiig urwuulan ashiglaj amia l bodson archaagui huwia hicheegch…ene olon jil ih hurald suuhdaa Mongolchuudiin toloo Hentiin toloo yu hiisen yum bol….
-
Anonymous (November 04, 2012 10:15:39 am )
500 сая гээч малаа
6 Comments