antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2012 30 comments

Увсын хоёрыг ЭРГҮҮЛЭН ТАТЪЯ

нийтлэсэн Admin

Сонгууль бол төр барих эрхээ эдлэх боломжийг ард түмэнд олгодог үйл явц. Сонгуулийн үе шат бүхэн шударга байх ёстой. Хэрэв нэр дэвшигчид хууль зөрчсөн бол сонгогчдын эрхийг хөсөрдүүлж, төрт ёсыг хөсөрдүүлсэн үйлдэл юм. Тиймээс сүүлийн хэдэн сар намжмал байсан сонгуулийн маргаантай тойргуудын асуудлыг дахин хөндөж, хариуцлагыг нэхэх цаг болжээ. УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс. Энэ аймагт 2008 оны сонгуулиар МАН-ын нэр дэвшигч Б.Чойжилсүрэн мөнгө тарааж байгаад их хурлын гишүүн болсныг хүмүүс сайн мэднэ. “Чихэр авч идээрэй” хэмээн мөнгө тарааж байгаа бичлэг нь орон даяар цацагдсан ч түүнд хариуцлага тооцож чадаагүй. Хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдээгүй байсан учраас тэр. Сонгогчдын саналыг “чихрийн мөнгө”-өөр үнэлсэн МАН-ын нэр дэвшигч Увсын ард түмнийг дотроо шоолсоор, тавласаар дөрвөн жил их хуралд хийж бүтээсэн юмгүй суусан нь үнэн.

Харин өмнөх парламент Сонгуулийн тухай хуулийг баталж, мөнгө, эд зүйл тараахыг хориглосон нь шударга үнэнийг эрэлхийлдэг хүн бүрт хонгилын үзүүрт гэрэл асаасан билээ. Мөнгөөр их хурлын гишүүн болдог байдлыг энэ сонгуулиар зогсоох нь гэдэг итгэл хүн бүрт төрсөн. Гэвч Увс аймагт “амташсан хэрээ 13 дахина” гэгчийн үлгэрээр мөнгө тарааж хууль зөрчсөн үйлдэл давтагдлаа. МАН-ын нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар 2012 оны зургадугаар сарын 17- ны өдөр иргэдэд 100-150 мянган төгрөг тараасан үйлдлийг баталгаажуулсан дүрс бичлэг телевизээр цацагдаж, энэ хэрэгт оролцсон хоёр хүн хуулийн байгууллагад шалгагдаж байна. Оюутнуудад 150 мянган төгрөг тарааж, МАН-ын нэр дэвшигчдэд санал өгөөрэй гэсэн гэрээ хүртэл байгуулсан байдаг. Увс аймгийн нэр бүхий 13 иргэн МАН-ынхны мөнгө тараасныг баримтжуулж шүүхэд гомдол гаргаад буй. Иргэдийн гомдлыг аймгийн Захиргааны хэргийн шүүх харьяаллын бус гээд хэлэлцэхгүй буцаасан ч давж заалдах шатны шүүхээс “мөн” гэж тогтоосон тул жирийн сонгогчид анхны ялалтаа авсан гэсэн үг.

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар харин ичих нүүрэндээ илэг нааж, тангараг өргөчихөөд чуулганы танхимд сууж байна. Тэдний балгаар туслах нь байсан Я.Баттогтох, УИХ-ын Тамгын газарт реферэнт байсан Ш.Чинбат нар тагнуулын байгууллагад шалгагдаж байна. Эрүүгийн хуулийн 82.1 буюу “Төрийн эрхийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол 6-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Их хурлын гишүүн болж л байвал яахаас ч буцахгүй МАН-ын нэр дэвшигчдийн балгаар хоёр сайхан залуу эрх чөлөөгөө хасуулж, амьдралдаа хар толбо үлдээж мэдэх. МАН-ынхны хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлж, хууль хэрэгжүүлэх биш харин гууль болгосон Увсын тойргийн хорооны дарга Н.Гэжээ бас асуудалд орооцолдсон. Бэл бэнчинтэй, мөнгөөр сонгогчдын санал байтугайг худалдан авч болно гэсэн өрөөсгөл, увайгүй хандлагад хэзээ цэг тавих вэ.

Яг одоо. Эс бөгөөс маргааш гэвэл залруулах гээд ч хожимдож, ниргэсэн хойно нь хашгирна гэдэг болно. Тиймээс нэгэнт “төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан” хэмээн тагнуулынхан шалгаж байгаа Увсын асуудлыг хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэж, хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна. Баталсан хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хууль зөрчсөн Увсын хоёрыг эргүүлэн татаж, хуулийн өмнө дуудах ёстой.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (October 26, 2012 12:13:55 pm )

    Ene 2-g horih, shorond hiih tsag bolson.

  • Anonymous (October 26, 2012 12:22:25 pm )

    СОНГУУЛИЙН ХУУЛЬ ГУУЛЬ БОЛХУУ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ИХ ХУРАЛЫН ЭРХЭМ ГЭШҮҮДЭЭ
    ХУУЛЬ ЗҮҮН САЙД ТЭМҮҮЖЭЭН АРД ТҮМЭН ХАРАЖ БАЙНА

  • Anonymous (October 26, 2012 12:28:15 pm )

    Ovorkhangain 2iig gargana gj mongo huudiiljaahaar ene Elbegee medrel, nudtei chihtei buhen bichlegiig ni uzcheed bhad, ene 2oo gargaach. Ichij uhmeer!!!, elbegdorjid mon ih yum bnaaa, huzuugui muu durak!

  • Anonymous (October 26, 2012 12:29:03 pm )

    ЖЭРИЙН СОНГОГЧОД ГЭНЭЭ ТЭР ЖЭРИЙН ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ЧИНЬ ТӨРИЙН ЭЗЭД ЮМ ШҮҮ
    ЭРХЭМ СЭТГҮҮЛЧЭЭ ТӨРИЙН ЭЗЭД ТӨРӨӨ ХУЛАЙЧ ЛУЙВАРЧАН ХУДАЛЧ ХҮМҮҮСЭЭР МАНУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ХУЛГАЙЧ НОХОЙГООР ХОНИО МАНУУЛАХ ТИЙМ ТЭНЭГ ХҮН БАЙХ УУ МОНГОЛЧУУД ХУЛГАЙЧ НОХДООР ТӨРӨӨ МАНУУЛАЖ СҮҮРСЭЭР ИРЛЭЭ ОДОО
    БОЛМООР ЮМ ТЭНГҮҮД Л БИШ ЮМ БОЛ

  • Anonymous (October 26, 2012 12:45:44 pm )

    Дорнодод Номтойбаяр бас мөнгө тараасан биз дээ. Адилхан шалгаач

  • Anonymous (October 26, 2012 1:17:44 pm )

    Nomtoibayar zunduu mungu suuliin 3 jil taraasan shuu dee

  • Anonymous (October 26, 2012 1:36:36 pm )

    bugdiig ni l shalgaldaa

  • Anonymous (October 26, 2012 1:47:43 pm )

    Монгол төрөөр тоглох гэсэн хэнбугай ч яаж шийтгэж болдогийг харуулах цаг нь болсон гэхдээ бараг л худлаа байх нөгөө хоёр нь бид хоёр сайн дураараа тараасан юм энэ хоёрт мэдэгдээгүй гээд л шүүх нь хэрэгсэхгүй болгох байх Чойжилсүрэн нь бас болоогүй телевизээр нэр төрөө сэргээлгэнэ барина гээд их хуцаж байгаа юм аа даварсан муу новш…..

  • Anonymous (October 26, 2012 1:57:59 pm )

    ЭНЭ ЧОЙЖИЛСҮРЭН БОЛ ҮНЭХЭЭР ДАВАРСАН ГАР Ш ДЭЭ ТҮРҮҮЧИЙН СОНГУУЛИАР БАС МӨНГӨ ТАРААСАН Ш ДЭЭ САЯ БАС Л ТАРААЛАА ЭНЭ НӨХӨРИЙГ ДИЙЛДЭГ ХУУЛЬ МОНГОЛД БАЙНА УУ МӨНГӨӨР БҮГДИЙГ ДИЙЛНЭ ГЭДЭГТ ҮНЭХЭЭР ИТГЭЛТЭЙ ЯВДАГ ӨМНӨ НЬ Н ЭНХБАЯРТ МӨНГӨ ӨГЧ БАЙСАН ОДОО НЯМДОРЖИД ГЭЭД МУУХАЙ ХОГ ДОО

  • Anonymous (October 26, 2012 2:00:26 pm )

    увсын ард түмнийг эргүү малнууд гэж боддог юм шиг байгаа юм даа тийм ч ард түмэн биш шүү

  • Anonymous (October 26, 2012 2:14:30 pm )

    ene 2 iig ergyylen tataj sgakgax xeregetei tiim bish bol xuuli gargaad yadag yum bee xuulia saxiyaa

  • Anonymous (October 26, 2012 2:15:46 pm )

    xuulia dagamaar yuma shorond suulgax xeregtei sh dee

  • Anonymous (October 26, 2012 4:21:32 pm )

    Hurelbaatar gishuun nutagiin ard tumnii songoltor garsan. yamar bodlogoor demii chalchina be

  • Anonymous (October 26, 2012 4:40:21 pm )

    HURELBAATAR. UBS NUTGIIN ARD N SONGOSON, BOLOBSROLTOI ITGEL XULEESEN ZALUU

  • Anonymous (October 26, 2012 4:41:30 pm )

    М.Зоригт бас 5000 нэгж сүхбаатар аймгийн байгууллага,аж ахуй нэгж,хувь хүмүүст тараасан нь үнэн шүү дээ?шалга хорь.

  • Anonymous (October 26, 2012 6:53:01 pm )

    Наранхүүг шалгамаар байна, бөөн хахууль, бөөн мөнгө Мон уран

  • Anonymous (October 26, 2012 8:47:42 pm )

    ЧОЙЖООДОХ,,,,,,,,,,,

  • Anonymous (October 26, 2012 10:12:13 pm )

    MAN namiin buh durakuudiig erguulen tatyaa!!!!!!!!!!!!magadgui bugd shoronruu

  • Anonymous (October 26, 2012 11:24:38 pm )

    ЭНЭ 2 Л МӨНГӨӨР ГАРСАН БИШДЭЭ! МАН-НЫ ОЮУНХОРОЛ, ДАМБАОЧИР НАР ЗАВХАНД СЭМ МӨНГӨ ТАРААСАН, М.ЭНХБОЛД ТӨВ АЙМАГТ, НЯМТАЙШАРЫН ХҮҮ НОМТОЙБАЯР УЛААН ЦАЙМ МӨНГӨ ТАРААСАН ШДЭЭ. МӨНГӨӨР АН-ЫН БАТХҮҮ ДАНДАА АРХИ, МӨНГӨ 2 Л ТАРААДАГ ГЭЖ БАЙГАА, ЭЛБЭГДОРЖ БОЛ АПУ БАТХҮҮГЭЭС АРХИ АВЧ ТАРААХ, МӨНГӨ ТАРААХ, ГУРИЛ, БУДАА БОЛ ЭНҮҮХЭНД ДЭЭ! ИЧИХЧГҮЙ СОЛОНГОСООС МӨНГӨ АВЧ 2009Н ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ТАРААСАН, ЭЛБЭГДОРЖ, НОМТОЙ БАЯР, БАТХҮҮ МЭТ ОЛОН ХҮН ХУУЛЬ БУСААР УИX-Д ШУРГАЛСАН ДӨӨ, ЦЭВЭРЛЭЖ, БҮГДЭНГИЙН ШАЛГАЖ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (October 27, 2012 10:50:28 am )

    yagaad UBS gej ontslono be…?!!!

  • Anonymous (October 28, 2012 12:14:33 am )

    Yagaad Uvs ve gevel Uvsin ene 2 herees hetersen vildel hiisen Bvr shal toohgvi mongo taraasan Yadaj Sodbileg shig utsand ni negj hiih zamaar taraasan bol bas aihgvi ch gesen huuli hvndetgesen met haragdaj bga biz de Ene Hvrelbaatar bol harvaas andashgvi avilgalchin

  • Anonymous (October 28, 2012 6:53:13 am )

    Turiin umch, tur zasgiin munguur tsaraigaa zaschihsan huurhun bondgor zaluus shuu!!!!!! odoo boloo doo! zail!!!!!!!!!!!!!!!!har haalga tatahaasaa umnu!

  • Anonymous (October 28, 2012 8:25:25 am )

    Ta nar songoogui bid songoson yum chin erguulen tatxaa ch bid medii.tertee tergui bugd mongo ogson.yadgiim be.terte tergui aimgaa xogjuulj baigaa ulsaa bid daxiad ch songono shu

  • Anonymous (October 28, 2012 8:39:14 pm )

    tenegtlee bna zabxan c gapcan canjmyatab benzin talon ih hemjeegeep tapaasan mon xalamjiin mongiig tab taban juugaap ni humuust tapaasan shuu dee bugd adil baij hap hapaa gaihah ium daa

  • Anonymous (October 28, 2012 9:11:24 pm )

    ene 2 baga angiin teneg patsaaniig hurdan zailuulaach ee!!! ene 2t hel us, medleg bolovsrol, naad zahiin soyol bhgui,,, unen ni erduu l ene!!!!!!!!!!!!

  • Anonymous (October 29, 2012 9:36:52 am )

    erguulen tat

  • Anonymous (October 29, 2012 9:56:43 am )

    Medleggui gej yamar xuniig xeldeg ve? naad 2chin surguulid bxda ulsiin matematikin olimpiadad turuulj bsan xumuus shuu dee.aldaa onoo bdag l baix.xarin tegj tuilshruulj boloxgui ee mundag tolgoi saitai l xuuxduud bsima

  • Anonymous (October 29, 2012 10:21:12 am )

    ЧОЙЖИЛ СҮРЭН ТҮҮНИЙ НӨХӨД МӨНГӨ ТАРААХ АРГЫГ ЖИШИГ СТАНДАРТ БОЛГОХ ЁСГҮЙ Л ЮМ БОЛ БУЦААН ТАТАХ Л ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (October 29, 2012 10:39:55 am )

    номтойбаяр бас хууль бусаар хүний хөгжлийн мөнгө тараасан гэсэн ш дээ..Яагаад тэрийг шалгахгүй бгаан сонин юмааа……….

  • Anonymous (October 29, 2012 11:36:45 am )

    KHyrelbaatariig uvsiin ard tymen songoogyi yavch iim hulgaichiig bid songohgyi naadah chin gazar nutgaa zarna, tuslamjiin mongoor barilga barij ashig olno alban tushaaliin naimaa garguun hiine odooudahgui avgaigaa zarna shivshigiin hulgaich baigaa yum harin CHoijilsyren enenii hajuud shiliin sain er baihgui yu

antalya rent a car