antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2012 25 comments

Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэнэ үү

нийтлэсэн Admin
Дөрвөн жил болоод л улсаа дампууруулчих шах­даг Ерөнхийлөгчийн сон­гууль хэмээх “тарчлаан” эх­лэхэд ердөө

наймхан  сар үлдлээ. Одооноос  улстөрийн намын  лидерүүд  2013 онд монгол төрийн толгойд залрах хүсэлдээ автаж ёстой л өдрөөр сэрүүн зүүдэлж, шөнөөр орноосоо босон ха­райж байгаа.

Хүний хүсэл шуналд  хил хязгаар, ёс жудаг гэж байх биш дээ ямар. Төрийн тамга  атгасан нэг нь хоёр дахь удаагаа тэврэхийг хүснэ, барих нь байтугай барааг нь ч хараагүй бусад нь “одоо миний ээлж” хэмээн шазуур зууж суугаа.

За тэр нь ч мань мэтэд хамаагүй. Харин сүүлийн үед ордны хов живээс илүүтэй содон сонин, басхүү сонирхол татахуйц нэгэн яриа өвсөнд тавьсан гал шиг шурхийж байгаа сурагтай.

МАН-ын толгой улстөрчдийн насны наран хэвийж, омголон залуухан дарга нар нь сураг алдарсан эгзэгтэй үед ард олонд хүлээн зөвшөөрөгдсөн, шинэ лидер тодруулах кампанит  ажил алгуурхан явагдаж байгаа гэнэ.

Одоогоор энэ яриа МАН-ын  жирийн гишүүд, дэмжигчдийн дунд яригдаж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа ажээ. МАН-ын олонх болсон жирийн гишүүд, гудамжинд жагсаж  байгаа дэмжигчид сүүлийн өдрүүдэд “Манай намд өнөөдрийн байдлаар ард олны хүчтэй дэмжлэг авах шалгарсан удирдагч алга. Маргааш Ерөнхийлөгчийн сонгууль болбол МАН ялагдах нь тодорхой байна. Иймд  2013 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд одооноос  Б.Бат-Эрдэнэ аваргын нэрийг дэвшүүлж,  хүчтэй дэмжих хэрэгтэй. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн далай, даян, дархан аварга Б.Бат-Эрдэнэ шиг  ард түмний дэмжлэгийг богино хугацаанд олж авах хүчтэй нэр дэвшигч өөр олдохгүй” гэх яриаг дэмжигчид ч олширч байгаа сурагтай. Түүнийг анх УИХ-д нэр дэвшихэд тоон дотор үсэг цохиж явна гээд л онигоо шиг юм гарч байсансан.

Бусад намын хувьд байдал үндсэндээ тодорхой байгаа. Харин хүчирхэг өрсөлдөгч нарын өмнөөс МАН-ын жирийн гишүүд дэмжигчдийн шинээр гаргаж ирсэн энэ хувилбарыг тун  ч өөдрөгөөр хүлээж авч буй намын лидерүүд ч байгаа гэлцэнэ.

Хоёр ч парламент  дамжин  ажиллаж, хөл байтугай хэлд хэзээний орсон  Б.Бат-Эрдэнэ аварга монголчуудын хувьд хамгийн халуун сэдэв болсон Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ёстой л аваргын зангарагтай чангахан дуугарч яваа нь төрийн наадамд 12 түрүүлж явсан үеийнх шиг нь нэр хүндийг нь суга  өсгөөд байгаа.

Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжигчид “Улсын Ерөнхийлөгч заавал хуульч юм уу эдийн засагч байх албагүй. “Харвард”-ыг төгссөн нь л Ерөнхийлөгч болох албагүй. Бөх хүн бүдүүн тойм гэдэг бол ёстой завхарсан яриа. Харин ч Б.Бат-Эрдэнэ аварга шиг эх оронч, ард түмэндээ хүндлэгдсэн хүн хамгийн сайн Ерөнхийлөгч  болох нь дамжиггүй” гэлцэж  байгаа ажээ.

Нээрээ бие хаа сайтай  дархан аварга маань төрийн тэргүүн болчихоод туг сүлднээсээ адис аваад зогсож байвал болохгүй ч гэх газаргүй л дээ. За яадаг ч байсан хэдхэн сарын дараа чи би дээ хүрэлцэж, эрлийз хурлийзаараа дуудалцсаар Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийг сонгохоор эх захгүй бужигналдах нь л үнэн юмдаг. Хээгүй гүдэсхэн Б.Бат-Эрдэнэ манлайгаа тэргүүндээ залах уу “Харвард”-ын боловсролтонд тамга түших боломж дахин олгох уу гэдэг нь одоохондоо оньсого төдийхөн л байх шив дээ. Дөрөвхөн жил болоод л улс даяараа хөл толгой нь мэдэгдэхгүй бужигналдаж байхаар арай нэг боломжийн, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ ажилладаг парламент, Ерөнхийлөгчийг 10 жилээр нь ч болтугай сонгож болдоггүй л юм байх даа.

Байз хө, зурагтаар Б.Бат-Эрдэнэ аварга гарч байна. Гартаа микрофон барьжээ. Бодвол Оюу толгойг л оролдож суугаа байлгүй дээ. Оюу толгойн гэрээнээс шүүс гарч байна уу, аварга минь.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (October 23, 2012 9:23:21 am )

    he he ene mahan tolgoigoor bid yah ch bilee dee he he bas biee golohgvi ee ha ha ha

  • Anonymous (October 23, 2012 9:27:35 am )

    Elbegdorjiig 10 jileer sungah huseltei tuunii hoshnogoni alchuur uuniig bichij dee. 10 jil bitgii hel 1 jil ch hurehgui mongol suirch sunuh baihaa daa.

  • Anonymous (October 23, 2012 10:01:42 am )

    Elbegee,14 deh mehee bodooroi,tolgoigoo uvtgeh boloh n dee..he he

  • Anonymous (October 23, 2012 10:36:39 am )

    Tertei tergui mgl-d ELBEGDORJOOS oor eronhiilogchiin zangaragtai hun 1 ch baihgui. Tegeheer Elbegee NOGOON gerleer dahij eronhiilogch bolno gej minii zurhaind buulaa…..ha ha ha …haraarai ta nar.

  • Anonymous (October 23, 2012 11:20:18 am )

    ene erunhiilugch bolood yu medeh yum yadahdaa huulai ch sain medehgui hun shuu dee MAH uneheer doroitjee

  • Anonymous (October 23, 2012 1:14:20 pm )

    батэрдэнэ аварга болох л юм сайхан монгол эр дээ

  • Anonymous (October 23, 2012 1:33:04 pm )

    Аваргаа цахиур хагална шүү.

  • Anonymous (October 23, 2012 2:26:28 pm )

    kkkkk mongold enees oor yadaj 10 r angi togsson hun baigaa bailguide…oi gutah yumdaa sonoj baigaa MGL iin tuhai unshihaar…

  • Anonymous (October 23, 2012 3:35:28 pm )

    ELBEGDORJ BOL GADAADIIN TAGNUUL.RIO TINTOGOOS 2,500000 DOLLAR AVCH BAISAN.BUR ULSIIN ERONHIILOGCH BOLOOD UDAAGUI BAIHDAA.TIIMEES DANDAA GADHIIHNII UMNU BUHIIJ BAIGAA LALAR ZAHCHIN PIZDA.

  • Anonymous (October 23, 2012 3:38:36 pm )

    BAT ERDENE AVARGA CHIN ELBEGDORJ SHIG 10 TUGSUUD SLESARI HIIGEEGUI HOISHOO TSERGIIN DEED SURGUULID YAVAH BAISAN YUM DAA.AVARGIIG MUULJ BAIGAA HUMUUS HAANA N CH HUREHGUI TENEG MALNUUD BAIGAA N OILGOMJTOI

  • Anonymous (October 23, 2012 4:38:42 pm )

    Намайг сонгоорой ард түмэн минь. Би орост сургууль төгссөн, японд мэргэжил дээшлүүлсэн ер нь бол нэр дэвшигчдийн дунд нэлээд дээгүүр давхих найдвартай нэгэн байна. Сайн дураараа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч

  • Anonymous (October 23, 2012 7:16:34 pm )

    Дэмжинэ

  • Anonymous (October 23, 2012 8:26:11 pm )

    Jinhene tev halhiin saihan er yadgiin gol ni eh oronch mongol er hun mongoliin buh ard tumen demjeerei.

  • Anonymous (October 23, 2012 10:32:35 pm )

    Bosoo zayat Mongol tumnii terguun ni noyon nuruutai hun baih yostoi. Bohiin hiimoritoi mongol hun terguun bolson tsagt Mongol uls zaya ni oodrog sanaa ni tenuun oodoo temuuleh bolno. Huwitai torson ard ni awargaa tusheed deedleed yawahad bolohgui ni yu baihaw. Mongol yosoo deedleed demjeerei.

  • Anonymous (October 23, 2012 11:43:21 pm )

    100 huvi demjine buur 1000 huvi ch demjine saihan hun shyy dee yun ter elbegee

  • Anonymous (October 24, 2012 12:53:49 am )

    eronikhiilogch khun zaaval ondor bolovsroltoi baikh yostoi yumuu? teneg maluud ve? Amerikiin eronkhiilogch aldart LINCOLN tuleechin baisan sh dee. Eronkhiilogch khun ekh ornoo gesen l setgeltei baikh yostoi. KHaanaas ni ch kharsan khiliin tsaanaas irsen l gej khelekhgui, jinkhene mongol er. Bi bol myangan khuvi demjij baina.

  • Anonymous (October 24, 2012 2:14:46 am )

    Баагий аваргаа л мэдээж дэмжинэ! Ядаж л ноён нуруутай байх байлгүй дээ!

  • Anonymous (October 24, 2012 9:19:49 am )

    AWARGA AWARGAARAA TURDUG

  • Anonymous (October 24, 2012 9:43:51 am )

    za yu gehev

  • Anonymous (October 25, 2012 10:34:44 pm )

    Elbegdorj bish bol khen ch baisan yahav

  • Anonymous (October 26, 2012 11:14:48 am )

    Uu saikhan saikhan avragaa demjii shuu harin ch neg ene muu ut shig elbegdorjoos heden huvi deer ajillaj chadah bhaa

  • Anonymous (October 26, 2012 11:15:32 am )

    Er n jijig bietei humuus bagaasaa hund deerlhuulseer bgaad us honzon sanahaas uuriig medehee bolj usdug gedeg yag unen ug. Baavartai bn avragaa taniig demjinee

  • Anonymous (October 27, 2012 4:37:11 am )

    za elbegdorj putin 2g demjij bn tegeed turuu bariad bai ard tumen uidamtgai gedgiig mart

  • Anonymous (October 27, 2012 3:41:19 pm )

    Elbegdorj bolj bolson yum chine halhiin huu yagaad bolohgui gej??????????????

  • Anonymous (October 27, 2012 6:08:32 pm )

    аварга минь ерөнхийлөгчид л битгий хүч үзээрэй таны хүчрэх ажил биш ухааны болон биеийн хүчийг тань басаж байгаа хэрэг биш шүү хүлцэл өчье уужим бодол оюуны хүчээс өөр мэдрэмж цочроо мяндсан ухаан хэрэгтэй болно

antalya rent a car