Оросуудтай хэл амаа ололцоогүйгээсээ Ерөнхий сайд П.Гэндэн нарын зоригт хөвгүүд оросуудад алуулж байсан. Д.Төмөр-очир, С.Зориг нарын үхлийг цэвэр улс төрийн захиалгат аллага гэж үздэг. Улс төр дэх чимээгүй аллагыг хэн зогсоох бол…

АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн 2007 онд Австрали улсад Олон улсын хуралд оролцохоор яваад байрлаж байсан байрандаа учир битүүлгээр амь насаа алдсан. Австралид хийсэн шинжилгээгээр чихрийн шижингийн үеийн уургийн дутагдалд орсны улмаас нас баржээ гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэвч талийгаачийн цогцосыг Австралиас Монголд авч ирэхэд хоёр нүдийг нь ухан авч оронд нь мөөгний иш мэт зөөлөн саарал зүйл хийсэн байсан, хэд хэдэн хавирга нь хугарсан төдийгүй цээжин хэсэгт нь арзгар ул бүхий гутлын мөр гарсан байсан хэмээн талийгаачийн төрсөн дүү Б.Дансал ярьсан байдаг. Тухайн үед түүнийг хашиж байсан ажил албатай нь холбон зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн золиос боллоо гэх таамаг их байсан. “WikiLeaks” сайтад Тавантолгой, Асгат, Оюутолгой, Дорнодын ураны ордыг ашиглах гэрээний талаар ноцтой мэдээлэл түүнд байсан. Эдгээр ордыг ашиглахын тулд Канад, Австралийн хувь нийлүүлсэн компаниуд хууль бус үйл ажиллагаагаа далдлахын тулд АТГ-ын дарга Б.Дангаасүрэнг хороосон байж болзогүй” хэмээн бичиж байв. Ар гэрийнхнийх нь гомдлоор энэ хэрэгт Цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж, Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч тус газрын ажилтан н.Хишигжаргал гэгч “Нас барсан шалтгаан нь тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болголоо” хэмээн хавтаст хэргийг хаасан байдаг.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг Төрийн тусгай хамгаалалттай албан байранд нь онц хэрцгийгээр хутгалан хөнөөсөн. Д.Бадраа алагдахынхаа урд єдрийн орой Засгийн газрын хуралдаанд Хадгаламж зээлийн хоршоодын талаар мэдээлэл хийсэн бєгєєд хадгаламж зээлийн хоршоодод яаралтай арга хэмжээ авахыг сануулж байжээ. Мөн татварын байгууллагуудтай хамтран 30 хоршоонд шалгалт хийхээр удирдамжаа боловсруулаад байгаа тухайгаа ярьсан байна. Энэ нь олон хүний дургүйцэл зэвүүцлийг төрүүлсэн бололтой. “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны захирал Ц.Түмэнгэрэл Д.Бадрааг мэдээлэл хийхээс нь өмнө олон удаа уулзахыг хүсэхэд тэрээр эрс татгалзаж байжээ. Ц.Түмэнгэрэл Засгийн газрын хуралдааны маргааш өдрийн өглөө хүйтэн мэс өвөртлөн Д.Бадрааг ажил дээрээ ирэхийг нь хүлээж байгаад орж ирүүт нь үгийн зөрөөгүй хутгалан амь насыг нь хөнөөсөн байдаг. Ц.Түмэнгэрэлд хүний амь нас онц хэрцгийгээр санаатай хөнөөсөн хэргийнх нь төлөө цаазаар авах ял оногдуулсан. Тэрээр “Дарга нар муудалцсанаас болоод огт дампуураагүй байгаа манай хоршоог заавал унагах гээд байгаагийн учрыг олохгүй байна. Би Засгийн газарт танилцуулах жагсаалтаасаа манай хоршоог хасаач, эсвэл…жаахан хугацаа өгөөч гэж Д.Бадраагаас гуйсан. Цаад дарга нар нь шахаад байгаа юм байлгүй. Уг нь би дээрх хөрөнгийхөө талыг зарахад л, ядахдаа надад ганцхан сарын хугацаа олгочихвол хадгаламж эзэмшигчдийн хохирлыг баттай барагдуулж чадна. Хамгийн гол нь манай хоршооноос УИХ-ын гишүүн, сайд дарга нар, тэдний амраг садан, ялангуяа төрийн албан хаагч 700 гаруй хүн зээл авч орон сууцтай болсон” хэмээн ярьсан байдаг.

Ш.Отгонбилэг
2001 оны өвөл Монгол орныг нөмөрсөн зудын байдалтай газар дээр нь танилцахаар НҮБ-ын мэргэжилтнүүд , албаны хүмүүс, сэтгүүлчдийн сууж явсан нисдэг тэрэг Увс аймгийн Малчин сумын нутагт осолдсон. Амь үрэгсдийн дотор УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг байсан бөгөөд задлан шинжилгээний хариу “Талийгаач нар гэмтлээс болж газар дээрээ нас барсан. Ихдээ 17-20 минут амьд байсан” гэж гарчээ. Мэргэжилтнүүд уг ослыг цэвэр байгалийн гамшгаас үүдэлтэй техникийн осол гэж үздэг ч Монгол улсын дараагийн Ерөнхий сайд Ш.Отгонбилэгийг түүний эсрэг бүлэглэлийнхэн зохион байгуулалттай хөнөөлөө гэж үзэх хүмүүс байдаг. Түүний бие хамгаалагч Монголын Жеткундогийн холбоог үндэслэгч, тухайн үедээ л монголын толгой зодоончдын нэг П.Батзоригийг яг нисэхийн өмнө суулгаагүй гэдэг. Хэрвээ хэн нэгэн мэргэжлийн хамгаалагч явсан бол хаалгыг онгойлгох бүрэн боломж байсан гэдгийг тэрээр нэгэнтээ ярьсан. 9 хүн амь эрсдэж, 8 хүн амьд үлдсэн энэ хэрэгт ар гэрийнхнийх нь гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Амьд үлдсэн онгоцны жолооч, экипажийн ахлагч нарт шүүхээс ял оноож байсан.
Нэрт яруу найрагч, парламентын гишүүн, МУНН-ын дарга асан О.Дашбалбарын үхлийг жир биш гэж үзэх хүмүүс олон.Төрийн соёрхолт зохиолч Зундуйн Дорж нэгэнтээ “Хоёрдугаар эмнэлгийн сэхээнд байхад нь нэрт зохиолч Л.Хуушаан гуай бид хоёр эргэж очсон. Хэл дээр нь нэлээд том хар толбо гарсан байсан. Өөрөө хэл цоорох гээд өвдөөд болохгүй юм, шүд их уналаа гэж ярьж байсан. Ямар нэгэн хөндлөнгийн юм үйлчилсэн гэж би дотроо бодож, уур хүрч явдаг” хэмээсэн байдаг.

МАХН-ын генсек, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын албыг хашиж байсан энэ эрхмийн улс төр дэх нөлөө маш их байсан. Тэрбээр 2001 оны намрын чуулганы нээлт дээр банк, санхүүгийн удирдлагын ард байгаа гэмт хэргийн бүлэглэлүүдийн талаар ноцтой мэдээлэл хийхээр бэлтгэж байжээ. Гэвч харамсалтай нь тэр энэ илтгэлээ тавьж чадаагүй. Урд орой нь БНХАУ-ын ЭСЯ-ны хүлээн авалтанд оролцсон аж. Дараа нь баяр тэмдэглэж намынхантайгаа ганц шил виски хувааж уугаад 05 цагийн үед гэртээ харьжээ. Удалгүй цус харваж учир битүүлэг байдлаар нас барсан.

Ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг С.Зоригийг гэрт нь онц хэрцгийгээр олон удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн. Олон жилийн өмнө нам төрийн нэрт зүтгэлтэн Д.Төмөр-Очирын хөнөөсөнтэй сар өдөр нь яг давхацдаг. Хамтран зүтгэгч Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг энэ аллагыг захиалсан хэмээн улс төр судлаач Л.Эрдэнэтуул ил тод мэдэгддэг. Уг хэрэг дээр ажиллаж байсан цагдаагийн ажилтнууд гэрчүүд учир битүүлэг байдлаар амь насаа алдсан.Ж.Наранцацралт
Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт Дундговиос Улаанбаатар буцах замдаа автын осолд орж нас барсан. Хамт явсан сэтгүүлч бас амь насаа алдсан. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаад санамсаргүй осол байсан хэмээн хааж байсан. Тэрээр улс төрийнхний талаар маш их юм мэддэг байснаас гадна 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзнэ хэмээн ярьдаг байжээ. Тиймээс түүний үхлийг санамсаргүй бус зохион байгуулалттай гэж үзэх хүмүүс байдаг.

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд П.Жасрай намынхаа их хуралд оролцож байсан бөгөөд хувцасны өлгүүр дээр хувцасаа өлгүүлэх гэж байгаад гэнэт ухаа алдан унаж нас барсан. Тэрбээр намынхаа зарим нөхдийн бусармаг үйл ажиллагааг урд өдөр нь маш их эсэргүүцэж шүүмжилж байсан аж. Олон хүн “Хөөрхий, МАХН-ын 25-р их хурал дэмий хуралдлаа даа, Жасрай гуайг аваад явчихлаа” хэмээн харуусаж байсан нь цаанаа учиртай. “Монгол шуудан” ХК-ийн захирал Ж.Жанцан аавынхаа араас нэг их удалгүй бурхны оронд одсон нь олон хүнийг гайхашруулдаг. Тэрбээр Миеэгомбын Энхболдтой нэг эхийн сүү хөхөж өссөн ах дүүс бөгөөд улс төрд далдуур маш нөлөөтэй нэгэн байсан гэгддэг юм.
У.Аянга
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 24, 2012 2:44:36 pm )
Zuuni manlai luivarchin Otgonbileg agsanig bol tenger nirgesen uym daa um ma ni badmi hum
-
Anonymous (October 24, 2012 4:21:26 pm )
Ene ish geed bgaa hun chin zaluu ohintoi sexdej bgaal zurh ni diileegyu shdee, Baldorj bas yag iim bdlaar ungursun duu huurhiis
-
Anonymous (October 24, 2012 5:01:05 pm )
ýíý á¿ãäèèí ÷èíü íÿì äîðæ á¿ãäèèí ìýäýæ áàèãàà
-
Anonymous (October 24, 2012 5:53:53 pm )
ENE BOL TSEVER YG ONOOGIIN. ULS TORIIN HAMGIIN ONDOR ALBAN TUSHAALD SUUJ BGAA HVMVVSIIN HIISEN HEREG DAIND OROLTSOJ TSUSAA URSGASAN HVN AVDAG BAATAR HEMEEH ENE TOM GAVYAG OORSDDOO GAI BOLSON SHUDRAGA HVMVVSIIG 1 1.R TONSHOOL. TSEVERHEN HIISEN GJ SHAGNAAL. BAS ALBAN TUSHAAL BELEGLEED L YVJ BH SHIVDEE. BVGDIIG NI ARDCHILSAN NAM VGVI HIISEN MUU ALUURCHID
-
Anonymous (October 24, 2012 5:56:12 pm )
ёстой жинхэнэ хядаан чинь хүнсний дэлгүүрээр дамжин ямарч орь дуу гаргалгүй явандаж байна 7 хүн тутмын 2 нь хорт хавдрийг тэнлээс авч байна Бас гудамжны гаргуундаа гарсан алуурчид байна. Жишээ нь Та Өргөө кинотеатрын өмнө зарж байгаа шорлогноос 3 жилийн дараа, самарнаас 5 жилийн дараа мажийх хороо сайн дураар алуурчдаас авч байгаа гэсэн үг
-
Anonymous (October 24, 2012 6:36:49 pm )
бүгдээрээ юу ч юм бэ?
Ямарч байсан хойд урд оролцоо байдаг байхаа тэгээд манай тагнуул цагдаа гэж юу байна даа хөөрхийс ангаахайнууд,
энхбаярийг хүртэл баривчилхад үнэн элгийн юм болсон ш дээ, амаа таглаад алчуур зүүцэн , элий балай баагийнууд, үнэн элэг хөшөөм цагдаагийн тусгай тасаг -
Anonymous (October 24, 2012 7:14:39 pm )
zorigoos busdyg medehgui l yum bn tegz haduuraad jah jum be tuunii orond odoo bgaa zasgaa ogtsuulah heregtej gez dugnez bn
-
Anonymous (October 24, 2012 7:50:45 pm )
za da otgonbileg enbish 2g es tsootsbol hairan bna, busadnch gazar daadaa bsan gedegiig bygd meden shyy dee
-
Anonymous (October 24, 2012 8:31:28 pm )
мөрөөрөө л бурхан болсон хүмүүс
-
Anonymous (October 24, 2012 9:52:25 pm )
Badraa Zorig 2 l haramsaltai
-
Anonymous (October 24, 2012 9:59:24 pm )
Zorig agsaniig hen alsan todorhoi bga bizdee? Ard tumeen
-
Anonymous (October 25, 2012 12:41:14 am )
Zorigoos busad n tavilangaaraa yavsan baihee.
-
Anonymous (October 25, 2012 8:19:39 am )
81.190.60.217 Юун хадуураад засаг огцруулах болоод явчихав аа. Сольж холихын дон шүгэлэсэн биш. Дураараа юм бас ярих аа.
-
Anonymous (October 25, 2012 8:33:42 am )
Badraa l haramsaltai, sxn tsel zaluugaaraa hoorhii, hogshduud ch jam esooroo baihoo,zarim ni evgyi yum hiij baigaad burhan bolson gedeg yum bilee hoorhiis
-
Anonymous (October 25, 2012 8:37:21 am )
Otgonbileg idej uusan ch hun ni saihan hun baisan shuu. Huu ni gej doojoogui nyaltsanhai nysaa goojuulsan huu bolson ni haramsaltai.Huugee beldej chadaagui bololtoi.
-
Anonymous (October 25, 2012 8:39:48 am )
Zorigoos busdiig ni tanihguig bodohod hari nUtgiih yum bailgui. Yugaa medej zasag solih ged bgaan buu med. Neeree l duraaraa yum mo9roh yumaa. Ene china ch baij magad.
-
Anonymous (October 25, 2012 8:43:17 am )
Busdiig horooh gedeg MAHN.iinhnii oros ah naraas sursan gaviya ni da huurhii. odoogiin MANiinhan bol bas l tuveggui hiij chadna
-
Anonymous (October 25, 2012 9:28:50 am )
medeellee uchirtai tabimaar yumaa. yag uls turiin zorilgoor aluulsan xun bevel zorig l bna shde. Sho bol tenger nitgesen baixaa ard tumnii umchiig denduu idsen xun.
-
Nettikasino (September 13, 2013 6:02:59 am )
267898 492498Some genuinely excellent weblog posts on this internet web site , regards for contribution. 291755
19 Comments