antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2012 9 comments

Анд ”хобби”-той алдар цуутнууд

нийтлэсэн Admin

Ан гөрөөнд сонирхолгүй эрчүүд ховор. Тэр дундаа манай нэртэй төртэй олны танил зарим эрхмүүд дотор бусдаас төө илүү анчид олон бий. Улстөрчид болон урлаг соёлынхон, спортынхон гээд сайхан машинтай, Сайга буутай болгон нь анд давхина. Гэхдээ эдгээр хүмүүсийг муучилж байгаа хэрэг огтхон ч биш. Харин ч хүн дур сонирхолтой зүйлээ хийнэ гэдэг бол юутай ч зүйрлэшгүй сайхан хэрэг.

Энэ удаад эрхэм уншигч та бүхэндээ Монголдоо олонд танигдсан эрхмүүдийн хэн нь ямар ан гөрөөнд сонирхолтой, ямар буутай, хэрхэн бууддаг, олзонд хэрхэн нүд аньдаг талаар хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

Н.Багабанди  загасны улаан хоббитой хүн дээ. Хаана гайгүй сайн загастай газар, булан тохой байна тэнд эрхэм Н.Багабанди гуай загасчилж явдаг. Тэрээр хэдэн жилийн өмнө Завханы Идэрт намар зайр гүйсэн усанд их удаан зогсоод нуруу нь татчихсан гэнэ. Комиссар нь их сандарсанаа ярьж байсан, үгэнд нь орохгүй загасандаа улайрч байгаад тэгсэн хэрэг. Одоо тэрээр зав л гарвал зангиагаа авч шидээд уургаа үүрээд, усны гутлаа өмсөөд загасчлахаар голын эрэг барааддаг аж.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд

УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболдыг мөн сайн загасчин төдийгүй мундаг анчин гэх юм. Эрхэм гишүүн маань“Монголын тул” сангийн тэргүүн. Тиймдээ ч тэрээр тул хэмээх Монголд төдийгүй дэлхийд ховордсон загасыг ихэд хайрлан хамгаалдаг. Хэрвээ дэгээнд нь тул орж таарвал тэрээр буцаагаад тавьдаг нэгэн. Энэ парламентад тулыг хоббиноосоо ч илүү гарган судалж байгаа хүн бол Н.Энхболд. Түүнийг хүн сайтай, ноён нуруутай эрээс гадна найзуудтайгаа салхинд гарч загасныхаа рекорд, онигооныхоо санг шинэчилдэг гэдэг.

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг

Ардын намын залуухан лидерүүдийн нэг Ч.Ганхуяг зав л гарвал загасанд явах хоббитой. Түүнийг банк, санхүү гээд нэг л номын нөхөр гэж боддог бол эндүүрэл гэнэ. Мань хүн байнга загасчилж амждаггүй ч хааяа нэг явахаараа хамаг загас хамаад ирдэг гэж найз, нөхөд нь сайшаадаг.

Жүжигчин Б.Амарсайхан

Урлагийн эрчүүд дундаа арай дөнгүүр нь жүжигчин Б.Амарсайхан. Түүнийг манай уншигчид “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Аравт” киногоор нь маш сайн таньдаг. Зарим нь түүний шүтэн бишрэгч байж магадгүй. Их урлагийн хажуугаар их ав хийхээ тэрээр мартдаггүй бололтой. Жүжигчин Б.Амарсайхан ан гөрөөнд илүү дөртэй, туршлагатай нэгэн гэнэ. Ямартай ч тэрээр хөдөө гараад хурдан машинаар хөөж ан хийдэггүй. Хүлэг морь унаад аргалт уулын анчин Жураа адил гөрөөлдөг ажээ. Түүний агнаж байсан хамгийн том ан бол чоно, зэрлэг гахай хоёр. Баян хангай түүнээс хишиг хувиа хэзээ ч харамлаж байгаагүй юм гэнэ билээ.

Жүжигчин Амбий

Жүжигчин Амбий гэхлээр инээд хүрч элэг хөшдөг. Яагаад гэхлээр түүний тоглосон дүр бүхэн үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн байдаг болов уу. Урлагийнхан дундаас ан авд сонирхолтой, түүгээр зогсохгүй маш мэргэн бууддаг гэнэ. Чоно гэдэг амьтан тал газар Амбийтай таарсан байхад амьд явсан түүх байдаггүй юм байх. Жүжигчин Амбий давхиж яваа чоныг машин дотроос буудахад яг хулхиар нь хийдэг гэж андууд нь хуучилдаг. Амбий анд явахаараа нохой гутлаа өмсөөд, ноолууран хувцсаар дулаалаад бүдүүн буугаа үүрээд хар ландаа хөлөглөөд гардаг.

Монгол Улсын харцага Г.Ганхуяг

Хөвсгөл нутгаас гаралтай харцага маань харин ч нэг туршлагатай анчин. Монгол бөхийн торгон ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулан уран мэхээ уралдуулан хүчийг үздэг байсан бидний хайрлан хүндэлдэг бөх “галзуу” хэмээх Г.Ганхуяг. Харцагын хобби бол зүгээр л ан гөрөө. Ан гөрөөнд явдаг залууст хамгийн их үлгэр жишээ ч нэгэн. Түүнтэй хамт анд явсан нэгэн заавал нэг сайн зүйл сурч ирдэг гэлцдэг. Харцага Г.Ганхуягтай чоно, нохой зээх, бодон гахай зэрэг анг ихэвчлэн тоож агнадаг. Гэхдээ тэрээр хангайгаасаа авахаа авдаг анихаа аньдаг хашир анчин.

Пунцагбалжирын Энхмөнх


Сайн аавын нэрийг сайхан авч яваа Монгол эр хүн бол Энхмөнх гэх гудиггүй нэгэн. П.Энхмөнх “Мон-Эрдэнэ” группын гүйцэтгэх захирлаар ажилладаг толгой бизнесмэн гэдгийг мэдэх нэгэн нь мэдэх байх. Төрийн наадамдаа жил дараалан хурдан хүлгүүдээ түрүүлүүлж айрагдуулдаг түүнийг ёстой эрийн хийморь тэтгэсэн эр хүн гэмээр. Халхын сайхан хурдуудыг ид хурдлуулж байгаа түүнийг маш сайн анчин гэдгийг мөн мэдэх нэгэн нь мэднэ. Хаана ч явсан хүн голдоггүй тэрээр хааяадаа хагас бүтэн сайн дамжин уул хангайд очиж ав хийдэг. Тэрээр явсан газар бүрээсээ ганзага хоосон ирж байсан удаагүй гэж битүүхэн онгирдог маш сайн мэргэн буудагч. Чоно хэмээх ижил тэнгэртэндээ харагдаж, илүү тэнгэртэйдээ алагддаг амьтныг П.Энхмөнх хөдөө гарах бүртээ авладаг. Түүнтэй хамт явсан найз нөхөд нь ихийг сурч тэр болгон таарсан ан руугаа буу шагайдаггүй заншилтай.

А.НОМИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (October 22, 2012 2:09:06 pm )

    baganbandi yu ch vedee.

  • Anonymous (October 22, 2012 3:00:18 pm )

    дандаа мундаг анчид байна шүү

  • Anonymous (October 22, 2012 3:01:01 pm )

    САЙХАН МАТЕРИАЛ БАЙНА ДАА. ХААЯА НЭГ ИЙМЭРХҮҮ ЮМ ТАВЬЖ БАЙЛДАА ТАНАЙХ

  • Anonymous (October 22, 2012 3:28:46 pm )

    buunii greenlase r zarna, 100$une 99050532

  • Anonymous (October 22, 2012 4:17:41 pm )

    uhsen hatsan baas ed nariig yamar yumnii anchin gedgiin hurdan buu hurdan mashin unachihaad an bish allaga hiij bga nusan buunuud

  • Anonymous (October 22, 2012 9:17:01 pm )

    Odoo alaad yahnw de amitangui bolloo shde naizuudaa ehleed geriinhee yalaag namnaachee

  • Anonymous (October 22, 2012 9:17:31 pm )

    Ter jojoghon huu iluu iluu

  • Anonymous (October 22, 2012 11:33:30 pm )

    Bagabandi bolio bas amitan alnaa zavaan hun shig sanagddag titem ug ch geh shig zail uhsenii chin titem ug oyutolgoigiin tuz novshiin pizda guliichuud

  • Anonymous (October 23, 2012 9:30:14 am )

    зарим нь сайн анчид байнаа гэхдээ ан ав загас жараахай их ховордож байна хэсэг алахаа болио амьтан тэгээд ч нүгэл дээр үед амьдрахын эрхэнд алдаг байсан одоо та хэд юу дутсан гэж алж явхав

antalya rent a car