antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2012 1 comment

“ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ХУДАЛДААЧИД ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙНА

нийтлэсэн Admin
Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үнэт эдлэлийн худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 30 гаруй дэлгүүр лангуунд ээлжит шалгалтыг хийж, нийт 1630 ширхэг алтан, 1270 ширхэг мөнгөн эдлэлийг сорьцын шинжилгээнд

орууллаа. Эдгээрээс нийт 203 ширхэг алтан эдлэл байвал зохих 585 сорьцдоо хүрэхгүй байжээ.

Үнэт эдлэлүүд нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн гэх боловч үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй учраас хаана үйлдвэрлэснийг нь тогтоох боломжгүй аж. Тэгэхээр манай иргэд Солонгосын үйлдвэрлэгчдээс үнэт эдлэл худалдан авахдаа сайтар хяналт тавьж, зөв сонгож авах шаардлагатай байгааг хяналт шалгалтаас харагдаж байна.
Зохих сорьцын баталгаанд хүрэхгүй байгаа дээрх эдлэлүүдэд 585 биш 375 сорьцын баталгааны тэмдэг дарж баталгаажуулсан байна. Тиймээс үнэт эдлэл худалдаж авахдаа сорьцын баталгааны тэмдгийн цифрийг сайтар ажиглах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсан юм. Үнэт металлын сорьц тогтоох лабортори энэ оноос эхлэн дотоодын үйлдвэрлэгчдийн болон импортоор орж ирсэн сорьцын баталгаагүй эдлэлд сорьцын баталгааны тэмдгийг лазерийн туяагаар хүний нүдэнд харагдахуйц байдлаар олон улсын жишигт нийцүүлэн тавьж байгаа аж. Энэ тэмдэг нь бүтээгдэхүүнд ямар нэгэн гэмтэл учруулахгүй, тод гардаг онцлогтой тул импортын алтан эдлэлд шошго зүүхгүй байхаар болжээ.
Хэрэглэгчид үнэт эдлэл худалдан авахдаа заавал үйлдвэрлэгчийн болон сорьцын хяналтын байгууллагын баталгааны тэмдэгтэй бүтээгдэхүүнийг сонгож авахаас гадна алтан эдлэл дээрх 585, мөнгөн эдлэл дээрх 925 гэсэн цифр нь сорьцын баталгааны тэмдэг биш бөгөөд тэрхүү цифр нь БНХАУ-д захын дэлгүүрт зарагдаж байдаг тул хэн ч, юун дээр ч дарж болдог гэдгийг Сорьцын хяналтын хэлтсээс худалдан авагчдад сонордуулав.
Ж.Болор

Montsame


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 24, 2012 10:25:56 am )

    Ард түмээн ялангуяа эмэгтэйчүүдээ хуурамч алт мөнгө авья гэж бодож байгаа бол монголын үнэт дэлгүүрээр ороод гар бөгсий чинь ёстой нэг ухах шиг болно до ноднин Мөнгөн завьяа нэртэй газоаас авсан аяганууд бүгд гууль поолойс дараа нь хэрэлдээд хэлцээд яаж ч чадаагүй

antalya rent a car