antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2012 10 comments

АТГ-д шалгуулж байгаа “эрхмүүд”

нийтлэсэн Admin
Авлигатай тэмцэх газраас /АТГ/ хээл хахуульд автсан, албан тушаалаа урвуулан ашигласан, одоо ч ашиглаж

байгаа, ашиглахаар төвдөж байгаа нөхдүүдийн зүрхэнд шар ус хуруулаад  удаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын олон жил хамтрагчидтайгаа гар нийлэн “сүлжсэн” авлигын торыг АТГ хөвсөн нь хүн бүрт авлига, хээл хахуультай тэмцэж болдог юм байна гэх итгэлийг төрүүлсэн юм. Гэхдээ одоогоор тус газрынхан хэд, хэдэн томоохон хэргийг прокурорын газарт шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцах, прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болох зэргээр эцэслэн шйдвэрлэгдсэн гэх хэрэг тун цөөхөн байгаа юм. Өнөөдрийн байдлаар төрийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан, хээл хахуулийн торонд “орооцолдсон” байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа томоохон хэргүүдийг тоймлон хүргэе.
Татварын ерөнхий газрын дарга Ж.Батбаярыг шалгаж байна.

Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг хээл хахууль, авсан байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газарт, албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Улсын мөрдөн байцаах газарт тус тус шалгаж байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Ж.Батхуягийг арав гаруй аж ахуй нэгжийн татварын өрийн асуудлыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хөнгөлж, барагдуулсан. Мөн НӨАТ-ын падаан их хэмжээгээр хууль бусаар ашигласан байж болзошгүй гэж үзэн холбогдох хууль хяналтынхан шалгаж байгаа юм. Ж.Батбаяр өнөөдөр үүрэгт албаа хашиж байгаа юм.

ШӨХТГ-ын экс дарга Б.Лхагва нарт эрүүгийн хэрэг
үүсгэн шалгаж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан Б.Лхагваа тэргүүтэй зөвлөлийн зургаан гишүүнийг АТГ шалгаж эхлээд байгаа. Тэднийг нефтийн компанийн удирдлагуудад оноосон шийтгэврийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуйвалдан цуцалсан гэх шалтгаанаар шалгаж байсан. Энэ хэргийг албаны эх сурвалжаас тодруулахад, “ШӨХТГ-ын зөвлөлийн гишүүдэд холбогдох хэргийг хянаж үзээд “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй” гэсэн шийдвэр гаргасан. Одоо Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нефть импортлогчдыг үгсэн хуйвалдаж шатахууны үнийг литр тутамд 200-300 төгрөгөөр нэмснийг өнгөрсөн нэгдүгээр сард тогтоож, тэднийг нийт 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарсан ч ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва үүрэгт ажлаа авмагцаа энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Тиймээс тус газрын шинэ дарга О.Магнай тэргүүтэй ШӨХТГ-ынхан өмнөх зөвлөлийнхөө зургаан гишүүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргасан юм. Үүнд ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нарыг шалгаж байгаа аж.

“Саусгоби Ресурс”-ийн ахлах зөвлөхийг шалгаж байна

“Саусгоби Ресурс” компанийн ахлах зөвлөх Сара Армстронгийг АТГ-т шалгаж эхлээд байгаа. АТГ-аас Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг мөрдөн шалгах явцад “Саусгоби Сэндс” компанийг зайлшгүй шалгах хэрэгтэй болсон. Тиймээс энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэж үзэн, тус байгууллагын хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг Буянт-Ухаагаас гадаад руу нисэх гэж байхад нь АТГ түр саатуулан шалгасан. Түүнийг ямар хэрэгт сэжигтнээр татсан тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Одоогоор Сара Армстронгийг яг ямар хэрэгт сэжигтнээр татсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна. Түүнийг цагдан хорьсон тухай мэдээлэл ташаа юм. Түүнийг Монгол Улсын хилээр гадагш гарах эрхийг нь түр түдгэлзүүлсэн байгаа” гэв.

Гэрлэх ёслолын ордны даргыг мөрдөн байцааж байна

Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн зургадугаар сараас шалгаж эхэлсэн. Тэднийг байгууллагын орлого болох 23 сая 750 мянган төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж байгаа юм. Энэ хэргийн талаар Х.Оюунчимэг “Намайг АТГ-аас хэд хэдэн удаа дуудаж байцаалт авсан. Би тэр мөнгийг хувьдаа завшаагүй. Гэхдээ АТГ-аас намайг буруугүй гэсэн. Надад хийсэн гэм байхгүй. Энэ хэргийг шалгаж бараг дууссан шүү дээ” гэж өнгөрсөн наймдугаар сард хариулж байсан. Энэ талаар АТГ-ын Мөрдөн байцаах газрын дарга Э.Амарбатаас тодруулахад “Бид Гэрлэх ёслолын ордны дарга х.Оюунчимэгийг албаны мөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хавтаст хэрэг нээн, шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.

Хууль зүйн дэд сайдад эрүүгийн хэрэг үүсгэжээ

МАХН-ын дарга, дөрвөн жилийн ял эдлэж байгаа Н.Энхбаярт холбогдох хэрэгт хамсаатан байж болзошгүй гэх үндэслэлээр түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг АТГ-аас Олон улсын Интерполын байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа. Гэтэл арваад хоногийн өмнө Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян олон улсын интерполын байгууллагад “Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох” тухай хүсэлтийг Хууль зүйн дэд сайдын нэр дээр хаяглан явуулсан байна. Тиймээс Авлигатай тэмцэх газраас дэд сайдыг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган эрүүгийн хэрэгт сэжигтнээр өчигдөр татан шалгаж эхлээд байна.

Ц.Батбаяр, Н.Болормаа нарын хэргийн мөрдөн байцаалтын
ажиллагаа үргэлжилж байгаа

Н.Энхбаярын гэх тодотголтой хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр болон НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормаа нарыг шалгаж байна.  Ц.Батбаяр 2007 оны наймдугаар сарын 17-нд анх “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлын менежментийг сайжруулах тухай саналыг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан. Улмаар НИТХ-аас 159 тоот тогтоол гаргаж зочид буудалд хөрөнгө оруулах хувийн хэвшлийн төсөл сонгон шалгаруулж, дүнг нь танилцуулахыг даалгасан байна. Гэтэл тэрээр ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, “Хар дун” компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун-Өргөө” компани шинээр байгуулах асуудлыг НИТХ-д өргөн барьж. Ингээд НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Өргөө” зочид буудал “Хар дун”  компанийнх болжээ. Тухайн үед НИТХ-ын таван гишүүний гурав нь санал нэгтэйгээр “Хар дун”-д өгөхөөр санал нэгдсэн байдаг. Мөн тэр үед “Хар дун” хэнийх нь ч үл мэдэгдэх, нэр төдий компани буюу “Өргөө”-г авахаас ердөө наймхан хоногийн өмнө буюу 2007 оны аравдугаар сарын 9-нд байгуулагдсан аж. Түүнээс зургаа хоногийн дараа Ц.Батбаяр “Өргөө”-г энэ компанид нэгтгэх саналыг НИТХ-д оруулсан байна. НИТХ нь аравдугаар сарын 17-нд хамтарсан компани байгуулах шийдвэр гаргасан байна.

НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормааг нийслэлийн өмчийн оролцоог тогтоохдоо зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн 468 сая төгрөгийг 25 хувь, “Хар дун” компаниас ирүүлсэн төслийн дүн болон 1.8 тэрбум төгрөгийг 75 хувь гэж үзэн  аж ахуйн нэгжүүдийн дунд төсөл, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд байгуулсан байдаг. Үүнд Ц.Батбаярыг албаны эрх мэдлээ ашиглан хууль бусаар оролцож, дэмжлэг үзүүлсэн хэмээн АТГ-т өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас шалгаж эхэлжээ.

УБЕГ-ын дарга асан Л.Амарсанааг АТГ, ТЕГ хамтран шалгаж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан  Ж.Амарсанаад холбогдох хэрэгт Тагнуулын ерөнхий газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж байгаа. Ж.Амарсанааг сонгуулийн үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, сонгогчдын нууцын зэрэглэлтэй баримтуудыг хууль бусаар ашигласан хэмээн шалгаж байгаа аж.

Т.Билэгтийн хэргийг үргэлжлүүлэн шалгана

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгтэй холбоотой  зарим хүн гадаадад байгаа нь хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд  сөргөөр нөлөөлж буй учир  тусгаарлан шалгаж  эхэлсэн. Тухайлбал, НИТХ-ын дарга Т.Билэгт жилийн өмнө  гадаадад эмчилгээ хийлгэхээр яваад сураггүй алга болсон.  Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын “Улаанбаатар таймс” сонин болон “Өргөө” зочид буудлын барилгыг хууль бусаар өмчилж авсан гэх хэрэгт буруутган, сэжигтнээр тооцон, шалгахаар болсон билээ.    Гэвч түүнийг Интерполоор эрэн сурвалжлан олохгүй байгаа учраас хэргийг нь тусгаарлан үргэлжлүүлэн шалгаж байна.  Түүнийг албан тушаалаа ашиглан “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хувьчлах захирамж гаргасан гэж буруутгаж байгаа юм. Өдгөө нурсан балгас гэж яриад байгаа “Улаанбаатар таймс” сонины газрыг Японы нэгэн компани таван сая ам.доллараар авах санал тавьж байсан аж. Мөн энэ хэрэгт холбоотой гэгдэх Н.Энхбаярын дүү н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (November 01, 2012 9:55:04 am )

    Ñîíãóóëü äóóñàõààð ýíý õýðýã çàìõàðíà.

  • Anonymous (November 01, 2012 12:45:20 pm )

    end AN-iin hunees neg ch alga baih yum. Ted bugdeeree enkhiin tsagaan tagtaa yum baih daa

  • Anonymous (November 01, 2012 1:53:14 pm )

    АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЗӨВ АЖИЛЛАЖ БАЙГАА… ТА НАР ХЭНД МУУХАЙ ХАРАГДДАГ ГЭЭЧ. АВИЛГАЛЧИДЫГ ХАМГААЛЖ БАЙГАА ХҮМҮҮСТ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙГАА.НАМБАРЫН ЭНХБАЯРЫГ САМБАРЫН ЭНХБАЯР БОЛТОЛ НЬ ХУДЛАА МАГТАЖ БАЙГААД ШОРОНД ОРУУЛСАН. ЭНХБАЯР ЧИНЬ ГАДААДАД /.ШВЕЦААРЫН БАНКАНД./МӨНГӨӨ ХАДГАЛУУЛДАГ БАЙСАН ГЭЖ ЯРЬДАГ ШҮҮ ДЭЭ.2009 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮЕЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ АЖИЛ, СУРТАЛЧИЛГААГАА ХАЯААД ХЯТАДРУУ АЛГА БОЛСОНЫГ ТУХАЙН ҮЕИЙН СОНИНГУУДАД БИЧИЖ БАЙСАН. УНШААРАЙ… ТЭР ҮЕД СОНИН БОЛОН ИНТЕНИТЭЭР ШВЕЦАРЫН БАНК ХУУЛЬ БУСААР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ОРЖ ИРСЭН ХҮМҮҮСИЙГ ЗАРЛАХ ГЭЖ БАЙНА ГЭЖ ЗАРЛАСАНЫ ДАРАА ЭНХБАЯРГУАЙ АЛГА БОЛСОН. ХЯТАДААС ИРЭЭД –ЭЭЖ МУУДСАН УЧИР ХЯТАД ЯВААД ИРЛЭЭ ГЭЖ ОНИГОО ШИГ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙСАН.ДЭЛХИЙН ЯМАРЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАМГААЛАЛТГҮЙ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭЛГҮЙ ГАДААД ОРОНРУУ ЯВДАГГҮЙ. ОДОО ТЭГЭЭД ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ТАЛААР МЕССЕЖ ИЛГЭЭГЭЭД СУУЖ БАЙНА. НЭГИЙГ БОДОЖ ТӨЛӨВЛӨСӨН БАЙГАА ДАА. ТИЙМ Л ҮНЭН Ч МАХН-ЫН ХАМТРАГЧ НАР ЮМ БОЛ ГАДААДАД НУУГДААД БАЙГАА УЛСУУДЫГ НЬ ОЛЖ ИРЭЭД НААД ЭНХБАЯРАА ЦАГААТГУУЛААЧ ЭЭ. Тэгж чадахгүй бол АТГ-ын ажилд нь бүү саад бол. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ. БҮГДЫГ САНААД ХҮЛЭЭЖ СУУГАА. ТА НАРЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ХҮМҮҮС ГЭЭД БАЙГАА ЧИНЬ АРД ТҮМЭН БИШ ШҮҮ

  • Anonymous (November 01, 2012 3:01:38 pm )

    маш зөв бичэжэ АТГ зөв ажилаж байна амжилт хүси

  • Anonymous (November 01, 2012 4:16:07 pm )

    амарбатад ажлын амжил хүсье энэ хүн й ажилд тал талаас нь л саад болоод байх юм даа энхбаяр гэдэг хүн йг ямар хүн гэдгийг хүмүүс мэднэ шүү дээ ерөнх ийлэгч нь хүртэл ур тшар дээлт гэж цоллож байсан биз дээ энэ их хуралд суугаа уянга хүртэл авилгалын загалмайлсан эцэг гээд л шүүхдэдцээд байгаагүй билүү одоо хэдэн төгрөгөөр амаа хумихуулсан юм бол доо шудрага байцгаа гээд байдаг хүмүүсийн үнэн дүр төрх сонгуулийн дараа л харагдах юм даа

  • Anonymous (November 01, 2012 4:18:11 pm )

    авилгатай тэмцэх газар яагаад зайсанг зарж идсэн барсболд шийлэгдамба гансүх нарын асуудлыг авч үзэхгүй байгаа юм бэ өөр энэ их хуралд суугаа маш олон хүн байна шүү дээ

  • Anonymous (November 02, 2012 7:45:13 am )

    Batbayar gj ehleed 2muriin daraa bathuyag bolood yavchih yum noirmog bichdeg yum u t1 yum hurimiin ordonii darga geed surjignsn bh yum busdiih n hajuud idsen gevel ichmeer baga yum bndaa. Bolovsroliin unelgeenii tuviin ex darga enhbat gdg hunii idsen talaar medeelel alga u

  • Anonymous (November 02, 2012 10:58:45 am )

    mash zuv ajillaj b.na. ard tumen ingej uneniig ilchleh heregtei. Baasanhuug bas shalgah ni deer. yagaad ter hun ehk ornoo gehgui Enhkbayar geed baigaa ni bas shalgah humuusiin toond oroh oystoi. Olon jil Enhkbayariin daranguilald baisan Mongol oron odoo l neg sergej b.na shuu dee. MAN,MAHN iin ulsuudiin gaigaar bid yamar yaduu amidarch baisniig odoo ard tumen yalgaj b.na shuu dee. het bayan, het yadyygiin tuiliig Enhkbayaraas l olj harj b.na shuu dee. Baasanhuu batsaan min. chinii etseg ehk tiim saihkan amidarch b.na uu gej asuumaar b.na shuu

  • Anonymous (November 02, 2012 1:52:09 pm )

    ardchilsan namaas negch hun alga huuli irgen burt ijil tegsh uilchleh estoi

  • Anonymous (November 04, 2012 5:02:33 pm )

    Нийгэмд нэр нүүрээ барж ардчилалын хэм хэмжээг зөрчсөн, авилга хээл хахуулийг нийгмийн бүх шатанд цэцэглүүлж, хэдэн тэр бум, тэр бумаар нь татвар төлөгчдийн мөнгийг цусалсан, төрийн хүний ямарч ёс зүйгүй, сонгуульд ялагдсан хонзонгоо нарийн ярьвал АН-аас биш ард түмнээс авах гэж улайран галзуурч, улс орныг хоёр талцуулж үймээн самуун дэгдээж байгаа МАН-ын хэдэн хулгайч нарт төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Төрийн албаны /аймаг дүүрэг хороо хорин, сум, баг/ бүх шатанд МАН-ын гар хөл болж луйвар хийж сурсан төсөв, тендер, төслийг шимэгч хувалзнууд сууж байгаа болохоор ард түмэн үнэхээр ядуурч байна, үүнийг өөрчлөх цаг нь болсон. …Ард түмэн МАН-д энэ орон нутгийн сонгуулаар цэг тавина. Монголын ард түмний хиргүй цагаан сэтгэлээр тоголсон та нарыг тэнгэр гэсгээнэ. Нямдоржийг ч Хүрэлсүхийг ч Энхбаяртай адилхан нэг камерт суулгах хэрэгтэй муусайн хулгайч нар…

antalya rent a car