antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2012 21 comments

Ерөнхийлөгчийн жинхэнэ нүүр царай ба хоёр нэр дэвшигчийг дэнслэхүй

нийтлэсэн Admin

Захиргааны хэргийн шүүх өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн үр дүнтэй холбоотой маргааныг хэлэлцэхээр товлосон байв. Өнгөрсөн долоо хоногт товлоод байсан шүүх хурлыг хойшлуулсны дараахан нэхэмжлэгч Л.Эрхэмбаяр УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Зам тээврийн сайд А.Гансүх нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан.

Гэвч гэрчүүд ирсэнгүй. Ухамсартай, хуулиа мэддэг хүмүүсийн хувьд сонгуулийн маргаанд аль нэг талыг гэрчлэн оролцохыг юунд хүсэх билээ. Ямар хийх ажил нь мундсан биш. Харин өчигдөр товлоод байсан шүүх хурал мөн л хойшлов. Одоо хэнийг гэрчээр дуудах бол оо. Арай Ерөнхийлөгчийг дуудаж баллах юм биш байгаа. Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын хувьд зөвхөн тойрог хэмээх тэр явцуу хүрээнд бус Монгол Улсын төлөө хэн нь юу хийж байгааг том зургаар нь харж сонголтоо хийх хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байгаа нь лавтай.

Сайн бөгөөд шинэ мэдээ дуулгахад нэр дэвшигч Л.Эрхэмбаярын олон жилийн хөдөлмөр шингэсэн “Түмэн шувуут” нэртэй компани саяхан НҮБ-аас шилдэг фермерийн шагнал авсан гэнэ. Тайландын вант улсын гүнж Ази, Номхон далайн орнуудаас дөрвөн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж 25 мянган тайланд батын шагнал олгожээ. Ямартай ч түүний хувийн бизнес амжилттай яваа аж. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга гэх нэр хүндтэй албыг хашдаг. Тойргийнх нь сонгогчид түүнээс нэг л зүйлийг хүлээсээр байгаа. Энэ нь сонгуулийн үеэр эдүгээгийн Ерөнхий сайд АН-ын дарга Н.Алтанхуяг,  Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Л.Эрхэмбаяр, нэр дэвшигч Кёкүшюзан Д.Батбаяр нар хамтран 50 мянган хүнийг Японд ажиллуулах амлалт юм. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг ийм амлалт сонгогчдын цөсийг хөөргөж хайрыг татаж санал авчирна гэдгийг мэдэрч санаачилга гаргасан. Кёкүшюзан Д.Батбаяр хэрэгжүүлэгч болж харагдсан ч одоо хэр нь амлалтаа биелүүлээгүй. Гэвч тэр хоёр тухайн үед УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан. Харин азгүй Л.Эрхэмбаяр ухуулан сурталчлах, тархи угаах бүх ажлыг хийсэн ч сонгогдож чадаагүй юм. Японд ажиллаж амьдралаа дээшлүүлнэ гэдэг жирийн иргэний хувьд мөрөөдөл төдийгүй хувь хүний амьдрал ахуйтай холбоотой чухал асуудал учраас тэдэнд итгэсэн сонгогчид өнөөдрийг хүртэл гомдолтой явдаг юм билээ. Ямартай ч тэд сонгогчдыг хуурахдаа баг болж чадсан ч хариуцлагаа хүлээхдээ түүн шигээ байж чадаагүй.Эдүгээ “шаварт унасан шарын эзэн” Л.Эрхэмбаяр нүүрээ улайлгаж, аргаа барахын эрхэнд бурууг Д.Сумъяабазарт наах гэж ч үзээд буй. Гэвч сонгогчид аль намын хэн амлаж байсныг мартахаар тэнэгүүд биш шүү дээ.

Харин түүнтэй дахин санал хураалтад оролцохоор тунаж үлдсэн Д.Сумъяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн даргаар ажилладаг. Тус банк нийслэлд болон Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймаг салбар нэгжүүдээ байгуулан хөрөнгө оруулалтын урт хугацаатай, хямд эх үүсвэр татаж гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чиглэлээр ажилладаг. Мөн хувьцаанд хөрвөх хүүт хадгаламж, үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх, гадаадын харилцагчдад санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Д.Сумъяабазарыг УИХ-д нэр дэвшсэний дараа улс төрийн зорилгоор хувь хүний болон бизнесийн нэр хүндэд нь удаа дараа халдсан ч тэрбээр тэвчээр зааж байсан ч тэдний ор үндэслэлгүй гүтгэх нь даамжирч  гадны харилцагчдынх нь итгэлийг эвдэхэд хүрсэн тул нэгэнтээ хэвлэлийн бага хурал зарлаж чухам үнэнийг тайлбарлаж байсан удаатай. Тэр ч байтугай “Бөх хүн улс төрч болж чадахгүй. Хол байх ёстой”  гэхчлэн ардчилал, хүний эрхэнд харшлах арга ядсан пиарыг хийх нь ч бий. Гэвч Д.Сумъяабазар Монгол Улсын аварга цолтой бөх гэдгээсээ хэзээ ч ичиж байсангүй. Яагаад гэвэл тэр монгол хүн. Монгол эр хүн бөх барилдахаасаа ичдэггүй. УИХ-д нэр дэвшихээс ч эмээдэггүй. Аль ч талаараа тэрбээр монгол ёс заншил, соёл уламжлалаа дээдлэхийн зэрэгцээ улс орны эрх ашгийн төлөө хэнтэй ч “барилдахад” бэлэн байдаг. Дээр нь өнөөдрийг хүртэл хэлсэндээ хүрч,  эхэлснээ гүйцээх төрөлх чанараа тамирчин хүний тууштай, зоригтой, тэмцэгч олдмол чанартай уяж хүмүүжиж ирсэн учраас явсан зам, мөр нь цагаан байдаг болохоор хэнээс ч, юунаас ч айх билээ.

Энэ бүхнээс Сонгинохайрханы сонгогчид хэдийнэ сонголтоо хийсэн боловч тэр нь эд мөрийн баримт болон хувирч эдүгээ нэгэн шүүгчийн ширээн дээр хэвтэж буй. Тэр ч байтугай шүүх хуралдааныг даргалж “Л.Эрхэмбаярт холбогдох хэсгийг түдгэлзүүлсүгэй” гэсэн этгээд гажиг шийдвэр гаргасан Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Цогт нэр дэвшигч Л.Эрхэмбаяртай төрөл садны холбоотой гэх зэрэг мэдээллээс харахад сонгуульд итгэхэд хэцүү болжээ. Нөхцөл байдлыг харахад УИХ-ын гишүүд нэгэн тойргийн маргаанаас болоод төрийн ордныг гороолон жагсаж, ажил хаяж энэ бүхнийг зөвхөн шүүх л шийднэ гэх. Магадгүй Сонгинохайрханчууд сонголтоо хийсэн ч Өвөрхангайн сонгогчдын нэгэн адил улстөржсөн шүүхийн шийдвэрийг хүссэн ч, эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн бололтой. Одоо сүүлчийн найдвар нь ердөө л Монгол Улсын Ерөнхийлөгч болоод байна. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмний талд зогсож чадвал Сонгуулийн тухай хуулийн дагуу дахин санал хураалт явуулах л хамгийн зөв зүйтэй арга зам билээ. Харин Ерөнхийлөгч шүүхэд нөлөөтэй учраас Ерөнхийлөгчийн зөвлөх л Захиргааны хэргийн шүүх дээр зөвдөх ёстой бол Монголд үнэн гэгч алга.

Б.Алтанхундага

mongoltur.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (October 25, 2012 10:32:09 am )

    AnNam style arai l denduu bna shuu gehdee irgediin songolt etsiinh baidga yum shuu erhmeee guai. Elbeg ah arai ch iim yumand oroltsoj jijigreh hun bishee

  • Anonymous (October 25, 2012 10:42:58 am )

    ene setguulch denduu neg taliig bariad bichchihsen yum bishuu
    bas arai ch ingej bolohgui bhaa setguulchee

  • Anonymous (October 25, 2012 10:44:10 am )

    сонгох эрх монголд алга даа, элбэгдорж шүүхэд шинэчлэл хийнэ гэдэг нь ийм л олигархийн шүүх пдарангуйлал тогтоохыг хэлсэн болтой

  • Anonymous (October 25, 2012 10:47:03 am )

    Erhembayar yag songuuliin omno toirgiin horoonii tigtiiol hariin useg zuragdaj UIH iin gishuun bolno harj bgaarai. Naana chini albah tushaaliin tohiroltsoo yavagdsan shuu dee

  • Anonymous (October 25, 2012 10:48:45 am )

    Erhembayar yag songuuliin omno toirgiin horoonii tiogtoold gariin useg zuragdaj UIH iin gishuun bolno harj bgaarai. Naana chini albah tushaaliin tohiroltsoo yavagdsan shuu dee

  • Anonymous (October 25, 2012 10:50:54 am )

    юу л болоод байна даа эрхэм ерөнхийлөгч минь наад зөвлөх нэртэй завхаруулагч чинь нэрийг чинь хугалаж дуусаж байна даа

  • Anonymous (October 25, 2012 10:55:34 am )

    Хуулийг хулхиддаг, чадаж байгаа юманд арга байхгvй гэж пээдийдэг ху намын новшнууд одоо vйлийн vрээ эдлэх цаг нь ирсэн. Цаг ирсэн бол хичнээн тийчлээд нэмэргvй. Хууль зєрчсєн хэн бугай ч бай хариуцлагаа хvлээдэг цаг ирсэн. Хариуцлагаа хvлээж чадахгvй бол оймстой нь ч бай хамаагvй ачих л болно.Хэдэн худлаа vг байнаа ” тулхтай, зангарагтай , ” юу юу билээ, ху намгvй бол монгол орон сєнєх гээд ч байгаа юм шиг.Том ахмад нам хууль зєрчвєл тулхтай зангарагтай гэдгийг нь харгалзан vзээд толгойг нь илэхгvй болсон гэдгийг наад хар толгойдоо ухаарвал таарна. Увсын 2 чинь угаасаа ойлгомжтой, хэрэг хийсэн нь илрээд прокурор дээр хянагдаж байгаа.Та нар ард тvмэнтэй тэмцдэг, АН-тай тэмцдэг, одоо бvхэл бvтэн улсын ШYYХ засаглалтай тэмцэнэ гэвэл сачий чинь хvрэхгvй гээд хэлчье.

  • Anonymous (October 25, 2012 11:31:11 am )

    СОНГУУЛИЙГ ДАХИН ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭХДЭЭН МАН БА АН ААС НАР ДЭВШСЭН ХҮМҮҮСИЙГ ХАСААД ШҮҮ ЭНГВЭЛ ШУДРАГ БОЛНО

  • Anonymous (October 25, 2012 1:25:46 pm )

    нөхөн сонгуулийн өмнө сурталчилгаа хийж болохгүй ш дээ, хууль зөрчиж байна танай сайт

  • Anonymous (October 25, 2012 2:13:49 pm )

    tumen shuvuunii zahiral zuragtaar surtalchilgaa hiij bnlee manai erhembayar hedee ochij mongoliin maliig tum tumeer esgeh yum gej

  • Anonymous (October 25, 2012 2:18:09 pm )

    Erhembayar ni NO-toi bolood l Burmaa nar ni oroltsoogui baina shdee. Sumyabazar Erhembayar nusanbuutai jishigdeh hun bish ee. Ter hudal huungai yum hiij neree sevtuuleh teneg hun bish l gej bodoj baina.

  • Anonymous (October 25, 2012 3:26:51 pm )

    ERUUL UHAANTAI HUN BOL ERHEMBAYRIIG DEMJINE ABGAI HUUHDEE BAINGA NUDDEG SUMIYA YAJ TOR BRIH BE DEE ENE 2 TEMEE YAMAA SHIG YALGAATAI SHUUDEE IH HURALD GARAAD YAMAR BOH BARILDAH GEJ BAIGAA BISH UHAANAA URAL DUULAH BOLOHOOS SUMIYA STIRKIIG YALAA CHI

  • Anonymous (October 25, 2012 4:06:30 pm )

    Elbedorjoo 2013ond dahin songogdohiig husch baigaa bol shudrag zarchmaar ajillaj baih heregtei shuu shudrag baij chadahgui yum bol daraa jil N.ENKHBAYARIIN ARAAS MARSH BOLNO

  • Anonymous (October 25, 2012 4:21:24 pm )

    ENE MONGOLCHUUD TARHINII TURAALTAI GEJ UNEN SHUU, SETGUULCHIINH NI BICHIJ BAIGAA NI HURTEL BUR 1 URUVDULTEI YAMAR CH UNEN MUNIIG OLYO GESEN SETGEL BAIHGUI.

  • Anonymous (October 25, 2012 4:34:13 pm )

    ene arai bishee

  • Anonymous (October 25, 2012 7:35:46 pm )

    ene arai bishee yu l bolood bna daa

  • Anonymous (October 25, 2012 8:46:58 pm )

    ardchilsan nam ulain tsagaan huchindej bna shuudee

  • Anonymous (October 26, 2012 8:24:39 am )

    схд- ийн тойргийн хорооны нарийн бичиг хийж байсан хүн нь хуурамч тогтоол гаргаад баригдаа биз дээ үнэн л тэр шүүдээ.тойргийн хороон дарга нь тэр тогтоол гарсаныг ч мэдээгүй, гарын үсэг ч үгүй зөвхөн нарийн бичгийн гарын үсэгтэй арай ч дэндэж байна аа.одоо тэр нарийн бичиг нь ямар албан тушаалд суугаа бол.МАН – руу бүх бурууг чихдэг боловч арай ч тийм юм хийхгүй ээ бас аймхай, хулчгар хүмүүс байдаг юм шигээ.

  • Anonymous (October 26, 2012 9:26:41 am )

    Улаандаа гарсан луйварчин МАН-ийнхан яг эсэргээр нь гүтгэж байгаа юмаа ард түмээн. Яг үнэн бодит байдал нь Эрхэмбаяр сонгогдсон тогтоолыг тойргийн хороо нь олонхоороо хуралдаад шийдсэн юм. Харин 2 гишүүн өргөн барьсан 48 дугаар тогтоолыг Ваасандорж нь 7-р сарын 04-ны шөнө сонгуулийн хороон дээр МАН-ынханд дарамтлуулаад гаргасан юм шүү дээ. Үнэн гэвэл ийм байгаа.

  • Anonymous (October 26, 2012 12:24:23 pm )

    øóäàðãà áàéãàà÷ýý àëü àëü òàëäàà!!!! õýòýðõèé þìàà, àðä ò¿ìýí áèä òîãëîîì áèø ø äýýýýýýý

  • Anonymous (October 26, 2012 8:12:00 pm )

    МоАХ гишүүдээ тоохгүй цагаан байшин эзэнгүй, залуу насаа ардчилалын төлөө зориулж явсан 90 оны партизанууд чинь архинд орж, үхээд дууслаа. Яах вэ Женко гуай. Та нар сонгууль болохоор ашиглачихаад хаячихдаг. 1990 онд талбай дээр хэдэн мянган хүн жагсаж байсан тэд та нарыг дарга болгож өөрсдөө архичин болох гэж тэмцээгүй шүү дээ. Партизанууд чинь өвгөрөөд үхээд дууслаа Женко минь бодож байгаа юм байна уу

antalya rent a car