antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2012 17 comments

Шоудаагүй л бол бусад нүүрснийхээ үнийг бууруулчих, Ерөнхий сайд аа

нийтлэсэн Admin
Гологдол болсон Багануурын нүүрсийг хямдруулна гэж хий шоудахын оронд бусад нүүрсний үнийг бүгдийг нь

хямдруулчихаач Ерөнхий сайд аа. Үнэхээр л иргэдийнхээ амжиргаанд нэмэр болж, хүндээ хүрсэн бодлого явуулах гэж байгаа бол   иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг  налайх, алаг толгойн нүүрсний үнийг ч мөн бууруулчихаач. Багануурын нүүрсний үнийг бууруулах чинь шоу байгаагүй л юм бол бусдыг нь ч мөн хямдралтай үнээр иргэддээ олгооч.

Энэ бол жирийн иргэдийн жинхэнэ амьдрал хуучилсан гуйлт. Иргэд ингэж л хүсч байна. Утаа тортог, үнс нурам ихтэй, илч дулаангүй нүүрсийг хямдруулж, нэр зүүхийн оронд дээр дурдсанчлан хамгийн ихээр хэрэглэгддэг түлшнийх нь үнийг бууруулаад өгчихвөл энэ жинхэнэ нүдээ олсон арга хэмжээ болох бус уу. Үгүй гэвэл сүүлийн өдрүүдэд хамгийн их яригдаж буй нүүрсний үнэ бууруулах арга хэмжээ шоунаас хэтрэхгүй. Үнэхээр л Засгийн газар иргэд рүүгээ чиглэсэн бодлого барьж, тэдний амжиргааг дээшлүүлэх, их хотын утааг бууруулахыг хүсч байгаа бол утаа тортог багатай налайх, алаг толгойн нүүрсийг бууруулж яагаад болохгүй гэж.

Өвөл болж утааны улирал ирлээ. Засгийн газар, хотын даргын минь хувьд утааны улирал толгойн өвчиных нь нэг болж байгаа. Иймээс Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах болсон тухайгаа мэдээлэлийг өнгөрсөн долоо хоногт хийлээ. 70 дахь хоногруугаа орж байгаа Засгийн газрын хувьд хийх гэж зүтгэж байгаа ажлуудын нэг юм.  Ямарч байсан бид энэ өвөл утаагүй биш,  утаатай Улаанбаатар хот хэвээр байх нь тодорхой боллоо.

Үүнийг батлах гэсэн юм шиг автобусанд хамт сууж ирсэн хоёр оюутан ярилцаж байх юм. Хоорондоо энэ өвөл их хүйтэн болох юм гэнэ, гэхдээ өвлийн хувцас энэ тэр гэж мөнгө үрэхгүй ээ. Яагаад гэвэл өвөл нүүрсний утаан дунд явахад даарч байгаа бараг мэддэггүй юм аа. За тэгээд даарлаа гэхэд хүн ихтэй автобусанд чихэлдээд суучихад болоод л явчихдаг. Утаа бидний эрүүл мэндэд муу ч зарим талаараа хэрэг болох юм аа гээд ярилцах юм. Нээрээ л энэ үе үнэн байх шүү. Дүн өвлөөр бол бараг өмнөх хүнээ олж харахгүй утаан дунд явдаг юм чинь.

Энэ өвлийг сүүлийн 30 жилийн дундажаас илүү хүйтэн болно гэж цаг уурын мэргэжилтэнүүд хэлж анхааруулж байгаагаас гадна хэн нэгэн хүний хэлснээр 2 хоног харанхуй болох тухай яриа яригдах болсон.  Зөвшөрөлтэй зөвшөөрөлгүй олон барилгын дулааны асуудлаас болоод Дулааны цахилгаан станцууд нь өвөл ажиллах ёстой 7 зуухаа одоо ажлуулаад эхэлчихсэн гэсэн. Ингэхээр нийслэлчүүд маань энэ өвөл нилээд хүндхэн тусах нь. Тэдэнд өвлийн бэлтгэлдээ нүүрс түлээ бэлтгэхээс гадна хоол унд нөөцлөх, лаа шүдэнз бэлтгэх гээд асуудал дор дороос ундраад гарч ирж байна. Одоогоор 1 портер машин нүүрс дундажаар 220-300 мянган төгрөг, том машин бол 500 мянган төгрөгт хүрч, иргэд дээр очидог жижиг шуудай гэх тортой нүүрс 1500-2000 төгрөг хүрч байгаа энэ үед Засгийн газраас нүүрсний зохицуулалт хийж байгаа нь сайн л хэрэг.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хэлэхдээ Багануурын уурхайгаас иргэдэд хямд үнээр нүүрс нийлүүлэх зохицуулалт хийхээр болж 40 кг-аар савласан жижиглэнгийн нүүрсийг 3200 төгрөгөөр буюу 1 тн-ыг нь 80 мянган төгрөгөөр нийслэлийн айл өрхүүд түгээхээр болсон. Багануурын нүүрсний уурхайгааас 2-15 см-ийн голчтой,  28 вагон нүүрсийг өдөрт олборлож, түүнийгээ  “Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэж Толгойт, Амгалан өртөөн дээр савлаж, хороодод хүргэх ажлыг хувийн компани гүйцэтгэнэ”  гэлээ.   Иргэдийн хувь  хямдралтай  2.6 тонн нүүрсээ бөөнөөр нь авах боломжгүй,  3 хоног тутам 40 кг-аар савласан 1 шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авахын тулд  хэсгийн ахлагчдаа бүртгүүлж,  нүүрс авах мөнгөө банкинд тушааж, мөнгөний баримтаа борлуулагчид өгсөнөөр нүүрс таны мэдлийнх болох юм байна. Ингээд бодохоор “гахай,  гахай хялгаснаасаа өгөөч, дээс томж найзыгаа аваръя” гэдэг үлгэр шиг юм болох нээ.  Энэ олон дамжлагыг дамжиж байх хооронд нүүрс олборлож амьдралаа залгуулдаг, тэдгээрийг борлуулдаг  ченжүүд маань ямар нэг арга олох юм байх.  Энэ бүгдээс үзэхэд утаагүй хоттой болохын төлөө иргэдээ дэмжиж байгаа нэртэй боловч цаанаа хэдхэн хүний бизнесийг дэмжээд байх шиг.

 

Э.Мягмардорж


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (October 30, 2012 10:58:50 am )

    Засс, солиор солиор. Өөрсдөө хийж чадаагүй байж хүн хийхээр хуцацгаагаад байх юм. Эсгий хийх газар нохой хэрэггүй Мягмардорж оо

  • Anonymous (October 30, 2012 11:18:37 am )

    yostoi teneg gar uu aan?mongold cham shig hoolnii savnuud hereggui ee.zail

  • Anonymous (October 30, 2012 11:36:13 am )

    ҮНЭХЭЭР ШОУ ХИЙЖ БАЙНА ТИЙМ БИШ Л БОЛ ЯДАХНАА НЭГ САРЫН ХЭРЭГЛЭХ НҮҮРСИЙГ НЬ БӨӨНӨӨР НЬ ӨГЧИХӨӨЧ,80000 ГЭДЭГ ҮЭТЭЙ БАЙНА. ХЭСЭГ ХҮНИЙ БИЗНЕСИЙГ ДЭМЖИЖ АРД ТҮМЭЭ ШУЛАХАА БОЛЬ. ХИЙВЭЛ ОЛИГТОЙХОН ЮМ ХИЙЖ БАЙ. өРӨЛДӨЛТЭЙ АМЬТАД. АЙЛ БҮР ҮҮРС ЗӨӨХИЙГ БОДОХГҮЙ БОЛЖ ӨГВӨЛ БӨӨНӨӨР НЬ АВДАГ ЮМ. АМЬДАРЛТАЙГАА ХОЛБОЖЭ УЯЛДУУЛЖ ХИЙГЭЭСЭЙ ДЭЭ. ӨӨРСДӨӨ ТЭНД АМЬДАРДАГГҮЙ БОЛОХООР ИНГЭЖ МАНГАРТАЖ БАЙГАА ЮМ.

  • Anonymous (October 30, 2012 12:02:47 pm )

    bitii malt setguulch guai neg gazriin nuursiig ch gesen unr buurlj bg ni sain zuil shuu haymdruulsan gazraas ni nuursee avch chadahgui ni hohin hen unteigees ni av geed bgn untei gazraas ni avhaa boliod busdiin bas ungah heregtei shd ene chin ursulduun turiin medeld er ni salbar burees uuriin medeldee negen hesgiin avch uldeh bsn yum tegvel uniin huurugdul gedeg zuil arai l uchirtai bh bailaa

  • Anonymous (October 30, 2012 12:23:52 pm )

    Багануурын нүүрс угаасаа хамгийн илч муутай асдаггүй нүүрс гэдгийг гэр хорооллынхон бүгд мэднээ тэгээд ч авдаггүй байхгүй юу цаагуураа бизнес явагдаад байгаа юм бишүү

  • Anonymous (October 30, 2012 1:16:39 pm )

    SHUUMJILJ BAIGAA ULSUUD IH TSETSEN YUM AA, ENE HEMJEEGEEREE YUM HIIJ UZMEER YUM, YU CH HIIJ CHADAHGUI BAIJ BITGII GONSHIGNOOD BAI L DAA

  • Anonymous (October 30, 2012 1:23:19 pm )

    Ерөнхий сайд та гэр хороололд амьдардаг зөвлөхтэй болмоор юм.Багануурын нүүрс түлдэг хотын иргэд бараг байхгүй. Яагаад гэвэл илч муутай, удаан асдаг, хөө, тортог ихтэй, үйрч унадаг хогтой гээд тэр.Би л нүүрс түлдэг гээд гар, хувцас нь бүгд хөөтэй байж болохгүй биз дээ. Угаасаа багануурын нүүрс таны яриад байгаа том шуудайтай нь 1500 төгрөгөөр зарагддаг байсныг үнийг нь өсгөчихлөө дөө.

  • Anonymous (October 30, 2012 2:33:38 pm )

    yag unen zovlohtei bol doo. baganuuriin nuurs uneheer muu shu dee. hii humuusiin setgeleer togloh uym da.

  • Anonymous (October 30, 2012 5:46:37 pm )

    Baganuuriin nuurcnii uurhaigaas yum avsan yum bh daa hoorhii. Baganuuriin nuurs ilch muutai borlodoggui l baihgui yu daa . teheer ni yaj bgaan heden bor yum avaad borluulj ogch bgaa yum uu.haashaa yum

  • Anonymous (October 30, 2012 8:35:00 pm )

    Man show ch gesen hiij chadahgui bj

  • Anonymous (October 30, 2012 11:09:02 pm )

    baganuuriin nuursiig abdaggui geed gazar deer ni zondoo mashin dugaarlaad baidag yum uu

  • Anonymous (October 31, 2012 8:15:49 am )

    Hooe malnuudaa baganuuriin nuurs odoo sain bolchihson tiim mongotei ym bol jijiglenger alag tolgoigoogoo avahgui yu nalaihiin nuurs zarimdaa nuli chuluu bdag ym bnalee ugui tsevdeg bid baganuuriin nuursen der l amidardag tuuniige bitii goloo

  • Anonymous (October 31, 2012 8:18:27 am )

    Aagii saidaa amjilt

  • Anonymous (October 31, 2012 10:55:51 am )

    МАШ ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ ӨЧНӨӨН ОЛОН ЯДУУ ӨРӨХ ХОГ ТҮЛЭЖ БАЙГААГ ЗАРИМ ХҮМҮҮС МЭДЭХГҮЙ БАЙНА ТӨР ӨӨРИЙН МЭДЛИЙН ХӨРӨНГӨӨЛ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
    НАЛАЙХ БОЛ ТӨРИЙН МЭДЭЛИЙХ БИШ

  • Anonymous (October 31, 2012 11:00:24 am )

    ГЭРТ БОЛ БАГНУУРЫН НҮҮРЭС ТҮЛЭЭД БАЙЖ БОЛНО ХАРИН БАГА ОВОРЫН ЗУУХАНД БОЛ
    МУУ ХАЛДАГ ЮМ

  • Anonymous (October 31, 2012 12:01:35 pm )

    nalaih bol huviinh ter tusamaa hyatadii humuus hudaldaad avchihsan man hiisen zarsan gazar baghuur bol toriinh medej bgaa ymaa tor arduudaa ogoj bn

  • Anonymous (November 06, 2012 8:29:28 am )

    Зочин
    Эрхэм Мягмардоржтоон Багануур чинь улсын мэдлийнх болохоор засаг наймаанд нь оролцож болдог юм,бусад нь хувийн өмч учраас хүний өмч рүү засаг оролцож болдоггүй юм ядаж энийг ялгаж мэдчихээд элдэв юм бичиж бай

antalya rent a car