antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2011 Comments are off

Монголын үндэсний олимпийн хороонд хариуцлага тооцъё

нийтлэсэн Admin

“Өдрийн сонин”-ы 2011 оны аравдугаар сарын 21-ний дугаарт нэгэн тамирчны ярилцлага гарсныг уншлаа. Тус сонин нь зөв зүйтэй асуудлыг дэвшүүлэн тавьсан байна. БНСУ-ын “Допингийн хяналтын төв” лабораториос Монгол руу бичиг явуулж танай хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчин допинг хэрэглэсэн байна гэсэн “шалгалтын тест” илгээжээ. Энэ ажлыг улсаа төлөөлөн хариуцаж, эрх эдлэн үүрэг хүлээдэг Монголын үндэсний олимпийн хорооны “Допингийн эерэг төв” яарч сандран энэ “шалгалт”-д бүдэрч ёстой л холион бантан хутгажээ. Тамирчныг шууд нэр заан цохож “чи л допинг хэрэглэсэн байна. Үүнийгээ хүлээ, юу идэж, уусан, ямар тариа хэрэглэж байсан. Допинг хэрэглэснээ нууж байна” зэргээр эрүүдэн шүүж, дарамталж эхэлсэн.

Лондонгийн олимпод орох эрхээ аваад байгаа марафон гүйлтийн эмэгтэй тамирчин Л.Отгонбаяр энэ үеэр БНХАУ-ын Бээжин хотноо уламжлалт олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байжээ. Тэмцээн эхлэхээс өмнө энэ асуудал болж тамирчин, түүний гэр бүл бүхэлдээ сэтгэл санааны хүнд дарамтад орж, амьдын тамд унах нь тэр. Бүх амьдралаа эргүүлэн бодож, мэдээж асар хэцүү байсан нь ойлгомжтой. Тамирчин Л.Отгонбаяр энэ өдрүүдэд ухаантай үгүйгээ мэдэхгүй байж. Тэрээр ярилцлагадаа “Тэгэхэд үхчихмээр л санагдсан” гэж хэлсэн байна. Муугаар бодоход тамирчин маань энэхүү байдлаас болоод амиа егүүтгэсэн бол хэн хариуцлага хүлээх байсан бол гэдэг асуулт гарч ирж байна.

Харин хэд хоногийн дараа “Бид андуурсан байна. Чи допинг хэрэглээгүй юм байна. Өөр гадаадын хүнийх байсан юмсанж, уучлаарай” гэсэн хариуг өгчээ. Хүнээр ингэж хатуу тоглож болох уу.

Олимпийн хороо нь энэ тамирчны өмнө ямар хариуцлага хүлээх нь бидэнд сонин байна. Зүгээр л “Уучлаарай”, бид алдсан байна. Манай ажилтан Н.Цогтсайхан ажлаа сайн мэдсэнгүй, түүнд хариуцлага тооцлоо гэхгүй байлгүй. Энэ үед МҮОХ тамирчнаа өмгөөлөн хамгаалах ямар ч арга гарц хайсангүй, өөрсдөө хариуцлагаас мултарч тамирчин руу бүх зүйлийг чихсэн.

Энэ бол бидэнд том сургамж боллоо. Асуудлыг цаашид яаж шийдэж явах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Олон нийтийн байгууллагад допингийн ажлыг хариуцуулж болохгүй юм гэдэг сэтгэгдэл төрлөө. Дэлхийн олон оронд допингийн асуудлыг Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллага нь хариуцаж өөрийнхөө үүрэгтээ хамааруулдаг. Хэдэн жилийн өмнө УИХ-аар “Допингийн эерэг дэлхийн конвенци”-д Монгол Улс нэгдэн орсныг баталгаажуулан тогтоол гаргасан.

БНСУ-ын энэ лаборатори нь “Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын яам”-ны харьяандаа байдаг, улсын төсөвт байгууллага. Тиймээс Монгол Улсад допингийн эсрэг бүтцийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын бүтэц, харьяанд оруулж хуулийн зохицуулалт хийх нь зүйтэй. Энэ бол төрийн нэгчиг үүрэг байж, хариуцлагын асуудал нь тодорхой эзэнтэй яригдах ёстой. Төрийн байгууллага эрхбиш хүлээсэн ажилдаа хариуцлагатай хандах байлгүй.

Ер нь МҮОХ нь өөрийн сайн дурын үндсэн дээр допингийн асуудлыг өөртөө хамааруулан авч ирснийг зогсоох цаг нь болсон. МҮОХ энэхүү тамирчны өмнө алдаагаа хүлээн төвийн хэвлэл мэдээллээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх хэрэгтэй.

Цаашид ийм асуудал гарвал яаж шийдвэрлэх талаар төр анхаарч Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайдын түвшинд ярих, допингийн асуудлыг төрийн мэдэлд авах, энэ талаар холбоод, Биеийн тамир, спортын байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох нь чухал. Мөн тамирчдад хийх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг хүчтэй болгох шаардлагатай байна.

Түүнчлэн энэ мэт тамирчны эрх ашгийг хамгаалдаг үйлдвэрчний эвлэл ч юм уу, өөр чиглэлийн, байгууллагууд Монголд ч үгүйлэгдсээр байгааг энэхүү үйл явдал харууллаа.

Доктор Д.ЖАРГАЛСАЙХАН

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car