Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун үзэгчдэдээ зориулж “Инээдмийн цацал” нэртэй тоглолтоо Монгол “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах гэж байна. Энэ сарын 23-нд болох тус тоглолтод хошин урлагийнхан бүгд оролцож гэж буйгаараа онцлог юм. Тиймдээ ч инээхийг болон залуужихыг хүссэн хүн бүхэн тус тоглолтыг зорих биз ээ. Тэнд тэд ухаарлын өгүүллэг уншиж үзэгчдийн уяралын нулимсыг унагаах бол хөгжилтэй туужийг ч хэлж элгийг нь хөштөл инээлгэх номер бэлтгэсэн гэнэ. Түүнчлэн “Инээдмийн цацал” тоглолтод гавьяат жүжигчин С.Батсүх залуу уран бүтээлчидтэйгээ ая дуугаа өргөх гэнэ. Мөн УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг, дуучин, жүжигчин Д.Нармандах нар драмчилсан тоглолтоор бэлэг барих юм байна.
У.Баяраа
Холбоотой мэдээ
Comments are closed.