
гишүүдтэй холбоотой мэдээлэл цацагджээ. Тэрхүү мэдээлэлд өгүүлснээр тус аймагт мөнгө тараасан гэсэн шалтгаанаар Ардын намаас нэр дэвшигчдэд холбогдох хэргийг ТЕГ шалгаж дуусч, прокурорт шилжүүлэхээр болсон гэнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж ажлаа хийж яваа гишүүдийг ямар учраас хууль хяналтын байгууллагууд бөөрөлхөөд байгаагийн учрыг тайлахад ядах юмгүй.
Ялагдлын нулимсаа өнөө хүртэл ард түмнийхээ өмнө дуслуулж яваа Г.Батхүү, Д.Зоригт нарын ширэн нүүртнүүд тангараг өргөхийн тулд амиа өгөхөөс ч буцахгүй явахад тэдний төлөө саналаа өгөөгүй ард түмэн жагсах нь аргагүй шүү дээ. Гэтэл Ардчилсан намын эрх бүхий хүмүүс СЕХ-ны хууль бус шийдвэрийг эсэргүүцсэн өвөрхангайчуудын тэмцлийн хариуд Увсын гишүүдээр сөргүүлэн шантаажлах болов.
Өвөрхангайн нэр дэвшигчдийн асуудал оргил үедээ хүрсэн тэрхүү агшинд УИХ-ын даргын өрөөнд орж юу болоод байгаад хариулт өгөхийг шаардсан Ардын намын гишүүдэд З.Энхболд үүссэн асуудалд огт холбоогүй Увс аймгийг ч дурдсан нь өнөөх шантааж ил хэлбэрт орсны баталгаа юм.
Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхийг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаалын үеэр хамгаалагчдаараа бамбай хийсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин увсчуудын эрх ашгийг хээвнэг хөндчихөөд Төрийн ордон уруу орчихсон юм даг. Хэн ч түүнээс энэ тухай асуугаагүй байхад Увсын асуудлыг сайн дураар ярьчихаад явсан нь сөрөг хүчинд хаягласан сануулга байлаа.
“Хэрвээ та нар Өвөрхангайн хоёроо хамгаалж жагсаад байх юм бол бид Увсын хоёрыг чинь яг ийм болгож чадна шүү”. Сайдын үг ингэж л ойлгогдов. Жагсагч иргэдээс төр засагт хандан хүргүүлсэн шаардлагыг Ардын намын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягт уламжлах үед мөн л тэрбээр Увсын гишүүд чинь асуудалтай байгаа шүү хэмээн занасан аястай өгүүлсэн.
Ард олны өөрт нь хаягласан шаардлагаас бултаж, өрөөгөө түгжиж сүйд болсон Ерөнхий сайд шантаажны улстөрийг хэрхэн хийдгээ ард түмнийхээ нүдэн дээр харуулсан хэрэг. Эрээ цээрээгүй энэхүү шантаажны жинхэнэ автор нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг мөн гэдгээ ямар ч тайлбаргүйгээр зарласан билээ.
Ихэд тэвдсэн тэрбээр ичсэн нэрэн дээ “Жагсагчдад мөнгө тараагаад байгаа юм биш үү, би тэгж дууллаа” гэж их л итгэл үнэмшилгүй дуугарах юм. Харваас ээрч муураад худлаа ярьж байгаа нь илт. Дам дуулсан мэдээллээ хүмүүст итгэл үнэмшил төрөхөөр хэлчихэж чадахгүй байгаа түүний хэл өвөрхангайчуудын шударга үйлсийн өмнө хальтирсан нь тэр.
Намын даргынхаа үгийг тоть шиг давтдаг нэг нөхөр ч УИХ-д үүргээ сайн гүйцэтгэж байна. АНын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ам нээх болгондоо зөвхөн Увсын тухай л ярьдаг болов. Сэтгүүлч энэ талаар түүнээс огтхон ч лавлаагүй байсан ч тэр сайн дураар л урсгаж өгнө. “Хэрвээ Увсын гишүүд буруутай нь тогтоогдвол бид гишүүнээс нь эргүүлэн татна”.
Тэр ингэж ярьжээ. Цагдаа, шүүхийн өмнөөс сайн дураар үүрэг гүйцэтгэх болсон бүлгийн дарга Д.Эрдэнэбат Увсаас гадна өөр аймгуудын нэрийг ч цухас дурдсаар байна. Хууль хяналтын байгууллагын өмнүүр хөндөлсөж, өвөрхангайчуудын сонголтыг өөрийн үзэмжээр тайлбарлах Ардчилсан намынхны санаархал ард олныг тэвчишгүй байдалд хүргэлээ.
Ардчилсан намын эрх бүхий хүмүүс өнөөдөр ийм л улстөрийн бохир шантаажаар ард түмнээ доромжилж байна. Өвөрхангай аймгийн 100 гаруй мянган хүн УИХ-д төлөөлөлтэй байх эсэх, итгэлээ дайсан хүмүүсийнх нь хувь заяаны асуудал шийдэгдэх гэж байхад тус намынхан цагдаа, шүүхийн байгууллагаар далимдуулан түрэмгийлэл, хүчирхийллээ ичиж эмээлгүй, хараа хяналтгүйгээр удаа дараа үйлдэж байна.
Ардчилсан нам парламент дахь суудлынхаа тоог нэмэгдүүлж, дангаар засаглахын тулд Увсаас эхлээд олон ч аймгийн сонгогчдын саналыг төрийн нэрийн өмнөөс дээрэмдэхээр улангасч эхэллээ. Уг нь Өвөрхангай аймгийнхны саналыг увсчуудынхаар барьцаалах ёсгүй. Өвөрхангайчуудын саналыг дээрэмдсэндээ ханаж цадаагүй энэ намынхан Увсыг онилж, дахиад л олон мянган иргэний итгэл сэтгэлээр тоглохоор сэтгэл шулуудсанаа ийнхүү ил тод, ичиж эмээхгүй зарлаж байна.
Удахгүй хуулийн байгууллагыг төлөөлж хэн нэг эрхэм Увсын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлахад гайхах зүйлгүй. Энхрий хайрт нам нь үүрэг өгчихсөн байхад хууль хяналтынхан яаж зүгээр суухав. Ширэн нүүртнүүд ичихгүй байхад ард түмэн жагсахаас юунд нь эмээх билээ. Сонголтоо ингэж л хамгаалахгүй бол шүүх цагдаагаар дарамтлуулаад саналыг чинь луйварддаг үзэгдэл хавтгайрах нь байна шүү дээ.
Н.Цэцэрлэг
Эх сурвалж: “Монголын Үнэн”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 24, 2012 10:55:44 am )
Bohir bish harin ch tsever shantaaj bn shdee mal mini
-
Anonymous (October 24, 2012 11:00:08 am )
yanaa setguulch mine, zahialgat medeegee iim oilgomjtoigoor bichihimu? yadaj medegduulku aytaihan bichuul humuus itgej magad gesen ch. ooroo iim archaagui mongoni tolo niitlel bicheed suuj baiga hun man-aa omoorhoosch yahav ted. uvsiin asuudal heterhii nuden il shde, harin yagaad shuhiin baiguullaga odoo hiren udaad bn?
-
Anonymous (October 24, 2012 11:01:04 am )
uvsiin 2 shuud shorond yavah yostoi gemt hereg shd, yamar teneg setguulch ve, ochnoon barimt baihad yamar teneg humuust bichij baigaa bishde ene setguulch odo
-
Anonymous (October 24, 2012 11:49:44 am )
энэ сэтгүүлч төрийн эрх мэдлийг хууль бусаар авах нь зөв гээд байгаа юм уу.сэтгүүлч минь МАН аас авсан мөнгөөрөө ийм юм бичиж суухаасаа ичих хэрэгтэй ш дээ. чам шиг хямдхан хүмүүсээс болж нийгэм чинь нийгэм биш болоод байна. энийг чинь эсэргүүцнийхээ төлөө 5 хүн амь насаа алдсан юм шүү.
-
Anonymous (October 24, 2012 11:52:53 am )
Төрийн байгууллагыг улсын төсвөөс хувьдаа хуйвалдан завших арга хэрэгсэл гэж хардаг, тийм болгож ирсэн, цаашид энэ булай замаараа дагнах гэж зүтгээд байгаа хэсэг хүмүүст хандаж хоёрхон үг хэлье: ОДОО БОЛЬ!
-
Anonymous (October 24, 2012 1:31:15 pm )
МАН ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ ЗӨВХӨН ӨӨРТӨӨ
6 Comments