Их шинэчлэлийн төлөө хамтраад байгаа Засгийн газар 2012-2016 оны Мөрийн хөтөлбөрийнхөө амин сүнсийг МОНГОЛ ХҮН-ий төлөө хэмээн тодотгож байсан санагдана. Гэтэл засаг байгуулагдаад хагас жил ч өнгөрөөгүй байхад өнөөх сэтгэл хөдөлгөм уриа нь шалан дээр хөглөрч, засгийн нөхдүүдийн зүгээс хийж буй үйлдлүүд нь МОНГОЛ ХҮН-ийхээ эсрэг мэт сэтгэгдлийг нийтийн дунд төрүүлээд байгаа нь үнэн билээ.
Уг нь мөрийн хөтөлбөрт нь тусгагдсаны дагуу Монгол хүмүүсээ Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой байлгая гэвэл эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх зэрэг нийгэмд шууд нөлөөллөө үзүүлдэг байгууллагуудынхаа тоо, чанарыг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Гэтэл өссөн даруйдаа өрх бүрийн үүдээр орж ирж дийлдэггүй эдийн засгийн өсөлтөөр түрий барин Монголын төлөө хийж бүтээгээд байна гэсэн зүйл ярих нь их байх юм.
Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн өсөлт хэд хэчнээн хувьтай байгаад, эдийн засгийн төрөлжилт явагдаагүй, орлогоо иргэдийнхээ төлөө хэтийг харж хуваарилж чадахгүй бол ямар хэрэг байгаа юм бэ.. Үгүй ядаж гавьтай зүйл хийж бардаггүй юм бол эрүүл монгол хүний төлөө хийгдэж байгаа цөөн ажлуудыг таслан зогсоохоо боливол яасан юм бэ.
Засгаас энэ дөрвөн жилийн хугацаанд: Эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх; Монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах гэхчлэн бодлогын хүрээнд хийх шинэчлэлийн ажлуудаа тодорхойлсон байгаа юм. Гэсэн мөртлөө жилд дунджаар 90000-100000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг хуулийн төв байгууллагын цогцолбор болгох гээд улайраад байгаа нь хэлж ярьсных нь эсрэг үйлдэл биш гэж үү…
Хууль зүйн сайдын хувьд эмнэлгийн өргөтгөлийг хуулийн төв байгууллагын цогцолбор болгож, хуулийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулна, хотын А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байх ёсгүй гэсэн байр сууриа хатуу илэрхийлээд байгаа. Энэ нь өмнөх засгийн газрын бодлогод байсан зүйл гэсэн зүйлийг хэлж буй. Гэтэл бодит байдал дээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барих асуудал гурван жилийн өмнө буюу өмнөх Засгийн газрын үед шийдвэрлэгдэж, 9.3 тэрбум төгрөг төсөвлөгдөөд ажил явж ирсэн байдаг. Мэдээж Засгийн газрын 2008- 2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудын нэг учраас хийхгүй гээд яахав.
Гол нь эрүүл монгол хүний төлөө, эмнэлгийн байгууллагыг өргөжүүлж, хөгжүүлж буй ажил учраас, зогсохгүй урагшлах ёстой юм. Өмнөх засгийн үед Хууль зүйн яамны харъяа агентлагууд, хууль, хүчний болон төр засгийн үйлчилгээний байгууллагуудын ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудын нэг бол ТТАХНЭ-ийн шинэ барилгын цогцолбор юм л даа.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэчлэл гэхээр тусгай хүмүүст үйлчилдэг юм чинь, хэдхэн хүний асуудал яригдана гэж харагсад цөөнгүй байгаа юм. Тэгвэл тус жилд хэчнээн хүнд үйлчилдэг талаар эхэнд өгүүлсэн билээ.
Түүнчлэн тус эмнэлгийн шинэчлэлийн талаар тодруулан хүргэхэд:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус эмнэлгийн шинэ барилгын цогцолборыг /А, В хоёр блок/ барих ажлыг “Шинэ барилга” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд уг барилгын А корпус нь Амбулатори-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношлогооны төвийн үйл ажиллагаа явуулах, В корпус нь 240 ор бүхий хэвтүүлэн эмчлэх эмчилгээний хэсгүүдээс бүрдэх аж.
Эдгээр барилгын угсралтын болон засал чимэглэлийн ажлыг “Шинэ барилга” ХХК чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, 2012 оны төгсгөлд дуусган ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн боловч уг ажил зам засварын ажил, зуны улиралд орсон их хэмжээний бороо, өдрийн цагаар хүнд тээврийн хэрэгсэл хотын төв руу орохыг хориглосон зэргээс үүдэн хугацаа хоцорч, 2013 оны 5-р сар хүртэл хойшлогдох төлөвтэй байгаа юм байна.
Жилдээ 7000-8000 хүнийг хэвтүүлэн эмчилж, 1000-1400 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлнэ. Амбулаторийн төрөлжсөн нарийн мэргэжлийн 10, оношлогоо болон шинжилгээний 16-18 туслах кабинеттай байх ба хоногтоо 300 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай. Уг эмнэлэг нь үйл ажиллагаа, ажил үйлчилгээний хувьд эрүүл мэндийн олон улсын стандартын шаардлагыг хангасан, орчин үеийн эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, чадварлаг боловсон хүчнээр хангагдсан төрөлжсан нарийн мэргэжлийн “Төв эмнэлэг” байхаар төлөвлөгдөн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Тус эмнэлэг нь зөвхөн барилга байшингийн шинэчлэл хийж байгаа бус, эмнэлгийг хөгжүүлэх дунд ба урт хугацааны стратеги төлөвлөгөөг 2009-2021 он хүртэл хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Үүнд:
2010-2013 онд эмнэлгийн шинэ барилгын цогцолборыг барьж ашиглалтанд оруулж, улмаар эрүүл мэндийн олон улсын стандартын шаардлагыг хангасан орчин үеийн оношлогоо-эмчилгээний тоног төхөөрөмж /1.5 теслийн соронзон резонанаст оношлогооны аппарат /MRI/, 128 зүслэгийн компьютер томографийн аппарат /CT/, бүрэн вакуумжсан мэс заслын хагалгааны блок, цахим сүлжээний программ/, шинэ тавилга хэрэгсэлээр ханган тоноглохоор төлөвлөөд хэрэгжүүлж байгаа юм байна.
2012-2020 онуудад эмч мэргэжилтэн хүний нөөцийн сургалт чадваржуулалт, үйл ажиллагааны шинэчлэл хийхээр төлөвлөсөн юм. Мөн тус эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс өгч буй мэдээллээр сүүлийн үеийн оношлогооны тоног төхөөрөмжийг өргөтгөлийн барилгын А корпуст суурилуулсан бөгөөд буцааж салгах боломж байхгүй гэх мэдээллийг өгсөн. Энэ байр суурийн хариу болгож Хууль зүйн яамны эх сурвалж суурилуулсан төхөөрөмжийг үнэхээр салгах боломж байна уу байхгүй юу гэдгийг шалган тогтооно гэж мэдэгдэж байсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэлх хугацаанд шалгаж, тогтоогоод хариу нь гарсан гэх мэдээлэл алга байна.
Түүнчлэн тус эмнэлгээр зөвхөн тусгай хүмүүс үйлчлүүлдэг юм биш. Чингэлтэй дүүргийн иргэд ч үйлчлүүлдэг гэдгээ хэлж ярьсаар байгаа юм. Тодруулбал, Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд барьж байгаа барилгыг Хууль зүйн яамаар халхавч хийсэн даварсан улстөрчид авах гээд байгааг хэн хүнгүй харж байна. Эцсийн бүлэгт, иргэдийн эрүүл мэнд чухал юм уу, эсвэл эрх мэдэлтнүүдийн оффис чухал юм уу? Энэ асуултын хариултад МОНГОЛ ХҮН-ий эрүүл мэнд гэж хариулж дийлэх эрхэм энэ төрд байна уу?
Баяр
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 24, 2012 11:30:36 am )
энэ тэмүжин нэртэй новш ажлаа хийж чадахгүй байж шинэчлэл нэрээр аль болох байгаа юмыг үгүй хийх гээд ямар санаатай хүн бэ, 2 эмнэлэг нэгтгэнэ энээ тэрээ гээд байгаа нь балмад үйлдлээ гоё үгээр нуух арга юм байна, монголчууд маань ч заяа хаачиваа
-
Anonymous (October 24, 2012 12:24:51 pm )
zochin nahiin ebch nar butgii uls torj bitgii hun hatga ta nariig hen be gedgiig ……
-
Anonymous (October 24, 2012 12:56:03 pm )
энэ хоёр нүүртийг хараач ардчиллын ах нараа дуурайгаад шудрага царайлаад байсан юасан бэ их хуралд ард түмэн сонгооогүй жагсаалтаар гараа биз дээ албан тушаалд очив уу үгүй юу л дүүгээ албан тушаалд томилоод цаагуураа өөр юу хи йгээд явааг яаж мэдэхэв дээ шудрага царайлахаа болимоор юм чамд зохихгүй байнаа тэмжүү%жин минь
3 Comments