antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2012 26 comments

Сонгуулиар Увсад мөнгө тараасан хэргээ хүлээжээ

нийтлэсэн Admin
УИХ-ын сонгуулиар Увс аймагт мөнгө тараасан МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт холбогдох хэргийг ТЕГ шалгаж дуусч, прокурорт шилжүүлэхээр болжээ. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр УИХ-ын рефрентээр ажилласан байсан Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох болон бусад мөнгө тараасан этгээд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тарааснаа хүлээжээ. Тиймээс Эрүүгийн хуулийн дагуу тэдэнд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэргээр яллах ялын дүгнэлт үйлдээд буй гэнэ. Өмнө нь Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан гэх мэдээллийг Увс аймгийн тагнуулын байгууллага шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлсэн. Тэдний талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг  “Урьд өмнө нь огт ашиглаж байгаагүй луйврын шинэ технологи нэвтрүүлсэн” гэж байсан юм. Учир нь тэд сонгуулиар иргэдийн гэрийг түрээслэж, сонгуулийн штаб болгон ашиглана гэх нэрийдлээр мөнгө тарааж байсныг иргэд үйлдэл дээр нь баримтжуулан холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн билээ. Энэ хэрэгт Б.Чойжилсүрэнгийн дунд сургуульд хамт суралцаж байсан Н.Ариунтуяа гэгч холбогдсон юм. Түүнийг саналыг нь худалдаж авах зорилгоор мөнгө өгөх гэж байхад нь Б.Цэгээ хэвлэл мэдээлэл болон цагдаагийн байгууллагыг дуудан барьж өгсөн. Гэсэн ч тэрээр хэргээс мултарч, өнгөрсөн долдугаар сарын 2-нд Өмнөд Солонгос руу явсан. Тиймээс энэ хэргийг шалгах ажил удааширсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж буй аж.Дашрамд сануулахад, УИХ-ын 15 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хүмүүс Тариалан сумын Бургастай багийн Сүүжийн зост гэдэг газарт зусч байгаа нэр бүхий 12 айлын арваар нь орж гэрийг нь түрээслэх нэрээр 100 мянган төгрөг өгөх гэж байсныг иргэд баримтжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм. Энэ хэргийг 20 орчим иргэд нотлож байгаа учраас мөнгө тараасан этгээдүүд арга буюу хэргээ хүлээжээ.

А.АМАР
news.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (October 23, 2012 11:22:05 am )

    choijilsuren ni solongos ruu gargaj ugsun biz

  • Anonymous (October 23, 2012 11:27:30 am )

    энэ мэдээжийн л хэрэг ш дээ, Чойжилсүрэн 2008 оны сонгуулиар өөрөө мөнгө тарааж байсан нь бичлэгээр байж л баөйдаг ш дээ

  • Anonymous (October 23, 2012 11:32:38 am )

    Бүгд л тараадаг ш дэээээээ мөнгө өглөө гээд матчихдаг юмнуудыг амбаардвал таарна

  • Anonymous (October 23, 2012 11:33:00 am )

    Бүгд л тараадаг ш дэээээээ мөнгө өглөө гээд матчихдаг юмнуудыг амбаардвал таарна

  • Anonymous (October 23, 2012 11:40:57 am )

    Ih hurlaas tataj gyndand horih heregtei. turiin erhiig huuli busaar avah ni zugeer neg gemt hereg bish

  • Anonymous (October 23, 2012 11:45:39 am )

    Төрийн өндөр сэнтийд хууль бусаар сууж бизнес ар гэрээ ийм арчаагүй аргаар өөдөн татах гэсэн новшнуудыг бусдад сургамж болтол нь хар гэрт хорьж согуулийг ингэж будлиантуулав ингэдэг юм шүү гэж үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй….

  • Anonymous (October 23, 2012 11:49:21 am )

    er bol munguuur erh medel alban tushaalavdagiig bolimoor um daa ugj bgaa avch bgaa 2 taarsan um daa margaash aa harjamidrah heregtei de

  • Anonymous (October 23, 2012 11:54:11 am )

    УИХ-ын нэр дэвшигчид ч улайм цайм мөнгө өгч тараалгаж байдаг эргүүтсэн эрх мэдэлд шунан дурлагсад, өөрсдөө хууль санаачлагч,батлагчид, хуульд хяналт тавигчид байж яаж тэгж чадаж байнаа.Ийм нөхөд ард түмнийг төлөөлж чөдөхгүй ш дээ. Одоо УИХ-д сонгогдчоод байгаа нөхдийг хараач гарч ирсэнээс хойш тэд нэг ч өдөр төр ,ард түмний төлөө юу ч хийсэнгүй өөрсдийн алдагдсан эрх мэдлийг олж авахын тулд төрийн ажлаар барьцаа хийж бидэнд санал өгсөнгүй гэж ард түмнээ хашрааж байгаа нь тэр гэнэ.Одоо бүүр Төрийн дээд эрхийг хэрэгжүүлж байгаа парламентын ажлыг зогсоож төрийн эргэлт хийчээд байна шүү дээ. Төр засаг, цагдаа ,шүүх нь хаана байнаа.Хаа байна өөрсдөө төр толгойлж байхдаа Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийлгэхгүй гээд цэрэг ,цагдаагаар тараалгаад бороохойдуулаад ,баривчлуулаад ,шоронд хийлгээд байдаг улс өөрсдөө төрийн ордонд ,УИХ-ын хуралдааны танхим, ерөнхийлөгчийн , ерөнхий сайдын ажлын өрөөнүүдийн хаалгыг дараад сууцаан , төрийн ордоны дэглэм, жагсаал цуглааны дэглэм, хуралдааны дэг гээд өчнөө хууль шийдвэрийг зөрчөөд засаг төрийн ажлыг явуулахгүй сууж байдаг. Төрийн эргэлт хийчээд байна ш дээ. Одоохон тэднийг баривчилж ял асуух хэрэгтэй.Шүүж тэдэнд монгол төр хуультай байдаг,ардчилсан засаг хуулийн дор ажлаа явуулдаг, тэд нар шиг бөөгнөрч ярилцаж суугаад баарнаас ч ,жорлонгоос ч ,орноосоо ч шийдвэр гаргаад байдаггүй гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй ш дээ.

  • Anonymous (October 23, 2012 1:04:57 pm )

    МАН-ын УИХ-д сонгогдсон нөхөд үнэн тэнэгтэж байгаа байхгүй юу. Эд тэртээ тэргүй ялагдсанаа хүлээгээд АН-тай сонгогчдынхоо өмнө амласан амлалтаа биелүүлэхийн тулд яриа хэлэлцээгээ хийгээд ажлдаа шамдацгаасан бол ард түмэнд шал өөр л хүндлэгдэх байсан даа. Ёстой цөөнхөд МАН-ын шалгарсан манлайчууд сонгогджээ гэмээр байтал ёстой балай дамбууд тэнэгтэж өгч байх юм хөөе.Ард түмэн улс орны эрх ашгийн төлөө гэсэн сэтгэлгүй нам бүлгийн амин хувийн эрх ашгийн төлөө байгаа нь илт мэдрэгдэж байна шүү дээ. АН ажил хийх гээд улс орноо хямралаас яавал бага шиг хохиролтой авч гарах вэ,яаж түргэн хөгжлийн замд оруулах вэ.яаж ард түмнээ ядуурлаас аврах вэ.Юунаас ажлаа эхлэх вэ. гээд хийх ажлаа ярилцах байтал тэртээ тэргүй хэл аманд ороолдчихсон 2 гишүүний асуудлаар,урьд нь өөрсдийнхөө гаргасан шийдвэрээ сөрж зогсоод л. Ямар хүүхдүүдтэй харьцаж байгаа биш өмнө нь 20-иод жил өөрсдөө хал үзүүлж халуун чулуу долоолгосон эрийн цээнд хүрсэн ид хаваа үзүүлэхийг яарсан хүмүүсийг тогтоож барих гээд эргүүтэцгээж байгаа юм даа. Энэ 4 жилдээ хирээ мэдэж дуугаа суусан л дээр байх шүү.

  • Anonymous (October 23, 2012 1:35:10 pm )

    Khurlee agaad ih yum bii.

  • Anonymous (October 23, 2012 1:52:22 pm )

    yabar ikh dur khysel ve.khyssen yom khyzyy oroono gedeg

  • Anonymous (October 23, 2012 2:26:51 pm )

    Шударга шүүж хууль дүрмийн дагуу хариуцлагаа хүлээж сурах нь зөв. Энэ бол Монгол улс цаашдаа ямар замаар явах вэ гэдэг асуудалыг шийдэхэд чухал . Буруу юм хийсэн хүн их хуралд сууж байгааг хараад хүүхдүүд зөв юм хийдэг зөв хүн болно гэж үү наад зах нь. Барьж өгсөн илчилсэн хүмүүсийг шудрага байсных нь төлөө шагнах ёстой. Хүн чанар гэдэг юм байх хэрэгтэй гэвч манайхан үүнийг хууль бус юм хийж байгаа хүмүүсийг өрөвдөж нэг нутаг усных байж , хэдэн жил төр барьсан ерөнхийлөгч минь, олон хөгжим зохиож алдар нэрээ дуудуулсан хүн гэх мэтээр буруу үйлдэл улайм цайм хийчихээд байхад нь өрөвдөөд байдгаа болихгүй бол Монгол улс зөв замаар урагшаа явахгүй ээ. Өр зөөлөн сэтгэлээ зөв юманд гаргаж, хүн чанараа ч гэсэн зөв юманд нь шалгуур болгон хэрэглэсэн нь дээр
    байхаа

  • Anonymous (October 23, 2012 2:43:48 pm )

    энэ луйварчдыг шорон хий

  • Anonymous (October 23, 2012 3:05:09 pm )

    MAN-iin IH-d songogdson gishuudee ta bugd ard tumniihee tuluu ene hugastaand uy hiib

  • Anonymous (October 23, 2012 4:19:35 pm )

    ҮНЭН ШУДАРГААР ӨРСӨЛДСӨН БОЛ ДУУЧАН ЖАВХАЛАН ГАРАХ БАЙСАН ЮМ

  • Anonymous (October 23, 2012 4:40:20 pm )

    ene 2 dandaa mongo taraaj garj bsandaa erguuleed tataa

  • Anonymous (October 23, 2012 5:17:08 pm )

    zaluu com internet hutuch asuudagiig unen zuvuur gargah taldaa meregshij baigaad bayarllaa. MAN – iihaan uneheer ulairsan chono yumaa tur zasgiig hutgan uimuuleh arga mehee udur shungui bodood uur yum turd yum hiihgui nee. Uvsiin AN nuhud yamar mundag humuus ve iim udaan huleejil baidag D.Nyamhuu,T.Mendsaihan uhaan saruul bol uls saruul bna daa thanks

  • Anonymous (October 23, 2012 7:10:14 pm )

    MAN 4- Hun jil surug huchin Baij chadahgui zaaval tur Barina gej dairaad .Nyamdorj huuli zasaj baihdaa( MAN zaaval tur Barina )gesen huuli gargadan gej bodood baihiin

  • Anonymous (October 23, 2012 7:43:24 pm )

    Увсынхан өнгө мөнгөөр сонгуульд оролцдогоо болих цаг болсныг ойлгох цаг ирсэн шүү. Монголын хуулиас дээгүүр эрх мэдэл хэнд ч байхгүйг ардчилсан шударга шүүх харууллаа.

  • Anonymous (October 23, 2012 9:51:50 pm )

    өвөрхайнгайд Батхүү гуай бүүр 2 сараас л мөнгө архи тараагаад ядуу суманд төсөл хэрэгжүүлж баяжуулна байна гээд бйсан ш дээ

  • Anonymous (October 23, 2012 10:28:51 pm )

    ардчилсан намын гишүүд мөнгө утасны нэгж маш ихээр тараасан шүү дээ.М.Зоригт Б.Гарамгайбаатар нарыг бас шалгаач.

  • Anonymous (October 24, 2012 9:12:59 am )

    МӨНГӨӨР СОНГОДОГ АРД ТҮМЭН Л ШОГ БАЙНА БҮҮР СУРЧИХСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ НЭГ ҮГЭЭР УВСЫН АРД ТҮМНИИГ Л ИИМ ХҮМҮҮС ГЭЖ ХАРУУЛААД БАЙНА

  • Anonymous (October 24, 2012 9:27:58 am )

    Chingeltei duuregt bayarsaihan taraagaad gudamjni arhichdiig surtchilgaan da yvuuldaad neg hun gudamjind uhsen shu de

  • Anonymous (October 24, 2012 9:31:20 am )

    An nam ch bas mongo taraasan shu de 1990 ond ardchilal garaad bid yalaa ter ued toroogui bsn 1990 ONI huuhduud yugaa ch medgui an gej guih yuma

  • Anonymous (October 24, 2012 11:40:18 am )

    ugaasaa Ovorhangaihan deedsuud ni abigagch doodsuud ni arhi mongo abgai huuhnii yabdaltai buzar amitad sursan zuilee hiisen baina gaihah zuil alga.

  • Anonymous (October 24, 2012 11:46:23 am )

    Энгийн нэр дэвшигчид сонгуульд ороход маш хүнд,мөнгөтэйчүүд нь урьд өдөр,шөнө нь мөнгө тараачих гээдьманах гэж бөөн ажил.. Мөнгө тараасан хүмүүсийг эрүүд татчихдаг болвол болих болов уу..

antalya rent a car