antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 29, 2012 2 comments

“Нонгшим”-ийн бэлэн гоймон Монголд 16 сая ширхэг худалдаалагджээ

нийтлэсэн Admin
Солонгосын “Нонгшим” группийн хорт хавдар үүс­­гэдэг бэлэн гоймонг Азийн улс орнуудын зах зээ­лээс эргүүлэн татаж

байгаа ту­хай мэдээлэл шуугиан тари­лаа. Энэхүү дуулиантай хол­­­богдуулан Шударга өр­­сөл­­дөөн, хэрэглэгчийн төлөө газраас БНСУ-аас импор­­тол­дог “Нонгшим” груп­пийн бэлэн гоймонг худалдаалахыг түр хориглоод байна. ШӨХТГ-ын дарга О.Магнайн мэдээлснээр хариуцсан хү­мүүстээ үүрэг даалгавар өгч, өнөөдөр энэ асуудлаар мэдээлэл хийх юм байна.

БНСУ-ын мэргэжлийн бай­гуул­лагын мэдэгдсэнээр “Нонгшим” группийн үйлд­вэрлэж буй зургаан төрлийн бэлэн гоймонгийн амтлагчинд нь бензопирин буюу уушиг, давсаг, арьсны хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байгааг олж тогтоожээ. Тиймээс манай улсад орж ирсэн бэлэн гоймонгийн найрлагад тус хорт бодис байгаа эсэх талаарх шинжилгээ авч, хариу гартал түр хугацаагаар худалдаалахыг хориглосон аж.

Тэгвэл Азид айдас да­гуулаад байгаа “Нонгшим” гоймонг манай улсад “Грийн сити” /Green city/ ХХК оруулж ирдэг юм байна. Тус компани “Нонгшим” гоймонг 2002 оноос хойш импортолж, 2006 онд БНСУ-ын “Нонгшим” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болжээ.

“Грийн сити” ХХК 2005 оноос сард 2000 хайрцаг “Нонгшим” группийн бэлэн гоймонг борлуулж эхэлжээ. Энэ борлуулалт нь нэ­мэгд­сээр жилд дунджаар 25.000 хайрцаг бэлэн гоймон борлуулах болсон байна. Харин 2006 оноос сард 10.000 хайрцаг бэлэн гоймон, жилд дунджаар 120.000 хайрцаг бэлэн гоймонгийн борлуулалт хийж, эрс нэмэгджээ. Энэ гоймон нэг хай­рцагтаа 20-24 ширхэг байдаг аж.

Тэгэхээр 2006 оноос хойш жилд 120 мянган хайрцаг бэлэн гоймон борлуулсан гэхээр өнгөрсөн хугацаанд “Грийн сити” ХХК 840 мянган хайрцаг “Нонгшим” группийн бэлэн гоймонг монгол­чуудад худалдаалсан байх нь. Нэг хайрцагтаа 20 байдаг гэж тооцвол өнгөрсөн долоон жилийн хуга­цаанд монголчууд 16 сая ширхэг “Нонгшим”-ийн бэлэн гоймонг авч иджээ. Үүнээс ч их ч байж магад. Хорт хавдар үүсгэдэг бодистой гэдэг мэдээлэл тархаад байгаа энэ үед монголчууд 16 сая ширхэг гэдэг бол аймшигтай тоо.

Хамгийн гол нь энэ бол “Грийн сити” компанийн танил­цуулгад тавигдсан баттай мэ­дээ­лэл. Одоохондоо Монголд худал­даалагдаж байгаа гоймонг хорт хавдар үүсгэсэн гэдгийг холбогдох байгууллагууд нот­лоогүй. Гэхдээ мэдээж “Грийн сити” ХХК БНСУ-ын “Нонгшим” группээс бэлэн гоймонгоо татаж байсан бол Азийн улс оронд айдас дагуулаад буй хорт хавдар үүсгэгч бодис илрэх нь гарцаагүй. Бүгд нэг орц найрлагаар хийгдэж байгаа учраас тэр. “Грийн сити” ХХК үнэхээр л БНСУ-ын “Нонгшим” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч мөн бол шүү дээ.
Тэгэхээр энд хариуцлагын тухай асуудал зүй ёсоор тавигдах учиртай. “Грийн сити” ХХК-ийн захирал Ж.Энхтуяа нарын хувьд “Нонгшим”-ийн бэлэн гоймон хортой байсныг манайх байтугай Хятад, Япон мэдээгүй байсан” гэж аргацааж болох л доо. Тэгвэл мэдсэн ч, мэдээгүй ч “Нонгшим” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч гэдэг утгаараа заавал хариуцлагын асуудал ярих ёстой.

Одоохондоо Монголд яг энэ гоймонгоос болсон гэдэг оноштой­гоор хорт хавдраар өвчилж нас барсан хүн байхгүй ч хорт хавдар туссан хүн олон бий. Тиймээс ядаж л “Нонгшим”-ийн бэлэн гоймонг өргөн хэрэглэж ирсэн нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүсийг хорт хавдарын үнэ төлбөргүй оношилгоонд оруулах шаардлагатай байна. Тухайлбал, “Нонгшим”-ийн гоймонг оюутнууд хамгийн түгээмэл хэрэглэдэг. Оюутан байх дөрвөн жилийн хугацаандаа энэ гоймонгоор хооллосон хүмүүс олон бий. Нэг ёсондоо “Нонгшим”-ийн бэлэн гоймонгоос хорт хавдартай болсон байж болзошгүй хүмүүс бол энэ жил сургуулиа төгссөн юм уу, гурав, дөрөвдүгээр курсийн оюутнууд байж таарах гээд байна.

Зарим хүнд асуудал биш юм шиг санагдаж болох ч “Нонгшим”-ийн гоймон Азийн орнуудад айдас дагуулаад байна шүү дээ. Магадгүй “Нонгшим”-ийн асуудал энэ долоо хоногийн хамгийн халуун сэдэв болж ч мэдэх юм.
Ямартай ч өнгөрсөн долоо хоно­гийн сүүлээр “Нонгшим”-ийн гой­монг оруулж ирдэг “Грийн сити” ХХК-ийн зүгээс ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хий­сэн­гүй. Ха­рин ШӨХТГ-аас энэ гоймонг ху­дал­даалж байгаа зах, худал­даа­ны төвүүдэд шалгалт хийж, худал­даалахыг хориглоод байгаа юм.

Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Б.Даваахүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 29, 2012 2:08:05 pm )

    бүх гоймон нь биш ш дээ. 3 нэрийн гоймон ш дээ. бусад хүнсний бүтээгдхүүнд байдаг бидний мэдэхгүй байгаа хорнуудын хажууд өчүүхэн юм байна лээ. солонгосын хууль чанга болохоор бид нар мэдсэн болохоос хятадаас манайд орж ирж байгаа хүнсний бүтээгдхүүнүүдийг солонгост шинжлүүлбэл хоол бараг байгаа болов уу даа.

  • Anonymous (October 29, 2012 2:29:44 pm )

    gaduur zaragdaj bga nonshing goimon ni hyatad.s orj irdeg bolson bnlee uldverlsen ter uls bichsen bga dr ni 6gesen kodtoi bdag shdee ene hujaagiin kod shdee teh.r yah yum solongos hyatad 2lu shalgah heregtei bhaa

antalya rent a car