antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2012 17 comments

Оросууд Монголд шахалт үзүүлж эхлэв

нийтлэсэн Admin
Монгол улс цахилгаан эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнээрээ ОХУ-аас хараат байдалтайг далимдуулж оросууд Монголыг хяналтандаа байлгах гэдэг өнцгөөс биднийг шахаж байна.Таван толгойн төсөл, төмөр зам барих асуудал, онгоцны түлшинд монополь тогтоох, Улаанбаатарт 100 шатахуун түгээх колонка барих хүсэлтэнд Монголчууд татгалзсан. Москвад Улаанбаатарын хараат бус шийдвэр таалагдсангүй. Үүний хариу удсан ч үгүй Москвагаас ирж, Монголын бензин шатахууны гол нийлүүлэгч “Роснефть” компани бензин шатахууны үнээ 50 ам.доллараар дахин нэмэхээ мэдэгдлээ. Энэ бол Таван толгой, төмөр замын асуудлаа ирж шийд гэсэн улстөрийн урилга байж болох юм.Өнөөдөр дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ эсрэгээр унаж байна. Саяхан ОХУ-ын Засгийн газар экспортын татвараа 3-4 хувиар төрөл бүр дээр нь буулгасан. Татвар буурч, үнэ унаж байхад “Роснефть” компани Монголд зориулж үнэ нэмж байгааг зах зээл дээрх худалдаж байгаа нөхцөлтэй хамаагүй, гаргалгаа нь улстөр гэдэг нь харагдаж байна.

Ердөө нэг сарын өмнө нэг тоннд ногдох дизель түлшний үнийг 90 ам.доллар, А92 бензин 44 ам.доллар, А80 бензин 32 ам.доллараар нэмж, нийлүүлэхээ “Роснефть” компани мэдэгджээ. Гэтэл энэ долоо хоногт барьцаа чангалж дахин 50 ам.доллараар төрөл тус бүр дээр нэмнэ гэж манай талд албан ёсоор мэдэгдсэн бололтой. Нефтийн үнэ хөдөлнө гэдэг нь бүх юмны үнэ хөдөлнө гэсэн үг болохоор Монголын Засгийн газар өвлийн хүнд үед үнэ нэмүүлэхгүйн тулд улсын нөөцөөс гаргах, шатахуун импортлогч компаниудад нэмэлт санхүүжилт өгөх зэрэг шийдвэртэй арга хэмжээ авах байх. Гэхдээ бид Оросын шахалтын эсрэг хэр удаан тэсэх вэ?

Бид улстөржиж бие биетэйгээ зодолдож буруутан хайж байтал их хөрш маань “Та нар бидэнгүй юу ч хийж чадахгүй шүү” гэж анхааруулж шахаж байна.Бид Бээжингээс бензин авч болох ч хятадууд бүр илүү үнэ хэлж байгаа гэнэ. Монгол улс эрдэс баялгийн хувьд ерөөгдсөн ч газар зүйн байршлын хувьд хаагдсан, дэлхийд томд орох хоёрхон хөрштэй. Хаашаа ч хөдөлсөн дэлхийн том энэ хоёр гүрнийг нэвт туулж байж л зах зээлд гарна. Тиймээс экспорт, импорт нь үнэтэй болдог. Хөрш хаалгаа хаавал бүр экспорт импортгүй болно. Ерэн онд ийм нөхцөлд орж билээ. Олон жил нөхөрлөсөн орос ах нараас өнөөдрийн оросууд огт өөр юм. Манайхныг дарамталж шахаж, тоглоомын зэвсэг болгох сонирхолтой юм. Нөхцөл байдал хүнд байхад том тоглоомын гар хөл болж хувьдаа хожоо олох гэсэн залуус ч монголчууд дотор маань бас байна гэнэ.

Манай улсын шатахууны 60 хувийг нийлүүлдэг байсан “Роснефть” компани хүрээгээ тэлж, манайд сардаа 15 мянган тонн шатахуун нийлүүлдэг байсан Тюменийн нефтийн компани болох “ТНК-БП”компанийг худалдаж авсан. Энэ сард компанийн удирдлагын эрх хоёр компанийн хооронд шилжиж дуусна. Одоо бидний хэрэглээ дээрх ганц “Роснефть” компаниас 80 хувь хараат болж байгаа юм.

Бид яаралтай өөрийн нефть боловсруулах, нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэрийн мөрөөдлөө бодит болгож барихгүй л бол Москвагийн боомилолтоос мөд мултрахгүй бололтой.

Б.МАРАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (November 02, 2012 9:42:31 am )

    unen bol nowsh ym daa

  • Anonymous (November 02, 2012 10:05:39 am )

    odoo yana eh oron nutag usaa geh setgeltee hvn turd min bna uu ene bol emgenel shvv tsaashdaan yahiig hen ch medehgvi muu undur hamart ivanuud muu araatan turultnvvd

  • Anonymous (November 02, 2012 11:21:19 am )

    бид нефтьтэй байж үйлдврийн алдагдалтай ч хамаагүй барих л хэрэгтэй баймаар МАНАН байсан цагт нефтийн үйлдвэртэй болж чадахгүй ерөнхийлөгч зоригтой шийдвэр.тушаал гаргах хэрэгтэй

  • Anonymous (November 02, 2012 11:30:01 am )

    ulsiin ih hurliin gishuud hoorondoo bugsuu uhaltsaj bhaar iim engiin amarhan asuudliig shiideed bj chadahgui archaagui amitad bna shdee ha ha ha. MGL-diig hvvhed shig bailgahn gadnii bodlogo gedegn hendch oilgomjtoishdee.

  • Anonymous (November 02, 2012 11:46:19 am )

    Ene chin dotroosoo haysan chuluu benzin zardag buh company MAN ugshiltai ted nar shinechileliin zasgiin gazartai terseldej bga ym orosuud der ochod nemsen gej showdaya ard tumen elgere molhod altanhuyg buruudana oilgomjitoi ingej l bid shatriin huu hj bnada eronhiilogch ni hurtel orosos bish americatai iluu dotno ene heden jil orosuudtai orosuudiin gar hol bolson neptiin companiudtai yaj uchiraa olnodo ard tumen min

  • Anonymous (November 02, 2012 11:48:07 am )

    СДАААААААААААААА МОНГОЛД ТАМСАГ ЭНЭ тэр гээд л ТҮҮХИЙ НЕФТЬ байна. Нүүрс байна. Өөрсдөө аль нэг уурхайгаа өгөөд оронд нь түлш боловсруулах үйлдвэр байгуулахаар гэрээ хийчээчээээээ. Зүгээр мөнгөөр зараад байснаас хамаагүй дээр Иймхэн юм аль дээр хийчих байсан юмыг ингэж тэнэгтэх гэж

  • Anonymous (November 02, 2012 12:19:10 pm )

    orosuud ene baidlaaraa olon ulsad neree gytaaj bgaa yum daa manai ylstai ylsgyi tom zah zeeltei gazriin bayalagtai bj ih yariwal deer yesee baigal orchim chini manai gazar nytag 16,17-r zyynd manai ylsiig yadarch yawhad orsuud ezlee bizdee

  • Anonymous (November 02, 2012 5:18:51 pm )

    Ogor orsuud tun udahgui MONGOLiig tsaraichlah bolno.TUUH DAVTAGDANAAAAA

  • Anonymous (November 02, 2012 5:33:20 pm )

    shunhlai MAN iinhuu. yum bolgoniig ulsturjuuldeg medreliin uvchnuusuu salaachee malaa

  • Anonymous (November 02, 2012 7:34:46 pm )

    shunahai uls torchid deer suudag pizdaanuud ali erthen shig oorsdoo neft.shatahuunaa dotooddoo hiih bolomj baisan shdee. muusain pizdaanuudiin l archaagui baidal iim bdald hurgej bgaashd.

  • Anonymous (November 02, 2012 9:05:17 pm )

    Иймэрхүү мэдээлэлийг нефьт импортлогчид өөрсдөө захиалгаар тараадаг юм бишүү. иймэрхүү мэдээллийг баримттай бичиж байхгүй бол хэт үнийн хөөрөгдөл зохиомлоор бий болгох юм даа. Энэ сэтгүүлч хэдэн халтар төгрөг олоод тэрнийхээ төлөөсөнд амьжиргааны өртөг нь өөрт нь хүндээр тусаад тэгээд хөлсний 10 хурууны бичээч болж байгаагаа мэддэг болуу ер нь.

  • Anonymous (November 02, 2012 11:08:08 pm )

    neftee hyataduudad deeremdvvlj baij yaj vildver barihiin

  • Anonymous (November 03, 2012 10:45:05 am )

    Энэ өмхий оросын хараат байдлаас гарах хэрэгтэй.Оросуудын маанаг бодлого бидэнд дарамтнаас гарч сурах сайхан боломж бий болгож бн.

  • Anonymous (November 03, 2012 11:08:19 am )

    БУШУУ ТҮЛШНЭЭС НЕФТ ГАРГАХ АЖЛАА ЭХЛЭЭЧ ЭЭ

  • Anonymous (November 03, 2012 10:47:22 pm )

    Er n yarshig zugeer ganzagiin naimaachdiig deer suulgachihval hamaagui deer tolgoi n ajillaad dorhnoo Mongoliig bosgood irne zugeer.

  • Anonymous (November 04, 2012 3:08:11 pm )

    BVHEL BVTEN ULS BJ NEG HVN GARIIN VSEG ZURHAD L MONGOLCHUUDIIN AMIDRAL SHIIDEGDEH YUM DA TORD BGAA HED NI YU HIIJ SUUGAA BOL

  • Anonymous (November 04, 2012 3:10:01 pm )

    vher mongolchuud uragshaa vngui shahuu gargaad hoinoos vntei awdag teneg hvmvvd ee bid chin tord baigaa hedii hiij bgaa bantan sh dee

antalya rent a car