Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүйн улмаас иргэд бэртэж гэмтсээр байна. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд барилгын ажил хийж байгаад унаж гэмтэн амь насаараа хохирсон хэрэг цөөнгүй гарлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XXV хороонд баригдаж байсан “Гангар инвест” ХХК-ийн 300 айлын орон сууцны барилга дээрээс хоёр хүн унаж нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Тодруулбал, уг барилга дээр ажиллаж байсан 35 настай эрэгтэй Б, 25 настай эмэгтэй М нар нь 16 давхар барилгын 13 дугаар давхарт барилгын гадна талд дүүжин өлгүүр дээр ажиллаж байх үед тороос нь тасарсан байна. Энэ үед 35 настай Б нь тавцангаас зүүгдэн харин 25 настай М нь доош унажээ. Түүнчлэн тавцангаас гарын чадлаараа зүүгдэн амьд гарсан Б-г ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хүргэсэн байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар “Гангар инвест” компанийн тусгай зөвшөөрлийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цуцлах саналыг холбогдох яам руу хүргүүлсэн байна.
Түүнчлэн энэ сарын 22-нд Баянзүрх дүүргийн V хороонд байрлах Гуравдугаар төрөхийн хажууд баригдаж байсан барилгаас 35 настай эрэгтэй А нь унаж хүнд гэмтсэн байна. Орон сууцны зориулалтаар баригдаж байсан тус барилгын гурван давхраас унаж гэмтсэн A одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тус барилгыг “Хөх үзүүрт” компани барилгын ажлыг нь гүйцэтгэж байжээ. Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн XVIII хороонд баригдаж байсан барилга дээрээс барилын туслах ажилтан 28 настай эрэгтэй Б хоёр давхраас хөл алдан унаж гэмтсэн байна. Тэрээр мөн ГССҮТ-т эмчлэгдэж байгаа аж.
Мөн Сүхбаатар дүүргийн III хороонд 33 настай эрэгтэй С нь эксковаторын хойд талын ачаанд цохигдон энэ сарын 23-нд нас барсан хэрэг гарчээ. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Ийнхүү нийслэлд есдүгээр сараас хойш барилгын салбартай холбоотой найман томоохон осол гарсан. Гэвч тэр бүх осол барилгын компаниудад цочроо өгөхгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажилладаггүй компаниудаас болж хүний амь эрсэдсээр. Харин энэ бүх эмгэнэлт хэргийн гол эзэд нь ямар ч хариуцлага хүлээлгүй хэргээс бултсаар байна.
Л.АЛТАНХИШИГ
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 29, 2012 12:22:20 pm )
25 nastai eregtei gesen biz de end emegtei gechihsen bna
-
Anonymous (October 29, 2012 4:09:27 pm )
ALUURCHIN KOMPANIUD BOLIMOOR YUMAA, NAAD ZAHIIN AYULGUI BAIDLAA HANGAJ CHADAHGUI BAIJ UHSENEE HIIJ BARILGA BAIRIDAG DURAKUUD VE, MUNGUNII HOINOOS NUDEE UHAJ UGUH NI HOLGU BAIH NII OILGOMJTOI. IIM HUN UNAJ NAS BARSAN BAIRUUDAD ORJ BAIGAA HUMUUS CH GESENDEE YUGAA BODOJ ORDOG BNAA AIMAAR YUMAA. TALIIGCHIINH NI SUNS ERGELDENE DEE.
-
Anonymous (October 29, 2012 7:31:27 pm )
Барилгын ажил хийж байгаа хүмүүс тухайн барилгын компаниас ажиллах нөхцлөө бүрдүүлэх талаар шаардлага тавьж чадахгүй байгаагаас ийм осол их гарч байна.Ажлын хөлсөө тохироод л орж байвал амь нас хамаагүй болсны нэг жишээ.Энд барилгын компаниас гадна тухайн ажлыг гүйцэтгэхээр орж байгаа хүмүүс ч өөрсдөө буруутай.Гэрээ байгуулаад хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажиллагаагаа сайн тусгаж өгөх хэрэгтэй байна.Ихэнхдээ судлаад байхад хэсэг бүлэг хүмүүс нийлээд ажилд баг болоод ордог.Энэ нь ч тухайн компанид арай бага зардалтай байдаг тул илүү ашигтай байдаг.Ийм учраас ажил хийж болно хамгийн гол тэр ажлынхаа нөхцөлийг тухайн газраараа бүрдүүлж байхыг шаарддаг жишиг тогтох хэрэгтэй болжээ.
-
Anonymous (October 30, 2012 4:30:31 pm )
GANGARIINHAN UNEN BUDUULEG SHUUD L P…GEDEG HARAAL URSGAAD HUNIIG DOROMJILNO SHUU DE
4 Comments