antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 29, 2012 23 comments

Би өөртөө гарц олмоор байна надад туслаач!

нийтлэсэн Admin

Манай сонины нэгэн уншигчаас бидэнд хаягласан захидал cap гаруйн өмнө ирсэн юм. Сэтгэлийнхээ гүн дэх хайр, харууслыг уудалсан энэ бүсгүйд бид мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч өгөхөөр шийдлээ. Захидлын эзэн “Надтай адил зовлон шаналал тээж яваа хэн нэгэн бүсгүйд энэ захидал хэрэг болж магад. Тиймээс захидлыг минь сониндоо нийтлээрэй ” гэжээ. Иймд эрхэм уншигчдадаа энэхүү захидлыг задалж байна. Мөн мэргэжлийн хүнээс авсан зөвлөгөөг дор нийтэллээ.
Уншигч бүр үүнд янз бүрээр л хандах нь лавтай. Гэхдээ хэнд маань ч хэн нэгний чин сэтгэлийг шүүх эрх үгүй билээ
Юуны өмнө танай сонины редакцийнханд захидал минь хүрэх өдрийн мэндийг эрье!

Би танай сонины байнгын уншигч. Ингээд бичихээр та бүхэн намайг төмөр замын салбарт ажилладаг гэдгийг ойлгох бизээ. Олон cap бодсны эцэст сэтгэл дэх бүхнээ уудлан бичмээр санагдлаа. Магадгүй, миний захидлыг уншсан зарим хүн намайг буруутгаж, үзэн ядах биз. Гэхдээ үүний цаана миний чин сэтгэл, хэнд ч хэлээгүй нандин зүйл байгаа гэдгийг ойлгохыг хичээгээрэй.
Би нэгэн залууд хайртай. Түүнийг ч надад хайртай гэдэгт итгэдэг. Гэхдээ биднийг учрахаас өмнө хайртай залуу минь гэрлэчихсэн бас хоёр хүүхэдтэй болчихсон байсанд л бүх зүйлийн зангилаа байгаа юм. Бид бие биенээ олж харсан тэр өдрөөс хойш хэдийнэ таван жил өнгөрчихөж. Эхэндээ, би энэ харилцаа удаан үргэлжлэхгүй гэж бодсон ч өдөр хоног өнгөрөх тусам бидний харилцаа улам гүнзгийрч, салахад улам хэцүү болсон.

 

Ертөнц дээр түүнээс өөр хэн ч байхгүй юм шиг л өдөр хоногууд өнгөрсөөр байлаа. Хайртай залуу маань зөвхөн чиний дэргэд л би аз жаргалтай байдаг гэдэг. Нэгэн удаа хүүхэдтэй болох, цаашлаад хамтдаа амьдрах талаар ярилцаж үзсэн. Магадгүй миний оронд өөр хүн байсан бол яаж шийдэхийг мэдэхгүй юм. Энэ таван жил миний хувьд аз жаргалтай юм шиг хэрнээ гунигтай, зовлон шаналалтай өнгөрсөн.

 

Түүнийхээ дэргэд байхад, царайг нь хараад сууж байхад, утсаар дуу хоолойг нь сонсох төдийд л би энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болдог ч миний сэтгэлээс гэмшил хэзээ ч арилдаггүй. Зүсийг нь харах бүү хэл, барааг нь олж үзээгүй гэмгүй эмэгтэй, хоёр хүүхдийг нь бодох бүрт өөрийгөө өөдгүй амьтан гэж зэмлэдэг. Хэзээ ч түүнийг эхнэр, хүүхдээ орхиод ир гэж хэлээгүй минь жаахан ч гэсэн өөрийгөө цагаатгах шалтаг болдог.

 

Гэхдээ өөрөө шийдвэрээ гаргаад хүрээд ирээсэй гэж дотроо хүлээдэг байсан шүү. Түүний зүгээс ч ямар нэг алхам хийгээгүй. Би нэг л мэдэхэд энэ байдлаас залхаж, итгэл алдарч эхэлсэн. Хааяахан жаахан л хичээвэл бүх зүйлийг эргүүлж болмоор шунаг сэтгэл төрдөг байсан ч зориглож, зүрхэлсэнгүй. Үнэхээр хайртай болохоор харилцаагаа таслах шийдвэртэй алхмыг хийж чадалгүй өнөөг хүрчихлээ.

 

Тэр ч надад хайртай, холбоогоо тасалж чадахгүй нь харилцаагаа энэ хэвээр нь үлдээе гэж гуйх юм. Хэдийгээр намайг гэх залуус байдаг ч хэн нь ч миний сэтгэлд хүрдэггүй. Түүнээс өөр хүнтэй би ганц ч болзоонд явж үзээгүй. Яагаад гэвэл тэр миний анхны хайр. Магадгүй амьдралд минь тохиолдох цорын ганц хайр ч байж магадгүй. Гэтэл би бусдын л адил үртэй ханьтай, гэр дүүрэн өнөр өтгөн айлын эзэгтэй болохыг хүсдэг. Хамгийн харамсалтай нь тэр хүслийг минь хайртай хүн минь надад биелүүлж өгч чадахгүй, чадаасай ч гэж би хүсэхгүй. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам би хохирогч болоод байх шиг санагдах юм. Надад зөвлөгөө өгөөч. Гарах гарц зааж өгөөч. Би энэ бүгдийг дуусгамаар байна.

 

 

Та хэнээс ч үл хамаарах хувь хүн гэдгээ ухаарч, мэдрээрэй

 

Сэтгэл зүйч Л.Сарангэрэл

-Эхнээсээ та ийм харилцааг огт хүсээгүй. Тэгсэн хэрнээ, энэ байдлаас гарах шийдвэртэй алхам хийлгүй өнөөг хүрсэн нь та түүнээс хэт хамааралтайг харуулж байна. Юуны түрүүнд та өөрийгөө хазаарлаж зогсоохыг хичээ. Та хайртдаа дэндүү “уусч”. Тиймээс харилцаагаа таслах нь таны хувьд тэвчишгүй мэт санагдлаа ч энэ бол түүний шийдэх асуудал бус харин таны хувийн хэрэг гэдгийг ойлго. Та хэнээс ч үл хамаарах хувь хүн гэдгээ ухаарч мэдрэх хэрэгтэй.

 
“Үйлийн үртэй “ дурлалаас ангид байсан тэр сайхан үеэ эргээд сана. Санаачлагыг гартаа ав. Сул чөлөөтэй цаг гарах бүрт түүний утасдахыг хүлээн догдолж суухгүй байхыг хичээ. Аль болохоор өөрийгөө завгүй байлгах нь аливааг мартах хамгийн сайн арга шүү. Өөр хүсэл сонирхол танд бас байдаг л биз дээ. Сэтгэл хөдлөлөө хязгаарлаж, урьдын чөлөөт амьдралаа сэргээхийг оролд.

 

Эхнэрээсээ салахыг хүсэхгүйн адил тантай үүсгэсэн харилцаагаа таслах сонирхолгүй тэр эрийн тухай ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр, эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн бодоод үз. Магадгүй та түүнд байдаг 2-3 гайхалтай зан чанарыг олж харсан шигээ өмнө нь огт анзаардаггүй байсан сул талыг нь ч олоод харчихаж болно. Түүний гаргадаг зан авир, үйл хөдлөлийг нь кино хальс эргүүлэхийн адил нухацтай тунгаа.

 

Тэгвэл түүний ямар их хувиа хичээсэн эгоист зантайг нь олж харах болно. Таныг ганцаардуулж, амьдралыг чинь үрэн таран хийж сүйтгэхээс өөрөөр ямар ч “халамж” тавилгүйгээр дэргэдээ уяж байсныг олж мэдэх болно. Гэхдээ өөрийн аз жаргалгүй байдалдаа анхаарлаа төвлөрүүлж хэрэггүй. Тань шиг олон бүсгүй хорвоогоор нэг бий гэж бод. Түүнээс салж хөндийрөхөд л энэ бүх ухаарлаа ашиглахыг хичээх хэрэгтэй.Та шийдсэн л бол битгий буц. Эргэж бүү хар. Явсан л бол явсан. Танд хүч, зориг байгаа бол замын хагасаас л эрх чөлөөгөө мэдэрнэ. Хөндийрч салахын зовлон таныг удаан шаналгахгүй. Эцсийн эцэст таны сэтгэлийн шарх эдгэх л болно гэдгийг баттай хэлэх байна.

Эхнэртэй эрд дурлах

Та эхнэртэй эртэй хайр сэтгэлийн холбоотой байг. Та хоёрын энэ харилцаа удаан үргэлжилж байгаа ч дурлалт залуу чинь эхнэрээсээ салж тантай амьдралаа холбохыг яагаад ч юм яарахгүй. Таны амьдрал зөвхөн хүлээлтээр дүүрэн. Яагаад гэвэл хоромхон агшны учралын төлөө та ямагт бэлэн байх хэрэгтэйн дээр түүний ажлын цагийн хуваариас хамааралтай байдгаа байнга л мэдэрч явдаг.Мэдээж, ийм харилцааг та удаан үргэлжлүүлэх хүсэлгүй л биз дээ. Тэгвэл та юуны түрүүнд,
-Түр зуурын ийм хайр сэтгэлийн холбоо нь хэнийг ч аз жаргалтай болгодоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн та хоёрын дурлалын түүх ч сайхнаар төгсөх магадлал бага гэдгийг ухаар.

-Тиймээс үр дүнгүй найдвар тээн шаналахын оронд эхнэргүй чөлөөт эрчүүдэд анхаарлаа хандуулсан нь дээр. Зоримог алхам хийхэд чинь туслах үүднээс эрчүүд ямар шалтгаанаар ийм үйлдэл хийдэг тухай өгүүлье.

Эрчүүд яагаад эхнэрээсээ салахыг яардаггүй вэ?
Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл:
Эрчүүд өөрийнхөө үйлдэл бүрийг эмэгтэйчүүдээс илүү хянаж чаддаг. Ийм учраас үр хүүхэд, ажил төрөл, орон байр гээд амьдралыг нь ганхуулах шалтгаануудад тун болгоомжтой ханддаг. Эрчүүд амьдралынхаа тогтсон хэв маягийг тийм ч амархан өөрчлөхгүй. Олон жилийн хөдөлмөрөөрөө босгосон ахуйгаа хоромхон зуур нурааж орхихыг бүр ч хүсэхгүй. Ер нь эхнэртэй эр нөхөртэй эмэгтэйчүүдийг бодвол илүү эрх чөлөөтэй.

 

Гэрийн доторх “бантан”, үр хүүхдийн хүмүүжил энэ бүгд эхнэрийн л хүрээний асуудал гэж боддог. Тийм болохоор эрчүүдэд үдшийн цагаар зав гаргах боломж бишгүй гарна. Тэд илүү цагаар ажиллах, эртний танилтайгаа уулзан ганц хоёр шил шар айраг уух гээд гэр бүлээс гадуур сул “зав” ихтэй. Нууцгүй хэлэхэд, ийм зав цагийг тэд нууц амрагтаа “илүүчилдэг”.

Эхнэрээ “араар тавигч” эрчүүд дотроо гэмшиж, эмзэглэж явдаг гэж та бодож байна уу. Огтхон ч тийм биш. Харин ч бүр эсрэгээрээ. Нууц амрагтай байх нь эрчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлж, тэдэнд сэтгэлийн таашаал авчирдаг. Эрчүүдийн ертөнц нууц амрагийг ийм л өнцгөөс олж хардаг юм. Эхнэрээсээ тун удахгүй сална гэдгээ нууц амрагтаа тэд амлах хэр нь гарцаагүй шалтаг тоочин “бултах” нь их.

 

Тиймээс тэдний харилцаа энэ байдлаараа хэдэн жилээр ч үргэлжилж болно. Тэгвэл ийм харилцаа аль хэр удаан үргэлжилнэ, төдий хэмжээгээр түүний эхнэрээсээ салах “шанс” багасдаг болохыг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй та түүнийг эхнэрээсээ салах гэж олон удаа оролдсон гэж “өмөөрч” болох ч ямар нэг зүйлийг тэр таны төсөөлснөөс өөрөөр хийсэн байж таарах нь.
Тун удалгүй, та хоёрын харилцаа хамтын аз жаргалын тухай таны “гэгээн мөрөөдөл” байсныг олж мэднэ. Таны дурлалт эр гэр бүлээ хаях нь юу л бол. Таны өрөөний босгыг алхах агшин дуусгавар болох мөчид л та бүгдийг мартах ёстой болсныг ухаарна. Дахиад л ганцаардал, нулимсанд норсон дэр, бүгдийг хаяад эргээд ирэх байх гэсэн хүлээлт. Энэ бүхнийг та хүсч байсан гэж үү?
Та өөрийн хийсвэр бодлын ертөнцөд хайрлаж, дурлаж, мөрөөдөж явдгаа ухаарах хэрэгтэй. Мөрөөдөл тань бодит амьдралтай нүүр тулангуут нуран унаж таны сэтгэл зүрхийг шархлуулан өвтгөж буйг ойлго.

Эх сурвалж: “Ган Зам”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (October 29, 2012 12:36:11 pm )

    Эхнэртээ эр хүнтэй холбогдох шиг дэмий, цаг үрсэн зүйл ёстой байхгүй.амиа бодсон увайгүй зантай хүн л эмэгтэй хүний амьдралыг үрж, өөрийгөө зугаацуулах гэж хийдэг ажил.

  • Anonymous (October 29, 2012 12:42:52 pm )

    Hunii nuhur erguuleed chamd sain yum bolohgui shu de! Ger bulee hayad cham deer irlee gej bodohod heseg hugatsaani daraa uur neg zaluu busguig dagaad chamaig dahiad l orhiod yawna uchir n ehnii amidralaas n chi unetei bus setgegdel turuh n hatuu bolovch unen yum

  • Anonymous (October 29, 2012 1:25:45 pm )

    ehnertei er hun uur huuhen huuj bolohgui, ehner avsan bol ehnertee bas hamgiin gol ni uuriinhuu songoltod unench uldeh ni er hunii mash chuhal zan chanar shu. uur emegtei ehnerees iluu ch um shig sanagdah haragdah uye baij boloh baih gehdee tiim bailaa ch gesen turuunii helsen songoltondoo unench tuushtai baij ehneree hairlaj uuriin ner turuu hundelj yavah heregtei shuu erchuude,

  • Anonymous (October 29, 2012 1:51:01 pm )

    demii umand tsag zawaa xairan zalyy nasaa vrex xereg bn a yy.aixtar xvvxnvvd bol iimerxvv asyydliig ooriigoo zowooxgvigeer shiidne de.medleg chadwartai amidralaa awaad yawax yxantai zalyychyyd zondoo bn.nvdee neegeed ooriinxo amidraliig shineer exelsen n deer de.chamdeer irex xygatsaa zondool bsn bna shtee.tegexed tegeegvil bn da.teriig martaad syrch bolowsrox ooriinxoo toloo tsag zawaa zartsyyl da.nyyts um nyytsaaraa vlden.

  • Anonymous (October 29, 2012 1:55:15 pm )

    yag l nadad tohioldoj buig bichsen bn aaa bi gadaad deed bolovrol ezemsheed irsen dongoj ireed neg aytaihan zaluutai taniltsan nuguu zaluu maani ger bul 2 huuhedtei tegsen mortloo nadad tatagdaj bainga yaridag uulzdga bolson zondoo l bodloo ugaas er n buur dotno bolchoogui bga deeree holboogoo taslay.

  • Anonymous (October 29, 2012 2:01:58 pm )

    Энд эмэгтэйчүүдийг буруутай гэж бичих юм. Эхнэртэй хүүхэдтэй байж өөр эмэгтэйн амьдарал цаг хугацааг үрж байгаа эрчүүдийг юу гэх вэ . Яг л дурласан юм шиг хайрлаад ,яриад, дагаад бас халамжлаад . Ер нь айлийн нөхөрлүү өөрөө эхэлж анхаарал тавин эргүүлэх эмэгтэй ер нь 10 хүний 1 л байх байхдаа. Энэ үнэн шүү . Эмэгтэй хүн дасдаг шүү дээ тэдний буруу байхгүй байхаа

  • Anonymous (October 29, 2012 2:19:41 pm )

    ЭХНЭРТЭЙ ЭРД ХЭЗЭЭ Ч ЯАСАН Ч ДУРЛАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. УЧИР НЬ ТЭД ЭХНЭР ХҮҮХДЭДЭЭ БҮХНЭЭ ЗОРИУЛСАН БАЙДАГ. ХАРИН БУСДЫГ ЗУГАА МЭТ Л ҮЗДЭГ ЮМ ШҮҮ. ЭНЭ БОЛ ЭРЧҮҮДИЙН ЖИНХЭНЭ НҮҮР ЦАРАЙ ЮМ ДАА.

  • Anonymous (October 29, 2012 3:07:09 pm )

    xvnii exnertei yawdag erchvvdiig bvgdiig n tsaazaar awdag xuulitai bol bas xvnii exnertei yawdag erchvvdiig mon adil

  • Anonymous (October 29, 2012 3:11:39 pm )

    96268182 teneg xvvxen bgaa shvv bas 91170818 dr untax durtai xvvxnvvd bgaa

  • Anonymous (October 29, 2012 3:14:06 pm )

    Amidral gedeg mash bayalag shuu gants zaluugaar hyazgaarlaj harj bolohgui iluu urgun tsar hureegeer harah chadvariig oloh heregtei. Bushuu sal l gemeer baina uur heleed baih zuil alga daa

  • Anonymous (October 29, 2012 3:21:06 pm )

    ehnerteig ni medseer baij ooriin une tseniig unagaj hohirch baigaa bol hohi ni shde, angalzsan huuhniig erchuud ashiglaal hayna, tur zuuriin zugaa tsengel hooj baigaa bolohoos unen setgelee zoriulna gej baihgui, tiimees er erguulsen huuhnudd daraa ni gonshgonood baih hereggui, tur zuuriin zugaa boloh songoltoo oorsdoo l hiij baigaa shuu dee

  • Anonymous (October 29, 2012 3:27:05 pm )

    сал, хэрвээ салахгүй шалчигнаад байвал эхнэрт чинь хэлнэ гэж сүрдүүл, харж байгаарай тэгхээр наадуул чинь хулхи нь навс бууна. Хайран залуу нас юун 5 жил вэ, чи бага тэнэгтээрэй

  • Anonymous (October 29, 2012 3:32:19 pm )

    huuhed onchruulehgui gedeg chin sain bna gehdee chi hurdan sal ingej udaan erchuuded monjuulj zaluu nasaa urj bolohgui chamd bur iluu sain hun oldoj l taarna salsan hoinoo suuld bodohod chin ymar teneg baisnaa oilgonoo

  • Anonymous (October 29, 2012 4:04:29 pm )

    Bi ter zaluu ni baina, yaahavde dajgui gants bie busgui bolohoor ni joohon seeten hayasan chine uurdaas buur seeten hayaad baisiin, tegeheer joohon ashiglah sanaatai oirhon baisiin, tegsen chine buur ih yum bodtson bnlee, ugasa iimerhuu huuhnuudiin neg tom dutagdal, yag uurtuu tohirohguig ni hairaldag…. yumiig gadna talaas ni hardag…

  • Anonymous (October 29, 2012 4:25:29 pm )

    bash buruu bn sal , erchuud mini yah gj huneer ingej toglodod bn aa ehnereeree bas mash muu shuu burhan shiitgedeg yum bn lee

  • Anonymous (October 29, 2012 5:16:17 pm )

    chi neg talaasaa mash azgui busgui yum gehdee nuguu talaasaa hen henees ch iluu aztai yum neg neg hairgui huntei suugaad zovsonoos hairtai hunee haraad yavj baih ni jargal ch yum biluu amidraliin utga uchir ur huuhed yum bol terneesee huuhedtei bolchihooch amidral boginohon shd zaaval uvgun emngen bolchood tsaigaa huvaaj uuna gsen yum baihgui zugeer l hairla asar ih az jargal dotor uchuuhen zovlon bol harin ch saihan shuu chamd amjilt huseye neeh hudlaa zaluugiin buruu bolgood baih ch yum baihgui zaluu ch gesen unengeesee hairtai baij bolno shd negent ur huuhedtei bolchihson salj chadahgui ch baigaa yum biluu huuhen ehendee zaluug uruu tatsan ch yum biluu ai yostoi buu med amiddaa bie beinee hairla l gej helmeer baina pizda

  • Anonymous (October 29, 2012 5:16:35 pm )

    chi neg talaasaa mash azgui busgui yum gehdee nuguu talaasaa hen henees ch iluu aztai yum neg neg hairgui huntei suugaad zovsonoos hairtai hunee haraad yavj baih ni jargal ch yum biluu amidraliin utga uchir ur huuhed yum bol terneesee huuhedtei bolchihooch amidral boginohon shd zaaval uvgun emngen bolchood tsaigaa huvaaj uuna gsen yum baihgui zugeer l hairla asar ih az jargal dotor uchuuhen zovlon bol harin ch saihan shuu chamd amjilt huseye neeh hudlaa zaluugiin buruu bolgood baih ch yum baihgui zaluu ch gesen unengeesee hairtai baij bolno shd negent ur huuhedtei bolchihson salj chadahgui ch baigaa yum biluu huuhen ehendee zaluug uruu tatsan ch yum biluu ai yostoi buu med amiddaa bie beinee hairla l gej helmeer baina p

  • Anonymous (October 29, 2012 6:42:19 pm )

    Тэнэг хүүхэн,боовондоо захирагдсан хүүхэн залуу хоёрын бөгсний дууль байнадаг.Тэр тэнэг хүүхэн энийг олж уншиарай.

  • Anonymous (October 29, 2012 6:45:56 pm )

    Тэнэг хүүхэн минь доод эрхтэнээ захирч сур өөр шинэ эрхтэн хайдаа.

  • Anonymous (October 29, 2012 6:48:18 pm )

    Тэнэг хүүхэн минь чи эрхтэнээ захирч сураа,хүний хүүхдүүд эцэггүй болгоод чи өөрөө сайхан амьдран гэж бодожийнуу.Тэр залуугийн хувьд боовныхон хэрэгцээ шаардлага байхгүй юудаа.

  • Anonymous (October 29, 2012 6:50:41 pm )

    Тэр залуу чинь боовоо захирч чадахгүйдээ чам дээр очиж биеээ угаадаг юм байна.Чи түүний эрхтэнг хөхөөд амжилт олоорой.тийм юм байдаггүй л байхгүй юу бузар эм.Тэр эр нь бузар залуу бузар эрхтнээ чамд нэг эхнэртээ хөхүүлэн хөөрхийдээ тэр эхнэр нь.

  • Anonymous (October 29, 2012 7:33:12 pm )

    Zail huuhen bn huuhedtei ehnertee gj medseer bj jinhen novsh bndaa chi ter zaluu Ni bol erguutsen gulug bnda taarsan 2

  • Anonymous (October 29, 2012 9:40:26 pm )

    chi ene 5 jild hunii nuhur ashiglasan.ha ter ehneree araar ni tawisan zaluutaigaa 2laa neg l udur uuduu shidsen chuluu uuriin tolgoi dr buuhiig uzeh bha uiliin uree gej

antalya rent a car