antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2012 4 comments

Одбаяр гэдэг залуу амийг минь аварсныг хоёр хоногийн дараа л мэдсэн

нийтлэсэн Admin

osol

Нэлээд хэд хоногийн өмнө Энх тайвны гүүрэн дээр автомашины том осол болсон. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан хүмүүсийн хажуугаар юу ч болоогүй мэт сүнгэнүүлж байсан машинууд, галын хор асуухад тоолгүй өнгөрсөн жолооч, гар утсаараа зургийг нь авахаас өөр үйлдэл хийгээгүй хүмүүс гээд хүн чанар, мөс жудгаас хол дүр төрх ослын үеэр ажиглагдсан. Гэхдээ сэтгэл гаргасан залуус ч цөөнгүй байлаа. Тэдний нэг нь манай сонины өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн дугаарт ярилцлага өгсөн Одбаяр гэдэг залуу. Түүнээс гадна хоёр ч залуу осолд өртсөн хүмүүст тусалсан юм. Тусалсан хоёр залуугийн хувьд тусалсныг нь хараагүй гэж ярьж байв. Тэр үед Одбаярын тусалсан эмэгтэйтэй уулзлаа.

Хэрэг шалгагдаж байгаа учраас нэрээ тавиулахыг хүссэнгүй. Тэрээр “Уг нь би ярилцлага өгмөөргүй л байна. Гэхдээ амьд үлдэхэд минь тусалсан сайхан сэтгэлтэй залуугийн сайн үйлсэд хүмүүс эргэлзээтэй үлдчих вий гэж бодсондоо ярилцлага өгөхийг зөвшөөрч байна. Сэтгэлтэй, хүн чанартай залуустаа урам өгч байж л сайн үйлс, сайхан сэтгэл дэлгэрнэ шүү дээ” гэсэн үгээр яриагаа эхлэв.

-Тэр үед яг юу болсон юм бэ?

-Би гүүр давах гээд замын нэгдүгээр эгнээгээр явж байсан л даа. Гэтэл нөгөө талаас гэнэтхэн зам хөндөлсөөд нэг машин гараад ирсэн. Миний хажуу талд гүүрний хашлага тулчихсан. Маш хурдтай ороод ирсэн учраас дарах ч арга байгаагүй л дээ. Тэр үед үхэл л бодогддог юм билээ. Ингээд л гүүр даваад унах юм байна, ямар ч арга хэмжээ авах боломж алга гэсэн бодол тэрхэн зуур зурсхийсэн. Тэр хооронд ухаан алдсан уу яасан, нэг мэдсэн чинь машин дотроо сууж байсан. Гар хөл бүтэн, хамар дээр нэг машин гараад зогсчихсон. Хамгийн түрүүнд л үхчихээгүй юм байна гэж бодсон. Шоконд орчихдог юм билээ. Айсандаа ч тэр үү машиндаа яахаа ч мэдэхгүй суугаад байсан.Тэгсэн чинь нэг залуу ирээд хаалга онгойлгосноо “Эгч ээ та зүгээр үү, гарах хэрэгтэй шүү” гэчихээд яваад өгсөн. Танай сонин дээр хүү рүүгээ буцаж очсон гэж ярьсан байна лээ. Тэр үед ч би буух хэрэгтэй гэж ойлгоогүй. Болдог юм болоод өнгөрчихсөн гэж бодсон уу, тэнхэлгүй ч байсан юм уу бүү мэд. Суугаад байснаа л тод санаад байгаа юм. Гэтэл нөгөө залуу дахиж ирээд “Машин шатна шүү, та гарч чадах нь уу” гэж хэлэхэд л “Гарахгүй бол шатах аюулд орчихоод байгаа юм байна” гэж бодсон. Тэр хүүхэд тэгж хэлээгүй, хүмүүс ойртож чадахгүй тойроод яваад байх юм бол яах ч байсан юм билээ гэж хэзээ хойно нь бодогдсон. Гал гарсны дараа л буух ёстой юм байна гэж сандрах байсан болов уу. Нөгөө машин дараад зогсчихсон учраас өөрийнхөө талын хаалгаар буух ямар ч арга байгаагүй. Тэгээд хажуугийнхаа суудлыг даваад буусан. Буугаад ирэхэд нэлээд хүн байх шиг харагдсан. “Холдоорой машин дэлбэрлээ шүү” гэсэн яриа сонсогдсон. Голдуу залуус байсан л даа. Дөхөж ирсэн залуусыг энэ шуугианаар машинаас холдоход нь дагасан л даа. Тэр үеийг одоо ч дурсахад хүнд байна.

-Таныг тэр үед юм асуугаад байсан гэж Одбаяр ярьсан байсан?

-Харин тэр залуугийн танай сонинд өгсөн ярилцлагаас уншаад л мэдлээ. Тэр үед юу асууснаа санахгүй байна. Хүн чанарын үүднээс, зүгээр л иргэний үүрэг гэж хүлээн авч, сэтгэлээсээ тусалсанд нь тэр залууд баярлаад ч барахгүй байна. Бууж ирээд машинаа харсан чинь аймаар харагдсан л даа. Хүүхдүүд минь харвал намайг үхсэн гээд сандарчих болов уу гэж бодож утсаа арай гэж олоод хэд хэдэн удаа оролдож байж нэг юм залгасан. Тэгээд л хүүхдүүд маань хүрээд ирсэн. Хоёр гурван хоног телевиз, сонин харахтай манатай байсан л даа. Эмнэлгээр нэлээд явсан. Нэг дэх өдөр байлуу даа, надад гараарай гэж сануулж байсан залуу шагнал авсан талаар мэдээ гарч байна. Тэр үед л нэрийг нь мэдсэн. Надад машинаасаа буухыг сануулсан залуу мөн байсан.

odbayar-Нөгөө хоёр залуугийн талаар сүүлд нь сонссон уу, эсвэл таныг тэнд байхад бас тусалсан уу?

-Гараад зогсч байтал бас нэг залуу ирсэн. Цагдаа хувцастай байгаагүй байх аа, сайн санахгүй байна, түрүүчийн залуутай ойролцоо нуруутай, өөр нэг залуу. “Та зүгээр биз” гэж асуугаад, гайгүй байна гэж ойлгоод эргэсэн. Сүүлд мэдээгээр харахад тэр цагдаа залуу мөн байна лээ. Хагарсан шилний үйрмэгүүд хувцас, нүүрэнд наалдсанаас өөр санаа зовоохоор зүйл харагдаагүй байх. Цаана нь айхтар юм болж байсан гэдгийг эгч нь бүр сүүлд л мэдсэн. Юу юугүй гал гарч, галын хор байна уу гэж асуугаад гүйлдэж байсныг санаж байна. Нөгөө машинд байсан хүмүүс нь гарч чадахгүй байсан юм байна гэдгийг нь тэр үед ойлгоогүй. Сүүлд нь тэр залуусаар үнэхээр бахархаж байлаа. Танай сонины баасан гаригийн дугаарт тэр залуу ярилцлага өгсөн байсныг уншсан юм. Гэтэл доор нь хүмүүсийг эргэлзээнд оруулахаар хэсэг байхаар нь санаа зовсон. Хүний сайхан сэтгэлд талархаж, дэмжиж байж л бид сайхан сэтгэлтэй хүмүүстээ урам өгнө шүү дээ. Тэр хүүхэд үнэхээр сэтгэл гаргасан. Хүүхдээ машиндаа орхиод асаалттай байсан эсэхийг нь ч анзааралгүйгээр гарч гүйснийг нь танай сониноос уншаад туслах гэж ямар их сэтгэл гаргасныг нь мэдэрсэн. Буцаж гүйх хооронд нь нөгөө хоёр залуу ирсэн байх. Бүх юм хурдан болж өнгөрсөн байх л даа. Тэгээд л анзаараагүй хэрэг. Нөгөө хоёр залуугийн “хараагүй” гэж хэлдэг ч буруу биш шүү дээ. Тийм хэцүү үед бие биенээ анзаарах завгүй л явцгаасан байх. Үнэхээр бахархмаар залуус. Одбаярыг намайг аварсан гэдгийг надаас өөр гэрчлэх хүн байхгүй болохоор дуугүй сууж чадсангүй. Тэр сайхан сэтгэлтэй залууг эргэлзээтэй байдалд орчихоод байхад нь дуугүй өнгөрнө гэдэг бол хүн талаасаа дэндүү муухай юм болно.

-Та Одбаяртай холбогдож амжсан уу. Танай хүүг тэр залуутай уулзаж баярласнаа хэлсэн гэж мэдээлсэн байсан?

-Одоохондоо уулзаж амжаагүй л байна. Бүх юмны учир олдож цэгцэртэл чимээгүй байя гэж бодсон юм. Осол гарсан өдөр гэмтлийн эмнэлгээр явж байгаад орой гэртээ ирээд хүүхдүүддээ “Нэг сүрхий залуу ирж гараарай гэж хэлээгүй бол ээж нь суугаад л байх байсан байх” гэж ярьж байсан юм. Ослын дараахь хоёр гурван өдөр их хэцүү хүнд байсан. Мэдээлэл харах сөхөөгүй байсан. Хүүхдүүд л надаас учрыг нь мэдээд тэр залуугийн хаягийг сайтаас олж авсан юм шиг байна лээ. Том хүү маань очиж уулзаж талархсанаа илэрхийлсэн гэсэн. Эгч нь тэгж байгаад тэр хүүтэй уулзана аа. Осол болоход тусалсан гурван залуу шиг сайхан сэтгэлтэй залуус бидний дунд зөндөө байгаа. Бас анзаарагдалгүй үлдсэн, галын хор эрээд гүйж байсан олон залуус байсан байх аа.

-Таны бие гайгүй юу?

-Гэмтэлд үзүүлж шинжилгээ хийлгэсэн, гайгүй гэсэн. Ослын дараа өвчин намдаах эм өгдөг юм байна л даа. Өдөрт уугаарай гэсэн заавраар нь уугаад яваад байсан юм. Сая л өвчин намдаах эм гэдгийг нь мэдлээ. Уухаа больтол хөл өвдөөд, цээж жаахан хөндүүрлээд болдоггүй. Дахиж нэг үзүүлэх шаардлагатай болчихоод байх шиг байна.

-Тэр үед гүүрээр явж байсан машинуудад галын хор олдохгүй байсан нь гал авалцаж хүний амь эрсдэхэд нөлөөлчихлөө л дөө?

-Галын хортой явмаар юм байна. Дээхнэ үед үзлэгээр галын хор, аптекийг заавал шалгадаг байсан юм. Жолооч бүр машиндаа галын хортой явдаг байлаа. Одоо тийм юм байхаа больсон юм байна. Аль аль талдаа л анзаарахгүй явдгийг саяын ослоос мэдэрлээ.

-Та тэр үед хамгаалалтын бүсээ зүүсэн байсан уу?

-Хамгаалалтын бүсээ байнга зүүдэг байсан минь л амьд гарахад нөлөөллөө гэж бодож сууна. Гараашид машин оруулахдаа ч автоматаар бүсээ зүүчих гээд байдаг хүн л дээ би. Хамгаалалтын бүс зүүсэн тулдаа тэр айхтар ослын үед урагшаагаа цонхоо мөргөөгүй байх.

Ц.БААСАНСҮРЭН

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 31, 2012 9:49:37 am )

    эгчээ та урт наслаарай хүний тусыг марталгүй бусдад зөв сэтгэгдэл үлдээнэ гэдэг таны ч бас сайхан сэтгэлийн илэрхийлэл юм шүү

  • Anonymous (October 31, 2012 4:50:15 pm )

    tiim shuu.ta bas ter zaluu odbayart saihan setgeleer handaarai.amid uldene gedeg bol altan ayganaas us uuhtai adil

  • Anonymous (October 31, 2012 10:55:02 pm )

    odbayartaa bayar khurgei iim saikhan setgelyei tusch khumuus ih baigaasai gej eruue

  • Anonymous (November 02, 2012 1:59:08 am )

    tim shvv

antalya rent a car