antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2012 10 comments

“Авзага трейд” ХХК-ийн газрыг албадан чөлөөлөхөөр болжээ

нийтлэсэн Admin
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй баригдсан барилгыг цэгцлэх арга хэмжээний хүрээнд захирамж гаргажээ.
Тэрбээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг тус тус үндэслэн захирамж гаргасан байна.

Үүнд, 1. ”Авзага трейд” ХХК нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшин барилга барьж, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчин, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/2195 дугаар  албан бичгээр өгсөн мэдэгдэлд заасан хугацаанд төрийн өмчийн газрыг чөлөөлөх үүргийг биелүүлээгүй байх тул газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсугай.

2. Энэ захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн  Цагдаагийн газар /Н.Батжаргал/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Батбилэг/-т тус тус үүрэг болгосугай.

3. Төрийн өмчийн газрыг албадан чөлөөлөхтэй холбогдон гарсан зардлыг “Авзага трейд” ХХК-иас гаргуулсугай.

4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (October 31, 2012 11:29:48 am )

    Mash zov, avzaga treid arai denduu 40 myangat havi buh gazar hogiin toviin asar Olon gazar ene hunii ner deer bdag. Dandaa huuhdiin toglood iim tal bai Bulaana. Shudarga Uul dargadaa bayar hurgei. Demjij bna

  • Anonymous (October 31, 2012 11:32:42 am )

    Бор зурхээрээ яваа мэндбаяраас оор дээрэлхэх хун олдохгуй дээ

  • Anonymous (October 31, 2012 12:36:09 pm )

    uhsenii bor zurh baih vee

  • Anonymous (October 31, 2012 2:46:29 pm )

    ZOBOO ZOB ODOO DURAARAA DURGIH N BAGASANA BUSAD N!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (October 31, 2012 5:24:15 pm )

    neeh sonin suuliin uyd huulitai, tor zasag gej bdag, tgeed teriigee heregjuuleed ch bgaa ym shg tiim orond amidardag ym shg sanagdchlaa. ghdee saihan bna.

  • Anonymous (October 31, 2012 8:27:36 pm )

    ashguide bolij xoxichin

  • Anonymous (November 01, 2012 6:31:04 pm )

    zondoo zobshoorolgui barilga bhad gants abzaga bhadaa yahb dee ta nar boloochee

  • Anonymous (November 01, 2012 6:33:04 pm )

    Ardchilsan nam tor bariad erh 4 jild yuch uldeehgui tsolmohoor shiideed bhad ene setgegdel bicheed bgaa garuud yuch oilgodoggui yumuu haashaa yum hoorhiis

antalya rent a car