antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2012 38 comments

АТГ битгий давар, тэднээс бүү ай

нийтлэсэн Admin
Хууль зүйн салбарт өчигдөр нэгэн хачирхалтай үйл явдал болжээ. Хуул зүйн яамны дэд сайдыгаа салбар

агентлагийн ажилтан нь шалгаж байцаах гэсэн оролдлого хийлээ. Салбарын дэд сайдаа хүртэл байцааж, гэрчийн мэдүүлэг авах гэж байгаа нь АТГ-ынхан дэндүү шударга ажиллаж байна уу гэж бодогдмоор. Гэхдээ ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дэд сайдын өрөө рүү мэдүүлэг авахаар дайрч орж ирсэн балмад үйлдлийг нь зөвтгөж боломгүй юм. Энэ бүхэн яахав, хамгийн гол нь Хууль зүйн дэд сайд Д.Эрдэнэжамьянаас ямар учраас гэрчийн мэдүүлэг авах болов, тэр тусмаа Н.Энхбаяртай холбогдуулан мэдүүлэг авах болсон нь анхаарал татахгүй байхын аргагүй ажээ. Д.Эрдэнэжамьяангийн тайлбарласнаар түүнээс МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн талаар мэдүүлэг авахаар очжээ.

Н.Энхбаярын хэргийн тухайд ярихад хоёр жилийн өмнөөс шалгагдаж эхэлсэн төдийгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээр ороод гарчихсан яваа хэрэг. Өөрөөр хэлбэл одоо АТГ, мөрдөн шалгах байгууллагад “падлий ч” байхгүй болсон гэсэн үг юм. Хууль зүйн үүднээс тайлбарлахад Н.Энхбаярын хэргийг одоо мөрдөн шалгах тухай асуудал сөхөгдөх ёсгүй, шүүх, прокурорын байгууллагын эрх мэдэлд энэ хэрэг яваа. Харин шүүхээс энэ хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан тохиолдолд АТГ дахин шалгана гэсэн үг. Байдал ийм атал АТГ-ынхан Н.Энхбаяртай холбогдуулан Хууль зүйн яам хавиар юунд “доншуучлах” болов оо.
Энэ талаар хэд хэдэн таамгийг дэвшүүлж болох. Н.Энхбаярын хэргийг Монгол Улсын Дээд шүүх хянаж байгаа ба шүүх дээр шүүгдэгчийн буруутгах баримт тайлбар хангалтгүй, нотлогдож батлагдахааргүй байж мэдэхээр байгаа тул АТГ-ынхан мөрдөн байцаалт явуулах, нэмж буруутгах, нотлох баримт цуглуулах шаардлага гарсан байх гэсэн таамаг дэвшүүлж болох юм. Гэхдээ энэ таамаглал бол үнэнд ойртоход хэцүү таамаг гэдгийг ойлгоорой.

Харин Хууль зүйн дэд сайдаар оролдож эхэлсэн нь цаанаа улс төрийн өөр ашиг сонирхол байхыг үгүйсгэмгүй. Д.Эрдэнэжамьян даа ч биш Хууль зүйн дэд сайд гэдэг утгаар нь оролдож байж мэдэх юм. АН Засгийн газарт хамтарч ажиллахаар “Шударга ёс” эвслийнхэнийг урьж, гуйж оруулахдаа хариуд нь Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамны дэд сайдын албаа тавиад туучихсан нь Н.Энхбаярыг эргүүлэн алдчих аюултай гэдгийг ажиглагчид хэлдэг.

Энэ утгаар нь Хуул зүйн дэд сайдыг Н.Энхбаярын хэрэгт нөлөөлөх, хууль зүйн салбарт хушуу дүрж мэднэ гэдэг болгоомжлолоос үүдэн АН-ын бодлого баригчид захиалга өгсөн байж болохгүй гэж үү. Н.Энхбаярын хүн Хуулийн салбарыг толгойлох нь АН-ын эрх ашигт нөлөөлөх, Н.Энхбаярт асуудлыг сайнаар эргүүлчихэж мэдэх. Энэ үүднээсээ түүнийг Хууль зүйн дэд сайдын албанаас нь “delete” хийх сонирхол эрх баригч намд байж мэдэх талтай.


Ер нь АТГ-ынхан энэ мэт улс төрийн захиалга хэрэгжүүлэхдээ сайн. АН-ынхнаас нэг ч хүн авлигын хэргээр баригдсангүй, энхийн цагаан тагтаанууд юм байна гэж ойлгогдож ирлээ. Харин МАН, МАХН-ынхныг бол хэд гурваар шалгаж л байна. МАН-ын угшилтай аймгийн засаг дарга нар “аавынд” очих нь жирийн үзэгдэл болсон гэж байгаа. Харин АН-ынханаас бол байдаггүй ээ, авлига авдаггүй сайхан улсууд. АТГ-ынхан ах нарынхаа даалгаврыг сайн хийж байна гэж дүгнэхээс өөр аргагүй. Тэд асуудалд хэт нэг талыг барьсан, хүч хэрэглэн шийдчих гээд байдаг муу талтай. АТГ-ын дэд дарга Б.Хурц, Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарболд, Тамгын хэлтэсийн дарга Б.Наранбаатар гээд “хэцүү гарууд” энэ газрыг удирдаж байгаа нь нэг өдөр амаар нь шороо үмхүүлчихэж мэдэх аюултайг олонтой нотлоод л байна. Дэндүү даварсан дээрэнгүй үйлдлүүд.

Н.Энхбаярыг баривчлахдаа сонирхолтой кино зураг авалтыг хийгээд авсан. Өчигдөр бас Хууль зүйн дэд сайдын өрөө рүү Тамгын газрын дарга Б.Наранбаатар бүдүүлгээр дайрч орсон нь энэ газрын үйл ажиллагаа дарангуйллын шинжтэй явагдаад байгаа юм уу даа гэж бодогдохоор байна. Б.Наранбаатар гэдэг энэ эрхэм ер нь кино зураг авалт хийх дуртай нөхөр юм шиг байгаа юм. Н.Энхбаярыг хорихын камерт байцааж, хүчээр тогтоолыг нь уншиж танилцуулж, түүнийгээ бичлэг хийлгээд олон нийтэд цацсан удаатай. АТГ гэж дарга нь даруухан ч цэргүүд нь “хэцүү нэртүүд”юм байна. “Хүн хулгайлсан” Б.Хурц, хүүхэн “хүчирхийлсэн” Э.Амарбат, “кино зураг” хийх дуртай Б.Наранбаатар гээд халагламаар хүмүүс л хуулийн нэр бариад дайраад байх юм даа. Үүнийхээ хариуд албан тушаал харамгүй авчихдаг болохоор арга ч гүй юм уу. Н.Энхбаярыг камерт нь байцааж, бичлэг хийж байх даа Б.Наранбаатар жирийн байцаагч байлаа, Н.Энхбаяр “аавынд” явсан тэр Тамгын газрын дарга болсон. Өмнөх Тамгын газрын дарга байсан Ч.Өнөрбаяр нь экс ерөнхийлөгчийн хэрэгт сайн ажилласнаараа Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр очсон.

Т.АМУР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • Anonymous (October 30, 2012 10:49:49 am )

    АТГ энэ албан байгууллага руу гэмтэнгүүд авилга авсан алба ажилдаа алдаа гаргасан нөхөд түүний гар аялдан дагагч нар дургүй байгаа ЗГ дэд сайд нөхөрийг зайлуулаа хийх хүн вагон вагоноор бна

  • Anonymous (October 30, 2012 10:51:37 am )

    Даварцан гарууд дүрдээ итгэчиж Элбэгээгийн АТГ боль дооо

  • Anonymous (October 30, 2012 11:26:13 am )

    muuhai ch zuil de

  • Anonymous (October 30, 2012 12:15:30 pm )

    АТГ зөв ажилаж байна дэмжиж байна амжилт хүси

  • Anonymous (October 30, 2012 12:33:32 pm )

    Авилгачид л АТГ аас айна. Гэм хийгээгүй хнү айгаад байх зүйл байхгүй ХЗүйн дэд сайд өөрөө тэнэгтэжэ интерпол руу тэнэг тэнэг юм явуулж аалз энхбаярын хамсаатнуудад туслах гэж оролдсон юм билээшдээ

  • Anonymous (October 30, 2012 12:45:51 pm )

    Manaihan sonin humuus shuu avilgaltai temtsii gj uilan barin t1 techiheed, odoo tgd temtseh r muulaad baih n, medrel muutai garan garan mongolchuud shuu.

  • Anonymous (October 30, 2012 1:09:02 pm )

    ХҮҮХЭН ХҮЧИНДЭЭД ЯЛАА ЭДЭЛСЭН ЮМУУ?АМАРБАТАА___ХҮН ХУЛГАЙЛСАН ГЭЭД БАЙДАГ ХУРЦ ЯАЖ БАЙГААД ХЭНИЙ НӨЛӨӨГӨӨР АНГИЛААС ОРООД ИРВЭЭ?БОДООД БАЙХАД ЁРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ ГУАЙ ИХ НӨЛӨӨТЭЙ ЮМАА

  • Anonymous (October 30, 2012 1:09:24 pm )

    ХҮҮХЭН ХҮЧИНДЭЭД ЯЛАА ЭДЭЛСЭН ЮМУУ?АМАРБАТАА___ХҮН ХУЛГАЙЛСАН ГЭЭД БАЙДАГ ХУРЦ ЯАЖ БАЙГААД ХЭНИЙ НӨЛӨӨГӨӨР АНГИЛААС ОРООД ИРВЭЭ?

  • Anonymous (October 30, 2012 1:19:25 pm )

    АТГ БОЛ ШУДРАГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВЖ БАЙГАА БОЛУУ ГЭЖ БИД БОДОЖ БАЙГАА. ҮҮНЭЭС ХЭН АЙГААД БАЙНА АА. 2000 ОНООС ХОЙШ Н.ЭНХБАЯРЫН ХИЙЖ БАЙСАН ҮЙЛДЭЛ БҮРИЙГ ТА НАР БОЛОН АРД ТҮМЭН ШҮҮМЖИЛДЭГ БАЙСАН ШҮҮ. ЭХНЭР, ЭЭЖ НАР НЬ ДАВАРЧ БАЙНА ГЭЭД Л. 2009 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭНЭТХЭН ЯАХ ГЭЖ ХЯТАДРУУ АЛГА БОЛСОН ВЭ. УЛС ЭЗЭНГҮЙ БОЛСОН БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ЩВЕЦАРТ ХАДГАЛУУЛСАН МӨНГӨНИЙХӨӨ ХОЙНООС ЯВЧИХЛАА ГЭЭД ШУУГИЖ БАЙСАН. АРД ТҮМЭН ОРГҮЙ ХООСОН ЯРИХГҮЙ ШҮҮ. ТЭР ҮЕД ЩВЕЦАРТ ХАР МӨНГӨ ХАДГАЛУУЛСАН ХҮМҮҮСИЙГ ЗАРЛАХ ГЭЖ БАЙНА ГЭЖ ЦУУРЧ БАЙСАН ҮЕ ДЭЭ. ЭНЭ ХАМГААЛААД БАЙГАА ХҮМҮҮС НЬ ХАМСААТАНГУУД НЬ БИШ БИЗ ДЭЭ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

  • Anonymous (October 30, 2012 1:22:50 pm )

    Ямар асуудлаас үүдэлтэй шалгах болсныг хэвлэл мэдээлэлээр ойлгомжтой зарлаад байхад мэдээгүй сонсоогүй ийм зүйл бичээд байна уу эсвэл мэдэн будилаад байна уу. Ер нь тэгээд Баяраа өөрөө л унасан юм билээ гэгчээр зүгээр л гэрчийн мэдүүлэг өгчингүй өөрийгөө шившиг болгодог тэнэг золигийн хуухай юм даа.

  • Anonymous (October 30, 2012 1:24:46 pm )

    АТГ сайн байна. Одоо л ажлаа хийх нь ДАРГА цэрэг ялгалгүй шалгах ёстой бол шалгаарай залуучуудаа та нар үнэний талд зогсож байгаад баяртай байна.

  • Anonymous (October 30, 2012 2:37:51 pm )

    ATG IIG DEMJIJ BNA!§!!MONGOLIIN IDEE BEERIIG SHAHAH GEJ BGAA ZALUUST BAYR HURGII.ENHBARTANGUUDIIG ENE SETGUULCH YUND OMOOROB?????

  • Anonymous (October 30, 2012 3:00:32 pm )

    odoo avelgaltai temtseh gazareeg tatan buulgah heregtei,ardchelaleenhan gej ene humuus yaj bayjsan um bi ene 22 jeld edsen yysan ni todorhoi shyydii,getel ATG gej neg namd yil;chleed b.na eemees ene baiguullageeg tatn buulgah heregtei,tsagdaa tagnuul 2 baihad bolno oo,ed nar unendii davarch baina,shalgaval bygdeeg ni shalga,huuli bys ylseen eh hrleen dargaas ehleed bugdeeg ni shalga,ene hun toreen omcheen horoo baihaa,ter baigyyllageen darga baihdaa buh ongotei oodtei g ni hyvichlaad edeed dyysaa bezdii,er ni ardchelaleen ner barij uls orneeg syitgesen Elbegdorj tergyytei humuuseeg bygdeeg ni shorond yvuu;lah heregtei,mongol ornoor ed nar ardchelaleen ner barij toglood dyyslaa shyydii,odoo ard tymen bosoj ed nareeg basian bairand ni avaacheh heregtei b.na,ed nar mongol orond byteej baigaa um erdoo alga,buteesen buteen baigyylalteeg bygdeeg ni syitgeed dyyssan,emh zambaraagyi baidal uusgej hunee ami hoheroooson,Elbegdorj,Batzandan.Magnai 3 g odoo shorond yvuulah tsag bolson!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (October 30, 2012 3:00:32 pm )

    odoo avelgaltai temtseh gazareeg tatan buulgah heregtei,ardchelaleenhan gej ene humuus yaj bayjsan um bi ene 22 jeld edsen yysan ni todorhoi shyydii,getel ATG gej neg namd yil;chleed b.na eemees ene baiguullageeg tatn buulgah heregtei,tsagdaa tagnuul 2 baihad bolno oo,ed nar unendii davarch baina,shalgaval bygdeeg ni shalga,huuli bys ylseen eh hrleen dargaas ehleed bugdeeg ni shalga,ene hun toreen omcheen horoo baihaa,ter baigyyllageen darga baihdaa buh ongotei oodtei g ni hyvichlaad edeed dyysaa bezdii,er ni ardchelaleen ner barij uls orneeg syitgesen Elbegdorj tergyytei humuuseeg bygdeeg ni shorond yvuu;lah heregtei,mongol ornoor ed nar ardchelaleen ner barij toglood dyyslaa shyydii,odoo ard tymen bosoj ed nareeg basian bairand ni avaacheh heregtei b.na,ed nar mongol orond byteej baigaa um erdoo alga,buteesen buteen baigyylalteeg bygdeeg ni syitgeed dyyssan,emh zambaraagyi baidal uusgej hunee ami hoheroooson,Elbegdorj,Batzandan.Magnai 3 g odoo shorond yvuulah tsag bolson!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (October 30, 2012 3:45:05 pm )

    Bitgii huts za ter ded said chini olon ulsin interpoloor haij baigaa hvmvvsiig haihig n zogsooh talaar zahidal yavuulsan baina za Vvniig n shalgaj togtoohoor ochson uym ergvv avilgchini bugs doloogch doo

  • Anonymous (October 30, 2012 4:22:34 pm )

    Atg-g demjij b.a

  • Anonymous (October 30, 2012 4:24:12 pm )

    Тэнэг хүмүүс юм аа ажиллаа хийж байгаа хүмүүсийг битий давар, дүрдэээ итгээд гэж хэлж байдаг төрийн ажил ямар тоглоом юм уу Энэ сэтгүүл ч нь Жахан тал талыг хардаг баймаар юм даа

  • Anonymous (October 30, 2012 4:25:14 pm )

    авилгачид атг аас айхгуй байхыг уриалж байх шивдээ атг ын ажилчидаа авилгачид хууль зорчигчидоос буу ай наад муу гологнууд чинь ганц нэг сайт дээр янз бурийн юм бичихээсээ хэтрэхгуй болсон муу авилгачидыг омоорох хун байхгуй монголын шудрага иргэд бугд та нарын талд байж сэтгэл санааны мэдээлэлийн дэмжлэг узуулэх байх урагшаа авилгачид кккккк ухлэээ ккккк

  • Anonymous (October 30, 2012 4:29:08 pm )

    хоое уунийг бичсэн сэтгуулчээ таныг авилгалыг дэмжигч гэж ойлгож болохуу таньд таны уйлчлуулэгч нар хэдийг толсон бэ п усэгээ тэр тэнэг хууль зуйн дэд сайдыг хууль зуйн яамнаас зайлуул интерполд хууль зуйн яамны нэрийг барьж энхбаярын дуу туслах хоерыг эрэн сурвалжилахыг зогсоох бичиг явуулдаг хэн бэ муу мал

  • Anonymous (October 30, 2012 4:57:56 pm )

    ATGiig demjij bna.Naad Baagii chin turiin ajliig guuli bolgoh geed myraaj bgaa yum bna.Ter buh ard tumnii hurildai gedgiig harsan buun hiirheld avtsan yostoi nuguu neg mansuursan bdg yum bish bizdee.

  • Anonymous (October 30, 2012 4:59:22 pm )

    ovoo bosgoogvi bol shaazgai yund suuh ve gedeg shig asuuj todruulah yum baigaa bolood l ded said ruu orson baih gej bodoj bna.

  • Anonymous (October 30, 2012 5:03:22 pm )

    eniig bichsen setgvvlchid handaj helehed huuliin umnu buruu zuil hiisen henbugain ch baisan huulias aih l bolno.

  • Anonymous (October 30, 2012 5:06:54 pm )

    С.Зориг ерөнхий сайд болж мэдэхээр яригдаж байхдаа алагдсан, алагдахад нь Ц.Элбэгдорж ерөнхий сайд биш үүрэг гүйцэтгэгч байсан,АТГ ын дарга Ганболд нийслэлийн цагдаагын дарга байсан,Э.БатҮүл талийгаачийнд малгайгаа орхиод авахаар очихдоо цагдаа дарга Ганболдыг дагуулж очсон байдаг. Хожим Энхсайханыг энэ хэрэгт хутгахын тулд ерөөсөө төрийн удирдлагыг авахын тулд Элбэгдорж тэргүүтэнгүүд Хурц гэж алуурчин шинжтэй нөхрөөр хүн хулгайлуулж шоронд ороод байж байхад нь Элбэг канцлер авгайд газар өгч байгаад аваад ирсэн тэгээд өшөө авах газрын дэд даргаар их сонин үзэгдэлүү шүү

  • Anonymous (October 30, 2012 8:45:19 pm )

    atg gej enhbayrtai temtseh gazr shuu dee uur ajilgui tatan buulga

  • Anonymous (October 30, 2012 11:16:09 pm )

    Ajiliig ni zvgeer hiilge. Aldaa onoo ni haragdana. ATG-hand amjilt hvsie. Alban tushaal turiinh bolhoos hubi hvnii umch bish. Ard irged mini baga ch gesen huuli sonirhoj bai. Vg baidag. Huuliig sonirhohgvi bol Huuli taniig sonirhono gej vnen shvv.

  • Anonymous (October 31, 2012 12:10:18 am )

    ATG bol Huuli zuin yamnii hariya agentlag bish, UIH-iin shuud hariyanii agentlag shu. ATG uragshaa!!!

  • Anonymous (October 31, 2012 12:35:02 am )

    Ene amarbat neeh suldiaatai tsarai tai gar deeree 10 sunuaaj chadah Boluu huchirgeg huchindegch

  • Anonymous (October 31, 2012 12:55:28 am )

    хуучнаар бол ногоон малгайтнууд болжээ энэ байгууллага зөвхөн улс төржсөн байгууллага болсон юм уу даа,энэ хүмүүсийн яриад байгаа хүнд гарууд ч байгаа юм байна

  • Anonymous (October 31, 2012 8:52:30 am )

    A.T G ene hed nasaaraa ene aliliig hiine gej bodson yum baihdaa ezenii alba eeljtei elbegeegiin xugastaa. 5 han sar vldsen

  • Anonymous (October 31, 2012 10:05:41 am )

    Засгийн эрхийг сүүлийн жилүүдэд, мөн урьд жилүүдэд МАХНам болон Одоогийн МАНамын нөхдүүд нийслэл, орнон нутгийн бүхий л төрийн албанд дарга гэх зэрэг ширээ сандал дээр суусан шүү дээ.Тийм учир болохгүй бүтэхгүй тэр бүх зүйл энэ хоёр намын нөхдүүдтэй холбоотой.Тодруулбал авилга, хээл хахууль гэх мэт бузар бусармаг хэргийг үйлдсэн МАНамын тэжээвэр гөлөгнүүдийг бүгдийг нь шалгах хэрэгтэй.АТГазрынхан одоо л та нар цэвэрлэхгүй бол хэзээ ч чадахгүй шүү.

  • Anonymous (October 31, 2012 3:56:44 pm )

    Ene muu setguulch hurtel avilgal avaad l iimerhuu niitlel bichdeg bh daa, ugaasaa ene huniig yavaad ATG shalgasan n todos oil bgaa sh dee

  • Anonymous (November 01, 2012 7:20:52 pm )

    heheh hussne huseegyi Enkhbayar sulagdaad garaad irne dee neg ni avilgal avsaniig togtoogood shuuhed shiljuulsen shuuh ni notolgoo dutuu gem buruugyi geed sullachina

  • Anonymous (November 02, 2012 5:53:22 am )

    AN namanddaggvi ATG GAZRIINHAN ENE BOL ELBEGEEGIIN ZOHIOLIIN SEDEB MUN ELBEGEE BYYHAD ENE NUHUD ZOLBINTONDOO

  • Anonymous (March 17, 2013 8:50:56 pm )

    өвөө эмээ аав ээж нарын маань амь насаараа дэнчин тавьж байж хадгалж үлдсэн газар нутгийг минь алгын чинээ цаасаар сольсон хар толгойгоо бодсон авилгачдыг яаж шийтгэх юм бэ

  • maid nanny service manila household help driver baby nannies kids school cleaning (September 06, 2013 10:06:43 am )

    654173 950302Some really quality posts on this website , saved to favorites . 580000

  • domuz kovucu (September 09, 2013 7:09:12 am )

    750458 30095I agree completely with what you said. Great Stuff. Keep it going.. 620068

  • Gourmet Gift Baskets, Wine Gift Baskets, Gift Baskets For Men, Gift Baskets Delivery, Birthday Gift Baskets, Corporate Gift Baskets, Ideas For Gift Baskets (September 13, 2013 1:39:12 pm )

    788058 213779I consider something actually unique in this site . 599940

  • Paras nettikasino (September 13, 2013 3:29:31 pm )

    980852 277251Read More HERE. I bookmarked it. 496678

antalya rent a car