1990 оны ардчилсан хувьсгалын дараа болсон явдлуудыг хархад улс орныг харанхуй нөмөрсөн хар цаг үеийн эхлэл байсан гэхэд болно.
Үүнийг эрүүл ухаанаар тайлбарлахын ч аргагүй юм. Ардчилсан хувьсгал гэгчийг ямар ч зорилгогүй төлөвлөгөөгүй сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсний гайгаар өнөөдөр Монгол орон газрын зураг дээр л улс гэж харагдаж нэрлэгдэж байна.
Өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй, парламенттай, шүүхтэй, тусгаар тогтносон, сүлд дуулал, төрийн далбаатай. Гэвч энэ бол зөвхөн өнгөн тал нь. Үнэн хэрэг дээрээ Монгол улс нь хоосон хөндий торх л болж хувирчихаад байна. Энэ бол дотоод, гадаадын хулгайч нарт юу ч үгүй тоногдож, хоосортлоо цөлмүүлж буй орон.
Өнөөгийн “ардчилагчид”, “шинэчлэгчид” гээчид нь үнэн хэрэгтээ төрийн эрх барих бус багаар бодоход шоронд сууж байх ёстой шившгийн муу хулгайч нар. Чухам тэд л хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн муухай луйвар, дээрэм буюу эх орноо тонон сүйтгэж, хулгайлсан зүйлсээ бүгдийг нь харьд гаргаж баяжсан харь толгойтой монгол тонуулчид юм.
1990 онд Социалист Монголд ардчилал гэгч нь болж ЗХУ-ын үзүүлж байсан бүх зээл тусламж зогсож, гаднаас зээл тусламж авах эхлэл нь тавигдсан юм. Гадны улсуудаас гуйж авсан зээл тусламж, дотоодын баялгийг хувьчлан зарж олсон тэр их мөнгө хаана байна. Салхинд хийссэн мэт ул мөргүй алга болсон. Арай тодорхой хэлбэл хулгайлагдаж, гадны улсуудад хадгалагдаж, эдийн засгийн систем рүү нь цутган орсон юм.
Шуудхан хэлэхэд Монгол улс дээрэмдүүлэн баялгаа алдаж мөхөх шатандаа орчихсон явж байна. Ийм улс орон болгох гэж ийм ард түмэн байлгах гэж үе үеийн эх орончид эцэг өвгөд минь халуун амиа өгч, бүлээн цусаа урсгаагүй юм шүү. Дэндүү ихээр харуусмаар байна. Монголын төрд мэдлэггүй хоосон толгойтнуудын сүрэг цугласнаар энэ бүхний эхлэл тавигдсан юм.
Энэ бүхэн ердөө л өнгөн тал харагдах хэсэг нь. Харин цаана нь… Энд л бид Монголын “ардчилсан шинэчлэлийн” хамгийн том бөгөөд шившигтэй нууцыг дэлгэнэ дээ. Тэр нь юу вэ гэвэл Монгол орны Үндэстний баялгийг хэрхэн хулгайлсан түүхийг.
Бага зэргийн тодруулгаар эхэлье. “Үндэсний баялаг” гэж юу болохыг мэдэх үү? Энэ бол эрүүл Монгол хүн, хэн ч халдашгүй онгон дагшин газар шороо, дэлхийд ховордсон ан амьтад, ард түмний бүтээн бий болгосон үйлдвэр заводууд, барилга байгууламж, зам тээвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө, орон сууц, патентууд төдийгүй улс орны байгалийн нөөц юм. Байгалийн нөөц янз янз байдаг. Агаар, ой, ус мэтийн сэргээгдэх нөөц, бас газрын хэвлийн эрдэнэс гэж сэргээгдэхгүй нөөц гэж байна.
1990 онд Монгол хэдий хэмжээний үндэсний баялагтай байж вэ? Улс орныг сүйрэл рүү хөтөлсөн тэр мөчид хөөрч баяссан “ардчилагчид” тархиа худалдсан хуучин комуннистууд ямар олз олсон бол? Тэд Монгол орныг хэрхэн тонон дээрэмдэв. Үүнийг дэлгэе!!!
Социализмын үед монголчуудын бүтээн бий болгосон бүтээн байгуулалт, газар тариалангийн систем, үйлдвэр заводууд хөдөлмөрчин анги бүгд устсан юм. Өмч хувьчлал нэрээр төрийн өмчийн гэсэн бүхэн үнэгүйгээр хулгайчдын гарт орсон юм. 38 мянган га газрыг усжуулах хүчин чадалтай 135 услалтын системийн багаж тоног төхөөрөмжийг Хятад руу ачуулан хаягдал төмөрт тушаасан байна.
Мөн 255 нэгдэл, 52 сангийн аж ахуй, 20 тэжээлийн аж ахуй, 250 эмчилгээ тэжээлийн цэг, 700 гаруй төв суурин, нэгдэл дундын 50 амралт, цагаан идээний 51 үйлдвэр, сүү тосны 400 завод, Монгол эхчүүдийн амрах, амаржих 320 байр, дизель цахилгаан станц 300, зочид буудал 320, улаан булан 600, малын хашаа 68 мянга, худаг 40 мянга, хүүхдийн кино театр, номын сан, олон арван үйлдвэр аж ахуйн газрыг тараан алга болгожээ.
Монгол улсын мөнгө санхүүгийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй их хохирол сүйтгэл учруулж 2 тэрбум 475 сая төгрөгтэй тэнцэх 5 сая ам долларыг Германд, 6.5 сая долларыг нефтийн хайгуулд, 8 сая долларыг хөрөнгийн биржийн засварт, 1 сая ам доллөрыг алтны хайгуулд, 50 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх 100 гаруй сая ам долларыг мөрийтэй тоглоомд, 60 сая ам доллартай тэнцэх 4.7 тонн алтыг өрийн барьцаанд тус тус гарган алдаж үрэгдүүлсний дээр 21 тэрбум төгрөгийг зээл нэрээр тараан найдваргүй зээл гэдгээр данс дугуйлжээ.
Мөн тэд хэдэн зуун сая доллараар үнэлэгдэх түүх соёлын үнэт өв булш бунханыг малтан ухаж гадагш нь зөөн дуусгаж халаасалж, дээрэмдсэн байна.
Ерөнхийлөгч П.Очирбатын санаачилгаар алт хөтөлбөр гэгчийг хэрэгжүүлсний үр дүнд Монгол улсын газар нутгийн 16.7 хувь буюу 4197 лиценз нэрээр зарагдаж, хэдэн зуу, мянгаараа /хэд болсон нь үл мэдэгдэх/ гол горхи ширгэж, говийн баянбүрдүүд хатан алга болжээ.
Энэ бүхэн хулгайн ердөө л эхлэл. Жинхэнэ хулгай нь одоо эхлэх гэж байна.
Чөлөөт нийгмийн жороор шинэчлэл хийвэл өөрийн эх орны эдийн засагт нөхөшгүй сүйрэл учруулна, социолист өмчөөс хувийн өмчид шилжих шилжилтын үед зөвлөлтйин активууд нйитдээ үнэгүйдэж, энэ нь гол хөнөөлтэй хүчин зүйл болно хэмээн Оросын эрдэмтэн Кугушев бичсэн юм. Энэхүү болон бас хэд хэдэн дүгнэлт хийснийх нь төлөө түүнийг “зах зээлийн эдийн засаг, ардчилал, дэвшлийн дайсан“ хэмээн цоллосон билээ. Гэтэл жил бололгүй тэдгээр нйитлэлд бичсэн зүйлүүд биелж эхэлсэн.
Хүмүүсийн сэтгэлд гутрал гунигаас өөр юм авчраагүй “барьцаат дуудлага худалдаа”, улсын үйлвэрийн газруудыг хувьчлах нэрийдлээр эрх баригчдад дараа дараалан үнэгүй шахсан тэр эргэлзээтэй хувьчлалын үе хүртэл (1990-ээд оны дунд хүртэл) Кугушев зөгнөлүүд биелсээр байсан юм. Нэг үгээр хэлвэл, биржүүд дээр улс орны бүх үйлвэрийн газрын бүх хувьцаа жинхэнэ өртөгөөсөө хэдэн арав, бүр хэдэн зуу дахин бага үнээр худалдаалагдаж байв.
Улс орон нэг л мөчид гуйлгачин болсон. Энэ үгийн шууд утгаарч, мөн хөрөнгө оруулалт, улс төр – эдийн засагийн ухааны утгаар ч гэсэн тэр. Улс орныг дотоодын дээрэмчид эрээ цээргүй дээрэмдсэн бөгөөд тэрхүү хэмжээ хязгааргүй эрүүгийн хэргийг маш богино хугацаанд үйлдсэн юм. 20-хон жилийн дотор шүү дээ. Одоо ч энэ дээрэм үргэлжилсээр байна.
Монголын хөрсөн доорх баялаг стратегийн томоохон ордыг гадна дотоодын дээрэмчид хамсан юу ч үгүй цөлмөн дээрэмдэж дуусгахаар улайрч байна.
Эдгээрээс дурьдвал 6,420 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Таван Толгойн орд, 125,5 сая тонн нүүрсний нөөцтэй Нарийн Сухайтын орд, 29658 мянган тонн нүүрсний нөөцтэй Багануурын орд, 564,1сая тонн нүүрсний нөөцтэй Шивээ Овоо орд, 1104 тонн ураны нөөцтэй Мардайн орд, 16073 тонн ураны нөөцтэй Гурванбулаг орд, 28868 мяган тонн ураны нөөцтэй Дорнод орд, 367,98 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Төмөртэйн орд, 2,3 тэрбум тонн хүдэр, 26 сая тоон зэс, 1800 тонн алтны нөөцтэй Оюу-Толгойн орд, 44400 тонн хүдэр, 1,280,850 тонн зэсны нөөц бүхий Цагаан Суварга орд, 192,2 сая тонн фосфорит, 131034 тонн молибдени нөөцтэй Бүрэнхаан орд, 6,402,6 мянган тонн хүдэр, 2247,8 тонн мөнгө, 72646,6 тонн зэсны нөцц бүхий Асгатын орд, 50 тонн алтны нөөцтэй байсан Бороогийн орд, 7689,4 сянган тонн хүдэр, 885,3 тонн метал цайрын нөөцтэй Төмөртэйн овоо орд, 1087,7 сая тонн хүдэр, 4,790 сая тонн зэсийн нөөцтэй үлдээд буй Эрдэнэт орд, 100 гаруй тонн алтны нөөцтэй Заамарын орд, 119 сая тонн газрын тосны нөөц бүхий Тамсаг орд мөн бусад хэдэн мянган жижиг ордууд үүн дээр нэмээд хэн ч халдашгүй Монголын газар шороо худалдагдаж /Халх голын үржил шимт 280 мянган га газар Солонгост зарагдсан бусад нууцаар зарагдсан газар/ -н уршгаар Монгол орны газрын зурагт томоохон өөрчлөлт орох болж байна.
Монгол улс захаасаа хумигдаж байна. Гол мөрөн ширгэж хатан бохирлогдож, говь хангай там болон хувирч, уул нурууд синдийчигдэн, ургамал амьтан мөхөн сүйрлээ. Энэ бүхнээр тэдний тонуул дээрэм дууссангүй тэд Монголын томоохон гэх банк санхүүгийн байгууллагуудыг дампууруулж хэдэн зуун тэрбумаар нь дээрэмдэн цөлмөсөн юм.
Үүнээс дурьдвал “ ХОТШ, Сэргээн Босголтын банк, Ард банк, Сэлэнгэ банк Анод, Зоос” гэх мэт тэдний шунал хэмжээ хязгааргүй болж ард иргэдийн халаасруу хүртэл гараа дүрж амжсан юм. Хадгаламж зээлийн хоршоо гэгчийг байгуулан өндөр хүүтэйгээр мөнгө өсгөх нэрээр мянга мянган иргэдийн мөнгийг завшин үгүйрүүлсэн юм.
Түүхэнд байгаагүй үндэсний хэмжээний энэ дээрмийг гадныхан Монголын төрийн эрхийг удирдаж байсан, байгаа Монгол дээрэмчидтэй нийлэн Монгол орныг хэдхэн төгрөгөөр баруун солгойгүй худалдаж байгаа энэ үед ард түмэн нь ч Хятад орныг ихээр санхүүжүүлэн амь зогоож байна.
Монголын хүн амын 70 гаруй хувь нь амьдралаа дээрэмдүүлэн үгүйрч хоосрон, 19000 мянган цэвэр ариун охид минь амьдрахын тулд биеэ үнэлэн монгол цус булингартаж байна. Ажил хөдөлмөрөөс тусгаарлагдсан 10000 мянга гаруй иргэд гудамжинд хог хаягдалаар амь зогоож байна.
200 гаруй мянган залуус ажил хөдөлмөргүй нийгэмд гуйлгачин болсноос харь орны хар ажлын хүч болох замыг сонгож байна. Монгол эх орон минь эзэнгүйрэн сүйрч байна. Монгол ахан дүүс минь амьдралгүй мөхөж байна. Бид хожигдсоор байна. Харин хэн хожиж байна вэ?
“Монголын шинэчлэлийн” загварыг боловсруулсан барууны зохион бүтээгчид , манай ардчилсан шинэчлэгчдийг халамжлан хүмүүжүүлэгчид нар нь Монгол орныг зүгээр ангалруу “чулуудчихжээ”.
Тэд Монгол орны баялгийг үнэгүйдүүлж биднийг тонон хоосруулсаар л байна.. Энэ бүгдийн зэрэгцээгээр “их хулгайд“ оролцсон “харийн “ менежерүүд монгол орны толгойд сууж эх орноо худалдагчдыг араас нь удирдаж байна.. Тэд олны нүдний өмнө эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд умбан бидэнд өдөр бүр хэрхэн яаж амьдрахыг минь зааж сургаж ард түмнийг минь доромжлон бах таваа ханган инээлдэж байна шүү дээ. Бидэнд ирээдүй байхгүй юм гэж үү?
А. Ганбаатар
Холбоотой мэдээ
Comments are closed.