
Энэ хооронд АН, тэр дундаа МоАХ санаачлан саяхан хошин урлагийн “Шинэ үе” продашкны баасан, бямба, ням гарагийн тоглолтын тасалбарыг нь бөөндөн авч өгч ахмадуудаа ойрын хэдэн жил байгаагүйгээр харж үзсэн шинэлэг үйл явдал боллоо. Инээд хөөрөөр бялхаж, баяссан ахмадууд энэ удаагийн Орон нутгийн сонгуульд хуучны “улаан коммунистууд” шиг морь, нохой мэт хүчин зүтгэж, орон нутагт намаа ялуулахын төлөө идэвхийлэн оролцохоор бэлтгэл ажилдаа оржээ.
Нэг талаар Сонгуулийн хуулийг зөрчөөгүй, зөвхөн ахмад настангуудаа баярлуулсан энэ үйл явдлыг “Шинэ үе” продакшны захирал Бооёо буюу Н.Ариунболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын санаачлага хэмээн хардах нэгэн байгаа ч инээдээр дайлсан намынхаа удирдлагуудад ахмадууд нэн баяртай сууна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 30, 2012 9:23:47 am )
Noshing shogiin ta hediig mgl chuud cheni hvndeldeg,bitgii oorsdiigoo hydaldaa rai,ard tvmenteuge hamt zogsono shvv manaikhan
1 Comment