
Гэхдээ энэ удаагийн үнэмлэхийг иргэний гэхээсээ илүүтэйгээр “ухаалаг” гэсэн тодотгол дагалдаж буйгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, олон төрлийн мэдээлэл багтаасан чиптэй ухаалаг үнэмлэ¬хээр банк, даатгал, халамж, төр, захиргааны байгууллагын үйлчилгээг иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг элдэв лавлагаа шаардахгүйгээр тусгай төхөөрөмжид уншуулснаар төвөггүйхэн авах боломжтой болох юм. Тиймдээ ч “ухаалаг” үнэмлэх гэж нэрийдсэн хэрэг. Энэ талаар ч УБЕГ-ынхан үнэмлэхийг хэвлэж эхлэхээс өмнө телевиз, сонин хэвлэлээр иргэдийн чихэнд хоногштол тархи угаасан. Харамсалтай нь, дээр дооргүй “ухаалаг” хэмээн тодотгож байсан цахим үнэмлэх эзэндээ бүрэн хүрч амжаагүй байхад сөрөг үр дагаврууд гарч эхэллээ. Нэг ёсондоо Засгийн газар болон УБЕГ-аас ой санамжгүй “хуурамч” “ухаангүй” цахим үнэмлэхийг иргэддээ тараачихаж. Ингэж хэлэх хэд хэдэн шалтгаан ч байна.
ЧИПЭНД ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛ СУУЛГААГҮЙ
Сонгуулийн өмнөхөн цахим үнэмлэхийг хэвлэхэд зориулж улсын төсвөөс 10.1 тэрбум төгрөгийг гаргахаар болсон билээ. Тухайн үед иргэдийг цахим үнэмлэхтэй болгосноор иргэний бүртгэл, мэдээллийн цогц системтэй болно. Үүнээс үүдэлтэйгээр иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасч, нууцлал, хамгаалалт сайжирч, иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдлыг нь тусгайлан суулгасан 72 килобайт багтаамжтай чипний тусламжтайгаар мэдэх боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байв. Мөн өдөрт нэг удаа цахим үнэмлэхийнхээ чипийг уншуулна гэж бодохоор арван жил гэмтэхгүй гэсэн баталгаа өгч байсныг иргэд санаж байгаа байх. Түүнчлэн тухайн хүний овог, нэр, хүйс, оршин суух хаяг, регистрийн дугаар, цахим гарын үсэг, гарын хээ зэрэг 14 төрлийн мэдээллийг чипэн дотор багтаасан гэж байв. Ингэснээр ч амь болон алба¬ны ажлаа зохицуулах гэж олон газрын хаалга татдаг иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрөх нь гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байсан юм. Гэвч иргэдийг хуурамч мэдээллээр хөнгө¬хөн дөнгөчихсөн бололтой. Учир нь, шинээр тарааж буй цахим үнэмлэхийн чипэнд үнэмлэхийн гадна талд байрласан мэдээллийг эс тооцвол дарга нарын яриад байсан шиг хувь хүний талаархи нэг ч мэдээллийг суулгаагүй юм байна. Ой санамжгүй “ухаалаг” цахим үнэмлэх гэж тодотгох эхний шалтгаан нь энэ.
ҮНЭМЛЭХИЙН ДУГААР ШААРДЛАГАТАЙ БОЛ ЗААВАЛ
УНШДАГ ТӨХӨӨРӨМЖ АВЧ СУУРИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Бид өмнө нь ямар нэгэн ажил амжуулахдаа хуучин үнэмлэх дээрх тусгай дугаа¬раа ашигладаг байсан. Харин шинээр олгож байгаа цахим үнэмлэх дээр дугаар гээч зүйл огт байхгүй байгааг иргэд анзаарсан байх. Гэтэл өдгөө ажилд орохоор анкет бөглөхөд үнэмлэхийн дугаар зайлшгүй нэхдэг болсон. Тэгэхээр цахим үнэмлэхтэй хүн анкет бөглөх, цаашлаад ажилд орж чадахгүй болох нь. Энэ талаар УБЕГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодруулахад “Шинэ үнэмлэхтэй болсноор ихэнх албан бичигт регистрийн дугаар шаарддаг болж байгаа. Хэрвээ үнэмлэхийн дугаар зайлшгүй шаардлагатай гэж үзсэн албан байгууллага байх юм бол үнэмлэх уншдаг тоног төхөөрөмж худалдан авч суурилуулах хэрэгтэй” гэв. Үүнээс үзэхэд ажилд орох байгууллагуудыг цахим үнэмлэх уншдаг тоног төхөө¬рөмжтэй болтол хүлээх, эсвэл байгууллагууд анкет бөглүүлэх аргачлалаа өөрчлөх гэсэн сонголтууд гарч ирж байгаа юм.
ЦАХИМ ҮНЭМЛЭХ УНШДАГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БАЙГУУЛЛАГА ГАНЦ Ч АЛГА
Ухаалаг үнэмлэхтэй холбоотой бас нэгэн асуудал нь унших төхөөрөмж. Тухайлбал, шөнийн цэнгээний газ¬руудаар 21 насанд хүрээгүй хүүхэд үйлчлүүлэхгүй байх зорилгоор “Заавал цахим үнэмлэхийг нь уншуулна” гэсэн санаачлагыг шинэч¬лэлийн Засгийн газар хэлэл¬цүүлэх гэж байгаа. Гэтэл өнөөх үнэмлэх уншдаг машин нь хэтэрхий үнэтэй, бизнесийн дарамт болж байгаа нь бизнес эрхлэгчдийн эгдүүцлийг хэдийнэ төрүүлээд эхэлчихэж. Үүнтэй холбоотойгоор иргэний бүртгэлийн лавлах үйлчилгээ үзүүлдэг 1890 дугаар руу залгаж ухаалаг үнэмлэхийн “ид шид”-ийг үзүүлдэг машин байгаа эсэхийг лавлалаа. Гэтэл ийм машин хаана ч байхгүй юм байна. Харин хил, гааль гэсэн алслагдсан газруудад байж магадгүй гэв. Тэгэхээр цахим үнэмлэх хэдий ухаантай боловч ухааныг нь бид уншигч төхөөрөмжийг оруулж ирэхээс наана олж үзэхгүй нь. Уг нь “Иргэний ухаалаг үнэмлэх гэж нэрлэсэн поликарбонат электрон картыг тусгай уншигч төхөөрөмжид оруулаад түүний эзэмшигчийн талаар бүх мэдээллийг авч болно” хэмээн дарга нар ярьж байсан ч зүгээр л пи ар байж.
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН
ХИЙХ БҮРТ ШИНЭЭР ҮНЭМЛЭХ АВНА
Иргэд өмнө нь шилжилт хөдөлгөөн хийхдээ шинэ хаягаа бичсэн тусгай тэмдэглэгээг иргэний үнэмлэх дээрээ наалгадаг байсан. Харин цахим үнэмлэхээ авсан бол шилжилт хөдөлгөөн хийх бүртээ дахин шинээр гаргуулах шаардлагатай болж байна. Бас болоогүй. 15 мянган төгрөгийг төлнө. Уг нь бид элдэв янзын бичиг цаас давхарлаж наахгүйгээр чипэн дотор байгаа мэдээллийг нь өөрчлөөд шилжилт хөдөлгөөн хийчихнэ гэж бодож байлаа. Гэтэл шилжилт хөдөлгөөн хийх бүртээ 15 мянган төгрөгөө бариад УБЕГ-ын үүдийг нэгээс хоёр хоног сахих болж байна. Хамгийн гол нь оршин суугаа хаягаа өөрчлөх болгондоо мөнгөөр шинэ үнэмлэх авах чадамж бидэнд байгаа болов уу. Харамсалтай нь, “ухаалаг” цахим үнэмлэх иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлэхийн зэрэгцээ төрийн албаны хүнд суртлаас холдуулах бус харин ч дөнгөлөх байх.
УХААЛАГ ҮНЭМЛЭХИЙН УВАЙГҮЙ ЗУРАГ
Иргэдийн олонхи нь үнэмлэхийн зургаа хараад цочирдон хүлээн авч байна. Арга ч үгүй юм. Анхнаасаа иргэний шинэчилсэн бүртгэл явж байна, гарын хээгээ өгөөрэй гэсэн болохоос иргэний шинэ цахим үнэмлэхийн бүртгэл явж байна гэж мэдээлээгүй юм чинь. Уг нь анхнаасаа шинэ үнэмлэхийн зургийг нь давхар авч байгаа шүү гэсэн бол хэн хүнгүй үс толгойноос эхлүүлээд өмсөх хувцсаа хүртэл зохицуулаад очно шүү дээ. Гэвч шинэчилсэн бүртгэл нэрийн дор иргэний бүртгэлийн ажилтнууд нь иргэдийн зургийг стандарт бусаар авчихаад өөрсдөд нь хэл чимээ өгөлгүйгээр цахим үнэмлэх дээр хэвлэсэн нь хачирхалтай.
Он дамнаж удсаны дараа хэвлэлт нь хойшилж гарсан үнэмлэхээ авахдаа өөрийнхөө зургийг танихгүй мэл гайхсанаа нуух юун. Иргэний үнэмлэх бол зүгээр нэг электрон аргаар уншуулаад зургийг нь хардаг зүйл биш. Харин тухайн иргэний нэрийн хуудас болж байдаг зүйл. Тэр тусмаа Монгол Улсын иргэн гэдгийг нотлох үнэ цэнэтэй чухал бичиг баримт. Гэтэл толгойг нь голоор тайрсан, нэг нүдээ аньсан, хүзүүгүй мэт гарсан зурагтай үнэмлэхийг өгч байгаа нь иргэдээ хэтэрхий басамжилсан, доромжилсон зүйл биш гэж үү. Бүр сүүлдээ иргэд аливаа арга хэмжээнд оролцохдоо бичиг баримтаа үзүүлэхээс ч цэрвэж байна шүү дээ. Үүнтэй холбоотойгоор цахим үнэмлэхийн зургаа солиулах хүсэлтэй иргэдийн гомдол УБЕГ-аас тасрахаа больжээ. Харин тус газраас “Цахим үнэмлэхийг шинээр дахин олгохгүй. Харин үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд шинээр авахдаа зургаа солиул” хэмээн гэдийж байгаа нь хачирхалтай. Энэ мэтчилэн нэлээд цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө зарж хэвлүүлсэн “ухаалаг” цахим үнэмлэх зүгээр л нэг ой санамжгүй зүйл байжээ.
ХУУРАМЧ ҮНЭМЛЭХ
Ингэж хэлэхээс өөр арга алга. Хэрвээ худалдагч “Сайн бараа” хэмээн муу барааг рекламдаж зарсан бол нэгдүгээрт энэ бараа хуурамч байж таарна. Нөгөө талаар худалдагч бол залилагч. Тэгэхээр “ухаалаг” гэж нэрлэгдэж байсан хэрнээ ямар ч мэдээлэлгүй энэ үнэмлэх хуурамч бараа болж таарлаа. Хоёрдугаарт Монголын төр 10 гаруй тэрбумын үнэтэй хуурамч үнэмлэхийг шахаж, иргэдээ басамжлан доромжлов. Ухаалаг цахим үнэмлэх гарснаар сонгуулийн будлиан байхгүй болно, бас элдэв хор найруулга, хүнд сурталч үгүй болно гэж итгэж байсан иргэдийн сэтгэл рүү ус цацаж байна. Энэ үнэмлэхийг хэн ч нэг ч төгрөг төтөлгүйгээр авсан гэж дарга нар бидний амыг хаах гэж оролдож болох юм. Гэхдээ харамсалтай нь энэ үнэмлэхийг хэвлэх тараах ажилд 10.1 тэрбум төгрөг гарсан. Энэ мөнгө хэн нэг буянтны халааснаас бус харин татвар төлөгчдийн мөнгө байсан гэдгийг мартаж болохгүй.
У.Шагай
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 23, 2012 9:29:53 am )
yaaag unen bolih heregtei shd muusain luivarchid aimshgiiin .saihanbileg uhvel taaarnaa
-
Anonymous (October 23, 2012 9:31:04 am )
Yag vnen ter chipind yamar ch medeelel baihgvi shal hudlaa vnemleh odoo shiljih bolohoor buun lai boloh uym baina l daa SDA gej
-
Anonymous (October 23, 2012 9:38:55 am )
цахим үнэмлэх авсанаад хаясан хүнд тахин авах гэж юу бүрдүүлэх вэ.
-
Anonymous (October 23, 2012 10:00:18 am )
у
-
Anonymous (October 23, 2012 10:00:41 am )
хэрэггүй үнэмлэх
-
Anonymous (October 23, 2012 10:02:52 am )
мэдээд байсан юм нэг лалрых нь бизнесс байсан байна
-
Anonymous (October 23, 2012 10:05:03 am )
Лувсанвандангийн луйварчин удамтай болд гэгчийн төрийн нэрээр хийж буй шахааны бизнес, аль ч улсад нэг муу банкны луйварчин гэмт хэрэгтэн гэхээр хүн улсын баримт бичгийг өөрийн компаниараа хийж ард түмэнд шахдаггүй, Тэгээд ч иймэрхүү хэн ч хаккердаж болох тэнэг үнэмлэхээс бусад Улс орнууд татгалзаж байна,
7 Comments