Ноён хутагт Дамбийжанцан буюу Жа лам гэгдэх домогт хүмүүнийг манай уншигчид их төлөв “Ичээнд нь” гэх үзэл суртлын киногоор мэддэг. Учир нь өдгөөг хүртэл, И.Ломакинагийн саявтар орчуулагдсан “Жа ламын толгой” гэх номоос өөр мэдээлэл бараг тохиолддоггүй, тэр номыг ч цөөн хүн уншсан.
1860 онд Астраханий Бага Дөрвөд аймагт Амурсанаев гэх халимаг айлын гэрт түүнийг мэндэлсэн гэж үздэг. Эцэг нь их сүсэг бишрэлтэй хүн байсан тул балчир хүүгээ Өвөр Монголын Долоннуурын хийдэд шавилуулахаар илгээжээ. Эрдэм номд сайн боловсорч, Түвдийн Дэрээвэн хийдэд үргэлжлүүлэн сурч байтал, нэгэн маргаан тэмцлийн үеэр найзыгаа хутгалж алаад зугтсан гэдэг. Гэхдээ энэ нь тодорхой бус юм. Түүний амьдрал үлгэр домгоор дүүрэн, ерөнхий чиг хандлага, үр дагавраар л дүгнэж болох талтай.
1891 онд тэрбээр Монголд хоёр цагаан тэмээтэй ирж, Амарсанаагийн хойд дүр хэмээн өөрийгөө бишрүүлж, Манжийн дарлалаас аварна хэмээн итгүүлж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг өдөөх гэсэн тул Чин Улсын түшмэдүүд яаран сандран Орост мэдүүлж, баривчлуулан буцаалгажээ.
10 жил алга болсны дараа, үндэсний их хувьсгалын үйл хэрэгт оролцов. Мөн Амарсанаагийн хойд дүр хувилгаан лам хэмээн шүтүүлж, итгүүлж, зарим урвагч ноёдын Хятадад нэгдэх санаархалд цохилт өгөв. Баруун хязгаарыг чөлөөлөх тулалдаанд халх, ойрд, цахар, барга, урианхай гээд бараг бүх монгол туургатан оролцсон байдаг бөгөөд Жа ламын цэрэг ч зүтгэлтэй оролцсон билээ.
Жа лам бол манай үндэсний их хувьсгалын баатар, Богд хаанаас Баруун хязгаарын сайдын хэргэм, Ноён хутагт номун хаан цол, шавь хошуугаар шагнуулсан хүн юм.
Улс орны баруун хязгаарын байдал нэг хэсэг туйлын тогтворгүй, Жа лам дунгаан, хасагийн дээрэмчид, хятадын өнгөлзлөгөөс нутаг орноо хамгаалах зэрэг хүнд хэцүү үүрэг хүлээгээд байв. Бас, Хятадтай нэгдэн урвасан торгуудын Балт ван нарт шахалт үзүүлж, зөрчилдөж байжээ. Тэгэхдээ стандарт бус алхам цөөнгүй хийдэг байсан нь янз бүрийн санал гомдлыг төрүүлж байлаа. Орос үүгээр шалтаглан, 1914 онд тусгай ажилбар зохион байгуулж, казак цэргийн хүчээр түүнийг авч явж, Якутск, Астраханьд цөлж, гэрийн хорионд байлгажээ. Тусгаар улсын сайдыг ямар эрхзүйн үндэслэлээр барьж, шийтгэж байсан нь тодорхойгүй.
Большевик эргэлт гарч, Оросод иргэний дайн өрнөх дүйвээнээр Жа лам ахин Монгол руу хөдөлжээ.
Шинжаанд Маажинсан гэх уулын орчимд шивээлэн сууж, их нөлөө хүчийг олох төлөвтэй байхад нь Зөвлөлтийн тусгай хороо (ЧК) гэх харгис байгууллага ажилбар зохион байгуулж, түүнийг хөнөөжээ. Тэгэхдээ Монголын төрийн хуурамч баримт бичгийг үйлдүүлж, Баруун хязгаарын сайд болгоно гэж Жа ламд мэдэгдэхэд ихэд баясан, урхинд нь орсон байдаг.
Түүнийг үлэмж харгис хэрцгий нэгэн байсан гэж социализмын үед ухуулж байсан бол, өдгөө тэр нь эргэлзээ төрүүлэх болжээ. Буддын болон, европын соёл боловсролтой нэгэн тэрбээр яахлаараа гэв гэнэт дундад зууны харгис яргачин болчихдог билээ. Тэр “харгис явдлыг” нь түүнтэй холбоотой үлгэр домгуудад хамруулан үзэж болохоор. Өөрөө ч тийм үлгэр домог тараалгаж байсан байж магадгүй. Элдэв дээрэмчид, түрэмгийлэгчдийг эмээлгэн дайжуулах шаардлага байсан ажээ.
Хэрвээ Жа лам тийм харгис хэрцгий хүн байсан бол гэрчлэх зүйл багагүй байх учиртай. Гэтэл байдаггүй. Чэхэд буй арьс гэдэг нь чухам Жа ламтай холбоотой гэх нотолгоогүй, хүний арьс мөн эсэх нь ч тодорхойгүй. Гэрманы Констэн гэх жуулчин үзсэн харсан гэж бичсэн ч, түүний ном тийм ч их итгэл төрүүлдэггүй байна.
Оросын судлаач Бурдуков “Монгол дахь хүнээр тахил өргөх ёс” гэх үгүүллийг их л зүрх зохиг гарган бичиж, Хатанбаатар Магсаржав Ванданов болон казакуудын зүрхээр тахил өргөсөн зэрэг жишээг дурдсан байдаг. Харин Жа ламын тухайд тийнхүү бичээгүй.
Магсаржав баатар харгис маньяк бус гэдэг нь ойлгомжтой. Дамбийжанцанг устгахад оролцсон халимаг Кануков, монгол дайчид зүрхийг нь хувааж идсэн гэдэг. Иймэрхүү зан үйл тэр үед тохиолдог л байжээ.
Зардыхан, Шынай, Сураган, Айбек зэрэг хүмүүс Дамбийжанцанг аймшигт гаж донтон, казахын ард түмнийг харгислагч гэж бичжээ. Нэг нь, 1993 онд БНХАУ-д хэвлэгдсэн “Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц” номоос эш татсан байсан. Жа ламыг муучилж гоочлох нь Хятадын үзэл суртлын хувьд бол зөв л байдаг юм бана.
Юманд учир, суманд гичир буй. Тэр үед казахын Сүкирбай ноён Балт вантай нийлж, Хятадад нэгдэх санаа өвөрлөдөг байжээ. Аврал эрэн нүүж ирчихээд, аюул учрах үед харин атаат дайсантай нийлэх гэсэн нь баруун хязгаарын сайдад таашаагдахгүй нь лавтай. Бас казахууд нутаг ус булаалдах зэргээр үймээн самууны дүйвээнээр зөрчил тэмцэл ч багагүй гаргадаг байжээ. зэвсэг атгасантай нь байлдаж, заримыг нь нутгийн гүн рүү нүүлгэж, өнчин казах хүүхдүүдийг хийдэд шавилуулж байсан байна. Тамласан зовоосон зүйл гарсан бол мэдээж тэр үйлдлийг нь зөвтгөх аргагүй.
Элэг буруулан тэмцэлдсэнийг нь гэсгээн цээрлүүлсэн болохоос бус, казах хүн гэхлээр л хялайгаад байсан зүйлгүй л аж. Хилан зэрэг, Монгол улстайгаа хамт байна гэсэн казах ноёдыг талархан дэмжиж, цол хэргэмээр шагнаж байжээ. Хилан нар ч Жа ламыг бишрэн, шавь нь болж, буддын шашинд орсон.
Жа лам Баруун хязгаарт орчин үеийн өрнийн соёлыг нэвтрүүлэх, лам нараар сахил санваарын ёсыг чандлан сахиулах, архи тамхийг хязгаарлах, хятад худалдаачдын ноёрхлыг багасгах зэрэг дэвшилтэт алхмуудыг хийж явсан. Харин дундад зууны харгис яргачин байсан бол түүнийг нь гэрчлэх байсан олон нэртэй ноёд, зүтгэлтнүүд тийм гэрчлэх зүйл үлдээгээгүй л юм. Айдас хүйдсийн хүчээр л Жа лам ард олныг байлдан дагуулсан гэх нотолгоо үгүй билээ.
Казахын зарим зохиогч Жа лам бол Монголын баруун хязгаарыг Орост нэгтгэх гэсэн, оросын тагнуул байв гэжээ. Гэтэл Жа лам Оросын засаг захиргаанд огт хамрагддаггүй, захирагддаггүй, их түвэг уддаг, дуулгаваргүй нэгэн байсан. Тиймээс ч, хаант Орос ч, Зөвлөлт Орос ч түүнтэй зөрчилдөж байсаар эцэст нь хороосон.
Энэ хүн балчир багаасаа монгол туургатны зовлон зүдгүүрийг таньж мэдэх, эрх чөлөөнийх нь төлөө эрслэн тэмцье гэж амьдралын зорилгоо тодорхойлсон нэгэн гэж санагдана. Орос улсад Баруун Монголыг нэгтгэх төлөвлөгөөтэй асан бол, яагаад түүнийгээ хэрэгжүүлээгүй вэ, яагаад үндэсний их хувьсгалын үед Богд хааны төрийг дагахыг уриалж, яагаад амьдралынхаа эцэст Монголын засагт хүчин зүтгэ гэсэн саналыг баясан хүлээж авч, амь насаа алдав?
Монголын үндэсний нэгэн баатар, туургатны үйл хэрэгт халимаг түмнээ төлөөлөн оролцсон энэ удирдагч хүмүүнээ бид хүндлэн дээдлэх ёстой. Цав цагаан үйлстэй бурхан хүн биш байсан байж болно. Гэхдээ буян нүглийг нь дэнслэн үзвээс сайн сайхан нь үлэмж давна гэдэг нь дамжиггүй.
Учир иймд, Жа ламын нэрийг цагаатгаж, баатруудтай мөр зэрэгцүүлэн дээдлэе. Улс үндэстний төлөөх ариун гэгээн үйлсийг нь алдаа гэмээс нь зааглаж, судалж тодорхойлж гаргаж ирье. Хөшөө дурсгалыг нь босгон сүндэрлүүлье.
Хамгийн гол нь, Жа ламын толгойг Оросын Кунсткамэр гэх эрэмдэг гажууд, сонин жигтэй зүйлсийг дэлгэж, хачирхуулан үзүүлдэг мүзэйгээс чөлөөлж, Монгол орондоо залж авчиръя. Монгол улсыг байгуулалцсан баатрын толгой Монголд тахигдан шүтэгдэх ёстой. Найрамдалт Орос улсад албан ёсны санал хүсэлт тавибал монгол анд нөхөддөө татгалзахгүй биз ээ гэж найдаж байна. Хэлмэгдэгсдэд хамаатай эд өлгийн зүйлсийг ОХУ манай улсад шилжүүлэн өгсөөр ирсэн агаад, Жа ламын толгойг ч сайн санааны үүднээс буцаан өгч, большевикуудын гэмийг зохих хэмжээгээр цайруулах биз ээ.
Жа ламын толгойг олонд үзүүлж, үнэхээр жанч халсан гэж итгүүлж үнэмшүүлэх арга хэмжээг большевикууд зохион байгуулсан юм. Чингээд эд мөрийн баримт болон хадгалагдаж байхад нь Оросын нэг судлаач хулгуун, улс руугаа нууцаар илгээлгэсэн байдаг тул, Монгол улс алдсан зүйлээ эргүүлж авах бүрэн эрхтэй билээ.
Буриад улсад Итгэл хамбынхаа гэгээн бие цогцсыг тусгай сүмд залан, тахин шүтэж байна. Манай улс ч Жа ламынхаа ариун тэргүүнийг тусгай сүм байгуулан залж, наанадаж ойрад түмний, цаанадаж бүх монгол туургатны их шүтээн болгон залбал зохилтой.
Үүний тулд өргөн олны хүчин чармайлтыг нэгтгэх, төр засгийн анхаарлыг хандуулах, тусгай байгууллага, санг үүсгэн ажиллуулах, судлалыг хөгжүүлэх гээд багагүй ажлыг өрнүүлэх хэрэгтэй байна.
Гэхдээ зорилго тодорхой тул болж бүтэхдээ л бүтнэ.
Жа ламын толгойг Монголдоо авчран залцгаая гэж төр, түмэндээ уриалж буйг минь болгооно уу!
Ч.Мөнхбаяр
ММХI.X.V
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 02, 2012 9:26:16 am )
mongold shuteh shuteen bagdaagui ee
-
Anonymous (November 02, 2012 9:32:18 am )
odoo manaikhaan yosloliin shinjtei eldviin yumaa bolimoor bnaa, haa saigui shashin shutleg tiim iim yoslol l geeed baih yum, ingelee geed uls ornii bodit hugjild yamar heregtei yum bee
-
Anonymous (November 02, 2012 9:38:33 am )
Za odoo bolimoor yum. Bas yun JA lam be
-
Anonymous (November 02, 2012 9:46:02 am )
huue hvmvvsee ene hvn chin halimag garaltai, tuvdud hvn alchaad zugtaaj yvaad Mongold ireed Amarsanaagiin hoid dvr gej hvmvvst uuriiguu itgvvlj yvsan hvn bna shvv de Amarsanaagiin hoid dvr gej hen urgumjlj batalsan yum be yum l bol shvtehee boli harin tvvnii orond zinhen halh 3 gegeentenee shvt, Danjanravjaagaa shvtie hvmvvsee
-
Anonymous (November 02, 2012 10:18:14 am )
mgloo gsn bodol jin taalagdaj bn odoo oros ah bish umhii arratnuud bolchod bn ene orosuud jin
-
Anonymous (November 02, 2012 10:22:26 am )
end tendgui avilgachid suvarga bariad shorond buu oruulj uguuch gej zalbirdag bolson gesen shuu.bugdiig n nuraaval taarna.lam nar gej hagarsan bayachuud 16 davhar baishin bariulaad suuj baidag bolj .
-
Anonymous (November 02, 2012 12:35:10 pm )
yahb abchirah n zub tehde abchiraal nuguu heden yadarsan svsegten ardiinhaa halaasruul dairah bhdaa bidnii muusain mongolchuudiin zaljin heseg nuhud
-
Anonymous (November 02, 2012 1:55:47 pm )
zuv gej bodoj bn.demjij bn
-
Anonymous (November 02, 2012 3:28:10 pm )
yoooyo,odoo bur uhej hatsan hohimoi tolgoid murguh mini dutaj baigaa yum bn ldaa,harahaas sejig hurchihlee.LOL.
-
Anonymous (November 02, 2012 4:07:11 pm )
жа ламтайгаа далд ор муу пизда минэь миний монголоос наад толгойтойгоо зайл новшоо
-
Anonymous (November 02, 2012 4:30:33 pm )
Жа ламын толгойг Монголдоо авчраад шүтдэггүй юмаа гэхэд зохих ёсоор нь хадгалж, Монгол улсыг ядуу буурай, арчаагүй байдалд байхад энэ хүн Монгол хүнээс ийм зориг чадал гардаг юмаа гэдгийг харуулж Монгол гэдэг үгийг 2 том хөршид мартуулалгүй сануулж, бид Монгол гэдгийг сануулж явсан хүмүүсийн төлөөлөгч гэсэн утгаар нь үзмэр болгох хэрэгтэй. Тувачууд энэ хүний талаар сайн мэдэж л байгаа, Тува хүн бол Монгол хүн, харин бид яагаад мэдэж болохгүй гэж ийм омог бахархал сэргээсэн мэдээлэл оруулсанд баярлалаа. Бид Монгол
-
Anonymous (November 02, 2012 6:25:14 pm )
hehe chi ooroo shyt hahaha
-
Anonymous (November 02, 2012 7:45:48 pm )
Монголын гэсэн бүхэн Монголдоо баймаар л байна.
-
Anonymous (November 03, 2012 12:28:40 pm )
хаянхярвааг АВИЛАГАТАЙ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЖ АСУУДЛЫГ ШИЙДҮҮЛЖ ӨХИЙГ ИРГЭН БИ ХҮСЬЁ,ХАРИН ШУДРАГААР АСУУДЛИЙГ ШИЙД,ҮНЭН ХУДАЛЫГ СОНСОХ ХЭРЭГТЭЙ,ИЙМ ТӨРИЙН ТҮШЭЭ БАЙЖ БОЛОХГҮЙ
-
Anonymous (November 03, 2012 12:29:11 pm )
хаянхярвааг АВИЛАГАТАЙ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЖ АСУУДЛЫГ ШИЙДҮҮЛЖ ӨХ
-
Anonymous (November 03, 2012 2:17:40 pm )
ямар хэрэгтэй гэж тэр үхсэн хүний толгойг авчирч шүт энэ тэр гээд байгаа юм бэ? ямар ид шидтэй юм бэ? юунд хэрэгтэй юм бэ? иөнхбаяр гэдэг хүн нэг бол галзуу солиотой үгүй өол гаж донтой интэй, хамгийн сүүлийн таамаг бол мөнгө олох зорилготой. хамгийн сүүлийнх нь бараг үнэнд ойртоно доо. юу бодож сэтгэхээрээ ийм зүйл санаачлан уриалдаг гар вэ?
-
Anonymous (November 03, 2012 9:21:28 pm )
тэр үед хасгийн дээрэмчид баруун хязгаарыг түйвээж Улиастай хүрч байсан Дамбийжаа л тэднийг нам дарж зүрхэнд нь орсон шүү дээ
-
Anonymous (November 04, 2012 10:43:52 am )
МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН ТУСГАЙР ТОГТОНОЛ ХАТУУ ХЭЦҮҮ ЦАГ ҮЕД МОНГОЛОО ГЭСЭН ЭХ ОРОНЧОДЫН
СЭТГЭЛ ЗҮТГЭЛ АМЬ НАСААР БИ БОЛСОН ҮҮНД ӨӨРИЙН ХУВЬ НЭМЭРЭЭН ОРУУЛСАН
БААТАР ХҮМҮҮСЭЭН МОНГОЛЧУУД МАРТАХ ЁСГҮЙ ЭХ ОРОНЧИЙН ТОЛГОЙГ ЗАЛАЖ АВЧРАХ НЬ
ОЛОН ТАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛЭЭГ ЗАЛУУ ҮЕДЭЭН БИ БОЛГОНО МӨХӨРҮҮЛНЭ
МОНГОЛ ТУУРАГТАНИЙ ЭВ НЭГДЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭНЭ МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙ САНАА СЭТГЭЛИЙГ НЭГТГЭНЭ
МАНИЖ ХЯТАДЫН ШОРОНД МОНГОЛЫН ТУСГАЙР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ БОСООГООРООН ХАЛСАН МАНЛАЙ БААТАР ДАМДАНСҮРЭН ӨВӨР МОНГОЛЫН БАРАГ ХҮН БАЙСАН ДАМБИИЖАНЦАН
БОЛ ХАЛМАГ ХҮН МОНГОЛЧУУД МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙ ТУСГАЙР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ХАМТ ТЭМЦЭЖ ЯВСАН ТҮҮХ ЭНЭ ЮМ ӨНӨӨГИЙН ЗАЛУУС ЭХ ОРОН ТУСГАЙР ТОГТНОЛ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГИЙГ ӨНГӨ МӨНГӨ ГЭЖ БОДДОГ БОЛЖЭЭ ИХ АНДУУРЧ БАЙНА -
Anonymous (November 04, 2012 10:50:55 am )
Залж , шүтэхээ болий гэхэд ядаж хүн ёсоор оршуулахымсан да
-
Anonymous (November 04, 2012 11:01:17 am )
ЛЕНИЙ ХӨШӨӨГ НУРААДАГ БОЛ БУРУУ ЛЕНИН БОЛ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВСАГЛЫН
ЭЦЭГ ӨНӨӨИЙН АРДЧАЛЫГ БОДТОЙ БИ БОЛГОЧ АНХАНИЙ ХҮН
НӨГӨӨ ТАЛААС МОНГОЛЧУУД БИД ЭНЭ ХҮНИЙ ИСРЭГ ХАНДАХ ЁСГҮЙ МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН ТӨРИЙН ТУСГАЙР ТОГТНОЛД ЭНЭ ХҮНИЙ ОРУУЛСАН ГАВЯА МАШ ИХ ЛЕНИН ТУСЛААГҮЙ БОЛ ОДОО ӨВӨР МОНГОЛ ШИГ БОЛОХ БАЙСАН МӨН ЛЕНИН БОЛ ХАЛМАГ МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ҮНДЭСТЭНЭЭС ТӨРСӨН ЦУУТ ХҮНИЙ НЭГ ЭНЭ БҮХНИЙГ ХЭН Ч ҮГҮҮСГЭЖ ЧАДАХГҮЙ ҮНЭН ЮМ ДЭНДҮҮ ТУУЛАШРАН ТЭНГЭЛЭХ ХЭРЭГГҮЙ БАЙМААР ЮМ
БИД ХАРААЖ ЁРӨӨДӨГ ЗАНГАА БОЛМООР ЮМ ЧИНГИС ХААНАА МӨНЧ ИХ ХАРААСАН
МӨН 8 ДУГААР БОГДООН МӨНЧ ИХ ХАРААСАН ӨДӨӨ ЕРӨӨЖ БАЙНА ЕРӨӨСӨНӨӨ ХАРИН ХАРААЖ БАЙНА ХЭЗЭЭ ДАХИН ХАРААХ ВЭ ХЭЗЭЭ ДАХИН ЕРӨӨХ ВЭ ДААНЧ ДЭЭ ТЭНЭГ ҮХЭР МОНГОЛ
ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛХҮҮ -
Anonymous (November 04, 2012 12:55:38 pm )
Дамбийжанцан лам түүхэн хүн,цагаан хартай,түүнийг нь тодруулж үлдээх ёстой байх..Хасгууд манай хязгаар нутгийг түйвээж,ард олныг дээрэмдэн алж хядаж байхад энэ хүн монголчуудыг өмөөрч тэмцэж байсан гэж ярьдаг.Хасгуудын зүрхийг суга татаж айлгаж,тэднийг хөөж байсан гэж баруун аймгийн хөгшчүүд ярьдаг юм бна лээ..
-
Anonymous (November 04, 2012 1:39:53 pm )
demjij bna ene hun baruun hyazgaariig hasag hyatadiin deeremchdees hamgaalhad mash ih zov zuiliig hiij nutgiin ard olniig hamgaalan temtsej bsan gej ovoo mini yaridag bsan zarim negen tuuhee medehgui malnuud uuniig demjihgui baigaad haramsaj bna ted hooson hondii tolgoitoi yumnuud bgaa
-
Anonymous (November 04, 2012 1:46:38 pm )
ter monhbayariig gaj dontoi ene ter geed bgaa teneg novsh ooroo archaagui medleg bolovsrolgui heg bol hujaagiin erliiz pizda manai undesnii chuhal tuuhiin barimtiig guivuulj esergvvtsej bgaa hujaagiin sheees bolj taaraa
-
Anonymous (November 04, 2012 3:48:36 pm )
Ийм тэнэг юмнууд хэнээр эрдэм заалгасан юм болдоо…
-
Anonymous (November 04, 2012 3:54:34 pm )
Тэр үед оросууд яах гэж тусалсан юм болдоо.. Түүхийн хөрснөөс арчигдах байсийм
-
Anonymous (November 04, 2012 3:55:42 pm )
Энэний толгойг аваад хажууд нь тавьчих юмсан
-
Anonymous (November 04, 2012 4:00:24 pm )
Толгойн буруу эргэсэн гаж донтой эргүү амьтан хаанаас гарч ирэвээ.
-
Anonymous (November 07, 2012 10:49:43 pm )
Дамбийжанцан баруун монголыг газар нутагтай нь тасалж аваад тусгаар улс байгуулахыг санаархсан нутгийн ард иргэдийг хүйс тэмтэрч, зэрлэг балмад, онц харгис, хэрцгий аргаар хомроглон усатгаж байсан албан тушаал горилогч нэгэн урвагчаар монгол дутах нь уу тэнэгүүд минь энэ өгүүллэгээ хурдан татаж аваарай даа. БИ
-
Anonymous (November 07, 2012 10:55:06 pm )
яг үнэн та нар эхлээд түүхээ сайн уншиж судлаад эцэст нь юмаа бич энэ нөхөр бол манай улсын түүхэнд хамгийн том хар толбо үлдээсэн харгис этгээд гэдэг нь үнэн шүү Жа лам бол жигшүүрт харгис халимаг байсан гэдгийг түүхээсээ маш сайн мэднэ.
-
Anonymous (March 04, 2013 7:29:19 pm )
ГУЦ. ТЭР ҮХСЭН ХҮҮРИЙН ТОЛГОЙГООР ЯАХ ГЭВ ЭЭ? ЭНЭ ХАТСАН ТОЛГОЙГ ШҮТЭХ НЬ Л БИДЭНД ДУТАА ЮУ? ЗАЙЛ МӨНХБАЯР АА
30 Comments